Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 145/ШШ2024/00400

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 145/ШШ2024/00400

Арвайхээр сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн .................. сумын ............. дугаар баг, .............. тоотод оршин суух, Г......... овгийн Ч.............ын ............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ...........сумын ............ дугаар баг, ............тоотод оршин суух, Ц............ын У................д холбогдох,

“16,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.У............д 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4,000,000 төгрөг нийт 16,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй харилцан тохиролцож Хаан банк ................ дансаар зээлсэн боловч 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хүү болон үндсэн төлбөрөөс төлөлт хийгдээгүй тул 16,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  Ц.У шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч..............гөөс зээлсэн 16,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 16-нд төлж барагдуулна. Иймд  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ц.У...............д холбогдуулан “16,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Ц.У бүхэлд нь хүлээн зөвшөөрч шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ч.Б нь хариуцагч Ц.У.....д холбогдох “16,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийн тавин хувь болох 118,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 118,975 төгрөг, хариуцагч Ц.У...............лаас 118,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Б.................д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА