Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01743

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01743

Арвайхээр сум

 

 

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: “……………” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн …………..сумын …………. дүгээр баг, …………… тоотод оршин суух, О………..ын Г…………..т холбогдох

273,671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “………….” ХХК-ийн гүйцэтгэх захирал …………. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44499310 тоот гэрээ байгуулан 95623270 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан wife router утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-08 сард “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 169,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 104,671 төгрог буюу нийт 273,671 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх “………..” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагч О.Г……….т нэхэмжлэлийн хувь гардуулахаар Өвөрхангай аймгийн ……… сумын ……..дүгээр баг, Бурхи ……….. тоот хаягаар буюу нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч О.Г тус багт бүртгэлтгүй, оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн ……… сумын …….. дүгээр багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 85 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

                    Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан “……….” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Г………..т нэхэмжлэлийн хувь гардуулахаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр холбогдох273,671 төгрөг гаргуулах  тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “………..” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Г………..т холбогдох273,671 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “…………” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,861 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулж, “…………” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              А.ҮҮРИЙНТУЯА