| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00497/И |
| Дугаар | 145/ШЗ2024/01735 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 145/ШЗ2024/01735
ы
| 2024 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 145/ШЗ2024/01735 | Арвайхээр сум |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “………………” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ……………. сумын ……… дугаар баг, …….. тоотод оршин суух, М……..ын Б…………д холбогдох
1,004,954 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “………….” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б............ нь “............”-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 14000000726615 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М.Б нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 09 сарын 07-ны өдөр сарын 3,0% хүүтэй 570,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. М.Б...........ын нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. М.Б.............ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 570,000 төгрөг, зээлийн хүү 365,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,440 төгрөг нийт 1,004,954 төгрөг гаргуулахаар байна. “.............” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул М.Б.............оос зээлийн гэрээний үүрэгт 1,004,954 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх “………” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагч М.Б...........ход нэхэмжлэлийн хувь гардуулахаар “Өвөрхангай аймгийн ………… сумын ………. дугаар баг, ………. тоот хаягаар буюу нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч М.Б............ тус багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 77 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан “………….” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Б.............од холбогдох 1,004,954 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “…………” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Б...............д холбогдох “1,004,954 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “…………….” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,669 төгрөгийг аймгийн төсвийн 100100000941 тоот данснаас гаргуулж, “………….” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА