Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 140/ШШ2024/00365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын ******* багт оршин суух ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Завхан аймгийн Улиастай сумын ******* боловсролын ******* ******* сургуульд холбогдох

Тус сургуулийн захирлын 2024.03.11 ний өдрийн дугаартай албан тушаал бууруулах тухай тушаал, дугаартай ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, тус сургуулийн няравын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.******* \Улаанбаатар хотоос онлайнаар\, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ё.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Улиастай сумын боловсролын ******* ******* сургуулийн Захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай, "Албан тушаал бууруулах тухай" тушаалаар, Ц.******* намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугааp зүйлийн 43.1.1, 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх заалтыг үндэслэж, "... төрийн хяналт шалгалтын явцад зөрчил дутагдалтай ажилласан нь удаа дараа илэрсэн..." гэсэн зөрчил гаргасан гэж үзэж, 2024 оны 03 дугаар сарын 11- ний өдрөөс сургуулийн Няравын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн дугаартай, "*******ийн *******г ажилд томилох тухай" тушаалаар Дотуур байрны жижүүрээр томилсон байдаг. Ц.******* миний бие үүнд маш их гомдолтой байх бөгөөд ажилдаа ямар нэгэн алдаа гаргаж, эд хөрөнгө дутаасан, мэдээ тайланг дутуу гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй ямар ч алдаа дутагдал гаргаагүй байхад гаргасан мэтээр, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, өөр ажилд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" гэж, 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэсний дагуу Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байдаг. Энэхүү гомдлыг гаргасны дараа ******* ******* сургуулийн захирал Ё.******* нь өмнө гаргасан тушаалаа засварлаж, дахин 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай, "Ц.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал гаргаж, 2 удаагийн тушаалаар Ц.******* намайг сургуулийн Няравын үүрэгт ажлаас чөлөөлж, тушаал бууруулсан байдаг. Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай хуралдааны тэмдэглэлээр Ц.******* миний гомдлыг хэлэлцсэн боловч "... талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд энэхүү хуралдааны тэмдэглэлийг миний бие 2024 оны 04 дугаар сарын 26 -ны өдөр хүлээж авсан болно. Иймд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар, Улиастай сумын боловсролын ******* ******* сургуулийн Захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай, "Албан тушаал бууруулах тухай" тушаал, дугаартай Ажилд томилох тухай" тушаалыг тус тус хүчингүй болгож, Ц.******* намайг ******* ******* сургуулийн Няравын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ё.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймаг дахь төрийн газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1303/364 тоот дүгнэлтээр үндсэн хөрөнгийг кодлох,эд аж ахуйн картыг үнэтэй болгох, төрийн болон орон тухай хуулийн 71 дүгээр зүйлийн дагуу сургуулийн балансад бүртгэлтэй үндсэн хөрөнгийг кодлох эзэмшигч нэг бүрээр карт хөтлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх 2023 оны эхний хагас жилийн эд хөрөнгийн тооллогоор биелэлтийг хангасан байх гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй. (Завхан аймаг дахь төрийн газрын дүгнэлтийг хавсаргав) 2023 оны 09 дүгээр сарын 18-нд сургуулийн захирал Д. үүрэг даалгаврын биелэлтийн хуудас өгсөн. Уг хуудсаар өгсөн үүрэг даалгаврыг ч биелүүлээгүй. Үүрэг даалгаврын биелэлтийг шалгасан хуудсыг хавсаргав) 2023 оны 10дугаар сарын 10-ны өдөр 9 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан. (тушаалыг хавсаргав)  Завхан аймгийн ухааны газрын ажлын хэсэг (Э., Г., Д.) хяналт шалгалт хийх явцад хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн байсныг илрүүлж зөрчлийг арилгах үүрэг даалгавар амаар өгсөн. 2023оны 12 дугаар сарын 08-ны өдөр үүрэг даалгаврын биелэлтийг хянах явцад сургуулийн дэргэдэх дотуур байрны гал тогоонд хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашиглаж байсан зөрчил илэрсний дагуу сургуулийн дотоод хяналтын зөвлөлд үүрэг даалгавар өгсөн.******* ийн Дотоод хяналтын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр үдийн хоолны гал тогоонд байгаа хүнсний бүтээгдэхүүний үлдэгдлийг тоолох явцад хүнсний бүтээгдэхүүний зарим нэг нэр төрөл дээр хадгалалт, хамгаалалтын хугацаа байхгүй бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашигласан. Зуны хугацаанд ажиллуулдаг бор бургасны амралтад ашиглагдаж байсан хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг үдийн амралтад ашиглагдаж байсан хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг үдийн хоол, дотуур байрын гал тогоонд хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашигласан зэрэг зөрчлүүд илэрсэн. (******* ******* сургуулийн дотоод хяналтын дүгнэлт 2023 оны 12 дугаар сарын 10 хавсаргав), 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* сургуулийн тооллогын комисс, өмч хамгааллын байнгын зөвлөл, орон , газартай хамтарсан төлөвлөгөөт тооллогын тайлан, дүгнэлтээр тооллого хийж байх явцад сургуулийн няравт эд хөрөнгө хүлээж авсан бүртгэл жагсаалт байхгүй байсан нь эд хөрөнгийг тулгаж тоолоход хүндрэлтэй байсан. Хэзээ хаана ямар эд хөрөнгийг акталсан бүртгэл хөтлөлт байхгүй хэнд хүлээлгэж өгсөн бүртгэл жагсаалт гарын үсэг байхгүй байсан. Эд хөрөнгө кодлож бүртгэл үүсгээгүй нь хэдэн онд хаанаас ямар хөрөнгө оруулалтаар ирсэн нь тодорхой бус байгаа нь нэг ижил хөрөнгийг ялгаж бүртгэн тоолоход асуудалтай байсан. Складанд тооллого хийх  явцад нөөц болон үлдэгдэл хөрөнгийн жагсаалт байхгүй хаана юу байгаа нь тодорхой бус эмх цэгцгүй байсан гэсэн дүгнэлт гарсан. Энэ тооллогод Ц.******* хамтарч тоолж тайлан бичсэн бөгөөд өөрөө гарын үсэг зурсан. (ийн тооллогын комисс, өмч хамгаалах комиссын тайлан дүгнэлт 2023. 12.01 хавсаргав) 7.2023.02.25-ны өдрийн Nº421 Завхан аймгийн орон газрын эд хөрөнгийн тооллого, ашиглалт, хамгаалалтад хийсэн хяналт шалгалтын зөвлөмжид илэрсэн зөрчилд байгууллагын эд хариуцагчийн картад хөрөнгийн үнэ, он, чанар байдал, сериал дугаар, шифр тавигдаагүй, эд хариуцагчийн хөрөнгийг шилжүүлэхдээ хөдөлгөөн хийгддэггүй хөтлөлт хангалтгүй байна. Тооллогын явцад 25,871,356 төгрөгийн балансын үнэ бүхий 10 нэр төрлийн 24 ширхэг хөрөнгийг санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөөгүй дутагдуулсан, байгууллагын албан хаагчдын эд хариуцагчийн картыг бүрэн гүйцэд хөтөлж хөрөнгүүдийг шифрлэж тэмдэглэл хийх зөвлөмж өгсөн зөвлөмжийг өөрт нь бичгээр өгч үүрэг даалгавар өгсөн хэрэгжүүлээгүй. (зөвлөмжийг хавсаргав), ******* ийн Дотоод хяналтын зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр байгууллагын эд хариуцагчийн картад хөрөнгийн үнэ, он, чанар байдал, сериал дугаар, шифр тавигдаагүй, эд хариуцагчийн хөрөнгийг шилжүүлэхдээ хөдөлгөөн хийгддэггүй, хөтлөлт хангалтгүй гэсэн газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу сайжруулсан ажил хийгддэггүй, ажил хөтлөлт хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан. (2024.02.22 ийн дотоод хяналтын ажлын дүгнэлтийг хавсаргав),Тус зөрчлүүдийг арилгуулах, үүрэгт ажлыг сайжруулах чиглэлээр аман болон бичгээр үүрэг даалгаврын биелэлтийг өгч байсан боловч тухайн зөрчлүүдтэй холбоотой ямар нэг сайжруулсан ажил хийгдээгүй тул миний бие нь сургуулийн 2024 оны 02 сарын 27 ны өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар тус асуудлыг хэлэлцсэний дараа сонсох үйл ажиллагаа явуулсан хариу тайлбар хийгээгүй. .*******д Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ зэрэг холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэж 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/12 дугаар тушаалаар албан тушаал бууруулсан болно. Захиргааны ******* хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 заасны дагуу албан тушаал бууруулсан тушаалыг утга агуулгыг нь өөрчлөхгүйгээр засаж Ц.*******д мэдэгдсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулъя гэж бодож байна.  Нэхэмжлэгч талаас 2 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа 1 дүгээрт боловсролын ******* сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/23 тоот тушаал, энэ тушаалаар нэхэмжлэгч *******гийн албан тушаалыг бууруулсан энэ тушаалыг хүчингүй болгох. 2 дугаарт мөн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 9 дүгээр сахилгын арга хэмжээ оногдуулсан энэ 2 тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаал буюу ******* ******* сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож өгөөч ээ гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч *******г ажил албан үүрэгтээ хайнга хандсан, сургуулийн эд хөрөнгийг бүрэн бүртгэж аваагүй, хүүхдийн цайны газар хэрэглэж байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн хугацаа дууссан гэх үндэслэлүүдээр түүнийг албан тушаал бууруулах болон сахилгын арга хэмжээ авсан ийм асуудлууд болсон байна. Энэ тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна гэж бидний зүгээс харж байна. Албан тушаал бууруулах нь өөрөө сахилгын арга хэмжээний нэг төрөл байгаа. Дараа нь сануулах арга хэмжээ авсан, энэ 2 арга хэмжээнүүд хоорондоо 5 сарын хугацаатай байгаа юм. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123.7-д зааснаар нэг сахилгын зөрчилд нэг л удаа сахилгын арга хэмжээг авахаар зохицуулсан байдаг. 2 удаа давхардуулж авсан сахилгын арга хэмжээнд *******гийн гаргасан алдаа бол нэг л байгаа юм. Ямар алдаа вэ гэхээр 1 дүгээрт эд хөрөнгийн тооллого хийж бүртгэж аваагүй. 2 дугаарт хүнсний хугацаа дууссан бүтээгдэхүүн нийлүүлсэн, агуулгахдаа байлгасан гэсэн ийм асуудлууд байгаа. Тэгэхээр нярав гэдэг маань Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар тухайн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн бүртгэл тайланг хариуцсан гол албан тушаалтан. Ямар ч байгууллагад няравын өдөр тутмын үйл ажиллагаанд нягтлан гэдэг хүн хяналт тавих үүрэгтэй. Энэ талаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.1, 18.3 дахь зүйлүүд дээрээ нэг бүрчлэн хуульчлаад өгчихсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага нь гэрээ байгуулсан нэн тэргүүний албан тушаалтан буюу аливаа байгууллагын нярав болоод нягтлан бодогч байна. Гэтэл *******тай сургуулийн  удирдлагын зүгээс эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хийж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолт байхгүй, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй. Гэтэл энэ ******* сургуулийн хөдөлмөрийн дотоод журам болон *******тай хийсэн хөдөлмөрийн гэрээнд юуг сахилгын зөрчил, ямар асуудлыг хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэх вэ гэдгийг тодорхойлчихсон байгаа боловч түүнийгээ ямар байдлаар ингэж баталгаажуулаад байгаа нь эргэлзээтэй байна. Хариуцагчийн тайлбарт дурдагдаад байгаа энэ кэйсүүд дээр нягтлан гэдэг хүнд нэг ч удаа дурдагдахгүй  байгаа юм. Бүх л юмны буруутан нь ******* ганцаараа болоод байгаа. Гэтэл нэхэмжлэгчид 6 сар хүрэхгүй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давхардуулж авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж бидний зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. 5 сарын хугацаанд 1 зөрчил дээр 2 сахилгын арга хэмжээ авсан байна гэж байна. Гэтэл тушаал дээр юуг үндэслэсэн бэ? гэхээр дотоод хяналт шалгалтын зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтийг үндэслэсэн. Энэ зөрчлүүд нь бүгд тогтоогдсон. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Завхан аймгийн газрын Төрийн байгууллагын эд хөрөнгө, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих ажлын тайлан, зөвлөмж 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт зэрэг нь тэр өмнөх сануулах арга хэмжээнээс хойш болсон дүгнэлтүүдийг үндэслэж гаргасан байгаа юм. Тэгэхээр тэр 1 зөрчил дээр 2 тушаал байна гэдэг асуудал яригдах боломжгүй юм. Ер нь хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээд хүүхдийн амь нас эрүүл мэндэд эрсдэл учирсан бол тухайн буруутай хүмүүс дээр тэр битгий хэл хариуцлага яригдана шүү дээ. Нярав Ц.******* нь тухайн гаргасан алдаануудаа тухай бүрт нь хүлээн зөвшөөрөөд яваад байсан хирнээ хэсэг хугацааны дараа дахиад шалгахаар нөгөө гаргасан алдаа, дутагдлаа засаж залруулаагүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн зүгээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Улиастай сумын боловсролын ******* ******* сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засах тухай” гэсэн тушаал, Улиастай сумын боловсролын ******* ******* сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай “Албан тушаал бууруулах тухай” гэсэн тушаал, Улиастай сумын боловсролын ******* ******* сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай “ийн *******г ажилд томилох тухай” гэсэн тушаал, Улиастай сумын боловсролын ******* ******* сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай “Ц.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэсэн тушаал, Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл, гэрчээр Б., Ц. нарыг асуулгасан байна.

Хариуцагчийн зүгээс: Хариу тайлбар, Завхан аймаг дахь Төрийн газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1303/364 дугаартай албан тоот, Аудитын илрүүлэлт, үүрэг даалгаврын биелэлтийн хуудас, Улиастай сумын боловсролын ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай “Сахилгын арга хэмжээ авах тухай” гэсэн тушаал, ******* ******* сургуулийн дотоод хяналтын ажлын дүгнэлт, Улиастай сумын боловсролын ******* ******* сургуулийн газартай хамтарсан төлөвлөгөөт тооллогын тайлан, Төрийн байгууллагуудын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих ажлын удирдамж, Завхан аймгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 421 дугаартай албан тоот, Өмчийн хяналт шалгалтын зөвлөмж, ******* ******* сургуулийн дотоод хяналтын ажлын дүгнэлт, Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас, гэрчээр Д.ийг асуулгасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ******* боловсролын ******* ******* сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2024.03.11 ний өдрийн дугаартай албан тушаал бууруулах тухай тушаал, дугаартай ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, тус сургуулийн няравын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ц.*******г ажлаас чөлөөлсөн дугаартай тушаалд түүнийг “төрийн хяналт шалгалтын явцад зөрчил дутагдалтай ажилласан нь удаа дараа илэрсэн, өөрийн хариуцаж байгаа эд зүйлийн орлого зарлагын болон үлдэгдлийн мэдээ тайланг тухай бүр зохих маягтаар баримт эргэлтийн графикийн дагуу нягтлан бодогчид гаргаж өгөөгүй, ажил олгогч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврын 2 ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эсвэл гүйцэтгэхээс үндэслэлгүй татгалзсан, гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгээгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн, сургуулийн эд хогшил, тоног төхөөрөмжийн бүртгэл, складны бүртгэлийг тогтмол хөтлөөгүй, сургуулийн эд хогшлын эдэлгээ, өмч хөрөнгөд хяналт хийж засаж сэлбэх талаар шаардлага тавьж, хариуцлага тооцож ажиллаагүй, сургуулийн удирдах ажилтнаас хариуцуулан өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлүүд дурьджээ.

Тушаалд заагдсан дээрх үндэслэлүүд зөрчлүүд нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Завхан аймгийн Төрийн газрын 2023 оны 02-р сарын 25-ны өдрийн 1303/364 тоотоор Улиастай сумын ******* ******* сургуулийн 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан, дүгнэлтийг хүргүүлж байсан ба тус дүгнэлтээр үндсэн хөрөнгийг кодлох, эд аж ахуйн картыг үнэтэй болгох, төрийн болон орон тухай хуулийн 71 дүгээр зүйлийн дагуу сургуулийн блансад бүртгэлтэй үндсэн хөрөнгийг эзэмшигч нэг бүрээр карт хөтлөх ажлыг хийж гүйцэтгэх 2023 оны эхний хагас жилийн эд хөрөнгийн тооллогоор биелэлтийг хангасан байхаар зөвлөмжилсөн байна.

Энэхүү зөвлөмжид заасан алдаа дутагдлыг засаж залруулаагүй байсан, мөн хүүхдийн Үдийн хоолонд хэрэглэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний зарим нэр төрөл дээр хадгалалт хамгаалалтын хугацаа байхгүй, тухайн бүтээгдэхүүнүүдийг худалдан авахдаа хугацааны хяналт тавьж ажиллаагүй, зуны хугацаанд ажиллуулдаг Бор бургасны амралтын газарт ашиглагдаж байсан хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг үдийн хоол, дотуур байрны гал тогоонд байлгаж, хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашигласан байж болзошгүй зэрэг зөрчлүүд гарсан болох нь тус сургуулийн дотоод хяналтын зөвлөлийн дүгнэлт, газартай хамтарсан төлөвлөгөөт тооллогын тайлан зөвлөмж, аймгийн ын газрын ажлын хэсгийн хяналт шалгалт, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хэрэгт няравын ажлын байрны тодорхойлолт авагдаагүй, ажлын байрны тодорхойлолт угаасаа байхгүй гэж хариуцагч тайлбарлаж байна. Иймд ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй, мөн тодорхойлолтод заагдаагүй ажлыг гүйцэтгээгүйнх нь төлөө ганцаарчилж хариуцлага тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдсан, талууд хөдөлмөрийнхөө гэрээгээр хөдөлмөрлөх гол нөхцөлүүдээ тохирсон гэж үзэх боломжтой юм.

Мөн түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 8.3-д дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.4-д заасан “ноцтой” зөрчилд тооцож, гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана гээд 8.3.2-т ажил олгогч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан, 8.3.3-д ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн гэж заасан байна.

Хөдөлмөрийн гэрээний 2.1-д ажлын байрны нэр: нярав гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс тус сургуульд няраваар ажиллаж байсан бөгөөд няравын гүйцэтгэх ёстой ажил үүргийн талаар тодорхойлж тайлбарласан байгаа учир нэхэмжлэгчийг ажил үүргээ мэдэхгүй байсан гэж үзэх боломжгүй юм.

Завхан аймгийн Төрийн газраас Улиастай сумын ******* ******* сургуулийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд шалгалт хийсэн ба илэрсэн зөрчлүүдэд үндэслэж нярав Ц.*******д хаалттай сануулах арга хэмжээг 2023 оны 10 сард авсан, дээрх шалгалтаар илрүүлсэн зөрчлүүд арилаагүй байсан болох нь 2023 оны 12 сард газартай хамтарсан шалгалт, 2024 оны 02-р сард хийгдсэн тус сургуулийн дотоод хяналт шалгалтын дүгнэлтүүдээр тогтоогдсон. Ийм учир 2024 оны 03-р сард ажлаас чөлөөлөх арга хэмжээ авчээ гэж дүгнэхээр байна. Энэ зөрчил дутагдлууд нь бүгд тус бүртээ төгссөн шинжтэй учир нэг зөрчилд давхардуулж сахилгын арга хэмжээ авсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд    

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Ц.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Улиастай сумын ******* боловсролын ******* ******* сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2024.03.11 ний өдрийн дугаартай албан тушаал бууруулах тухай тушаал, дугаартай ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Ц.*******г ******* ******* сургуулийн няравын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОДОНЗУЛ