| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00465/И |
| Дугаар | 145/ШЗ2024/01618 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 145/ШЗ2024/01618
| 2024 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 145/ШЗ2024/01618 | Арвайхээр сум |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “……………….” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ……………. сумын …………дугаар баг, …………. тоотод оршин суух, Б…………ийн Э……………д холбогдох
“3060174.32 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “……………” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л………. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б……….. овогтой Э…………… нь “…………….“ ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр БЗГ22-1486 тоот зээлийн гэрээ байгуулж 1,899,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,654,211.45, төлөх ёстой хүү 1,267,190.40, нэмэгдүүлсэн хүү 129,472.47, нотариатын зөрдөл: 9,300, нийт 3,060,174.32 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Батаа овогтой Энхбаяр нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 670 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Б………..овогтой Э……………аас зээлийн гэрээний үүрэг болох 3,060,174.32 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх “…………” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Б.Э.........рт нэхэмжлэлийн хувь гардуулахаар “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ……… дугаар баг, …………….. тоот хаягаар буюу нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч Б.Энхбаяр тус багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 128 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан “…………… ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Э..............т холбогдох “3060174.32 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “………….” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Э............т холбогдох “3060174.32 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “…………” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63950 төгрөгийг аймгийн төсвийн 100100000941 тоот данснаас гаргуулж, “……………..” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА