| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00471/И |
| Дугаар | 145/ШЗ2024/01714 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 145/ШЗ2024/01714
| 2024 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 145/ШЗ2024/01714 | Арвайхээр сум |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “……………..” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ………… сумын ………… дугаар баг, ………… тоотод оршин суух, Б………..ийн Б………….д холбогдох
“Түрээсийн төлбөр 1,575,953 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б нь“………..” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 22-295 дугаартай түрээсийн гэрээ байгуулан Galaxy A53 5G маркын гар утсыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр нь 1,699,900.0 төгрөг бөгөөд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.4 дэх хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг түрээсийн хүүгийн хамт гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, 3.2 дахь хэсэгт “Түрээсийн хүү нь 30 хоногт 3.50 хувийн хүүтэй байхаар талууд тус тус тохиролцсон. Түрээслэгч Б.Баянмөнх нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлбөрөө төлөлгүй 420 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Тэрээр түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 1,062,500.55 төгрөгийг төлөөгүйн улмаас хүү 452,363.23 төгрөг, алданги 61,089.81 төгрөг, нийт 1,575,953.59 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Гэрээнд заасан төлбөрөө төлөх талаар түрээслэгч талд манай компанийн зүгээс удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул түрээсийн төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.Б…………….с түрээсийн гэрээний төлбөр 1,062,500.55 төгрөг, хүү 452,363.23 төгрөг, алданги 61,089.81 төгрөг, нийт 1,575,953.59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх “…………” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Б.Баянмөнхөд нэхэмжлэлийн хувь гардуулахаар “Өвөрхангай аймгийн ………. сумын ………. дугаар баг, Ширээ, ………. тоот хаягаар буюу нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч Б.Баянмөнх тус багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 36 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан “……….” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б..........д холбогдох “Түрээсийн төлбөр болох 1,575,953 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “………….” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б.........д холбогдох “Түрээсийн төлбөр болох 1,575,953 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “………..” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,166 төгрөгийг аймгийн төсвийн 100100000941 тоот данснаас гаргуулж, “…………….” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА