| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00503/И |
| Дугаар | 145/ШЗ2024/01734 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 145/ШЗ2024/01734
| 2024 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 145/ШЗ2024/01734 | Арвайхээр сум |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “……………..” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн …………сумын, ………… дүгээр баг, ………….. тоотод оршин суух, Б………. Г………….т холбогдох
“641,309 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “………..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г нь “..........”-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 07 сарын 02-ны өдөр 14000000643204 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Г нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 07 сарын 03-ны өдөр сарын 2,4% хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б.Г...........ыг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2022 оны 04 сарын 27-ны өдөр 200,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Б.Ганбаатарын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 438,632 төгрөг, зээлийн хүү 168,897 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,779 төгрөг нийт 641,309 төгрөг гаргуулахаар байна. “..........” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Г..............аас зээлийн гэрээний үүрэгт 641,309 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх “………..” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Б.Г...........т нэхэмжлэлийн хувь гардуулахаар “Өвөрхангай аймгийн …….. сумын ………дүгээр баг, ………… тоот хаягаар буюу нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч Б.Г тус багт бүртгэлтгүй, оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 54 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан “……….” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г............т холбогдох “641,309 төгрөг” гаргуулах ” тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “…………” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г.............т холбогдох “641,309 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “…………” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,889 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулж, “………….” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА