| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00459/И |
| Дугаар | 145/ШШ2024/00394 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 145/ШШ2024/00394
| 2024 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 145/ШШ2024/00394 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай ……………..умын ……….. дүгээр багт оршин суух, Ё………. овгийн Д…………ийн Б………….ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д. Б, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. 1982-1985 он хүртэл цэргийн алба хаасан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаартай архивын лавлагаанд: Дэмбэрэлийн Батын 1988 оны 01 дүгээр сараас эхлэн 1989 оны 12 дугаар сарыг дуустлах хугацааны цалингийн хүснэгт бичигдсэн
Хүсэлт гаргагчийн №…………… дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
Хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
1988-1989 оны жилийн эцсийн мал тооллогын баримтууд,
Гэрч Б.Ж.......... /РД:................/-ийн мэдүүлэгт: Би Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1963 оноос нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. Д.Б нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1983 оноос нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан гэсэн,
Гэрч ............. /РД: ................./-ын мэдүүлэгт: Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Барилга угсралтын тресстэд 1986 оноос 1992 он хүртэл нягтлангаар ажиллаж байсан. Д.Б нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1988 оноос 1989 он хүртэл мал ажиллаж байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Б нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Ё……….. овгийн Д…………ийн Бат /РД:............/ нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаартай архивын лавлагаа, 1988-1989 оны жилийн эцсийн мал тооллогын баримтууд, гэрч Б.Ж........ /РД:............/, Д.С нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдолж байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Ё……….. овгийн Д………ийн Б……… /РД:........../-г Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА