Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

2017          12           20                                                235                                     

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэг, өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Энхтүвшингийн Баярцэцэгт холбогдох 1721000900060 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 2001 оны 01 сарын 11-ний өдөр төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, 3 ах, 2 эгч нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг Нуурын 1-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖЖ01211101/, Хатгин овогт Энхтүвшингийн Баярцэцэг.

Шүүгдэгч Э.Баярцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед Дорнод аймгийн Матад сумын цагдаагийн хэсэгт 2017 оны 07 сарын 26-ны өдөр гэрчээр, Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт 2017 оны 08 сарын 03-ны өдөр, 2017 оны 09 сарын 07-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ Б.Мөнгөнсүхийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж өгөх зүйл байхгүй” гэх мэдүүлэг

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ хэргийн талаар анх Цагдаагийн газарт өргөдөл өгсөн юм. Тэгсэн энэ хүүхдийн маань мэдүүлэг нь үнэн, худал болж явсаар байгаад өнөөдөр шүүх дээр ирээд байна. Баярцэцэг охин маань энэ хэргийн талаар сайн ойлгохгүй байх шиг байна. 2017 оны 7 сарын 24-ний өдөр охин Баярцэцэг маань гэртээ ирээгүй алга болоод 7 сарын 25-ны өглөө гэртээ орж ирсэн. Би охин Баярцэцэгээс хаана хоноод ирснийг нь асуухад юм хэлээгүй. Тэгээд охин Баярцэцэгийн бие муудаад эмнэлэгт үзүүлэхэд хүнтэй унтсан байна гэхээр нь би Цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсөн юм. Гэтэл охин Баярцэцэгийн тухайн үед өгч байсан мэдүүлэг нь худал мэдүүлэг болж хувираад охин маань худал мэдүүлэг өгсөн хэрэгт татагдсан. Охин Баярцэцэг маань 9 дүгээр анги төгсөж ирээд надаас холдоогүй хамт байсан. Би хүүхэддээ айхтар юм хэлдэггүй. Би үзэхдээ Баярцэцэгийн сүүлд өгсөн мэдүүлгийг үнэн, зөв байх гэж бодож байна. Тэрнээс биш бид нарын зүгээс болон бусад хүмүүсээс дарамт шахалт үзүүлсэн зүйл бол байхгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэг мөрдөн байцаалтад хохирогчоор анх удаа өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний орой 21 цагийн орчимд би гэртээ байж байгаад манай гэрээс хойш байдаг хүнсний дэлгүүрт очсон. Тэнд очоод би дэлгүүрээс юм авчихаад гарсан бөгөөд тэр үед Мөнгөнсүх ах дэлгүүртээ байсан. Тэгээд гэртээ очоод хоолоо идчихээд байж байхад Мөнгөнсүх ах над руу залгаад “чи хаана байгаа юм” гэхээр нь гэртээ байна гэж хэлэхэд “манайд хүрээд ир л дээ. Би чамд юм хэлье” гэхээр нь би ээжид Ган-Утас эгчийнх рүү очиж мах татчихаад ирье гэж хэлээд гарсан юм. Тэгээд гэрээсээ гараад Мөнгөнсүх ахын гэр рүү явж байхад манай гэрээс зүүн тийш Мөнгөнсүх ах ногоон өнгийн Истана маркийн машинтай ирчихсэн байсан. Тэгээд намайг “машинд суу” гэхээр нь би суухгүй гэж хэлэхэд “суучих л даа. Юм хэлье” гэхээр нь би машинд суусан. Машинд суусны дараа бид хоёр машинд 5-10 минут орчим болсон бөгөөд Мөнгөнсүх ах надаас “чи хэдэн настай юм бэ” гэхээр нь 16 настай гэж хэлсэн. Тэгэхэд “чи өмнө нь надад 18 настай гэж хэлсэн биз дээ. Худлаа яриад байх юм” гээд байсан. Тэгээд Мөнгөнсүх ах намайг “манай гэрт очиж юм ярьж сууя” гэхээр нь зүгээр юм ярьж суух юм бол тэгье гэж зөвшөөрөөд гэр рүү нь 22 цагийн орчимд очсон. Тэдний гэрт очиход ширээн дээр нь “Сэнгүр” нэртэй лаазтай пиво байсан бөгөөд Мөнгөнсүх ах намайг “пиво уух уу” гэхээр нь би уухгүй гэж хэлсэн. Тэгэхэд хүчээр уу гээд миний ам руу пиво хийхээр нь би өөрөө ууя гэж хэлээд 1-2 удаа жоохон балгасан. Тэгээд тэднийд ороод 10 орчим минут болсон бөгөөд надаас “хүнтэй унтаж үзсэн үү” гэж асуухаар нь би үзээгүй. Би жоохон шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд намайг өргөөд баруун талын орон дээр хэвтүүлээд намайг үнсээд миний дээд талын цамцыг тайлсан. Тэгэхээр нь би босмоор байна, гэр рүүгээ явмаар байна гэж хэлэхэд намайг босгохгүй дээрээс дараад миний өмд болон дотуур хувцсыг тайлсан. Тэгэхээр нь би уйлаад боль л доо гэж хэлэхэд юм хэлэхгүй байж байгаад өөрийнхөө хувцсыг тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн. Тэгээд миний дээр 1 цаг орчим хөдлөсөн бөгөөд тэр үед их өвдсөн. Мөн миний бэлэг эрхтэнээс цус гарсан. Тэгээд 00 цагийн орчимд би босъё гэхэд Мөнгөнсүх ах намайг босгохгүй “чи өнөөдөр надтай унтаад яв” гэсэн бөгөөд би тэднийд унтаж байгаад 06 цагийн орчимд босоод гэр рүүгээ явсан...би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би Мөнгөнсүх ахтай бэлгийн харьцаанд орох талаар ярьж тохиролцсон зүйл байхгүй. Намайг зөвшөөрөөгүй байхад хүчээр хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэг мөрдөн байцаалтад хоёр дахь удаагаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “... Мөнгөнсүх ах намайг 2017 оны 07 дугаар сарын 24-ний орой гэртээ аваачаад “пиво уух уу” гээд пиво өгсөн ба өгөхөөр нь би уухгүй гэж байгаад шахаад байхаар нь би өөрөө ууя гээд лаазтай пивоноос жаахан балгасан. Тэгээд удаагүй байж байтал Мөнгөнсүх ах намайг орон дээр гаргаад хэвтүүлээд миний хувцсыг тайлаад байхаар нь би эсэргүүцэл үзүүлэхэд юм хэлэхгүй л миний бүх хувцсыг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон юм. Тэр шөнө Мөнгөнсүх ах надтай нэг удаа л бэлгийн харьцаанд орсон ба миний дээр гараад хөдлөөд байсан. Мөн энэ үед миний сарын тэмдэг ирчихсэн цус гарсан ба би өвдөөд уйлахад болиод бэлэг эрхтэнээ миний эрхтэнээс сугалж гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэг мөрдөн байцаалтад гурав дахь удаагаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний орой би Мөнгөнсүхийн дэлгүүрт очихдоо хамаатны эгч Ариунааг дагуулж очсон. /тухайн үед Ариунаа Дорнод аймгаас манай гэрт ирээд 5 хонож байсан юм/ тэгээд Мөнгөнсүх ахын дэлгүүрээс Ариунаа эгч бид хоёр ундаа аваад хоорондоо юм яриад инээлдэхэд “яагаад инээгээд байгаа юм бэ” гэж Мөнгөнсүх ах асуухаар нь Ариунаа эгч пиво ууя гэнээ гэхэд “уу л даа” гээд нэг лаазтай пиво задлаад өгөхөөр нь Ариунаа эгч уухгүй гээд бид хоёр дэлгүүрээс нь гараад явж байхад манай сумын Энхтайван ах Ариунаа эгч бид хоёрыг дуудаад бид нар хашааны үүдэнд юм ярьж зогссон. Энхтайван ах Ариунаа эгч хоёр юм яриад л орой уулзаж пиво уухаар ярилцаж байсан. Тэгээд би Ариунаа эгчтэй гэртээ харьж хоолоо идчихээд байж байхад Ариунаа эгч “хоёулаа дэлгүүр явъя. Чи ээждээ ажлаас дуудаж байна гээд хэлчих” гэхээр нь би ээждээ ажлаас дуудаж байна, мах хэрч гэнээ гэж худлаа хэлээд явсан юм. Тэгээд Ариунаа эгч бид хоёр Мөнгөнсүх ахын дэлгүүр рүү очиход Энхтайван ах, Мөнгөнсүх хоёр дэлгүүрээ хаагаад бид дөрөв дэлгүүрээс зүүн тийшээ гарч зогсоод Мөнгөнсүх ахын машины гадаа нэг нэг лаазтай “Сэрүүн” пиво уусан. Тэгээд бид нар Мөнгөнсүх ахын машинтай зүүн нууран дээр очоод байж байтал араас мотоциклтой хүн ирсэн ба тэр хүн нь манай сумын Ангуухай гэдэг ах байсан. Ангуухай ах ирээд байж байтал Ариунаа эгч “би явлаа” гэхээр нь та хаашаа явах гэж байгаа юм бэ гэхэд юм хэлэхгүй ангуухай ахтай хамт мотоциклынх нь ард суугаад явчихсан. Хаашаа явж байгаагаа хэлээгүй. Би нэг хэсэг Ариунаа эгчийг ирэхийг хүлээгээд ирэхгүй болохоор нь Мөнгөнсүхийн ахын дугаараас Ариунаа эгчийн утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд Мөнгөнсүх, Энхтайван бид гурав машинтайгаа зүүн нуураас хөдлөөд Энхтайван ахыг Мөнгөнсүх ах гэрийнхээ гадаа буулгаад бид хоёр сумын төвөөр Ариунаа эгчийг хайж машинтай явсан болов ч олдоогүй. Тэгэхээр нь буцаад зүүн нуур руу очсон. Зүүн нууран дээр очоод машиндаа сууж Мөнгөнсүх ах намайг тэврээд үнссэн. Тэгэхээр нь би зөрүүлээд үнссэн ба би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад машинаас буугаад арын суудалд орж суухад Мөнгөнсүх ах миний өмд турсикийг тайлж надтай нэг удаа хурьцал үйлдсэн юм. Ер нь миний сарын тэмдэг ирэх дөхсөн байсан бөгөөд тухайн үед ирээгүй байсан юм. Би Мөнгөнсүх ахтай хурьцал үйлдэхдээ эсэргүүцээгүй. Бид хоёр хоорондоо тохиролцоод л ийм асуудал болсон. Удалгүй Ангуухай ах Мөнгөнсүх ах руу яриад хаана байгааг нь асууж нууран дээр байхад Ариунаа эгчийн хамт ирсэн. Тэгээд Мөнгөнсүх ах дэлгүүр рүүгээ яваад хоёр том савтай “Нийслэл” пиво авч ирж Ариунаа эгч, Мөнгөнсүх ах бид гурав хувааж уусан. Ангуухай ах “пиво уудаггүй” гээд уугаагүй. Би пиво ууж байхдаа Мөнгөнсүх ахын өвөр дээр суугаад эрхэлж тэврээд пиво уусан. Бид нар пиво ууж дуусгаад би шөнө байсан учир “өглөө гэртээ харина” гэж хэлээд бид нар Мөнгөнсүх ахынд очицгоосон ба Мөнгөнсүх намайг өргөөд гэр рүүгээ авч ороод баруун орон дээрээ хэвтүүлсэн. Би тэгэхэд нь гутлаа тайлаад хөнжил дотор орсон. Хажуугаар Мөнгөнсүх ах ороод бид хоёр үнсэлцсэн ба миний хувцсыг тайлаад надтай бэлгийн ажил хийхэд доошоогоо нойт оргиод байсан бөгөөд би сарын тэмдэг ирчихлээ гэдгийг мэдэж байсан. Гэхдээ Мөнгөнсүх ахад хэлээгүй. Тухайн үед Мөнгөнсүх ахтай унтахдаа ямар нэг эсэргүүцэл үзүүлж уйлсан асуудал байхгүй бөгөөд Мөнгөнсүх ахтай хурьцал үйлдэж дуусаад Мөнгөнсүх ахыг тэврээд унтсан ба нэг сэрэхэд өглөө болчихсон байхаар нь босож хувцсаа өмсөөд гадаа пинд унтаж байсан Ариунаа эгчийг сэрээгээд гэртээ харьсан. Би анх өргөдөл гомдлоо татаж авах санаатай байсан учир Ариунаа, Энхтайван, Ангуухай нарын нэрийг огт дурсаагүй юм...Би Мөнгөнсүх ахтай машинд болон гэрт хоёр удаа бэлгийн харьцаанд орсон...Миний бэлэг эрхтэнээс их хэмжээгээр цус гарсан болохоор гэрийнхэн болон ээжээсээ санаа зовсон...би Мөнгөнсүх ахтай байнга утсаар ярьдаг байсан. Гэхдээ утсаар ярихаас биш уулзаж байгаагүй...ярихдаа Мөнгөнсүх ах намайг уулзъя гэдэг байсан ба би ч мөн уулзъя гэдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэг мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний өдрийн орой 21 цагийн үед Мөнгөнсүх ах утсаар над руу залгаад “Ган-Утас эгч дуудаж байна, гэрээсээ гараад ир” гэхээр нь “Та яах гээд байгаа юм бэ, би гарахгүй” гэхэд би чамд нэг юм хэлэх гэсэн юм аа гээд байхаар нь би гэрээсээ гарсан. Намайг машинд ор гээд байсан. Би яах юм бэ гэхэд Мөнгөнсүх ах уучихсан амнаас нь архи жоохон үнэртэж байсан. Намайг Мөнгөнсүх ах өргөөд машиныхаа урд талд суулгаад гэртээ аваачиж лаазтай “Сэнгүр” нэгийг гаргаж ирээд уучих гээд байсан. Би уухгүй гэхэд ам руу тэвэрч аваад цутгасан, би гараараа пивийг нь түлхээд унагаасан. Би ширээний хажууд сууж байхад намайг өргөөд баруун талын орон дээр хэвтүүлсэн. Би харьлаа та яагаад байгаа юм бэ гэртээ харимаар байна гэхэд Мөнгөнсүх үгүй гээд орон дээр дарж үнссэн би эсэргүүцэж түлхэхэд босохгүй миний цамц, өмд, гутлыг маань тайлахад нь би уйлсан. Тэгээд би болилдоо гээд Мөнгөнсүх ахаас би 16 настай шүү дээ гэхэд Мөнгөнсүх ах бүх хувцсаа тайлаад миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний эрхтэн рүү хийгээд миний дээр хөдлөөд байсан. Миний бэлэг эрхтэн хавьцаа их өвдөөд цус гарсан. Мөнгөнсүх ах миний дээрээс 5-10 минут болоод буусан. Би уйлаад гэр рүүгээ явлаа гэхэд явуулахгүй, хоноод яв гээд байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/

Гэрч Д.Амармөнх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний орой хөдөөнөөс гэртээ ирчихээд байж байхад 22 цагийн орчимд Ариунаа өөрийнхөө утсаар над руу залгаж яриад “зүүн нууран дээр байна. Хүрээд ир” гэхээр нь би өөрийнөө мотоциклтой очиход Ариунаа, Баярцэцэг, Мөнгөнсүх гурав 4 лааз пиво тавьчихсан уугаад сууж байсан. Тэдний яриагаар Энхтайван цуг сууж байгаад согтчихоор нь гэрт хүргэж өгчхөөд ирлээ гээд сууж байсан. Би тэгэхээр нь Ариунааг гэр рүүгээ хамт явчихаад ирье гээд авч явсан ба гэртээ ирээд Ариунаатай байж байгаад буцаж очих гээд Ариунаа Мөнгөнсүхтэй утсаар яриад нөгөө газраа байна гэхээр нь буцаж очсон. Тэгээд Мөнгөнсүх дэлгүүрээсээ хоёр том савтай “Нийслэл” пиво авч ирээд Ариунаа, Баярцэцэг, Мөнгөнсүх гурав хувааж уугаад би хажууд нь тэд нартай нэлээд юм ярьж суусан. Тэр үед барагцаагаар нэг цаг гаран болсон байх. ...тухайн үед Мөнгөнсүх, Баярцэцэг хоёр хоорондоо их дотно харьцаатай байсан ба Баярцэцэг нь Мөнгөнсүхийг хайраа гээд өвөр дээр нь суугаад байсан ба Мөнгөнсүх Баярцэцэгт цамцаа нөмрөгөөд хоорондоо их дотно нялуураад байсан. Би тэр хоёрыг хоорондоо хайр сэтгэлийн холбоотой юм байна л гэж бодсон. ...Баярцэцэгийн хувьд пивоноос өөрөө хийж өгснийг нь цааргалахгүй авч уугаад байсан ба их согтоод гуйвж дайвсан юм байхгүй байсан. Машинд суухдаа өөрөө очоод сууж байгаа харагдсан. Мөнгөнсүхийн хашаанд очоод би пингийнх нь гадаа мотоциклоо тавиад Ариунаагийн хамт пинг рүү ороход дотор нь Энхтайван согтуу унтаж байсан. Мөнгөнсүх гэр рүүгээ Баярцэцэгийг хайраа гээд өргөөд орсон. Дотор ороод юу болсон талаар би мэдэхгүй байна. ...Мөнгөнсүх, Баярцэцэг хоёр машиныхаа өмнө тэврэлдээд Баярцэцэг Мөнгөнсүхийн өвөр дээр сууж байсан. Тэгээд бид хоёрыг ирэхэд Мөнгөнсүх дэлгүүрээсээ хоёр том савтай пиво авч ирж тэр гурав хувааж уусан. ...Мөнгөнсүх нь Баярцэцэгийг ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн зүйл ажиглагдаагүй ба харин ч Баярцэцэг нь Мөнгөнсүхийг хайраа гээд хоорондоо их л дотно хайр сэтгэлийн холбоотой юм шиг л байсан. Тухайн үед тоглоом шоглоом болгосон юм уу мэдэхгүй ямар ч байсан хоорондоо амьдарна гэж яриад байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 44-45/

Гэрч Д.Энхтайван мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний өдөр Дорнод аймгийн төвөөс Матад сум руу найз Мөнгөнсүхийнд орой 20 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед би аймгаас очихдоо замдаа архи уучихсан нэлээн согтуу очсон. Тэр үед Мөнгөнсүх дэлгүүртээ ганцаараа байсан. Тэгэж байтал гаднаас хоёр охин орж ирээд юм авна гээд Мөнгөнсүхтэй юм яриад инээлдээд зогсоод байсан ба нэг намхан биетэй охин нь Мөнгөнсүхийг хайраа гээд дуудаад байсан. Ер нь намайг өмнө нь Мөнгөнсүхийнд байдаг байхад тэр хоёр хоорондоо утсаар байнга ярьдаг байсан юм. ...би тэр үед нэлээн согтуу байсан согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан нөгөө хоёр охинтой Мөнгөнсүх бид дөрөв Мөнгөнсүхийн гэрийн зүүн хойно байдаг овгор шорооны дэргэд машины гадаа суугаад нэг нэг лаазтай пиво уусан. Тэр үед Мөнгөнсүх нөгөө намхан охинтой их дотно байсан ба нөгөө охин нь өвөр дээр нь суугаад байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47/

Гэрч С.Мөнхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 07 сарын 24-ний орой Баярцэцэг, Ариунцэцэгийг ханиндаа гараад ирье гэж хэлээд дагуулж гарсан юм. Би тэр үед Ариунцэцэгийг гаргахгүй хүүхэд чинь хөхүүл байж хаачих гээд байгаа юм гэж охиндоо хэлж байсан. Тэгсэн чинь Алтанцэцэг эгч Ариунцэцэгийг ханинд нь явуулчих гэсэн болохоор би цуг гэрээс нь гаргасан юм. Тухайн үед би болон Баярцэцэгийн аав, ээж нь ч гэсэн ажил руугаа юм хийхээр /мах татна гэж байсан/ явах гэж байна л гэж ойлгосон юм. Тэгтэл тэр шөнөдөө Баярцэцэг, Ариунцэцэг нар ирээгүй ба маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед Баярцэцэгийн сарын тэмдэг нь ирсэн бололтой өмд нь нэвтэрчихсэн ирсэн. ...би охиноосоо өглөө ирэхэд нь хаагуур явсан талаар асуухад “хойшоо Баярцэцэгийн таньдаг айлд очсон. Баярцэцэг тэр айлд орчихоод гарч ирэхгүй болохоор нь би хүлээж байгаад цуг ирж байна. ...би харанхуй шөнө айгаад ирж чадсангүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

Хохирогч Б.Мөнгөнсүх яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 24-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Үд өнгөрч байхад 15 цагийн орчимд миний утас руу нэг дугаараас нэг удаа дохисон байхаар нь би эргүүдээд залгахад манай Матад сумын цайны газарт ажилладаг Баярцэцэг гэх охин байсан ба над руу “ байна уу? танилцъя” гэхээр нь би чамайг таньж байна. Чи Баярцэцэг л байна шүү дээ гэхэд “өө таньж байгаа юм уу? сонин юу байна хайраа” гэхээр нь гэртээ гэрээ сахиад л байж байна даа гэхэд “эхнэр чинь байхгүй байгаа юм уу” гэхээр нь байхгүй. Аймаг явчихсан гэж хэлээд утсаа тасалсан. Ер нь Баярцэцэг над руу хааяа ойр ойрхойн залгаж ярьдаг байсан ба би тэдний гэрээр хааяа ороход над руу нүдээ ирмээд сээтэн хаяад байдаг байсан. Ингээд орой 20 цаг өнгөрч байхад дэлгүүртээ сууж байхад гаднаас Баярцэцэг нэг эмэгтэйн хамт орж ирээд нэг ширхэг хүслийн кола ундаа аваад хоорондоо инээлдээд шивнэлдээд байхаар нь би Баярцэцэгээс яагаад хоорондоо шивнэлдээд инээлдээд байгаа юм гэж асуухад Баярцэцэг “Ариунаа эгч пиво ууя гэнээ” гэхээр нь би пиво уу л даа гээд лангуун дээрээс нэг лаазтай “Сэрүүн” пиво задлаад өгөхөд Баярцэцэг, Ариунаа нар нь инээлдээд дэлгүүрээс гарсан. ...би Энхтайваны хамт дэлгүүртээ байж байхад 21 цагийн орчимд Баярцэцэг, Ариунаа нар нь буцаад дэлгүүр дээр ирэхээр нь би дэлгүүрээ хаагаад манай хашаанаас хойш уруу газар очиж миний машины хажууд Баярцэцэг, Ариунаа, Энхтайван бид дөрөв 4 лааз “Сэрүүн” пиво уусан. Тэгж байгаад бид дөрөв миний машинд суугаад манай гэрээс зүүн хойш байдаг зүүн нууранд очоод сууж байхад араас манай сумын Ангуухай мотоциклтойгоо ирээд бид нартай уулзаад Ариунааг дагуулаад айл руу явчихаад ирье гээд мотоциклынхоо ард суулгаад авч явсан. Тэгээд Энхтайван, Баярцэцэг бид гурав нуурын хажууд нэлээн сууж байгаад буцаж машиндаа суугаад би гэрийнхээ гадна Энхтайванг буулгаад Баярцэцэг бид хоёр Ариунааг хайж сумын төвөөр машинтай явсан. Учир нь Баярцэцэг Ариунаагийн хамт гэртээ орохгүй бол болохгүй гээд байсан ба Ариунаагийн утас холбогдохгүй байсан. Мөн цуг явсан Ангуухайн дугаарыг бид хоёр мэдэхгүй байсан. Ингээд Ариунаа олдохгүй болохоор нь буцаж зүүн нуур руу очиж машин дотор юм ярьж суусан ба Баяцэцэг намайг хайраа гэж дуудаад өөрөө над руу наалдаад тэврээд үнсээд байсан. Тэгээд бид хоёр үнсэлцэж байгаад машины арын суудал руу сууя гэж би хэлэхэд Баярцэцэг толгой дохисон. Тэгээд бид хоёр машинаас бууж арын суудал дээр суугаад үнсэлцэж байгаад би Баярцэцэгийн өмд турсикийг тайлж хурьцал үйлдэхэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй ба “гоё байна хайраа” гээд байсан. /ер нь Баярцэцэг надтай утсаар ярихдаа хайраа гэж ярьдаг байсан/ Тэгээд байж байтал 00 цаг өнгөрч байхад миний дугаар руу Ариунаа нь танихгүй дугаараас залгаад хаана байна гэхэд нь Баярцэцэг бид хоёр зүүн нууран дээр байна гэхэд байгаа газар чинь очъё гээд зүүн нууран дээр Ариунаа Ангуухайгийн хамт мотоциклтой ирээд юм ярьж сууцгаасан ба Ангуухай танай дэлгүүрээс пиво авъя гээд надаа мөнгө өгөөд би дэлгүүр рүүгээ өөрийнхөө машинтай явж 2 том савтай “Нийслэл” /2.5 литрийн/ пиво авч ирж Баярцэцэг, Ариунаа, бид гурав хувааж уусан. Ангуухайгийн хувьд архи уудаггүй болохоор пивоноос уугаагүй. Тухайн үед бид нар пиво ууж байхад Баярцэцэг миний өвөр дээр суугаад намайг хайраа гээд үнсээд эрхлээд байсан ба “гэртээ шөнө орж болохгүй танайд байж байгаад өглөө гэгээ орохоор харина” гээд байсан. Тэгээд бид нар пивоо ууж дуусаад манай гэр рүү явсан ба Баярцэцэг намайг дагаад манай гэр рүү орж унтана гээд байхаар нь би гэр рүүгээ дагуулж орсон. Манай гэрийн зүүн талд байх пинд Энхтайван унтаж байсан ба Ангуухай, Ариунаа хоёр тийшээ орж унтсан байх. Баярцэцэгийг би гэртээ тэвэрч оруулаад баруун орон дээр тавихад Баярцэцэг гутлаа тайлаад хөнжилд орж хэвтэхээр нь би хажууд нь хэвтэхэд намайг хайраа гээд тэвэрч аваад үнсээд байхаар нь би Баярцэцэгийг тэврээд үнсэлцэж байгаад хувцсыг нь тайлсан. Тэр үед Баярцэцэг ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй дуртай байсан. Ингээд би Баярцэцэгтэй хурьцал үйлдэж байхад намайг тэврээд гоё байна хайраа гэж шивнээд доошоо нойт оргиод байхаар нь би дур тавьж байна гэж бодсон. Тэр үед гэрт харанхуй байсан болохоор би цус гарсан эсэхийг нь мэдээгүй. Өглөө нь Баярцэцэгийг явсны дараа босоод даавуугаа харахад цус болчихсон байхаар нь би даавуугаа угаасан. ... хүчиндсэн асуудал огт болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/

Хохирогч Б.Мөнгөнсүх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай сумаар намайг Э.Баярцэцэгийг хүчиндсэн гэсэн яриа гараад байсан ба Э.Баярцэцэг 2017 оны 07 сарын 25-ны өдөр утсаар ярихдаа, ээж цагдаад өргөдөл өгсөн байна. Би өргөдлөө буцаагаад авчихна чи Ариунааг байсан гэж битгий хэлээрэй гээд байхаар нь Ангуухай, Ариунаа, Энхтайван нарын хэнийг нь ч хэлээгүй юм. Миний хувьд ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-31/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 02-ны өдрийн 448 тоот дүгнэлтэд: “Э.Баярцэцэгийн биед үтрээ, хярзанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Э.Баярцэцэгийн охин хальс хуучин урагдалтай байна” гэжээ. /хх-ийн 56/

Дорнод аймгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 47 тоот дүгнэлтэд: “1.Энхтүвшин овогтой Баярцэцэг сэтгэцийн хувьд эрүүл байна. 2.Сэтгэцийн талаас сэтгэцийн хөгжлийн хоцрогдол байхгүй байна. 3.Э.Баярцэцэг нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож, үнэн зөвөөр тайлбарлаж, мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 59/ зэрэг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжилснээр нотлогдон тогтоогдов.

Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэгт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул өсвөр насны шүүгдэгчийг  бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэг шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Баярцэцэг нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэг нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэгт хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгчийн ЖЖ01211101 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олговол зохино.

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Өсвөр насны шүүгдэгч Хатгин овогт Энхтүвшингийн Баярцэцэгийг мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Энхтүвшингийн Баярцэцэгт хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэгт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэгийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Д.Алтанцэцэгт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч Э.Баярцэцэгт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгчийн ЖЖ01211101 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Баярцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР