Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2020/0177

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа би Т******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Т*******аас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Т******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Шүүхэд нэхэмжлэл гарсаны дараа Нийтийн ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгасан учраас шүүхэд гарсан нэхэмжлэлээ татан авч байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ******* ******* ХХК-ийн захирал Ж.Т******* нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Т******* ******* ******* ХХК-ний нийтийн ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, улмаар Т******* ******* ******* ХХК-ний нийтийн ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах хүсэлтийг Т******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2020/21 тоот албан бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгч Т******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ж******* овогтой Т******* нь захирлаар томилсныг бүртгэсэн байх тул тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******т олгосон нэхэмжлэгчийн итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах гэж заасан эрхийг олгож итгэмжилсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрх эдэлнэ, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, мөн 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх.... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* нь түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т******* ******* ******* ХХК-ийг ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Т******* ******* ******* ХХК-ний нийтийн ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, улмаар Т******* ******* ******* ХХК-ний нийтийн ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Т******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА