Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 145/ШШ2024/00405

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 145/ШШ2024/00405

Арвайхээр сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн …………..сумын ………… дугаар баг, …….. тоотод оршин суух, У…….. …… овгийн, Н………ын Б…………..ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ……… сумын ……. дүгээр баг, …….. тоотод оршин суух, Э………..ын Ч………..д холбогдох,

 

25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие иргэн Э.Ч...............оос 25,000,000 төгррөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Хариуцагч Э.Ч нь өөрийн .........маркийн машиныг надад өгөх байсан мөнгөндөө өгөхөөр болж бид харилцан тохиролцож, миний дүү Улаанбаатар хотоос очиж, уг машиныг худалдах, худалдан авах гэрээ хийж авсан болно. Би дүүгийн хадаг сүйний ажилтай Увс аймагт байгаа ба шүүх хуралдаанд оролцож амжихгүй тул намайг эдгүйд шийдвэрлэхэд  татгалзах зүйлгүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Б...........ийн нэхэмжилсэн 25,000,000 төгрөгөнд нь 105 маркын машинаа өгсөн. Хүний бие муу чухал ажилтай байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Э.Ч................д холбогдуулж “25,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н.Б..............ийн нэхэмжлэлтэй Э.Ч................д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ҮҮРИЙНТУЯА