Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 504

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ц  нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй

хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж

хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц т холбогдох эрүүгийн 1705001650038 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11

дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц , Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, эцэг, эх, эхнэр,

хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой

ажилгүй, хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Ц  нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны 06 цагийн үед Баянгол

дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 247 нэртэй зочид буудлын 201 тоот өрөөнд

иргэн Ж.Чингисийг унтаж байхад нь хүзүүнд нь зүүлттэй байсан монетон гинжийг хүч

хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт

холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч Ц  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1

дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан

мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Ц  нь иргэн Ж.Чингисийг унтаж байхад нь хүзүүнд нь зүүлттэй

байсан монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.700.000 төгрөгний

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн

хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ж.Чингисийн “ … Би 2017 оны 07 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед найз

Эрдэнээ, Ц , мөн Эрдэнээгийн найз охины хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо

6 дугаар бичил хорооллын 247 нэртэй зочид буудалд 1 ортой 2 өрөө аваад тэндээ буудалж

амарч байсан. ...Ц  бид хоёр доод давхараас нэг шил архи болон тал шил архи авч

дээшээ Халзаагийн өрөөнд орж ирээд тал шил архиа хоёр хундганд хувааж хийж нэг нэг балгаж

уучихаад унтаад өгсөн юм. Тэгээд би удаан унтаагүй 09 цагийн үед найз Халзаа хөөе чи наад

монетан зүүлтээ яасан юм бэ гээд намайг сэрээхэд миний хүзүүнд байсан монетан зүүлт

байхгүй болчихсон байсан. Тэгээд би шууд Ц  луу утасдаад миний монетан

зүүлтийг өг гээд хэлтэл би аваагүй би ёстой тэгэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би цагдаагийн

байгууллагад хандсан ” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ “19 грамм монетан гинжийг 1.700.000 төгрөг” /хэргийн 8 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц ын яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 07 дугаар сарын 22-ны

өдрийн 06 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах 247 нэртэй зочид

буудлын 201 тоот өрөөнд найз Ж.Чингистэй хамт унтаж байхдаа хүзүүнд нь зүүлттэй байсан

монетан гинжийг авч ломбарданд тавьсан хэрэг үйлдсэн. Одоо үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж

байна. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

“Би Чингист гинжийг нь буцааж ломбарднаас авч өгч хохирлоо барагдуулсан” гэсэн

мэдүүлэг. /хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж

яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц ын энэ үйлдэл нь шунахай зорилгоор, санаатай гэм буруугийн

хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Хохирогч Ж.Чингэсээс “эд зүйлсээ хүлээн авсан тул одоо гомдол саналгүй” гэсэн хүсэлт

гаргажээ. /хэргийн 23 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч Ц ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж

барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд

нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,

баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус

удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Ц ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,

нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Ц ыг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

Ц т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цаг хийлгэхээр

тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

Ц  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил

хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

Ц  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй

болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний

хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч

өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн

шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц т авсан

хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ