| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00478/И |
| Дугаар | 145/ШШ2024/00408 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 145/ШШ2024/00408
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 145/ШШ2024/00408 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: “……………” ХК-ийн хүсэлттэй,
“Ц.М……….., М.Э………. нарыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.М нь Хамтран зээлдэгч М.Э хамтаар “.............”-ны Өвөрхангай салбараас 2013 оны 11 дугаар сарын 28-ний өдөр …………. тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 45,000,000 /Дөчин таван сая/-н төгрөгийн зээл авсан боловч гэрээний үүрэг зөрчигдөж 228 хоног эргэн төлөлт хийгдээгүй. Мөн Ц.Майнбаяр, М.Энхтайван нар нь хаана байгаа нь тодорхойгүй, банкны зүгээс ар гэртэй нь холбогдож асуухад мэдэхгүй гэх тайлбар өгдөг бөгөөд оршин суугаа хаягтаа байдаггүй болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд Ц.М, М.Э нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч “………………” ХК нь “Ц.М, М.Э нарыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Ц.М, М.Э нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд бөгөөд тэдний оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ................ дугаартай зээлийн гэрээ, ипотекийн гэрээний хуулбарууд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 285 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М...........ийн Э...../........./, Ц.........ийн М........ /......../ нарыг эрэн сурвалжилахаар шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч нь Ц.М, М.Э нарын оршин суугаа газрыг олж тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
4. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э............ “өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх” тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М...........гийн Э.......... /............3/, Ц............ийн М............ /............/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.М, М.Э нарыг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч “…………..” ХК-д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА