Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0150/З |
Дугаар | 128/ШШ2020/0175 |
Огноо | 2020-03-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2020/0175
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Ч******* СӨХ, Х******* СӨХ, О******* сургууль БСБ-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 576, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/180 дугаар захирамж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2015/365 дугаартай 4 давхар үйлчилгээтэй орон сууц барих Архитектур төлөвлөлтийн даалгавар болох хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хяналтад буй нэхэмжлэгч Ч******* СӨХ, Х******* хотхоны Х******* СӨХ болон О******* бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/180 захирамжаар Э******* ХХК-д үйлчилгээний орон сууц барих зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон газрын маргаан бүхий хэрэгт Д. Х******* миний бие нь төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.
Нзхэмжлэгчдийн зүгээс нэгэнтээ Нийслэлийн Засаг захиргааны байгууллага болох Нийслэлийн хот төлөвлөлт, газрын харилцааны бодлого төлөвлөлтийн газартай ярилцан тохирч тодорхой тохиролцоонд хүрч чадсан гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч надад удаа дараа мэдэгдэж, бүрэн эрхээр баталгаажсан итгэмжлэлийн үндсэн дээр намайг тус захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй захиргааны хэргээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлтийг гарган шийдвэрлуүлж хэргийг дуусгавар болгохыг шаардаж байх тул уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаатай холбогдуулан тус хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч Ц.Наас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дуусгавар болгосон байгаа болно.
Цаашид энэ талаар дахин шүүхийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргахгүй маргаан дуусгавар болж байгаа эрх зүйн үр дагаварыг нэхэмжлэгчдээс бүрэн ойлгож байгаа болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч******* СӨХ, Х******* СӨХ, О******* сургууль БСБ нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 576, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/180 дугаар захирамж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2015/365 дугаартай 4 давхар үйлчилгээтэй орон сууц барих Архитектур төлөвлөлтийн даалгавар болох хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Баянзүрх дүүргийн тойргийн 169 дугаартай нотариатч Г.Наранчимэгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан бүртгэлийн 111 дугаартай Ч******* СӨХ-ны захирал Ц.Ц*******, Х******* СӨХ-ны захирал Д.Т*******, О******* сургууль БСБ-ын захирал Д.Б******* нараас буюу нэхэмжлэгч нарыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүдээс Д.Х*******д олгосон итгэмжлэлд заасны дагуу нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х*******д олгосноор тэрээр нэхэмжлэлд гарын үсэг зурж, мөн нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч Ч******* СӨХ, Х******* СӨХ, О******* сургууль БСБ нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 576, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/180 дугаар захирамж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2015/365 дугаартай 4 давхар үйлчилгээтэй орон сууц барих Архитектур төлөвлөлтийн даалгавар болох хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нар нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч******* СӨХ, Х******* СӨХ, О******* сургууль БСБ нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 576, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/180 дугаар захирамж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2015/365 дугаартай 4 давхар үйлчилгээтэй орон сууц барих Архитектур төлөвлөлтийн даалгавар болох хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүйг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА