Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 145/ШШ2024/00413

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 145/ШШ2024/00413

Арвайхээр сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

 Нэхэмжлэгч: “……………….” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн …………… сумын …………дугаар баг, ………дүгээр байрны ………. тоотод оршин суух,  Р…………ын Э…………д холбогдох

“8,332,743 төгрөг гаргуулах” гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “………….” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж .шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Манай компани харьяа “Хурд” шатахуун түгээх станцаас 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд шатахуун худалдаж авсан төлбөр 8,332,743 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  Р.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ……………” ХХК-ийн нэхэмжилсэн 8,332,743 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-нд төлж барагдуулахаар болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “.............” ХХК нь хариуцагч Р.Э..............д холбогдуулан “8,332,743 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Р.Э.......... бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “...............н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “.............” ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.Э................д холбогдох “8,332,743 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,262 төгрөгийн тавин хувь болох 74,131 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 74,131 төгрөг, хариуцагч Р.Э............аас 74,131 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “..............” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА