Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 503

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-

Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч Д , түүний өмгөөлөгч Ц.Нармандах нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч

Д д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705006430121

дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн

дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, барилга дээр ажилладаг гэх, ам бүл 6, ээж,

эгч, 3 дүү нарын хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д  нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол

дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн үүдэнд хохирогч

Н.Гэрэлсүрэнг “утасны цаанаас томорсон, урьд зээлсэн мөнгөө дутуу өгсөн” гэх

шалтгааны улмаас зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д  мэдүүлэхдээ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг

өгсөн. Хохирогчид 6,527,400 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн

мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д ын өгсөн:

“... 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр найз Гантулгатай уулзах гэтэл өмнө нь

хамт ажиллаж байсан Гэрэлээ Гантулгын утсыг аваад “банди минь яасан юм гээд

байсан. Тэгэхээр нь Гантулгатай байгаа юм уу гэтэл “Ганаа ах бид 2 уулзаад, архи уусан

Дүүхээгийн 14 дүгээр байранд хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь орой 22 цагийн орчим

очтол 14 дүгээр байрны гадаа машин дотроо Гантулга, Гэрэлээ хоёр нилээн согтуу

байсан. Юм яриад “яагаад банди гээд байгаа юм бэ” гээд Гэрэлээд хэлтэл намайг цохих

гэхээр нь би хамгаалж байгаад Гэрэлээгийн нүүр рүү 3 удаа гараараа цохисон. Ингээд

хажуунаас Нямаа гээд манай найз ирээд, намайг салгаад машиндаа суулгаад явсан. ...

Гэрэлээ намайг цохиж, зодсон асуудал байхгүй. Намайг цохих гээд байхаар нь би

бухимдаад цохичихсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Гэрэлсүрэнгийн өгсөн:

“... 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед ажлын найз

Мөнхсайхантай хороололд явж байхад Гантулга 89006338 дугаараас миний утас руу

залгаад “Дүүхээ төвийн 14 дүгээр байрны тэнд манай гэрийн гадаа хүрээд ир

ганцаардаад байна, хань болоод цуг байгаач” гэхээр нь гэрийн гадаа очиход Гантулга

машиндаа ганцаараа “сэнгүр” нэртэй 500 граммын шар айраг 1 ширхэгийг уугаад сууж

байсан. Тэгээд шар айраг уугаад уйдаж байна, ганц архи авья гээд “Соёрхол” нэртэй

750 граммын архи нэг ширхэгийг Гантулга аваад, машинд нь уугаад сууж байхад

Гантулга найзыгаа дуудаад Давааням гэдэг найз нь хүрж ирээд, сайн байна уу гээд

мэндлээд, машинаас буулгаад, намайг шууд зодож эхэлсэн. Тэгээд би эсэргүүцээгүй

одоо болно гээд зодуулаад байсан. Тэгээд Давааням, Гантулгатай юм ярьж байхад нь

эгч Цогзолмаа руу залгаад манай ажлын хүн зодоод байна, миний эрүү ярьж чадахгүй

байна гэж хэлсэн. Тэгээд эгчтэйгээ яриад Дүүхээгийн урд талаас такси бариад, 120

мянгатад байдаг эгчийндээ очсон. Тэгээд эгчтэйгээ цуг гэмтлийн эмнэлэг орсон.

Шалтгааныг нь мэдэхгүй толгой, нүүр тус газар гараараа болон хөлөөрөө цохиод

байсан, болиоч гээд байхад болихгүй байсан. Би Даваанямыг жилийн өмнө барилга

дээр 2 сарын хугацаанд цуг ажиллаж байсан . Сайн танина ...” гэх мэдүүлэг /хавтаст

хэргийн 7-8 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Гантулгын өгсөн:

“... Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн орой 18 цагийн үед ажил тараад

Гэрэлсүрэн над руу мессеж бичсэн. Юу байна энэ тэр гээд. Тэгээд надаас уулзах уу

гэхээр нь бид хоёр 20 цаг өнгөрч байхад хорооллын эцэст Дүүхээ төвийн гадаа

3

уулзсан. Уулзаад бид хоёр 1 шил 750 граммын архи аваад, хувааж уугаад байж байтал

Д  над руу залгаад байсан. Тэгэхээр нь би утсаа аваагүй согтуу архи уусан

болохоор утсаа аваагүй юмаа. Тэгсэн Гэрэлсүрэн миний өмнөөс миний утсыг аваад

ярьсан байсан. Тухайн үед би их согтуу байсан болхоор яг утсаар юу гэж ярьсныг нь

санахгүй байна.Тэгээд байж байгаад би тасарсан байсан. Нэг харсан би гэртээ орондоо

сэрсэн. 3 цаг болж байсан. Утсаа асаатал надад мессеж ирсэн байсан. Гэрэлсүрэнгийн

эгчээс манай дүүг зодлоо гэсэн утгатай мессеж байсан. Тэгээд Даваа руу залгасан.

Гэрэлсүрэнг сүртэй зодоогүй 2-3 удаа л цохисон яахаараа бэртдэг юм бэ гэж надад

хэлсэн. Тэгээд өглөө нь Даваа, Нямсүрэн хоёртой хамт Гэрэлсүрэнгийнд очоод ГССҮТ

дээр аваачиж үзүүлсэн. Тэр үед Гэрэлсүрэн надад Даваа намайг зодсон, та хажууд

байсан хэрнээ намайг зодуулж байхад салгасангүй гэж хэлсэн. ... Хэрэг болсны

маргааш Д  би Гэрэлсүрэнг зодсон гэж хэлсэн. Даваа Гэрэлсүрэнгээс хэдэн

төгрөг авах ёстой, тэрнээс болоод маргаан болоод зодсон гэж хэлсэн. Нямсүрэн надад

хэлэхдээ тэр 2 утсаар хэрэлдээд, тэгээд Даваа ирээд Гэрэлсүрэнг хэд цохисон гэсэн ...”

гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч У.Нямсүрэнгийн өгсөн:

“... 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Д  бид 2 “Хүннү” хороололд

барилга дээр ажиллаж байгаад, Даваа 17 цагийн үед ажлаа тараад явсан. Би удалгүй

20 цаг гээд ажил тараад гарсан. Гараад явж байтал Д  над руу залгаад “чи

хаана байна” гэхээр нь би 19 дээр байна гээд удалгүй бид хоёр 19 дээр уулзсан.

Уулзаад миний машинд сууж байхдаа Даваа Гантулга руу залгаад “наадах чинь надад

мөнгө өгөх ёстой утсаа авахгүй байна” гээд байж байгаад миний утсаар залгатал

Гэрэлээ тухайн үед Гантулгатай байж таараад, утсыг нь авах шиг болсон. Тэгснээ гэнэт

өр, авлагаа яриад хэрэлдээд эхэлсэн. Тэгээд тэр 2 өргөө дээр байна Гэрэлээ хүрээд ир

гэнээ гээд миний машинаар хороолол ороод Дүүхээгийн 14 дүгээр байрны гадаа

очсон. Тэнд очоод Даваа шууд буугаад Гантулгын машин руу очсон. Би тэр хооронд

араас машин сигнаалдаад машинаа байрлуулсан. Тэгээд тэр хэд дээр яваад очтол

Даваа Гэрэлээг зодчихсон байсан. Тэгээд заамдалцаад байхаар нь би салгаад, Давааг

машинд суулгаад аваад явсан ... Гэрлээгийн хамарнаас цус гараад эрүүгээ барьчихсан

зогсож байсан. Д  Гэрэлсүрэнг зодсон нь харагдаж байсан бас Гэрэлээ чи

намайг зодлоо гэж байсан. Д  Гэрэлсүрэнг зодоод эрүүг нь хугалсан ....” гэх

мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний

өдрийн шинжээч эмчийн 11099 тоот:

1. Н.Гэрэлсүрэнгийн биед тархи доргилт, эрүү ясны хоёрлосон далд хугарал, эрүү,

зүүн дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл

мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь

4

эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

- Хохирогчийн хохирлын баримтууд /хх-н 32/

- Хохирол нөхөн төлсөн баримт /хх-н 33-34/

шүүгдэгч Д ын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэцэгнямын өгсөн:

“... Миний ах Д  1984 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1995 оноос

хойш Улаанбаатар хотод амьдарч байна. Д  нь Монгол 3 дугаар сургуулийг

төгссөн. Тэгээд удалгүй Солонгос улсад очиж ажил хийж, 10 жил амьдарч байгаад

2011 онд ирсэн. Ирснээс хойш барилга дээр ажиллаж байна. Манай ах элдэв янзын

ааш авиргүй буюу илүү дутуу зангүй, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, одоо манай

ээж, ах, эгч 3 хамт амьдардаг. Догшин, ширүүн ааш авир огт гаргадаггүй, төлөв даруу

зантай, ажил гэрийн хооронд амьдралаа авч явдаг. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож

байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Анхбаярын өгсөн:

“... Даваа ах ажилдаа хянуур, няхуур, сэтгэлтэй ханддаг даруухан зантай, дуу

цөөтэй. Одоо Бэлхэд ээж, эгчтэйгээ амьдардаг ...төлөв, даруу зантай ажил гэрийн

хооронд амьдралаа авч явдаг ажлаа маш сайн хийдэг. Элдэв янзын дээрэлхүү зан авир

огт байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

- Төгс прогресс ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

- Нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг

хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан

нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч,

бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд

зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв

баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд

хангалттай гэж дүгнэсэн болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх

нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Д  нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол

дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн үүдэнд хохирогч

Н.Гэрэлсүрэнг “утасны цаанаас томорсон, урьд зээлсэн мөнгөө дутуу өгсөн” гэх

5

шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь тархи доргилт, эрүү

ясны хоёрлосон далд хугарал, эрүү, зүүн дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал

хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол

санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч

Д ын “... Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ... орой 22 цагийн орчим

очтол 14 дүгээр байрны гадаа машин дотроо Гантулга, Гэрэлээ хоёр нилээн согтуу

байсан. Юм яриад “яагаад банди гээд байгаа юм бэ” гээд Гэрэлээд хэлтэл намайг цохих

гэхээр нь би хамгаалж байгаад Гэрэлээгийн нүүр рүү 3 удаа гараараа цохисон ...

Гэрэлээ намайг цохиж, зодсон асуудал байхгүй. Намайг цохих гээд байхаар нь би

бухимдаад цохичихсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч Н.Гэрэлсүрэн өгсөн “... 2017 оны 8 дугаар сарын

30-ны өдөр 22 цагийн үед ... Гантулга найзыгаа дуудаад Давааням гэдэг найз нь хүрж

ирээд, сайн байна уу гээд мэндлээд, машинаас буулгаад, намайг шууд зодож эхэлсэн.

Тэгээд би эсэргүүцээгүй одоо болно гээд зодуулаад байсан. Тэгээд Давааням,

Гантулгатай юм ярьж байхад нь эгч Цогзолмаа руу залгаад манай ажлын хүн зодоод

байна, миний эрүү ярьж чадахгүй байна гэж хэлсэн ...” гэх,

гэрч Ц.Гантулгын өгсөн “... Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн орой 18

цагийн үед ажил тараад Гэрэлсүрэн ... бид хоёр 20 цаг өнгөрч байхад хорооллын эцэст

Дүүхээ төвийн гадаа уулзсан. Уулзаад бид хоёр 1 шил 750 граммын архи аваад, хувааж

уугаад байж байтал Д  над руу залгаад байсан. Тэгэхээр нь би утсаа аваагүй

согтуу архи уусан болохоор утсаа аваагүй юмаа. Тэгсэн Гэрэлсүрэн миний өмнөөс

миний утсыг аваад ярьсан байсан. ... Гэрэлсүрэнгийн эгчээс манай дүүг зодлоо гэсэн

утгатай мессеж байсан ... Тэгээд өглөө нь Даваа, Нямсүрэн хоёртой хамт

Гэрэлсүрэнгийнд очоод ГССҮТ дээр аваачиж үзүүлсэн. Тэр үед Гэрэлсүрэн надад Даваа

намайг зодсон, та хажууд байсан хэрнээ намайг зодуулж байхад салгасангүй гэж

хэлсэн. ...Хэрэг болсны маргааш Д  би Гэрэлсүрэнг зодсон гэж хэлсэн. Даваа

Гэрэлсүрэнгээс хэдэн төгрөг авах ёстой, тэрнээс болоод маргаан болоод зодсон гэж

хэлсэн...” гэх,

гэрч У.Нямсүрэнгийн өгсөн “... 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ...яваад очтол

Даваа Гэрэлээг зодчихсон байсан. Тэгээд заамдалцаад байхаар нь би салгаад, Давааг

машинд суулгаад аваад явсан ...Гэрлээгийн хамарнаас цус гараад эрүүгээ барьчихсан

зогсож байсан. Д  Гэрэлсүрэнг зодсон нь харагдаж байсан. Бас Гэрэлээ чи

намайг зодлоо гэж байсан. Д  Гэрэлсүрэнг зодоод эрүүг нь хугалсан ....” гэх

мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-

ний өдрийн шинжээч эмчийн 11099 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан

бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Д д холбогдуулан Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв

хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол

6

санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага

хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын

шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэрэг үйлдсэний

дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийн ял хөнгөрүүлэх нөхцөлд

тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д  нь хохирогч Н.Гэрэлсүрэнд 6,527,400 төгрөгийг төлж

барагдуулсан гэж мэдүүлсэн ба хавтаст хэрэгт хохирогч Н.Гэрэлсүрэнгийн

“Д аас хохирол болох 4,000,000 төгрөгийг авсан, гомдол саналгүй,

нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-н 34/ тодорхойлолт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад

төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,

цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1

дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д ыг хүний эрүүл

мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Д ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

Д ыг торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ

хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй

тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Д  бусдад төлөх төлбөргүй

болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг

дурдсугай.

7

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих

эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол

шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

Д д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ