Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2024/00926

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2024/00926

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Л

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2023/00880/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1987 онд Ойн техник мэргэжлийн сургуульд 2 жил суралцаж төгсөөд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сард барилгын засал чимэглэлчээр ажилд орсон. Тэгээд 1988 оны 2 дугаар сард байгууллагын нэр өөрчлөгдөж, Барилга угсралтын трест болоход үргэлжлүүлэн 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл засал чимэглэлчээр ажилласан. Дараа нь Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын Барилга цахилгаан сантехникийн засварын бригадад 1990 оны 9 дүгээр сараас засварчнаар ажиллаж байгаад тэндээсээ Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн хэлтэст шилжин 1990 оны 12 дугаар сараас 1994 оныг дуустал усан санч, үйлчлэгчээр ажиллаж байсан. 1995 онд манай байгууллага нь Ус суваг нийтийн аж ахуй УҮГ компани болж, би 2003 оныг дуустал ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй, тухайн үед гарсан тушаал дээр бичигдсэн нэр зөрүүтэй тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Аймгийн архиваас авсан тушаалд миний овгийг Д, нэрийг Л гэж дутуу бичсэн байсан. Манай байгууллагад н.Л гэдэг нягтлан бодогч, Дамбийн Л гэдэг слессарьчээр ажилладаг хүмүүс байсан. Миний төрсний бүртгэлд Д Л гэсэн бүртгэлтэй боловч хамгийн анх иргэний үнэмлэх авахад Д-ын Л гэж олгосон. Үүнээс хойш одоог хүртэл Д-ын Л гэсэн овог нэрээр бүртгэлтэй явдаг. Би анх шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа дараахь байдлаар тодруулж байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг дуустал засал чимэглэлчээр, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл засал чимэглэлчээр, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын Барилга цахилгаан сантехникийн засварын бригадад 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн хэлтэст 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал усан санч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай №100 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай №38 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай №303 дугаар тушаалын архивын хуулбар, хуулбар, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Ажилд томилох тухай №Б-186 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ажилд томилох тухай №Б-235 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ажилчин томилох ба чөлөөлөх тухай №Б-49 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Ус суваг нийтийн аж ахуй УҮГ компанийн ерөнхий захирлын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Ажилчдын хөдөлмөрийн дэвтрийг баталгаажуулах тухай №Б-21 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл Ойн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон Д Л гэх бичилттэй №**** дугаар хөдөлмөрийн дэвтэр, №**** дугаартай Д-ын Лын нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-13, 55-58 дахь тал)

3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Лын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, төрсний бүртгэлийн лавлагаа, Д-ын Л /***********/ гэх бүртгэл иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг баримтууд гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Цд, Ч.Э нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 26, 28-31, 49, 50-51, 36-43 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Л нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Д-ын Лыг ажиллаж байх хугацаанд гаргасан тушаал, шийдвэрт түүний нэрийг Д Л, Л гэж бүртгэсэн, иргэний улсын бүртгэлийн цахим санд Д-ын Л гэх бүртгэл байхгүй болох нь Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ...Д.Л /***********/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлтэй бөгөөд төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв. Д-ын Л /***********/ гэх бүртгэл иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 30/1089 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гарсан иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: ***********, иргэний бүртгэлийн дугаар: ***********, овог: Онход, эцэг (эх)-ийн нэр: Д, нэр: Л, хүйс: эмэгтэй, төрсөн он сар өдөр: 1969-03-25.Эцгийн: эцэг (эх)-ийн нэр: Ц, нэр: Д. Эхийн: эцэг (эх)-ийн нэр: П, нэр: Б, бүртгэсэн газар: Хөвсгөл Түнэл, бүртгэлийн дугаар: 33, бүртгэсэн он сар өдөр: 1969-04-16 гэх бичилттэй CVL24670100010***** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын 1. РД: ***********...5. овог: Д-, 6. нэр: Л, 17. Эцэг эх, эхнэр нөхөр, 16 хүртэлх насны хүүхэд: эцэг Цэдэн Д-, Түнэл, эх ******, Түнэл...бүртгэгчийн нэр: Цэгмид, он сар өдөр: 1988.09.22 гэх бичилттэй, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Д- Л, төрсөн он сар өдөр: 1969-03-25...14. Хуудас бичсэн: 1985 оны 05 сарын 07 гэх бичилттэй архивын хуулбарууд, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, гэрч Б.Цдийн ...Овог нэрийг нь буруу зөрүү бичсэн юм байна. Д-ын Л гэдэг юм. Хүмүүс бол Л л гэж дууддаг байсан. Тухайн үед өөр Л гэж нэртэй хүн байгаагүй. Ганц энэ Л л байсан. Овог нэр нь буруу бичигдсэн болохоос энэ хүн ажиллаж байсан нь үнэн. Дотор талын засвар хийдэг 7, 8 хүн байсан... гэх мэдүүлэг, гэрч Ч.Эгийн ...Д-ын Л гэдэг юм. Ажилчид бид Л гэж дууддаг байсан. Овог нэрийг нь буруу бичсэн юм байна. Засварын бригадад өөр Д Л, Лхагва нэртэй хүн байгаагүй.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 50-51, 29-31, 39-42 дахь тал)

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Д Л, Л гэх бичилттэй

Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай №100 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай №38 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Ажилд томилох тухай №Б-186 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ажилчин томилох ба чөлөөлөх тухай №Б-49 дугаар тушаалын архивын хуулбарыг Д-ын Лт холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 3, 4, 7, 9 дэхь тал)

5. Нэхэмжлэгч Д.Л Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд засал чимэглэлч, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлч, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын Барилга цахилгаан сантехникийн засварын бригадад 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн хэлтэст 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд усан санч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ... Тушаах нь: 1. 1987 онд гадаад, дотоодын Техник мэргэжлийн сургуулийг төгсгөж ирсэн 58 хүнийг нэгдүгээр хавсралтад заасан ёсоор тус тусын мэргэжлийн ажилд томилон ажиллуулсугай... гэх бичилттэй ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай №100 дугаар тушаал, тус тушаалын ТМС төгсөгчдийг ажилд томилох: Овог нэр: ... 21. Д Л, эм, мэргэжил ба зэрэг: засал чимэглэл 3-р, ажилд томилсон сар өдөр: 7-3, аль бригад: 1-р бригад гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 3 дахь тал)

Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Амралтын хуваарийг үндэслэн Тушаах нь: 1. 54 ажилтан, ажилчдын 1988 оны ээлжийн амралтыг 1, 2 дугаар хавсралтад дурдснаар олгосугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №38 дугаар тушаал, тус тушаалын ...д/д... 2. Овог нэр: Д Л, аль бригад: 1-р бри, ажил мэргэжил: засал чимэг, үндсэн амралт ажлын бүгд хоног: 22, жинхэнэ амрах ажлын бүгд хоног: 22, эхлэх: 2-2... гэх бичилттэй архивын хуулбар, 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Зарим бригадад ажилчин дутагдалтай болон ажлаас чөлөөлөхийг хүссэн ажилчдын хүсэлтийг үндэслэн Тушаах нь: ...2. 8-р бригадын ажилчин Бүрэнтогтох овогтой Цд, Д- овогтой Л...нарыг 1990-09-05-ны өдрөөс эхлэн өөрсдийн хүсэлт өргөдлийг үндэслэн ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай №303 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 4, 5 дахь тал)

Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ...Тушаах нь: ...2. Барилгын шавар шохойны ажилд 8-р сарын 03-нд орж ажилласан Л, Цд, Батцэцэг нарыг ажилд мөн хугацаанаас авснаар тооцсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №Б-186 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Тушаах нь: 1. Аймгийн АДХГ Захиргааны 1990 оны 102 дугаар тогтоолоор НАААҮ-ний газар татан буугдаж, ОСНААХ болгон...холбогдуулан дараах ажилчдыг 12 дугаар сарын 01-нээс уг ажилд нь томилон ажиллуулсугай. ...14. Д.Л усан санч... гэх бичилттэй Ажилд томилох тухай №Б-235 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 7-8 дахь тал)

Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тушаах нь: Орон сууцны үйлчлэгчээр Дгийн Л, *************** нарыг 1994 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилчин томилох ба чөлөөлөх тухай №Б-49 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 9 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Д-, 6. Нэр: Л...14. Ажилладаг байгууллага: Барилга трест, ажилд орсон он: 1987, цех тасаг бригад: бригад, эрхэлдэг ажил: засал чимэглэл, эрхэлж эхэлсэн он: 1987, оршдог сум район: Цэцэрлэг, бүртгэгчийн нэр: Цэгмид, он сар өдөр: 1988 оны 09 сарын 22... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 29 дэхь тал)

Гэрч Б.Цдийн ...Бид хоёр 1990 оноос хойш хамт ажиллаж байсан. Д.Л нь Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газрын Барилга сантехник засварын бригадад 1990 оны 8, 9 сарын үеэс нормчин, засварчнаар орж ажилласан. Тэгээд удалгүй Орон сууц нийтийн аж ахуйн хэлтэс болоод 1990 оны 12 сараас 1994 оны 10 сар хүртэл усан санч, үйлчлэгчээр ажилласан. Тэгээд 1994 оны 10 сараас Ус суваг нийтийн аж ахуй УҮГ компанид үйлчлэгчээр үргэлжлүүлэн 2005 он хүртэл...Тасраагүй ажилласан...Би Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газрын Барилга сантехник засварын бригадад 1990 оны 08 сарын 03-ны өдрөөс ажилд ороод, тэгээд Орон сууц нийтийн аж ахуйн хэлтэс, Ус суваг нийтийн аж ахуй УҮГ компани болоход үргэлжлүүлэн засварчнаар ажиллаж байгаад сүүлдээ энэ байгууллага маань Хөвсгөл аймгийн Ус суваг ХК-д болоод одоог хүртэл ажиллаж байна... гэх мэдүүлэг, гэрч Ч.Эгийн ...Бид 1987 оноос 1990 онд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын контор, Барилга угсралтын трестэд хамт ажиллаж байсан. Д.Л нь 1987 онд ТМС төгсөөд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчээр 1987 олны 07 сараас ажилласан. 1988 онд контор нь БУТрест болсон. 1988 оноос 1990 оны 08 сар хүртэл Барилга угсралтын трест засварчин, засал чимэглэлчээр ажиллаж байсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газрын Барилга сантехник засварын бригад руу орсон...Бид 1987 оноос 1990 онд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын контор, Барилга угсралтын трестэд хамт ажиллаж байсан. Би Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт барилгачин, засварчин, 1988 оноос трест болоход мөн барилгачин, засварчин, нормчин хийж байгаад 1990 оноос Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт ус түгээгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 39-42 дахь тал)

Нэхэмжлэгч Д.Лын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Харин Д.Лын Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын Барилга цахилгаан сантехникийн засварын бригадад 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь дээрх хугацаанд ажиллаж байсан тухай баримтгүй, гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг давхар нотлох өөр баримт байхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Л өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Д.Лын Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд засал чимэглэлч, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлч, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын Барилга цахилгаан сантехникийн засварын бригадад 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн хэлтэст 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд усан санч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын Барилга цахилгаан сантехникийн засварын бригадад 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай №303 дугаар тушаалын хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй, давхар авагдсан, Хөвсгөл аймгийн Ус суваг нийтийн аж ахуй УҮГ компанийн ерөнхий захирлын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Ажилчдын хөдөлмөрийн дэвтрийг баталгаажуулах тухай №Б-21 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, Хөвсгөл Ойн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон Д Л гэх бичилттэй №**** дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нь ажилласан хугацааны бичилт дутуу, тамга тэмдэг зөрүүтэй дарагдсан байна. (хавтаст хэргийн 6, 10, 12-13 дахь тал)

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онход овогт Д-ын Лын Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд засал чимэглэлч, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлч, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын Барилга цахилгаан сантехникийн засварын бригадад 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн хэлтэст 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд усан санч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын Барилга цахилгаан сантехникийн засварын бригадад 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА