| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00463/И |
| Дугаар | 145/ШШ2024/00396 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 145/ШШ2024/00396
| 2024 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 145/ШШ2024/00396 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ............... сумын ............ дугаар баг, Рашаантын ............. тоотод оршин суух, Б......... овгийн Ц.........ийн Г...........ийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Г........, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1998 он хүртэл тасралтгүй Өвөрхангай аймгийн орон нутгийн Нийтийн аж ахуйн уурын зууханд машинистаар ажиллаж байсан. 1982 оноос 1985 он хүртэл цэргийн алба хаасан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн орон нутгийн Нийтийн аж ахуйн уурын зууханд 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1998 оныг дуустлах хугацаанд машинистаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай архивын лавлагаанд: 1989 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустлах хугацааны цалингийн тодорхойлолт бичигдсэн,
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/535 дугаартай лавлагаанд: Ц.........ийн Г .....БХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Өвөрхангай аймгиаас хугацаат цэргийн албанд татагдаж, Ардын армийн 134 дүгээр ангид алба хааж, 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цэргийн албанаас халагдсан гэсэн,
1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгтэд: Г............ гэж бичигдсэн,
Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1985 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаартай тушаал, түүний хавсралтад: Ц..........ийн Г............ гэж бичигдсэн,
Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тушаалд: Ц.Г................гэж бичигдсэн,
Хүнд үйлдвэрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай тушаалд: Ц.Г..............-машинист гэж бичигдсэн,
Хүнд үйлдвэрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 02 дугаар сарбн 19-ний өрийн 56 дугаартай тушаалд: Ц.Г..........-машинист гэж бичигдсэн,
Монгол Улсын түлш, эрчим хүчний яамны харьяа Өвөрхангай аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 220 дугаартай тушаалд: Ц.Г..............-02 дугаар зуух гэж бичигдсэн
Монгол Улсын түлш, эрчим хүчний яамны харьяа Өвөрхангай аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 100 дугаартай тушаалд: Ц.Г....... гэж бичигдсэн,
Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай тушаал, түүний хавсралтад: Г.............-машинист гэж бичигдсэн,
Гэрч Л.Н......../РД:............/-ийн мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Орон нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1980 оноос 2008 он хүртэл слесараар ажиллаж байсан. Ц.Г............... нь Өвөрхангай аймгийн Орон нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1985 оноос 1998 он хүртэл уурын зуухны машинистааар ажиллаж байсан гэсэн,
Гэрч Д.Б /РД: ..............1/-ын мэдүүлэгт: Би Өвөрхангай аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1985-1990 он хүртэл зуухны механикчаар ажиллаж байсан. Ц.Г............. нь Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1985 оноос 1990 он хүртэл, Эрчим хүнчий нэгдсэн үйлдвэрт 1990 оноос 2000 он хүртэл он хүртэл зуухны машинистааар ажиллаж байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Г.............. нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Б........ овгийн Ц............ийн Г.........../РД:.............../ нь 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газар, Монгол Улсын түлш, эрчим хүчний яамны харьяа Өвөрхангай аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт уурын зуухны машинистаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай архивын лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/535 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт, Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1985 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаартай тушаал, түүний хавсралт, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тушаал, хүнд үйлдвэрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 68 болон 1992 оны 02 дугаар сарбн 19-ний өрийн 56 дугаартай тушаалууд, Монгол Улсын түлш, эрчим хүчний яамны харьяа Өвөрхангай аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 220 дугаартай тушаал, хавсралт№3 ДХХ-ийн ажилчдын шинэчилсэн цалингийн сан, Монгол Улсын түлш, эрчим хүчний яамны харьяа Өвөрхангай аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 100 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай тушаал, түүний хавсралт, гэрч Л.Н.......... /РД:........../, Д.......... /РД: ............../ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б.......... овгийн Ц.........ийн Г........... /РД:............../-г Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газар, Монгол Улсын түлш, эрчим хүчний яамны харьяа Өвөрхангай аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт уурын зуухны машинистаар 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА