| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00498/И |
| Дугаар | 145/ШШ2024/00414 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 145/ШШ2024/00414
| 2024 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 145/ШШ2024/00414 | Арвайхээр сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би,
Нэхэмжлэгч: “…………….” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн …………. сумын ………… дугаар баг, Эмт …………… тоотод оршин суух, Ц……….ийн Д…………..т холбогдох
“504,188 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “…………” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С………. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Д……………ээс зээлийн гэрэний үүрэгт 504,188 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 504,188 төгрөгийг “………” ХХК-ийн Хаан банк дахь ………….. тоот дансанд төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “………….” ХХК нь хариуцагч Ц.Д………….т холбогдуулан “504,188 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Нэхэмжлэгч “…………” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлт бичгээр шүүхэд гаргаж өгсөн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “……………” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Д………….т холбогдох “504,188 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “………….” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,776 төгрөгийн тавин хувь болох 7,888 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100100000941 тоот данснаас 7,888 төгрөгийг гаргуулж “…………….” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА