Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 145/ШШ2024/00381

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 145/ШШ2024/00381

Арвайхээр сум

 

       

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “……….” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “………..” ХХК-д холбогдох,

 

“Гэрээний үүргийн гүйцэтгэл 84,076,744 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч “…………..” ХХК-ийн ерөнхий захирал Б.Б………… нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “………..” ХХК, “…………..” ХХК-тай дулааны эрчим хүчээр хангах гурван удаагийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 24, 2020 оны 01 дүгээр сарын 16, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус байгуулж, байгуулсан гэрээнийхээ үүргийн дагуу манай компани дулааны эрчим хүчээр “…………..” ХХК объктуудыг хангаж эхэлсэн. “…………..” ХХК нь гэрээний үүргийнхээ дагуу, манай компанид дулааны эрчим хүчнийхээ төлбөрийг дутуу хийж, удаа дараа өр төлбөрөө тасаралтгүй нэхэмжилж байхад нэн даруй өр төлбөрөө барагдуулна гэдэг боловч өнөө хүртэл гэрээний үүргээн биелүүлэхгүй манай компанид хохирол учируулж байна. Иймд “…………” ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн дутуу 28.467.450 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн дутуу 25.058.029 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн дутуу 31550.785 төгрөг бүгд 84.076.744 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “………….” ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суман дахь “……….” ХХК-тай “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж ажилласан. “………” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж чадаагүйдээ хүлцэл өчье. Манай компани нь “………. ХХК”-ийн захирал Б.Б…………….тэй гэрээний  үргийн нэхэмжилсэн 84,076,744  төгрөгөөс 2024 оны 11 дүгээр сард 20,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 64,076,744 төгрөгийг 2025 онд ашиглалтанд орох орон сууцны төлбөрт тооцож барагдуулахаар харилцан тохиролцсон болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Хангамж өргөө” ХХК нь оноос өмнө 20,000,000 төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг 2025 онд ашиглалтанд орох байрнаасаа тооцох саналыг тавьсан. Нэхэмжлэгч талаас хугацаандаа тохирч, хугацаандаа төлбөрөө барагдуулахгүй бол 0.5 хувийн алданги тооцох саналыг хүргүүлсэн. Хариуцагч хариу мэдэгдэлдээ хугацаандаа төлж барагдуулахгүй бол 0.5 хувийн алданги тооцохыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар ирүүлсэн. Энэ зөвшөөрлийг нэхэмжлэгч ч гэсэн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж эвлэрсэн гэж үзэж болно гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “……………..” ХХК нь хариуцагч “……….” ХХК-нд холбогдуулан “Гэрээний үүргийн гүйцэтгэл 84,076,744 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

 

“………..” ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д............Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрхийг итгэмжлэлээр олгосон байгааг дурдах нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:               

 

1. “………..” ХХК-ийн нэхэмжлэлтэй “…………….” ХХК-нд холбогдох “Гэрээний үүргийн гүйцэтгэл 84,076,744 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 578,334 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч “……………..” ХХК-иас 578,334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “……………” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА