Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00938

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00938

Х- аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Х- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ЭҮ -ХХК-ийн,

Хариуцагч: Ж.Г-т холбогдох,

Гар утасны төлбөр 1,009,500 төгрөг, алданги 545,040 төгрөг, нотариатын зардал 6,250 төгрөг, нийт 1,560,790 (нэг сая таван зуун жаран мянга долоон зуун ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2024/00886/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэснийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ЭҮ ХХК-ийн захирал Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЭҮ ХХК нь Т сум Х- А ХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу БҮГ-0408/22 дугаартай А/23 маркийн гар утсыг Ж овогтой Г-т 1,254,000 (нэг сая хоёр зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. А/23 загварын гар утас, төхөөрөмжийг дугаарын үйлчилгээтэй багцлан 1 жилийн хугацаанд сар бүр 104,500 төгрөгөөр эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлээр авсан. Төлсөн төлбөр 244,500 төлөөд одоог хүртэл төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. Гэрээ дуусаад 6 сарын хугацаа өнгөрч, удаа дараа ярихад мөнгө өгөх боломжгүй эсвэл утас руу залгахад холбогдохгүй зарим үед утас нь дуудаад авахгүй өдий хүрсэн. Ж овогтой Г-ийн зөвхөн гар утасны төлбөр болох 1,009,500 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй байна. Энэ хугацааны алданги 545040, гэрээ нотариатаар батлуулсаны зардал 6,250 нийт 1,560,790 төгрөгийн өр, авлага үүсгээд байна.

Иймд Ж овогтой Г- нийт 1,560,790 (нэг сая таван зуун жаран мянга долоон зуун ер) төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.    Нэхэмжлэгч ЭҮ ХХК-ийн захирал Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Х- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Эрхий мэргэн овогт Ж овогтой Г- гар утасны төлбөр болох 1,560,790 төгрөгийн өр, авлага үүсгэн шилжүүлсэн байсан бөгөөд төлбөрийг ЭҮ ХХК-ийн дансанд шилжүүлэн авлага барагдуулсан байна.

Иймд хариуцагч Ж овогтой Г- нь ЭҮ ХХК-д өр, авлаггүй болсон байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЭҮ ХХК нь хариуцагч Ж.Г-т холбогдуулан гар утасны төлбөр 1,009,500 төгрөг, алданги 545,040 төгрөг, нотариатын зардал 6,250 төгрөг, нийт 1,560,790 (нэг сая таван зуун жаран мянга долоон зуун ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЭҮХХК-ийн нэхэмжилсэн гар утасны төлбөр 1,009,500 төгрөг, алданги 545,040 төгрөг, нотариатын зардал 6,250 төгрөг, нийт 1,560,790 (нэг сая таван зуун жаран мянга долоон зуун ер) төгрөгийг хариуцагч Ж.Г- төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч ЭҮ ХХК-иас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлжээ. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,923 төгрөгийн тал хувь болох 19,961.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Г-аас улсын тэмдэгтийн хураамж  19,961.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч ЭҮ ХХК-д олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ЭҮ ХХК-ийн нэхэмжилсэн гар утасны төлбөр 1,009,500 төгрөг, алданги 545,040 төгрөг, нотариатын зардал 6,250 төгрөг, нийт 1,560,790 (нэг сая таван зуун жаран мянга долоон зуун ер) төгрөгийг төлж барагдуулан, хариуцагч Ж.Г- нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,923 төгрөгөөс 19,961.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 19,961.5 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ЭҮ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА