Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 235

 

2017          12           20                                                235                                     

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 1721000900060 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 2001 оны 01 сарын 11-ний өдөр төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, 3 ах, 2 эгч нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг Нуурын 1-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед Дорнод аймгийн Матад сумын цагдаагийн хэсэгт 2017 оны 07 сарын 26-ны өдөр гэрчээр, Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт 2017 оны 08 сарын 03-ны өдөр, 2017 оны 09 сарын 07-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж өгөх зүйл байхгүй” гэх мэдүүлэг

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ хэргийн талаар анх Цагдаагийн газарт өргөдөл өгсөн юм. Тэгсэн энэ хүүхдийн маань мэдүүлэг нь үнэн, худал болж явсаар байгаад өнөөдөр шүүх дээр ирээд байна. ******* охин маань энэ хэргийн талаар сайн ойлгохгүй байх шиг байна. 2017 оны 7 сарын 24-ний өдөр охин ******* маань гэртээ ирээгүй алга болоод 7 сарын 25-ны өглөө гэртээ орж ирсэн. Би охин *******ээс хаана хоноод ирснийг нь асуухад юм хэлээгүй. Тэгээд охин *******ийн бие муудаад эмнэлэгт үзүүлэхэд хүнтэй унтсан байна гэхээр нь би Цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсөн юм. Гэтэл охин *******ийн тухайн үед өгч байсан мэдүүлэг нь худал мэдүүлэг болж хувираад охин маань худал мэдүүлэг өгсөн хэрэгт татагдсан. Охин ******* маань 9 дүгээр анги төгсөж ирээд надаас холдоогүй хамт байсан. Би хүүхэддээ айхтар юм хэлдэггүй. Би үзэхдээ *******ийн сүүлд өгсөн мэдүүлгийг үнэн, зөв байх гэж бодож байна. Тэрнээс биш бид нарын зүгээс болон бусад хүмүүсээс дарамт шахалт үзүүлсэн зүйл бол байхгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад хохирогчоор анх удаа өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний орой 21 цагийн орчимд би гэртээ байж байгаад манай гэрээс хойш байдаг хүнсний дэлгүүрт очсон. Тэнд очоод би дэлгүүрээс юм авчихаад гарсан бөгөөд тэр үед ах дэлгүүртээ байсан. Тэгээд гэртээ очоод хоолоо идчихээд байж байхад ах над руу залгаад “чи хаана байгаа юм” гэхээр нь гэртээ байна гэж хэлэхэд “манайд хүрээд ир л дээ. Би чамд юм хэлье” гэхээр нь би ээжид эгчийнх рүү очиж мах татчихаад ирье гэж хэлээд гарсан юм. Тэгээд гэрээсээ гараад ахын гэр рүү явж байхад манай гэрээс зүүн тийш ах ногоон өнгийн Истана маркийн машинтай ирчихсэн байсан. Тэгээд намайг “машинд суу” гэхээр нь би суухгүй гэж хэлэхэд “суучих л даа. Юм хэлье” гэхээр нь би машинд суусан. Машинд суусны дараа бид хоёр машинд 5-10 минут орчим болсон бөгөөд ах надаас “чи хэдэн настай юм бэ” гэхээр нь 16 настай гэж хэлсэн. Тэгэхэд “чи өмнө нь надад 18 настай гэж хэлсэн биз дээ. Худлаа яриад байх юм” гээд байсан. Тэгээд ах намайг “манай гэрт очиж юм ярьж сууя” гэхээр нь зүгээр юм ярьж суух юм бол тэгье гэж зөвшөөрөөд гэр рүү нь 22 цагийн орчимд очсон. Тэдний гэрт очиход ширээн дээр нь “Сэнгүр” нэртэй лаазтай пиво байсан бөгөөд ах намайг “пиво уух уу” гэхээр нь би уухгүй гэж хэлсэн. Тэгэхэд хүчээр уу гээд миний ам руу пиво хийхээр нь би өөрөө ууя гэж хэлээд 1-2 удаа жоохон балгасан. Тэгээд тэднийд ороод 10 орчим минут болсон бөгөөд надаас “хүнтэй унтаж үзсэн үү” гэж асуухаар нь би үзээгүй. Би жоохон шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд намайг өргөөд баруун талын орон дээр хэвтүүлээд намайг үнсээд миний дээд талын цамцыг тайлсан. Тэгэхээр нь би босмоор байна, гэр рүүгээ явмаар байна гэж хэлэхэд намайг босгохгүй дээрээс дараад миний өмд болон дотуур хувцсыг тайлсан. Тэгэхээр нь би уйлаад боль л доо гэж хэлэхэд юм хэлэхгүй байж байгаад өөрийнхөө хувцсыг тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн. Тэгээд миний дээр 1 цаг орчим хөдлөсөн бөгөөд тэр үед их өвдсөн. Мөн миний бэлэг эрхтэнээс цус гарсан. Тэгээд 00 цагийн орчимд би босъё гэхэд ах намайг босгохгүй “чи өнөөдөр надтай унтаад яв” гэсэн бөгөөд би тэднийд унтаж байгаад 06 цагийн орчимд босоод гэр рүүгээ явсан...би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би ахтай бэлгийн харьцаанд орох талаар ярьж тохиролцсон зүйл байхгүй. Намайг зөвшөөрөөгүй байхад хүчээр хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Өсвөр насны шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад хоёр дахь удаагаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “... ах намайг 2017 оны 07 дугаар сарын 24-ний орой гэртээ аваачаад “пиво уух уу” гээд пиво өгсөн ба өгөхөөр нь би уухгүй гэж байгаад шахаад байхаар нь би өөрөө ууя гээд лаазтай пивоноос жаахан балгасан. Тэгээд удаагүй байж байтал ах намайг орон дээр гаргаад хэвтүүлээд миний хувцсыг тайлаад байхаар нь би эсэргүүцэл үзүүлэхэд юм хэлэхгүй л миний бүх хувцсыг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон юм. Тэр шөнө ах надтай нэг удаа л бэлгийн харьцаанд орсон ба миний дээр гараад хөдлөөд байсан. Мөн энэ үед миний сарын тэмдэг ирчихсэн цус гарсан ба би өвдөөд уйлахад болиод бэлэг эрхтэнээ миний эрхтэнээс сугалж гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Өсвөр насны шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад гурав дахь удаагаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний орой би ийн дэлгүүрт очихдоо хамаатны эгч г дагуулж очсон. /тухайн үед Дорнод аймгаас манай гэрт ирээд 5 хонож байсан юм/ тэгээд ахын дэлгүүрээс эгч бид хоёр ундаа аваад хоорондоо юм яриад инээлдэхэд “яагаад инээгээд байгаа юм бэ” гэж ах асуухаар нь эгч пиво ууя гэнээ гэхэд “уу л даа” гээд нэг лаазтай пиво задлаад өгөхөөр нь эгч уухгүй гээд бид хоёр дэлгүүрээс нь гараад явж байхад манай сумын ах эгч бид хоёрыг дуудаад бид нар хашааны үүдэнд юм ярьж зогссон. ах эгч хоёр юм яриад л орой уулзаж пиво уухаар ярилцаж байсан. Тэгээд би эгчтэй гэртээ харьж хоолоо идчихээд байж байхад эгч “хоёулаа дэлгүүр явъя. Чи ээждээ ажлаас дуудаж байна гээд хэлчих” гэхээр нь би ээждээ ажлаас дуудаж байна, мах хэрч гэнээ гэж худлаа хэлээд явсан юм. Тэгээд эгч бид хоёр ахын дэлгүүр рүү очиход ах, хоёр дэлгүүрээ хаагаад бид дөрөв дэлгүүрээс зүүн тийшээ гарч зогсоод ахын машины гадаа нэг нэг лаазтай “Сэрүүн” пиво уусан. Тэгээд бид нар ахын машинтай зүүн нууран дээр очоод байж байтал араас мотоциклтой хүн ирсэн ба тэр хүн нь манай сумын гэдэг ах байсан. ах ирээд байж байтал эгч “би явлаа” гэхээр нь та хаашаа явах гэж байгаа юм бэ гэхэд юм хэлэхгүй ангуухай ахтай хамт мотоциклынх нь ард суугаад явчихсан. Хаашаа явж байгаагаа хэлээгүй. Би нэг хэсэг эгчийг ирэхийг хүлээгээд ирэхгүй болохоор нь ийн ахын дугаараас эгчийн утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд , бид гурав машинтайгаа зүүн нуураас хөдлөөд ахыг ах гэрийнхээ гадаа буулгаад бид хоёр сумын төвөөр эгчийг хайж машинтай явсан болов ч олдоогүй. Тэгэхээр нь буцаад зүүн нуур руу очсон. Зүүн нууран дээр очоод машиндаа сууж ах намайг тэврээд үнссэн. Тэгэхээр нь би зөрүүлээд үнссэн ба би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад машинаас буугаад арын суудалд орж суухад ах миний өмд турсикийг тайлж надтай нэг удаа хурьцал үйлдсэн юм. Ер нь миний сарын тэмдэг ирэх дөхсөн байсан бөгөөд тухайн үед ирээгүй байсан юм. Би ахтай хурьцал үйлдэхдээ эсэргүүцээгүй. Бид хоёр хоорондоо тохиролцоод л ийм асуудал болсон. Удалгүй ах ах руу яриад хаана байгааг нь асууж нууран дээр байхад эгчийн хамт ирсэн. Тэгээд ах дэлгүүр рүүгээ яваад хоёр том савтай “Нийслэл” пиво авч ирж эгч, ах бид гурав хувааж уусан. ах “пиво уудаггүй” гээд уугаагүй. Би пиво ууж байхдаа ахын өвөр дээр суугаад эрхэлж тэврээд пиво уусан. Бид нар пиво ууж дуусгаад би шөнө байсан учир “өглөө гэртээ харина” гэж хэлээд бид нар ахынд очицгоосон ба намайг өргөөд гэр рүүгээ авч ороод баруун орон дээрээ хэвтүүлсэн. Би тэгэхэд нь гутлаа тайлаад хөнжил дотор орсон. Хажуугаар ах ороод бид хоёр үнсэлцсэн ба миний хувцсыг тайлаад надтай бэлгийн ажил хийхэд доошоогоо нойт оргиод байсан бөгөөд би сарын тэмдэг ирчихлээ гэдгийг мэдэж байсан. Гэхдээ ахад хэлээгүй. Тухайн үед ахтай унтахдаа ямар нэг эсэргүүцэл үзүүлж уйлсан асуудал байхгүй бөгөөд ахтай хурьцал үйлдэж дуусаад ахыг тэврээд унтсан ба нэг сэрэхэд өглөө болчихсон байхаар нь босож хувцсаа өмсөөд гадаа пинд унтаж байсан эгчийг сэрээгээд гэртээ харьсан. Би анх өргөдөл гомдлоо татаж авах санаатай байсан учир , , нарын нэрийг огт дурсаагүй юм...Би ахтай машинд болон гэрт хоёр удаа бэлгийн харьцаанд орсон...Миний бэлэг эрхтэнээс их хэмжээгээр цус гарсан болохоор гэрийнхэн болон ээжээсээ санаа зовсон...би ахтай байнга утсаар ярьдаг байсан. Гэхдээ утсаар ярихаас биш уулзаж байгаагүй...ярихдаа ах намайг уулзъя гэдэг байсан ба би ч мөн уулзъя гэдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Өсвөр насны шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний өдрийн орой 21 цагийн үед ах утсаар над руу залгаад “ эгч дуудаж байна, гэрээсээ гараад ир” гэхээр нь “Та яах гээд байгаа юм бэ, би гарахгүй” гэхэд би чамд нэг юм хэлэх гэсэн юм аа гээд байхаар нь би гэрээсээ гарсан. Намайг машинд ор гээд байсан. Би яах юм бэ гэхэд ах уучихсан амнаас нь архи жоохон үнэртэж байсан. Намайг ах өргөөд машиныхаа урд талд суулгаад гэртээ аваачиж лаазтай “Сэнгүр” нэгийг гаргаж ирээд уучих гээд байсан. Би уухгүй гэхэд ам руу тэвэрч аваад цутгасан, би гараараа пивийг нь түлхээд унагаасан. Би ширээний хажууд сууж байхад намайг өргөөд баруун талын орон дээр хэвтүүлсэн. Би харьлаа та яагаад байгаа юм бэ гэртээ харимаар байна гэхэд үгүй гээд орон дээр дарж үнссэн би эсэргүүцэж түлхэхэд босохгүй миний цамц, өмд, гутлыг маань тайлахад нь би уйлсан. Тэгээд би болилдоо гээд ахаас би 16 настай шүү дээ гэхэд ах бүх хувцсаа тайлаад миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний эрхтэн рүү хийгээд миний дээр хөдлөөд байсан. Миний бэлэг эрхтэн хавьцаа их өвдөөд цус гарсан. ах миний дээрээс 5-10 минут болоод буусан. Би уйлаад гэр рүүгээ явлаа гэхэд явуулахгүй, хоноод яв гээд байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний орой хөдөөнөөс гэртээ ирчихээд байж байхад 22 цагийн орчимд өөрийнхөө утсаар над руу залгаж яриад “зүүн нууран дээр байна. Хүрээд ир” гэхээр нь би өөрийнөө мотоциклтой очиход , *******, гурав 4 лааз пиво тавьчихсан уугаад сууж байсан. Тэдний яриагаар цуг сууж байгаад согтчихоор нь гэрт хүргэж өгчхөөд ирлээ гээд сууж байсан. Би тэгэхээр нь г гэр рүүгээ хамт явчихаад ирье гээд авч явсан ба гэртээ ирээд тай байж байгаад буцаж очих гээд тэй утсаар яриад нөгөө газраа байна гэхээр нь буцаж очсон. Тэгээд дэлгүүрээсээ хоёр том савтай “Нийслэл” пиво авч ирээд , *******, гурав хувааж уугаад би хажууд нь тэд нартай нэлээд юм ярьж суусан. Тэр үед барагцаагаар нэг цаг гаран болсон байх. ...тухайн үед , ******* хоёр хоорондоо их дотно харьцаатай байсан ба ******* нь ийг хайраа гээд өвөр дээр нь суугаад байсан ба ******* цамцаа нөмрөгөөд хоорондоо их дотно нялуураад байсан. Би тэр хоёрыг хоорондоо хайр сэтгэлийн холбоотой юм байна л гэж бодсон. ...*******ийн хувьд пивоноос өөрөө хийж өгснийг нь цааргалахгүй авч уугаад байсан ба их согтоод гуйвж дайвсан юм байхгүй байсан. Машинд суухдаа өөрөө очоод сууж байгаа харагдсан. ийн хашаанд очоод би пингийнх нь гадаа мотоциклоо тавиад гийн хамт пинг рүү ороход дотор нь согтуу унтаж байсан. гэр рүүгээ *******ийг хайраа гээд өргөөд орсон. Дотор ороод юу болсон талаар би мэдэхгүй байна. ..., ******* хоёр машиныхаа өмнө тэврэлдээд ******* ийн өвөр дээр сууж байсан. Тэгээд бид хоёрыг ирэхэд дэлгүүрээсээ хоёр том савтай пиво авч ирж тэр гурав хувааж уусан. ... нь *******ийг ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн зүйл ажиглагдаагүй ба харин ч ******* нь ийг хайраа гээд хоорондоо их л дотно хайр сэтгэлийн холбоотой юм шиг л байсан. Тухайн үед тоглоом шоглоом болгосон юм уу мэдэхгүй ямар ч байсан хоорондоо амьдарна гэж яриад байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 44-45/

Гэрч Д. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний өдөр Дорнод аймгийн төвөөс Матад сум руу найз ийнд орой 20 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед би аймгаас очихдоо замдаа архи уучихсан нэлээн согтуу очсон. Тэр үед дэлгүүртээ ганцаараа байсан. Тэгэж байтал гаднаас хоёр охин орж ирээд юм авна гээд тэй юм яриад инээлдээд зогсоод байсан ба нэг намхан биетэй охин нь ийг хайраа гээд дуудаад байсан. Ер нь намайг өмнө нь ийнд байдаг байхад тэр хоёр хоорондоо утсаар байнга ярьдаг байсан юм. ...би тэр үед нэлээн согтуу байсан согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан нөгөө хоёр охинтой бид дөрөв ийн гэрийн зүүн хойно байдаг овгор шорооны дэргэд машины гадаа суугаад нэг нэг лаазтай пиво уусан. Тэр үед нөгөө намхан охинтой их дотно байсан ба нөгөө охин нь өвөр дээр нь суугаад байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 07 сарын 24-ний орой *******, ханиндаа гараад ирье гэж хэлээд дагуулж гарсан юм. Би тэр үед гаргахгүй хүүхэд чинь хөхүүл байж хаачих гээд байгаа юм гэж охиндоо хэлж байсан. Тэгсэн чинь эгч ханинд нь явуулчих гэсэн болохоор би цуг гэрээс нь гаргасан юм. Тухайн үед би болон *******ийн аав, ээж нь ч гэсэн ажил руугаа юм хийхээр /мах татна гэж байсан/ явах гэж байна л гэж ойлгосон юм. Тэгтэл тэр шөнөдөө *******, нар ирээгүй ба маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед *******ийн сарын тэмдэг нь ирсэн бололтой өмд нь нэвтэрчихсэн ирсэн. ...би охиноосоо өглөө ирэхэд нь хаагуур явсан талаар асуухад “хойшоо *******ийн таньдаг айлд очсон. ******* тэр айлд орчихоод гарч ирэхгүй болохоор нь би хүлээж байгаад цуг ирж байна. ...би харанхуй шөнө айгаад ирж чадсангүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

Хохирогч Б. яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Үд өнгөрч байхад 15 цагийн орчимд миний утас руу нэг дугаараас нэг удаа дохисон байхаар нь би эргүүдээд залгахад манай Матад сумын цайны газарт ажилладаг ******* гэх охин байсан ба над руу “ байна уу? танилцъя” гэхээр нь би чамайг таньж байна. Чи ******* л байна шүү дээ гэхэд “өө таньж байгаа юм уу? сонин юу байна хайраа” гэхээр нь гэртээ гэрээ сахиад л байж байна даа гэхэд “эхнэр чинь байхгүй байгаа юм уу” гэхээр нь байхгүй. Аймаг явчихсан гэж хэлээд утсаа тасалсан. Ер нь ******* над руу хааяа ойр ойрхойн залгаж ярьдаг байсан ба би тэдний гэрээр хааяа ороход над руу нүдээ ирмээд сээтэн хаяад байдаг байсан. Ингээд орой 20 цаг өнгөрч байхад дэлгүүртээ сууж байхад гаднаас ******* нэг эмэгтэйн хамт орж ирээд нэг ширхэг хүслийн кола ундаа аваад хоорондоо инээлдээд шивнэлдээд байхаар нь би *******ээс яагаад хоорондоо шивнэлдээд инээлдээд байгаа юм гэж асуухад ******* “ эгч пиво ууя гэнээ” гэхээр нь би пиво уу л даа гээд лангуун дээрээс нэг лаазтай “Сэрүүн” пиво задлаад өгөхөд *******, нар нь инээлдээд дэлгүүрээс гарсан. ...би ы хамт дэлгүүртээ байж байхад 21 цагийн орчимд *******, нар нь буцаад дэлгүүр дээр ирэхээр нь би дэлгүүрээ хаагаад манай хашаанаас хойш уруу газар очиж миний машины хажууд *******, , бид дөрөв 4 лааз “Сэрүүн” пиво уусан. Тэгж байгаад бид дөрөв миний машинд суугаад манай гэрээс зүүн хойш байдаг зүүн нууранд очоод сууж байхад араас манай сумын мотоциклтойгоо ирээд бид нартай уулзаад г дагуулаад айл руу явчихаад ирье гээд мотоциклынхоо ард суулгаад авч явсан. Тэгээд , ******* бид гурав нуурын хажууд нэлээн сууж байгаад буцаж машиндаа суугаад би гэрийнхээ гадна г буулгаад ******* бид хоёр г хайж сумын төвөөр машинтай явсан. Учир нь ******* гийн хамт гэртээ орохгүй бол болохгүй гээд байсан ба гийн утас холбогдохгүй байсан. Мөн цуг явсан н дугаарыг бид хоёр мэдэхгүй байсан. Ингээд олдохгүй болохоор нь буцаж зүүн нуур руу очиж машин дотор юм ярьж суусан ба намайг хайраа гэж дуудаад өөрөө над руу наалдаад тэврээд үнсээд байсан. Тэгээд бид хоёр үнсэлцэж байгаад машины арын суудал руу сууя гэж би хэлэхэд ******* толгой дохисон. Тэгээд бид хоёр машинаас бууж арын суудал дээр суугаад үнсэлцэж байгаад би *******ийн өмд турсикийг тайлж хурьцал үйлдэхэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй ба “гоё байна хайраа” гээд байсан. /ер нь ******* надтай утсаар ярихдаа хайраа гэж ярьдаг байсан/ Тэгээд байж байтал 00 цаг өнгөрч байхад миний дугаар руу нь танихгүй дугаараас залгаад хаана байна гэхэд нь ******* бид хоёр зүүн нууран дээр байна гэхэд байгаа газар чинь очъё гээд зүүн нууран дээр гийн хамт мотоциклтой ирээд юм ярьж сууцгаасан ба танай дэлгүүрээс пиво авъя гээд надаа мөнгө өгөөд би дэлгүүр рүүгээ өөрийнхөө машинтай явж 2 том савтай “Нийслэл” /2.5 литрийн/ пиво авч ирж *******, , бид гурав хувааж уусан. гийн хувьд архи уудаггүй болохоор пивоноос уугаагүй. Тухайн үед бид нар пиво ууж байхад ******* миний өвөр дээр суугаад намайг хайраа гээд үнсээд эрхлээд байсан ба “гэртээ шөнө орж болохгүй танайд байж байгаад өглөө гэгээ орохоор харина” гээд байсан. Тэгээд бид нар пивоо ууж дуусаад манай гэр рүү явсан ба ******* намайг дагаад манай гэр рүү орж унтана гээд байхаар нь би гэр рүүгээ дагуулж орсон. Манай гэрийн зүүн талд байх пинд унтаж байсан ба , хоёр тийшээ орж унтсан байх. *******ийг би гэртээ тэвэрч оруулаад баруун орон дээр тавихад ******* гутлаа тайлаад хөнжилд орж хэвтэхээр нь би хажууд нь хэвтэхэд намайг хайраа гээд тэвэрч аваад үнсээд байхаар нь би *******ийг тэврээд үнсэлцэж байгаад хувцсыг нь тайлсан. Тэр үед ******* ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй дуртай байсан. Ингээд би *******эй хурьцал үйлдэж байхад намайг тэврээд гоё байна хайраа гэж шивнээд доошоо нойт оргиод байхаар нь би дур тавьж байна гэж бодсон. Тэр үед гэрт харанхуй байсан болохоор би цус гарсан эсэхийг нь мэдээгүй. Өглөө нь *******ийг явсны дараа босоод даавуугаа харахад цус болчихсон байхаар нь би даавуугаа угаасан. ... хүчиндсэн асуудал огт болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/

Хохирогч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай сумаар намайг *******ийг хүчиндсэн гэсэн яриа гараад байсан ба ******* 2017 оны 07 сарын 25-ны өдөр утсаар ярихдаа, ээж цагдаад өргөдөл өгсөн байна. Би өргөдлөө буцаагаад авчихна чи г байсан гэж битгий хэлээрэй гээд байхаар нь , , нарын хэнийг нь ч хэлээгүй юм. Миний хувьд ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-31/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 02-ны өдрийн 448 тоот дүгнэлтэд: “*******ийн биед үтрээ, хярзанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.*******ийн охин хальс хуучин урагдалтай байна” гэжээ. /хх-ийн 56/

Дорнод аймгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 47 тоот дүгнэлтэд: “1. овогтой ******* сэтгэцийн хувьд эрүүл байна. 2.Сэтгэцийн талаас сэтгэцийн хөгжлийн хоцрогдол байхгүй байна. 3.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож, үнэн зөвөөр тайлбарлаж, мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 59/ зэрэг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжилснээр нотлогдон тогтоогдов.

Иймд өсвөр насны шүүгдэгч *******т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул өсвөр насны шүүгдэгчийг  бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Өсвөр насны шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олговол зохино.

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* *******ийг мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ******* хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч *******т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч *******ийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх *******т даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР