Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 505

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Ө ,

хохирогч Б.Болорцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй

хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ө т холбогдох 1705006780119 дугаартай эрүүгийн хэргийг 2017

оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн,

30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэлмүүн Итгэлт ХХК-нд ачаа

зөөгч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт

оршин суух бүртгэлтэй боловч одоо

оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008

оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын

хорих ялаар шийтгүүлж байсан

Шүүгдэгч Ө  нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 20

дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэлмүүн итгэлт” ХХК-ний байранд иргэн

Б.Болорцэцэгийн эзэмшлийн Самсунг Галакси Эс 8 загварын гар утсыг урьдын харилцааны

явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, утсаар чинь ярьчихаад өгье гэж худал хэлж

итгүүлэн авч улмаар бусдад худалдан залилж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт

хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө  мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв

тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Болорцэцэг мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 05-

ны өглөө Ө  миний гар утсаар ярьж байсан. Би ажлаа хийгээд нэмэгдсэн өртгийн албан

татвар бичээд сууж байтал алга болсон байсан. Гар утас руугаа залгатал холбогдох боломжгүй

болсон байсан. Ө  миний гар утсаар яръя гэж хэлээд аваад явсан. Миний гар утсыг

зарсан хүнээсээ 400.000 төгрөгөөр буцаан авч өгсөн. Надад гомдол, санал байхгүй. Ө

3 хүүхэдтэй ганцаараа ажил хийдэг. Тэр манай компанийн хамгийн сайн ажилтан. Согтуу үедээ

буруу зүйл хийсэн байна” гэв.

Шүүхээс шүүгдэгч Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан

мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Ө  нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 20

дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэлмүүн итгэлт” ХХК-ний байранд иргэн

Б.Болорцэцэгийн эзэмшлийн Самсунг Галакси Эс 8 загварын гар утсыг урьдын харилцааны

явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, утсаар чинь ярьчихаад өгье гэж худал хэлж

итгүүлэн авч улмаар бусдад худалдан залилж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт

хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Болорцэцэгийн “2017 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө би 11 цагийн үед

Баянгол дүүргийн 20 дугаар хороо Тэлмүүн Итгэлт ХХК-ний байранд байхад манай компаний

Ө  ирсэн. Ө  5 хоног ажлаа таслаад ирсэн байсан. Тэгэхэд Ө

халамцуу байсан. Тэгээд Ө  надаас та гар утсаа өгөөч утсаар яриад өгье гэхээр нь би

гар утсаа өгсөн. Тухайн үед гаднаас хүмүүс ирсэн юм авах гэж байсан. Би баримт бичээд байж

байсан. Ө  гадаа цонхны хажууд утсаар яриад байсан. Тэгээд хэсэг байж байгаад

харсан чинь Ө  алга болсон байхаар нь би гар утас руугаа залгахад холбогдох

боломжгүй гэж байсан. Тэгээд автобусны буудал руу гүйгээд араас нь харсан чинь Ө

алга болсон байсан. Тэгээд Ө ын эхнэр Батцэнгэл рүү утсаар яриад Ө  миний

гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн. Гэтэл Ө  гэртээ хариагүй, гэртээ байхгүй байсан.

Эхнэр Батцэнгэл нь надтай ирж уулзсан. ... Батцэнгэл бид хоёр хамт явж байтал Ө  

94676730 дугаар утсаар эхнэртэйгээ ярьсан Ө  өөрийгө Сэлэнгэ аймагт явж байна гэж

хэлсэн. Тэгээд утсыг яасан бэ гэж асуухад Хархорин захын үүдэнд зогсдог гар утас авдаг хүнд

өгсөн гэхээр нь чи өөрөө наашаа ирэхгүй юм уу гэж асуухад айгаад байна очихгүй гээд утсаа

салгасан. ... Би 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Теди төвийн 13 тоот лангуунаас

2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. ... Миний хувьд гомдолтой байна. Надад өөр нэмж

ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/

“... Миний бие ямар ч байсан алдсан Самсунг Галакси Эс 8 загварын гар утсаа хүлээж

авсан. Надад гомдол санал байхгүй. Ө  надаас уучлалт гуйсан. Ө  надаас гар

утсаар чинь яриад өгье гэж худал хэлээд тэр чигээр нь авч яваад хүнд зарсан байсан.

Цагдаагийн байгууллагаас миний гар утсыг олж өгсөн. Миний гар утсыг тэр хүн 400.000

төгрөгөөр худалдан авсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Энхтуяагийн “Би 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өргөө кино

театрын орчим явж байхад 25-аас 30 орчим насны бараан өнгийн хувцастай хоёр гар утас

зарна гэж хэлээд нэг гар утас барьсан явж байсан. Тэгээд гар утсыг үзэхэд Самсунг Галакси Эс

8 маркийн гар утас байсан. Тэр хоёр залуу уг гар утсыг хямдхан зарна гэж хэлж байсан. Би гар

утсыг үзэхэд гайгүй гар утас байсан тул би гар утсыг 400.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд

би гар утас худалдан авсан талаар хэлэхэд хорооллын тэнд үүрэг гүйцэтгэж байсан хоёр

цагдаа ирээд миний гар утсыг шалгаж үзье гэж хэлсэн. Тэгээд би энэ гар утсыг худалдан авсан

талаар хэлсэн. Тэр гар утсыг авна гэхээр нь би өгөхгүй мөнгөө авч байж өгнө гэж хэлсэн.

Намайг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр очиж уулзаарай гэсэн. Тэгээд

тэнд очоод миний худалдан авсан гар утсыг хурааж авсан. Тэгээд би мөнгөө авмаар байна гэж

хэлсэн. Тэгээд миний хохирлыг барагдуулна гэж хэлээд миний Хаан банкны 5019273926

дугаарын дансыг авсан. Тэгээд байж байтал удалгүй мобайл банкаар надад 400.000 төгрөгийг

шилжүүлсэн болохоор гомдол саналгүй болж явсан юм. Миний хувьд гомдол санал байхгүй.

Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

Гэрч М.Батцэнгэлийн “... Энэ хэргийн талаар надад хэлсэн. Ө  өөрөө их гэмшиж

байсан. Ө  Болороо эгчээс уучлалт гуйгаад гар утасны төлбөрийг 400.000 төгрөгийг

буцааж өгч гомдолгүй болгосон. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэж ярьдаг” гэсэн мэдүүлэг.

/хэргийн 13 дугаар хуудас/

Шүүгдэгч Ө ын яллагдагчаар өгсөн “... Би тэр үед манай компанид борлуулагч

ажилтай Болорцэцэгээс утсаар чинь яриад өгье гэж хэлээд Галакси Эс 8 гар утсыг аваад утсаар

эхнэр Батцэнгэлтэй ярьсан. Тэгээд би уг гар утсыг аваад Хархорин худалдааны төв рүү явсан.

Тэнд очоод уг гар утсыг Хархорин худалдааны төвийн тэнд байдаг нэг танихгүй ахад үзүүлээд

уг гар утсыг 300.000 төгрөгөөр зарсан.

“... Би өөрийн хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр

Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс утсаар яриад Болорцэцэг гэж хүний гар утас олдсон гэж

хэлээд дуудсан. Гар утсыг өөр хүн 400.000 төгрөгөөр худалдан авсан гэж байсан. Би тэр хүний

400.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Цагдаагийн байгууллагаас Болорцэцэг эгчид гар

утсыг хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “... Самсунг Галакси Эс 8 маркийн

*354359/08/561855/3*, *354360/08/561855/* сериал дугаартай гар утсыг хураан авч Батбаатар

овогтой Болорцэцэг /РД:ХГ78121268/-т хүлээлгэн өгсөн” /хэргийн 45 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ “Samsung Galaxy S-8 загварын гар утсыг 1.800.000 төгрөг” /хэргийн 46

дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн

байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Ө  нь эзэмшлийн Самсунг Галакси Эс 8 загварын гар утсыг урьдын

харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, утсаар чинь ярьчихаад өгье гэж

худал хэлж итгүүлэн санаатай үйлдлээр шилжүүлэн авч улмаар бусдад худалдан 1.800.000

төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт хохирогч Б.Болорцэцэгт Самсунг Галакси Эс 8 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн

тухай баримт /хэргийн 45 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгч Ө ыг гэмт

хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж

дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч

Ө  энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй

болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял

хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм

буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршигийг

арилгасан зэрэг байдлуудыг харгалзан түүнийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн

хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ө ыг урьдын харилцааны явцад бий болсон

итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм

буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Ө ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад

зааснаар Ө ыг зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

Ө  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн

шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

Ө  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг

тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний

хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч

өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн

шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө т авсан

хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ