| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00428/И |
| Дугаар | 145/ШШ2024/00392 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 145/ШШ2024/00392
| 2024 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 145/ШШ2024/00392 | Арвайхээр сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би,
Нэхэмжлэгч: “…………….” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, …………. сумын ………..дугаар баг, ……… тоотод оршин суух, Д……….ийн Б………….д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 1,639,794.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “………….” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ншүүхэд гаргасан хүсэлтдээ: “………..” ХХК-иас шүүхэд өгсөн Д.Б нь зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан тул манай байгууллага нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “…………” ХХК нь хариуцагч Д.Б……………д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 1,639,794.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “…………….” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлт бичгээр шүүхэд гаргаж өгсөн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “……………….” ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргалд олгосон итгэмжлэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугар зүйлүүдэд заасан бүх эрхийг олгосон байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “……………” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б…………д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 1,639,794.48 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “……………..” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,187 төгрөгийн тавин хувь болох 20,593.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100100000941 тоот данснаас 20,593.5 төгрөгийг гаргуулж “……………..” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА