Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 145/ШШ2024/00384

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 145/ШШ2024/00384

Арвайхээр сум

 

 

 

 

         

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: “…………….” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ………… сумын ……….. дугаар баг, …….. тоотод оршин суух, ……. овгийн, О………..ын Б………….д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 13356821.22 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “………..” ХХК-ийн захирал Д.Д………. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Б........нь ................тай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1620084702 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч О.Б.............ийн Хас банк дахь .............дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,780,270.16 төгрөг, зээлийн хүүнд 1,205,452.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,730 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1620084702 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 125 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу -өлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1620084702 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 12,219,729.84 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаарх хүү 1,114,269.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,822.08 төгрөг, нийт 13,356,821.22 төгрөгийг О.Б...........аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ............нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус үнийн дүнг 8 сарын хугацаанд 8 хувааж төлнө. Эхний төлөлийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тус бүр 1669602 төгрөгийг төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан тайлбартаа: О.Б..........ийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна: Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “……… ХХК нь хариуцагч О.Б.................д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 13356821.22 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-02 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  О.Б................бүхэлд нь хүлээн зөвшөөрч шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “…………." ХХК нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т………….д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрхийг итгэмжлэлээр олгосон байгааг дурдах нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “……………ХХК нь хариуцагч О.Б................д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 13356821.22 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,734 төгрөгийн тавин хувь болох 112,367 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 112,367 төгрөг, хариуцагч О.Б..............аас 112,367 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “.............. ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА