Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 502

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

Хохирогч: Д.Баясгалан, түүний өмгөөлөгч Ч.Ням,

Гэрч: Д.Ганболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн

хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн

прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасан гэмт хэрэгт У эд холбогдуулж яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020923 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын

24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У ,

Хөвсгөл аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой,

инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж хүүхдийн хамт

Баянзүрх,

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны

өдрийн 2642 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь

хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулиар

хэрэгсэхгүй болсон, Шүүгдэгч У  нь шунахайн сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны

7 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд найз болох иргэн

Д.Баясгалангаас гадаадаас мөнгө ирнэ гэх зэргээр хуурч мэхлэн 28.300.000 төгрөгийг

залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч У ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Баясгалантай 2000

оноос хойш найзалж байгаа ба миний амьдралд тулгамдсан асуудал гарах үедээ

Баясгаланг итгэж болох сайн найзаа гэж боддог болохоор итгээд мөнгө зээлж авсан. Би

Баясгалангаас мөнгө авахдаа залилж мэхэлсэн зүйл байхгүй, итгэсний үндсэн дээр

мөнгө зээлж авсан. Гадаадаас мөнгө орж ирэх ёстой байсан ч одоо хүртэл

шийдэгдээгүй байгаа. Эхний мөнгийг авахад миний бие муу байсан. Хүүхдийн

сургуулийн төлбөрт мөнгө хэрэгтэй болоод зээлсэн. Би Баясгаланд итгээд туслалцаа

хүсч байсан нь үнэн. Мөнгө төгрөг бүтэх юм бол авсан мөнгөө буцааж өгнө гэсэн яриа

хэлцэл дээр мөнгө авч байсан. Гадаадаас мөнгө орж ирэхийг хүлээж байсан. Мөнгө орж

ирэхгүй болохоор нь өөрийн боломжоороо төлье гэж хэлээд ахынхаа 66 гэдэг машиныг

аваачиж өгч байсан. Хэд хоногийн дараа тэр машиныг авахгүй гээд буцаагаад надад

авчирч өгсөн. Хөдөө байдаг ээжийн талын ах дүү нарынхаа малыг зарж борлуулаад

хохирлын мөнгийг төлж барагдуулсан. Би өөрийн авсан мөнгийг бүгдийг төлсөн байгаа”

гэв.

Хохирогч Д.Баясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Өмнөговь аймгийн

Гашуун Сухайт хилийн боомтын даргаар ажиллаж байсан. Манай боомтоор Хятадын

хөрөнгө оруулалттай компаний хятад захирлын эхнэр юмуу хамтран амьдрагч нь юм уу

У  хамт явж байдаг байсан. Тэгээд анх таньдаг болсон. Нэг хэсэг уулзалдаагүй,

холбоогүй байж байгаад 2016 оны зун надтай тааралдаад утасны дугаараа солилцоод

өнгөрсөн. Тэрнээс хойш нэг уулзахад Хятад нөхөр нас барсан. Манай нөхөр нас

барахдаа миний нэр дээр Лондонгийн банканд хугацаатай мөнгө хадгалуулсан байгаа,

удахгүй хугацаа нь дуусах гэж байгаа би очиж авчирна гэж анх надад итгүүлсэн. Ээжийн

бие өвдөөд байна гээд мөнгө төгрөг асуудаг байсан. Би мөнгө гуйхад нь туслаад өгдөг

байсан. Лондогоос ирэх мөнгөөрөө хамтарч бизнес хийнэ, санаагаа олоорой гэж ярьдаг

байсан. Би төсөл хүртэл боловсруулж байсан. Нэг өдөр ирээд мөнгөндөө явах боллоо

10.000.000 төгрөг өгчих гэсэн. Банкнаас над руу ярьсан хугацаа нь болсон гээд цаас

харуулаад ярьж байсан. Би итгэсэн. Би ганцаараа явахгүй хамгаалагчтай явна. Хүү нь

хамаагүй 10.000.000 төгрөгийг олоод өг гэж гуйхаар нь би машинаа ломбарданд

тавьсан. Машинаа 10.000.000 төгрөгөөр тавьчихаад гарч ирэхэд У , Өлзийсайхан

хоёр намайг хүлээж байсан. Цагдаагийн дарга Чингис 7 хоногийн дараа ажлаасаа

чөлөө авч надтай хамт явах гэж байгаа гэж хэлээд 20-д хоног чимээгүй болчихсон.

Машин барьцаалсан нэг сарын хугацаа дуусаж байсан учраас би залгаж нөгөө мөнгө

төгрөгөө авсан уу гэхэд би Лондон руу яваагүй. Оросууд нөгөө мөнгийг чинь мэдчихээд

миний гар утсаар хордуулчихлаа итгэхгүй бол чи ирж харах юм уу гэхэд нь би очиход

хэвтэж байсан. У  миний утсыг хар гэхэд би утсыг нь үзэхэд Монголоор бичсэн

мессежүүд байсан. Чингис ах намайг хамгаалж байгаа, одоо мөнгөндөө явлаа, хордсон

байна, надад мөнгөөр тусал гэж хэлж байгаад бас мөнгө авч байсан. Би найзуудаасаа

хүүтэй мөнгө зээлж авч өгдөг байсан ба хүүг нь би өөрөө төлдөг байсан. Найзууд

надаас мөнгө нэхээд би өөрийн машинаа 25.000.000 төгрөгөөр зараад үлдсэн мөнгийг

дүү нараасаа авч найзуудынхаа өрийг төлсөн. Би нийт 54.000.000 орчим төгрөг

нэхэмжилж байна” гэв.

Гэрч Д.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...У  надтай эхэлж утсаар

яриад найзынхаа машиныг тавьж мөнгө зээлье гэж хэлсэн. Тухайн машин 2005 оны

хуучин Ланд Круйзер 105 маркийн машин байсан. Надаас мөнгө зээлж аваад мөнгөө

хувааж авсан. Хоорондоо юм ярьж байхыг нь би анзаараагүй. Надаас 5 хувийн хүүтэй

мөнгө зээлсэн. Хүүтэйгээ нийлээд 12.000.000 төгрөгийг төлөөд машинаа авсан” гэв.

 Хохирогч Д.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 7 дугаар сард

хуучин танил байсан У тэй таарсан тэгээд хэд хоногийн дараа над руу утастаад

байдаг байсан. Бид хоёр ганц нэг хоолонд орсон. Тэгээд надаас яаралтай 1 сарын

хугацаатай 2.000.000 төгрөг олоод өгөөч гэсэн би тэгэхээр нь танилаасаа 2.000.000

төгрөг олоод дансаар У ийн найз гэх Өлзий гэх хүний данс руу явуулсан. Тэгээд

дараа нь надаас дахиад мөнгө хүүтэй зээлээд өгөөч Лондонд 2.000.000 евро байгаа

тэрийгээ авахаар явах гэсэн юм гэсэн. Би тэгэхээр нь найзаасаа 5 хувийн хүүтэй

11.000.000 төгрөг зээлж У , Өлзий хоёрт өгсөн. Үүнээс хойш би өөрийн

цалингаараа хүүг нь төлж байсан. Би утастахаар надад уурлаад байсан болохоор нь би

сарын дундуур утасдаад уулзъя гэсэн дахиад 6.000.000 төгрөг хэрэгтэй би хордсон,

хордлого тайлуулах хэрэгтэй байна гэсэн. Би тэгэхээр нь энэ удаа тусалж чадахгүй

чиний урьд нь зээлсэн мөнгөний хүү мөнгө нэхэгдээд байна, би өөрөө ч мөнгөгүй явна

гэсэн. Манай охин Америкаас ирнэ охиныхоо зардлыг өгч чадахгүй байхад гэж хэлсэн.

У  би бүгдийг өөрөө зохицуулна, чи нэг мөсөн надад мөнгө олоод өг, тэр

мөнгөнөөсөө охиныхоо зардлын 4.000.000 төгрөг ав, тэгээд нэг мөсөн 10.000.000 төгрөг

олоод өг гэсэн. Би тэгэхээр нь найз Ариунбатаас 10.000.000 төгрөгийг доллароор бодож

4290 доллар аваад У , Өлзий нарт мөн бэлнээр нь өгсөн тэрнээс нь 4.000.000

төгрөг бэлнээр авсан. Удаагүй 2016 оны 11-р сард 3.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд

хүрээд ирсэн. Тэр мөнгийг найзынхаа ломбарднаас 5 хувийн хүүтэй аваад өгсөн.

Тэрнээс хойш мөнгөө ч төлөөгүй, чимээгүй алга болсон. 2017 оны 01 дүгээр сарын 05-

нд дахиад У  утастаад дахиад 6.000.000 төгрөг хэрэг болоод байна гэсэн би

тэгэхээр нь уурлаад би чиний өрийг төлөөд мөнгөний хүүг чинь дийлэхээ болилоо гэхэд

У  надад чамаас өөр туслах хүн алга гэсэн. Тэгээд У  миний машиныг

таньдаг Ганболд гэдэг хүндээ 10.000.000 төгрөгөнд тавиад авсан” гэсэн мэдүүлэг /хх-н

17-18/,

Яллагдагч У ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баясгалантай 2000 онд

танилцаад танил найзууд явж байгаад гар утсаар холбоотой байсан тэгээд 2016 оны 8 дугаар

сард гар утсаар яриад мөнгөний хэрэг байна гээд Баясгалантай уулзаад 2016 оны 8 дугаар

сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь 2016 оны 12 дугаар сард

10.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын сүүлээр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг,

1.000.000 төгрөг, 900.000 төгрөг авсан түүнээсээ Баясгалан 4.600.000 төгрөгийг өөрөө авсан.

Дараа нь 2017 оны 1 дүгээр сард би Баясгалангийн автомашиныг барьцаанд тавьж

10.000.000 төгрөг авсан түүнээсээ 4.000.000 төгрөгийг Баясгаланд өгсөн. ...Баясгалангийн

автомашиныг нь барьцаанд тавьсан байсныг 10.000.000 төгрөгөөр аваад буцаагаад өгсөн.

Бэлэн авсан мөнгөнөөс үлдэгдэл 20.000.000 төгрөг төлөх дутуу байгаа. ...Энэ мөнгөнүүдийг

нийт 5 удаа цувуулж авсан би буцаагаад ажил төрөл хөөцөлдөөд өгнө гэж авсан” гэсэн

мэдүүлэг /хх-н 27-30/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх-н 2-4/, шүүгдэгч Б.У ийн хувийн

байдалтай холбоотой баримтууд /хх-н 40-43, 45-50-ууд/, Хөрөнгө үнэлгээний-Эстимэйт ХХК-

ны тодорхойлолт /хх-н 74/, шүүгдэгч У ийн Д.Баясгалангаас авсан мөнгөний тоцооны

гараар бичсэн баримт /хх-н 89/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч У  нь 2016 оны 7 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх

хугацаанд найз болох иргэн Д.Баясгалангаас гадаадаас мөнгө ирнэ гэх зэргээр хуурч мэхлэн

28.300.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Баясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэг өдөр У  ирээд

мөнгөндөө явах боллоо 10.000.000 төгрөг өгчих гэсэн. Банкнаас над руу ярьсан хугацаа

нь болсон гээд цаас харуулаад ярьж байсан. Би итгэсэн. Би ганцаараа явахгүй

хамгаалагчтай явна. Хүү нь хамаагүй 10.000.000 төгрөгийг олоод өг гэж гуйхаар нь би

машинаа ломбарданд тавьсан. Машинаа 10.000.000 төгрөгөөр тавьчихаад гарч ирэхэд

У , Өлзийсайхан хоёр намайг хүлээж байсан. Машин барьцаалсан нэг сарын

хугацаа дуусаж байсан учраас би залгаж нөгөө мөнгө төгрөгөө авсан уу гэхэд би

Лондон руу яваагүй. Оросууд нөгөө мөнгийг чинь мэдчихээд миний гар утсаар

хордуулчихлаа итгэхгүй бол чи ирж харах юм уу гэхэд нь би очиход хэвтэж байсан.

У  миний утсыг хар гэхэд би утсыг нь үзэхэд Монголоор бичсэн мессежүүд

байсан. Чингис ах намайг хамгаалж байгаа, одоо мөнгөндөө явлаа, хордсон байна,

надад мөнгөөр тусал гэж хэлж байгаад бас мөнгө авч байсан. Би найзуудаасаа хүүтэй

мөнгө зээлж авч өгдөг байсан ба хүүг нь би өөрөө төлдөг байсан. Найзууд надаас мөнгө

нэхээд би өөрийн машинаа 25.000.000 төгрөгөөр зараад үлдсэн мөнгийг дүү нараасаа

авч найзуудынхаа өрийг төлсөн. Би нийт 54.000.000 орчим төгрөг нэхэмжилж байна”

гэсэн мэдүүлэг. шүүгдэгч У ийн өгсөн “...Би Баясгаланд итгээд туслалцаа хүсч

байсан нь үнэн. Мөнгө төгрөг бүтэх юм бол авсан мөнгөө буцааж өгнө гэсэн яриа

хэлцэл дээр мөнгө авч байсан. Хөдөө байдаг ээжийн талын ах дүү нарынхаа малыг

зарж борлуулаад хохирлын мөнгийг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч

У ийн Д.Баясгалангаас авсан мөнгөний тооцооны гараар бичсэн баримт /хх-н

89/ зэрэг нотлох баримтаар нотлогдлоо.

Шүүгдэгч У ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт

хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын

яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй боловч шүүх хуралдаанд

надад залилан мэхлэх санаа зорилготой байгаагүй гэсэн нь үндэслэлгүй болох нь

хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн болно.

Хохирогч Д.Баясгалан нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт өгсөн мөнгө

болон түүний хүү, өөрийн машиныг зах зээлийн ханшаас доогуур зарснаас учирсан

хохиролд нийт 54.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч нь

хохирогчоос нийт 7 удаагийн үйлдлээр буюу 10,000,000, 10,000,000, 10,000,000,

3,000,000, 2,000,000, 1,000,000, 900,000 төгрөг, нийт 36,900,000 төгрөгийг авсан байх ба

үүнээс хохирогч нь 8,600,000 төгрөгийг дээрх мөнгийг шүүгдэгчид өгч байх үед өөрөө

авч, үлдэх 28,300,000 төгрөгийг шүүгдэгч У  нь залилан авсан болох нь

тогтоогдож байна.

Энэ тооцооны үндсэн дээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна

гэж шүүх дүгнэлээ.

Дээрх 28,300,000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч нь 10,000,000 төгрөгийн

барьцаанд тавьсан автомашиныг барьцаанаас чөлөөлж хохирогчид авч өгсөн тул уг

хохирол төлөгдсөн байна.

Түүнчлэн, шүүх хуралдаанд шүүгдэгч У  нь хохирогч Д.Баясгаланд

хохирлоос үлдэх 18.300.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч У ийг

гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж дүгнэв.

Харин хохирогч Д.Баясгалангийн бусдаас зээлж авсан мөнгө, түүний хүүг төлсөн

хор уршигийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй

байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хор уршгийн

талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй

гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т “энэ хуулийн

тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг

хор уршигт тооцно” гэж заасан байх тул хохирогч Д.Баясгалан нь гэмт хэргийн улмаас

өөрт учирсан хор уршигийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга

ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч У ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч,

түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй

гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй

болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт

хэрэгт 450 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас

720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл

хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж

чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч У эд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд

тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил

хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь

зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн

болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У ийг “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг

шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч У ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч У  нь шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх

ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих

ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар

хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 28,300,000

төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Д.Баясгалан нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж

иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болтол шүүгдэгч У т хувийн баталгаа гаргуулах тухай таслан

сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР