| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00421/И |
| Дугаар | 145/ШШ2024/00393 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 145/ШШ2024/00393
| 2024 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 145/ШШ2024/00393 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ………….. сумын………….. дугаар баг ………….. тоотод оршин суух, Ж…………. овгийн Ш………….ын Я………….ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн …………. сумын, ………… тоотод оршин суух, Б……….. овгийн Б………….ын С……………д холбогдох,
“1,400,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Я, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.С...............д 1 сарын хугацаатай мөнгө өгсөн. Энэ хугацаанд юу ч хэлэхгүй, юу ч дугарахгүй байсан. Нөгөө зээлж авсан хүн маань ч гэсэн надаас байнга мөнгө нэхээд ажил хийлгэхгүй байгаа. Намайг шүүхэд өгнө гээд байгаа учраас би өнөө, маргаашийн дотор хурдан мөнгөө авмаар байна. Би Б.С..........д итгэхгүй байгаа учраас ажлын хажуугаар дахин дахин шүүхээр явмааргүй байна. Б.С өөрөө хэнэггүй, үг авдаггүй хүн. Яаж надаас мөнгө авсан шигээ мөнгөө эргүүлээд өгчихмөөр байна. 1,400,000 төгрөгөөс 1,140,000 төгрөг болж буурсан байгаа. Хурдан мөнгөө гаргуулж авахаар шүүхэд хандсан тул эвлэрэхгүй, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хүнээс аваад Б.С................д өгчихсөн байгаа гэв.
Хариуцагч Б.С………….. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эцсийн хугацаа болох 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор өгөх шийдвэртэй байна гэв.
Нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Я нь хариуцагч Б.С...........д холбогдуулан “1,400,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Ш.Я нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхнэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,140,000 төгрөг болгосон байх ба хариуцагч Б.Сзээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг 1,140,000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгч Ш.Я..................ийн Хаан банкин дахь ................ тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
4. Хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага 1,140,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлж, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх санал гаргасан ч нэхэмжлэгч хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Б.С..............гаас 1,140,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.С................гаас 31,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Я....................оод олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.С................аас 1,140,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Я..............д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.С.............аас 31,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Я.................д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА