| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00460/И |
| Дугаар | 145/ШШ2024/00395 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 145/ШШ2024/00395
| 2024 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 145/ШШ2024/00395 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн ……………. сумын ………. дугаар багт оршин суух, Т………..овгийн О……….ын Т………..ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Т.........., нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал, маллаж байгаад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийгмийг хамгаалах яамны харъяа дотоодын цэргийн 0269 дүгээр ангид цэргийн алба хааж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/122 дугаартай албан бичигт: Тус сумын Засаг даргын Тамгын газрын архивт Осорын Төмөрбаатарын 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх малын А дансны лавлагааа байхгүй нь үнэн болно гэсэн,
Хүсэлт гаргагчийн №………., №………. дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар
Хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: О.........ын Т..........ыг 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Дэвшил бригадад малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дэвшил бригадад малчнаар ажиллуулав гэсэн бичилтүүдтэй,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 08/2525 дугаартай албан тоотод: Осорын Төмөрбаатар нь Өвөрхангай аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0269 дүгээр ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 сарын 26-ны өдөр цэргийн албанаас халагдсан гэсэн,
Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн 1992 оны 02 дугаар сарын 29, 1991 оны 11, 12 дугаар сарууд, 1989 оны 11 дүгээр сарын 25, 1984 оны 08 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтүүдэд: О.Т……….. гэсэн,
Хүсэлт гаргагчийн ……….. дугаартай цэргийн батлахын хуулбарт: НАХЯ 0269 дүгээр ангид харуулчин байлдагчаар 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан гэсэн,
Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаартай архивын лавлагаанд: О……ын Т………рын Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртлэх, 1989 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөс 1992 оны 3 сарыг хүртлэх хугацааны цалингийн тодорхойлолт бичигдсэн,
Гэрч Д.Д /РД: ................/-ийн мэдүүлэгт: Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян сумын “Цацрал” нэгдэлд 1984 оноос нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. О.Тр нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян сумын “Цацрал” нэгдэлд 1984 оноос 1992 он хүртэл мал маллаж байсан гэсэн,
Гэрч Д.С /РД: ............/-ын мэдүүлэгт: Би Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оноос түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. О.Т нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян сумын “Цацрал” нэгдэлд 1984 оноос нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч О.Т нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Т……. овгийн О………ын Т……… /РД:............./ нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь 1992 оны 02 дугаар сарын 29, 1991 оны 11, 12 сар, 1989 оны 11 дүгээр сарын 25, 1984 оны 08 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтүүд, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаартай архивын лавлагаа, гэрч Д.Д /РД................../, Д.С /РД............./ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Т……. овгийн О………ын Т……… /РД:............./ыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА