Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 145/ШШ2024/00411

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 145/ШШ2024/00411

Арвайхээр сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн     шүүгч А.Үүрийнтуяа би,

Нэхэмжлэгч: “……………..” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн …………. сумын ……….дугаар багт оршин суух, Ж……….ын Д………….т холбогдох

Түрээсийн төлбөр 3,062,427.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө………. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ж.Д………….. нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “…………….” ХХК нь хариуцагч Ж.Д...............т холбогдуулан “Түрээсийн төлбөр 3,062,427.07 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Д........... нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “…………..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө…………… нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлт бичгээр шүүхэд гаргаж өгсөн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. “…………” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Д................т холбогдох “Түрээсийн төлбөр 3,062,427.07 төгрөг гаргуулахтухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “………..” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,949 төгрөгийн тавин хувь болох 31,974.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100100000941 тоот данснаас 31,974.5 төгрөгийг гаргуулж “…………” ХХК-д олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                                                                                                                            

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                              А.ҮҮРИЙНТУЯА