| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00455/И |
| Дугаар | 145/ШШ2024/00403 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 145/ШШ2024/00403
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 145/ШШ2024/00403 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай …………. сумын ………..дугаар багт оршин суух, Б……….овгийн С………..ийн А…………ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.А............, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед хөдөлмөрийн хөлсийг миний эцэг Ч.Санжаагийн нэр дээр олгогдсон байсан. Надад олгогдсон хөдөлмөрийн дэвтэр дээр 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цалин хөлс олгогдсон байсан тухай бичигдсэн байсан. Гэвч аймгийн архивын тасгаас надад холбогдох баримт гараагүй зэрэг шалтгаанаар улсад ажилласан жилд тогтоогдож чадахгүй хохирч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Өвөрхангай аймгийн Сант сум “Мандах” нэгдэл, Санжаагийн Алтангэрэл, 1988 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустлах хугацааны цалингийн цэс, гарааны эхний үлдэгдлийг 72 сараа тооцов гэсэн бичилтүүдтэй,
Өвөрхангай аймгийн Сант сумын архиваас даатгуулагчид олгосон архивын лавлагаанд: Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн малчин өрхийн тэргүүлэгч Ч………..ын Са………….ийн 1987-1991 он хүртэл мал маллаж байсан хугацаа бичигдсэн,
Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн 1987 оны Мал тооллогын баримтад: Ч.С..........., ам бүл 9, хоньчин 2, ямаачин 1 гэсэн
Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн 1988 оны Мал тооллогын баримтад: Ч.Са........, ам бүл 9, хоньчин 3 гэсэн,
Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн 1989 оны Мал тооллогын баримтад: Ч.С.........., ам бүл 9, хоньчин 4 гэсэн,
Үндэсний архин сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03-07/5012 дугаартай лавлагаанд: 1989 оны хүн амын тооллогоор Өвөрхангай аймгийн Сант сум, Өрхийн тэргүүн Чо………ын С………58 настай, эхнэр Д……..ийн Д………. 48 настай, хүү С………ийн А……….19 настай, охин С…….ийн Г……… 4 настай, хүү С………гийн Д 16 настай гэсэн,
Хүсэлт гаргагчийн Өргөмжлөлд: Сайн малчнаар шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав гэсэн,
Хүсэлт гаргагчийн Үнэмлэхэд: Хүндэт тэмдгээр шагнав гэсэн,
Гэрч М.Б /РД.............../-ийн мэдүүлэгт: Би 0 ажиллаж байсан байсан. С.А.............. нь Өвөрхангай аймгийн Сант суманд 10 дугаар ангиа төгсөөд Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1987 оноос 1992 хүртэл малчнаар ажиллаж байсан гэсэн,
Гэрч С.С..... /РД: .........../-ын мэдүүлэгт: Би Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1978 оноос нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. С.А нь 8 дугаар ангиа төгсөөд Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1987 оноос 1992 хүртэл малчнаар ажиллаж байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч С.А нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Б………. овгийн С………..гийн А…….. /РД:.........../ нь Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Сант сумын архиваас даатгуулагчид олгосон архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдлийн 1987-1991 оны цалингийн тооцооны хүснэгтүүд, Үндэсний архин сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03-07/5012 дугаартай лавлагаа, гэрч М.Б /РД: ............/, С.С /РД: ............../ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн 1987 оны мал тооллогын баримтад Ч.Санжаа гэх өрх айлд нэгдэлд хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн насны 3 хүн, 1988 онд хөдөлмөрийн насны 3 хүн, 1989 онд хөдөлмөрийн насны 4 хүн гэж тус тус бичигдсэн нь 1989 оны хүн амын тооллогын баримтад дурдагдсан өрхийн гишүүдийн нэрс, настай тохирч байна гэж дүгнэсэн.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б………. овгийн С………..гийн А…….. /РД:.........../-г Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА