Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 458

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Б.Энхбат

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Н.Ц /ҮД:0192/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяд овогт Цийн Од холбогдох 1708007180145 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бага боловсролтой, "Ялагч дүваза” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Алтан-Овоо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баяд овогт Цийн О, /РД: .../,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо нутагт байрлах “Болор-Таац” шөнийн цэнгээний газарт О.Цтай хамт архидан согтуурсан үедээ хоорондын таарамжгүй харилцаанаас болж муудалцан О.Цг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, гуя, шуу, зүүн өвдөгт цус хуралт, баруун сарвуу, өвдөг шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгарал, цус хуралт, зүүн сарвуу, баруун тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь. /шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй

учраас яллах талын нотлох баримт шүүхийн дүгнэлт хамт бичигдсэн/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар.Үүнд:

 

 

2

 

Шүүгдэгч Ц.Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "... таксинд явж байгаад 23 цагийн үед би гэртээ хариад хоолоо идчихээд, гэрийнхээ ойролцоо байх "Болор Тааз” гэх нэртэй караоке үйлчилгээний газарт ганцаараа очсон. "Болор Тааз” гэх газар ороход Баяртуул нэг найз эмэгтэй хүнтэй сууж байсан тэгээд би Баяртуултай уулзаад ширээнд хамт суусан. Тэгээд Баяртуултай юм ярьж суусан, хамт сууж байсан эмэгтэй хүнтэй танилцаХ өөрийгөө Ц гэж танилцуулж байсан. Би Баяртуулын ширээнд суугаад 2 лааз пиво аваад өөрөө уусан. Тэгээд Ц, Баяртуул бид 3 архи, пиво уугаад дуулсан. Тэгсэн Ц надад хандан чи хаана ажилладаг юм, чи харах царайны гуйлгачин байна гэх мэтээр намайг доромжлоод байсан. Тэгээд би 00 орохоор яваад буцаж ирэхэд нөгөө хүүхэн Баяртуулд хандан нөгөө гүйлгачин авгай чинь яваагүй одоо хүртэл ширээн дээр сууж байгаа юм уу гэж хэлэхэд Баяртуул Цд хандан яах гэж ингэж хэлээд байгаа юм бэ, О бол миний найз гэж хэлсэн. Тэгсэн Ц надад хандан чи бол газрын амьтан, би бол тэнгэрийн амьтан гээд намайг доромжлоод байхаар нь би газар, тэнгэрийн амьтан гэж юу байсан юм гээд уур хүрээд караоке дотор үснээс нь зулгаагаад чирсэн. Тэгсэн Баяртуул зодооныг салгасны дараа Ц караокеноос гарсан. Цг гарсны дараа Баяртуул надад хандан чи Цг арай дэндүүлчихлээ араас нь гарч уучлалт гуй гэж хэлэхээр нь би уучлалт гуйя гэж бодоод Цгийн араас гарсан. Намайг караокеноос гараХ Ц үүдэнд ганцаараа зогсож байхаар нь би миний буруу намайг уучлаарай гэж хэлсэн, тэгсэн миний урдаас гараараа салаавч гаргаад тэнэг авгай минь битгий солиор гэж хэлэхээр би урдаас нь хэрэлдээгүй караокед орсон. Би караокед ороод Баяртуултай юм яриад дахиад хамтдаа архинаас нь уусан. Тэгтэл Ц дахиад араас орж ирсэн. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна, би архи уугаад согтсон байсан, нэг мэдсэн караокеноос бид 3 хамтдаа гадаа гарчихсан байж байсан. Тэгтэл Ц гэртээ харих гээд такси барьсан. Баяртуул явуулахгүй гээд хориод байсныг санаж байна, тэгээд мөн цаашаа юу болсон талаар санахгүй байна....”гэх мэдүүлэг /хх-ийн "39-41 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч О.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд танил Баттуул /Баяртуул / өөрийн охиныхоо хамт 3 дугаар хороололд манай гэрт ирээд, хоол цай идээд, унтаж амарч байгаад 16 цагийн үед би Баттуул, түүний охин хоёрын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байх гэр рүү нь явсан, очих замдаа дэлгүүрээс Буудай гэх 0.75 граммын архи, ундаа аваад гэрт орсон, ороход тэдний нөхөр Золоо, том хүү нар нь байсан. Эхлээд 1 шил архиа хувааж уугаад дахиад Баттуул гарч дэлгүүрээс 1 шил нэрийг нь сайн мэдэхгүй 0.75 граммын архи авч ирсэн. Бид нар тэр архиа хувааж ууж дуусгаад, бид 3 гэрээс гарч "Болор-Тааз” гэх нэртэй караокед ороод 1 шил архи, пиво захиалаад ууж байХ гаднаас Баттуулын найз гэх үл таних 40 орчим насны эмэгтэй орж ирээд бид нартай нийлж ууж идсэн юм. Тэгээд би жоохон согтоод караокеноос гараад харих гээд таксинд суух үед Баттуул намайг явуулахгүй гээд байж байтал нөгөө үл таних хүүхэн шууд миний үснээс татаад машинаас буулгаад зодсон. Баттуул намайг салгаж дийлэхгүй байсан. Би өөрийнхөө гар утсаар цагдаа дуудсан. ... Намайг зодсон хүн 160 см орчим өндөр, туранхай бор царайтай 40 орчим насны, цагаан цамцтай эмэгтэй байсан, одоо би хараад танина. ...Тэр үед гар болон хөлөөрөө өшиглөж үснээс зулгааж зодсон, ил харагдах шарх, сорви гэвэл баруун хөлний гуя, өвдөг

зулгарсан, баруун гарын тохой, булчин хөхөрсөн байгаа. Би гомдолтой байна.......... ”

гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

 

3

 

Гэрч Ч.Баяртуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 02-ны ... оройн 23 цагийн орчимд “Болор-Тааз” гэх караокед 0.75 граммын 1 шил архи, 4 шил пиво аваад голын ширээнд суусан, тэндээ дуулаад уугаад сууж байтал зүс таних О гаднаас орж ирээд надтай мэндлээд найз нь ганцаараа явж байна, та нартай хамт сууж болох уу гэж асуухаар нь тэг, тэг гээд суулгасан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Ц танил Оыг энэ гуйлгачин хаанаас гараад ирэв зайл гэсэн чинь О шууд Цг үсдээд авсан. Ц зүрүүлээд үсдээд барилцаад зодолдох гээд байхаар нь нөхөр бид хоёр салгасан. Тэгээд Ц намайг хүнээр зодуулсан гэж хэлээд караокеноос гараад явсан. Би Од уурлаад ширээнд гуйж суугаад хэрүүл зодоон үүсгэлээ гэхэд миний буруу найзаас чинь уучлалт гуйгаад ирье гээд гарахаар нь би хэсэг хугацааны дараа араас нь гараХ О найз чинь над руу салаавч гаргаад байна гээд зөрөөд орсон. Би Цтай гарч уулзсан чинь чи муу захиалгаар хүн авчирч зодуулсан шүдгүй арчаагүй гуйлгачин гичий гэх зэргээр доромжлоод такси бариад явах гэхэд нь би явуулахгүй гээд зууралдаж байХ О ирээд Цгаас уучлалт гуйсан чинь муу гуйлгачин зайл гээд өшиглөсөн. Тэгэхээр нь О үснээс нь зулгаагаад таксинаас буулгасан, тэр хоёр хоорондоо зодолдоод дийлдэхгүй болохоор нь салгах гээд Оыг татаж унагаад хэд, хэдэн удаа гараараа цохисон. Цг буулгах гээд таксинаас буулгах гэхэд миний нүүр рүү зайл гээд тийрсэн, өшиглөхөд хамар, аманаас цус гарсан, цус гарчлаа гэхэд чи муу тулман амтай шүдгүй хүүхэн биз дээ, чамаас цус гарах уу гээд янз бүрээр доромжлоод байхаар нь би 2 удаа нударсан юм. О хойшоо яваад таксины хэдэн согтуу жолооч нар дуудаж ирсэн, тэр хэдтэй би хэрүүл маргаан зодоон хийгээд явуулсан, намайг уг согтуу хүмүүстэй маргалдаж байх хооронд Ц цагдаа дуудсан байсан. Цагдаа нар ирээд гайгүй согтолттой байна, гэр чинь ойрхон бол ороод амар гэж хэлсэн. Тэгсэн Ц утсаараа бичлэг хийгээд байхаар нь нэг цагдаа боль гэж хэлэхэд үгүй гээд нөхөр бид хоёрыг эрүүлжүүлэхэд хий гэсэн. Тэгээд нь хөгжлийн бэрхшээлтэй болон нялх 2 хүүхдийг маань харах хүнгүй, хаана, хэнтэй байлгах гээд ингэж байгаа юм бэ гэхэд цагдаа та 2 гэртээ ороод амарч чадах уу гэхээр нь чадна гэсэн. Тэгээд цагдаа нар Цг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Шинжээчийн 9999 тоот дүгнэлт

1.О.Цгын биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, гуя, шуу, зүүн өвдөгт цус хуралт, баруун сарвуу, өвдөг шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгарал, цус хуралт, зүүн сарвуу, баруун тохойд зулгаралт тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3.  Цаашид        энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

Ц.Оын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Ц.Од холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруутай болох нь яллах талын нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 

 

4

 

Хохирлын талаар:

"Мөнгөн гүүр” эмнэлгийн үзлэг, зөвлөгөө өгсөн тухай төлбөрийн баримт /хх- ийн 31 х/

"Мөнгөн гүүр” эмнэлгийн үзлэг, шинжилгээний төлбөрийн баримт /хх-ийн 32 х/

"Ган эм” ХХК-ийн зарлагын баримт /хх-ийн 33 х/

Хохирлын мөнгө шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн 6 ширхэг баримт /хх-ийн 56 х/ зэрэг баримтуудаар хохирогч нь эмчилгээ, шинжилгээ, эм тарианы төлбөрт нийт 373,750 төгрөгийн зардал гаргасан, шүүгдэгчийн зүгээс 85,000 төгрөгийг төлсөн болох нь тус тус нотлогдон тогтоогдож байгаа.

Төлөгдөөгүй байгаа эм, тарианы үнэ 293,750 төгрөгийг шүүгдэгч Ц.Оаас гаргуулж хохирогчид О.Цд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

Ц.Оын үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

Ял шийтгэлийн талаар:

Ц.Оын гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

Ц.О нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогчийн зүй бус ажиллагаа уг гэмт хэрэг гараХ зохих хэмжээгээр нөлөөлсөн зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс торгуулийн ялын доод хэмжээгээр ял оноохоор шийдвэрлэсэн.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баяд овогт Цийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

5

 

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ц.Од үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Од мэдэгдсүгэй.

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Оаас 293,750 төгрөг гаргуулж хохирогч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол 10а-83 тоотод оршин суух Монгойн нүд овогт Отгонборын Ц /РД:ФБ81072069/-д олгосугай.
  2. Ц.Оын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  4. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Б.ДАШДОНДОВ