| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00412/И |
| Дугаар | 145/ШШ2024/00416 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 145/ШШ2024/00416
| 2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 145/ШШ2024/00416 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ……………. сумын, ………… дугаар баг, ……….. тоотод оршин суух, …………овгийн Ж…………..ийн С………….ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ………. сумын, ……….. дүгээр баг, …………. тоотод оршин суух, ……… овгийн Н………ийн Б………….д холбогдох,
“Гэрлэлт цуцлуулах тухай” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Б…………тай 2004 онд гэр бүл болж 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд гэрлэлтээ батлуулсан. ……… оны ………дугаар сарын ………..-ны өдөр том хүү Б.О төрсөн. ……… оны ……. дугаар сарын ………-ны өдөр бага хүү Б.О…….. нар төрсөн. Н.Б………..тай 2004-2021 он хүртэл хамт амьдарсан. Амьдарч байх хугацаанд Н.Б архи ууж, агсам тавьж согтуудаа хутга мэс барьж олон удаа айлгаж сүрдүүлдэг байсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн миний асрамжид үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ж.С………….тай 2024 оны гэр бүл болсон. ………. оны …….дугаар сарын ……..-ны өдөр том хүү Б.О……. төрсөн. …….. оны …….. дугаар сарын …….-ны өдөр бага хүү Б.О төрсөн. 2004-2021 он хүртэл хамт амьдарсан. Ж.С манай эхнэр 2021 онд машин явч таксинд явж байгаад өөр нөхөртэй болж манай гэр бүл салсан. Одоо тэр хүнтэйгээ хамтран амьдардаг тул бид дахин хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Н.Б...............д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Н.Б нар нь 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсны бүртгэлтэй гэр бүл болж, .......... оны ....... дугаар сарын .......-ны өдөр хүү Б.О, .......оны ........ дугаар сарын .........-ны өдөр хүү Б.О нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдсон.
3. Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, зохигчид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүйгээ илэрхийлсэн ба зохигч 2021 оноос хойш тусдаа амьдарсан, хариуцагчийн удаа дараа үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэхэмжлэгч гэмтэж байсан талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлаж, хариуцагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг мөн шүүх хуралдаанд гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. .......... оны ....... дугаар сарын .......-ны өдөр хүү Б.О, .......оны ........ дугаар сарын .........-ны өдөр хүү Б.О нар эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтууд, талуудын тайлбараар нотлогдож байх ба зохигч хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргаагүй, эхийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдаж шийдвэрлэлээ
5.Зохигчид дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах гэж тус тус заасан эцэг, эхийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг энэ үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг Ж.С, Н.Б нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар ……….. овгийн Н………..ийн Б……….., Т………. овгийн Ж……….ийн С….. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар .......... оны ....... дугаар сарын .......-ны өдөр хүү Б.О, .......оны ........ дугаар сарын .........-ны өдөр хүү Б.О нарыг эхийн асрамжинд үлдээхээр зохигч харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
3. Зохигчид дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн, эхийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг нэхэмжлэгч Ж.Ст, хариуцагч Н.Б нарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б...........аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.С............д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Г.Дорждулам-д даалгасугай.
8. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА