Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 145/ШШ2024/00410

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 145/ШШ2024/00410

Арвайхээр сум

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

 Нэхэмжлэгч: “………………” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн …………….. сумын …………. дүгээр баг, ………….гэх газар оршин суух, Ц…………ын А…………..т холбогдох

“1,916,849.04 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “………….” ХХК-ийн захирал С.Л…………. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.А………. “………….” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,349,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Ц.А……………аас удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 1,076,799.84 төгрөг, үндсэн хүү 769,302.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,446.61 төгрөг, нотариатын зардал 9300 төгрөг нийт 1,916,849.04 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  Ц.А шүүхэд гаргасан тайлбартаа: “...............” ХХК-ийн нэхэмжилсэн 1,916,849.04 төгрөгийг 4 хувааж буюу 2024 оны 10 дугаар сарынх 28-нд 500,000 төгрөг, 11 дүгээр сарын 28-нд 500,000 төгрөг, 12 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-нд 416,849.04 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч Ц.А..............т холбогдуулан “1,916,849.04 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Ц.А бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “..............” ХХК нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.А..................т холбогдох “1,916,849.04 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,700 төгрөгийн тавин хувь болох 23,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 23,750 төгрөг, хариуцагч Ц.А............аас 23,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “..................” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА