Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 145/ШШ2024/00388

 

 

 

 

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 145/ШШ2024/00388

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: “…………..” ХХК-ийн хүсэлттэй,

“……………ийг эрэн сурвалжлуулахтухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч “………….” ХХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: А…… овогт О…….. З……… /…………./ нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1110021539 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 16,000,000.00 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. О.З нь 2021 оны 11 дүгээр сараас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй, өнөөдрийн байдлаар 14,045,697.13 төгрөгийн зээл, ногдох хүүгийн хамт төлөгдөөгүй 1031 хонож чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдээд байна.

\


 О.З нь зээл авах үедээ Өвөрхангай Арвайхээр сум 9 дүгээр баг 5 гудамж 8 тоот оршин сууж байсан бөгөөд одоо оршин суугаа хаягтаа байхгүй, сураггүй алга болсон тул эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б……….овгийн А…………н овогтой С………. нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ………….. ХХК-тай 1110020724 тоот гэрээ байгуулан зээл авсан ба 2022 оны 5 дугаар сараас хойш зээл төлөлгүй 835  хоног хугацаа хэтэрсэн болно. Зээл авах үедээ оршин сууж байсан хаягтаа байхгүй байгаа тул шүүх хуралдааныг яаралтай хийж өгнө. Мөн эзгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч “……………” ХХК нь А.С………..ийг эрэн сурважлуулах тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. А.С нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №........... дугаартай зээлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б......... овгийн А..........ийн С......... /...............-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар эрэн сурвалжлахаар шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч нь А.С……….ийн оршин суугаа газрыг олж тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

4. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д “өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх” тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б......... овгийн А..........ийн С......... /...............-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар А.С…………….ийг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч “Хасбанк” ХХК-нд мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.ҮҮРИЙНТУЯА