Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 558

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням дж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмидийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Г.Г

   Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “...“М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, дүүргийн 11 дүгээр хороо, гийн гудамж, “Б” хотхоны байрны 23 тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Г.Гг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууцыг иргэн Г.Ггийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харъяа дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгуулах”

   Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, гуравдагч этгээд “ банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Э.Ж, гуравдагч этгээд  “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Г.Г 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Иргэн Г.Г миний бие 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “М*******” ХХК-тай 164 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, дүүргийн 11 дүгээр хороо, гийн тойруу, “Б” хотхоны байрны 23 тотод байрлах, 132 м.кв 4 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхрын 157 тоот авто зогсоолын хамт захиалан, орон сууц болон авто зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн болно.

Ингээд төлбөр тооцоог бүрэн барагдуулсан тул  “М*******” ХХК-иас орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Г.Ггийн зүгээс Б, , дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ дүүрэг, 11 дүгээр хороо, “Б” хотхоны, байрны, 23 тоот орон сууц, мөн байрны зоорийн давхрын 157 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “М*******” ХХК нь хүлээн зөвшөөрсөн тул Б, , дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 102/ШШ2016/00704 дугаар захирамжаар орон сууц болон авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Г.Гг тогтоосон юм.

Дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн миний бие 2016 оны 03 дугаар сарын  02-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч болох өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрчилгээ олгохыг хүсч, уг хүсэлтэд хууль ёсны өмчлөгч болохыг нотлох бүхий л баримт бичгүүдийг хавсарган өгсөн боловч дүүргийн  бүртгэлийн хэлтэс нь “ байрны 23 тоот орон сууц нь “ банк” ХХК-ийн 2010 оны 05 дугаар сарын19-ний 0003/100519 тоот “Зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд бүртгэлтэй байна” гэсэн хариу өгсөн.

Гэтэл миний хувьд “ банк” ХХК-иас зээл аваагүй, өөрийн захиалан бариулсан орон сууцыг банкинд огт барьцаалаагүй байхад миний өмч хөрөнгийг хууль бусаар барьцаалсан учраас, улсын бүртгэлийн хэлтсийн дээрх хариуг эс зөвшөөрч, дээд шатны байгууллагад гомдол гаргасан боловч “ байрны 23 тоот орон сууц нь “М*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд “ банк” ХХК-тай байгуулсан “Барьцааны гэрээ” бүртгэлтэй байна. Иймд “ банк” ХХК-иас зөвшөөрөл авна уу” гэх үндэслэлгүй хариу өгч, миний өмчлөх эрхийг, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Б” хотхоны барны 23 тоот орон сууцыг иргэн Г.Г миний бие захиалан бариулж, төлбөрийг төлсөн байтал “М*******” ХХК нь миний өмч хөрөнгийг өөрийн нэр дээр, хууль бусаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээд зогсохгүй хууль ёсны өмчлөгч болох надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “ банк” ХХК-тай 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, надад огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь иргэн миний эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл болсон юм. Гэтэл дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, “М*******” ХХК нь тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг ноцтой зөрчсөн байхад өөрсдийн хууль  бус үйлдлийг зөвтгөж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эцэст нь иргэн Г.Г миний хувьд “ банк” ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй, өөрийн өмч, хөрөнгийг барьцаалах талаар хүсэл зориг илэрхийлээгүй бөгөөд 2010 онд намайг орон сууцандаа нүүн орж, эзэмшиж, ашиглаж байх үед “ банк” ХХК нь хууль ёсны өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр, миний өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгийг, надад огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн үйлдэл байх тул миний зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

Тиймээс орон сууцны өмчлөгчөөр иргэн Г.Г намайг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр “ банк” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд” гэдэгт “ банк” ХХК хамаарахгүй.

Иймд “М*******” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн                                Ү-22 дугаарт бүртгэсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, дүүргийн 11 дүгээр хороо, гийн тойруу, “Б” хотхоны байрны 23 тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Г.Гг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууцыг иргэн Г.Ггийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын  харьяа, дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... дүүргийн 11 дүгээр хороо, гийн гудамж, дугаар байрны 23 тоот, аялал жуулчлалын зориулалттай 132 м.кв талбайтай 4 өрөө бүхий үл хөдлөх хөрөнгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 90%-ийн гүйцэтгэлтэйгээр 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “М*******” ХХК /РД: *******/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн                  Ү-2 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

банктай байгуулсан 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ0002/100319 тоот зээлийн гэрээ, 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗНГ0003/100519/1/ тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот барьцааны гэрээ тус тус бүртгэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 1/109011/10599 тоот албан бичгүүдээр “М*******” ХХК-ийн өмчлөлийн дүүргийн 11 дүгээр хороо, гийн гудамж , *******, *******, 44Г тоот байруудыг битүүмжилсэн байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 26-ны 4740 дугаар захирамжаар “М*******” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү22 дугаартай хувийн хэрэгт дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Б*******ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг хойшлуулсан тухай шүүгчийн захирамж хавсаргагдсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 118 дугаар зүйлийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох, 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заасан байдаг.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” хэмээн тус тус заасан байдаг. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” хэмээн заасан байдаг. “М*******” ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгө барьцаалан “ банк” ХХК-иас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагч болох “ банк” ХХК, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна. Иргэн Г.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “М******* ” ХХК-ийн захирал Б.Ч******* 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн Г.Г манай компанитай 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, “ дүүрэг, 11 дүгээр хороо, “Б” хотхоны, байрны, 23 тоот орон сууц, мөн байрны зоорийн давхрын 157 тоот авто зогсоолын худалдан авч, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Б, , дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ/2016/704 дүгээр захирамжаар Г.Гг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон. банктай 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн барьцааны гэрээг байгуулсан.  Уг гэрээний дагуу “М*******” ХХК банкнаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн өр төлбөр байхгүй. Тухайн үед хөрөнгийн шаардлага гараад банкинд хүсэлт гаргахад барьцаа хөрөнгөө байршуулбал зээл олгох боломжтой гэсэн хариу өгсний дагуу 21 орон сууцыг барьцаалаад зээл авсан. Зээл төлөгдсөөр байгаад орон сууцыг чөлөөлөөгүй 8 айл үлдсэн. Энэ дунд Г.Г гэж хүний байр үлдсэн. Манай компанийн зүгээс удаа дараа албан бичгээр банкинд хандаж байсан. Зээлийг эргэн төлсөн учир барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэсэн албан бичгийг Улсын бүртгэлийн газар явуулж байсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд “ банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Э******* 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч бидний хөрөнгийг хууль бусаар барьцаалсан гэсэн тайлбар өгч байна. “М*******” ХХК болон банкны хооронд 2010 оны  03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр барьцааны гэрээг тус тус байгуулсан. Зээлийн гэрээг байгуулах үед тухайн орон сууцны өмчлөгчөөр “М*******” ХХК бүртгэгдээд өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан байсан. Уг өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслээд тус хөрөнгийг барьцаанд авч, барьцааны гэрээ байгуулсан. “М*******” ХХК болон банкны хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд банкны барьцааны эрх хуульд заасны дагуу бүртгэгдэж баталгаажсан. Нэхэмжлэгч даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны байгууллага, албан тушаалтын үйл ажиллагаа, үйлдэл, шийдвэр нь хууль бус байх юм бол тус үйлдлийг хүчингүй болгож, даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Гэтэл өнөөдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж байгаа татгалзал нь хуульд заасны дагуу байгаа.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан байгаа. 23 тоотод банкны барьцааны эрхэд бүртгэлтэй байгаа учраас банкнаас зөвшөөрөл авна уу гэсэн хариу өгч байгаа нь хуулийн дагуу гэж үзэж байна. Анх мэдүүлэг гаргахдаа “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө. 13 дугаар зүйлийн 13.9-т “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байгаа.  Г.Гд мэдэгдээгүй улсын бүртгэлд бүртгүүлсэн хариуг “М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Тийм болохоор мэдүүлэг гаргагч үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь “М*******” ХХК мэдүүлгээ буруутай гаргасан учир зөрчигдөж байна. Нэхэмжлэгч даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм” гэжээ.

Тав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн Г.Г нь “М*******” ХХК буюу барилгын гүйцэтгэгч компанитай 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Үе шаттайгаар төлөвлөгөө төлөвлөсөн. 2010 онд тооцоо нийлсэн акт үйлдэж, орон сууцны болон зогсоолын төлбөрийг бүрэж төлж барагдуулсан. Өөрийн эзэмшил ашиглалтад авто зогсоолыг хүлээж авснаас хойш “М*******” ХХК-д манай өмчлөлд шилжүүлж өгнө үү” гэж удаа дараа шаардлага тавьж байсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй. Ийм учраас хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан. дүүргийн шүүхээс хууль ёсны өмчлөгчөөр тогтоогоод 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 00704 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийн шүүхээс гарсан захирамжийг авч, Улсын бүртгэлийн байгууллагад холбогдох материалаа бүрдүүлээд мэдүүлгээ хавсаргасан боловч “... банкинд орон сууц зээлийн барьцаанд байгаа учраас бүртгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Хуульд заасны дагуу дээд шатны байгууллагад хандахад боломжгүй гэсэн хариу өгсөн. Тийм учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрээний огнооноос дүгнэж үзэхэд тухайн иргэн Г.Ггийн өмчлөх эрх нь барьцааны эрхээс өмнө үүссэн байгаа. Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тухайн иргэний орон сууцыг барьцаалсан ийм үйлдэл болсон. Бүртгэлийн байгууллагын хувьд өмчлөх эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэсэн хууль бус үйлдэл байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэжээ.

Зургаа. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Г.Г нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 164 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, дүүргийн 11 дүгээр хороо, гийн гудамж, “Б” хотхоны байрны 23 байрны бүх төлбөрийг төлж барагдуулсан байгаа.  Б, , дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ/2016/704 дүгээр захирамжаар Г.Гг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон. банктай 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн барьцааны гэрээг байгуулсан.  Уг гэрээний дагуу “М*******” ХХК банкнаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн өр төлбөр байхгүй. Тухайн үед хөрөнгийн шаардлага гараад банкинд хүсэлт гаргахад барьцаа хөрөнгөө байршуулбал зээл олгох боломжтой гэсэн хариу өгсний дагуу 21 орон сууцыг барьцаалаад зээл авсан. Зээл төлөгдсөөр байгаад орон сууцыг чөлөөлөөгүй 8 айл үлдсэн. Энэ дунд Г.Г гэж хүний байр үлдсэн. Манай компанийн зүгээс удаа дараа албан бичгээр банкинд хандаж байсан. Зээлийг эргэн төлсөн учир барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэсэн албан бичгийг Улсын бүртгэлийн газар явуулж байсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Г.Ггийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

Долоо. Гуравдагч этгээд “ банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******  2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч бидний хөрөнгийг хууль бусаар барьцаалсан гэсэн тайлбар өгч байна. “М*******” ХХК болон банкны хооронд 2010 оны  3 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр барьцааны гэрээг тус тус байгуулсан. Зээлийн гэрээг байгуулах үед тухайн орон сууцны өмчлөгчөөр “М*******” ХХК бүртгэгдээд өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан байсан. Уг өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслээд тус хөрөнгийг барьцаанд авч, барьцааны гэрээ байгуулсан. “М*******” ХХК болон банкны хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд банкны барьцааны эрх хуульд заасны дагуу бүртгэгдэж баталгаажсан. Нэхэмжлэгч даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны байгууллага, албан тушаалтын үйл ажиллагаа, үйлдэл, шийдвэр нь хууль бус байх юм бол тус үйлдлийг хүчингүй болгож, даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Гэтэл өнөөдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж байгаа татгалзал нь хуульд заасны дагуу байгаа. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан байгаа. 23 тоотод банкны барьцааны эрхэд бүртгэлтэй байгаа учраас банкнаас зөвшөөрөл авна уу гэсэн хариу өгч байгаа нь хуулийн дагуу гэж үзэж байна. Анх мэдүүлэг гаргахдаа “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө. 13 дугаар зүйлийн 13.9-т “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байгаа.  Г.Гд мэдэгдээгүй улсын бүртгэлд бүртгүүлсэн хариуг “М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Тийм болохоор мэдүүлэг гаргагч үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь “М*******” ХХК мэдүүлгээ буруутай гаргасан учир зөрчигдөж байна. Нэхэмжлэгч даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж болно гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй. Өнөөдрийг хүртэл банкны барьцааны эрх хүчин төгөлдөр байгаа. Яагаад гэвэл зээлийн гэрээгээр олгогдсон төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Магадгүй өр төлбөрийн асуудалгүй бол шүүх дээр маргаан гарахгүй. Зээлийн дансны үлдэгдэл 0 болсон гэх юм бол Улсын бүртгэлийн байгууллага руу албан бичиг явуулна Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.3-т “Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болно” гэж заасан байгаа. банкны барьцааны эрхийг дуусгавар болгох бүртгэл улсын бүртгэлд хийгдээгүй байгаа. Тийм учраас барьцааны эрх хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу барьцааны эрх нь өмчлөх эрхтэй салшгүй холбоотой. Өмчлөх эрх өөр этгээдэд шилжихээр барьцааны эрх дагаж шилжинэ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Найм. Гуравдагч этгээд “ банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Гол асуудал бол “М*******” ХХК иргэн Г.Г нар худалдах худалдан авах гэрээ байгуулаад “М*******” ХХК мөнгө авсан байгаа. банкнаас 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалаад зээл авсан. Энэ үйлдлээс нь болоод нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөд өнөөдрийн маргаан үүссэн. “М*******” ХХК өр төлбөрөө төлж дуусгаагүй. Яагаад гэвэл өөрсдөө төлөөгүй. Капитрон банкны зүгээс “М*******” ХХК-ийн зээлийн хугацааг сунгуулах талаар өөрийн хадгаламжид байгаа хөрөнгөөр батлан даана гэсэн албан бичиг явуулаад хугацааг хэд хэдэн удаа сунгуулсан. Сунгасан хугацаа дууссаны дагуу банк Капитрон банкны хадгаламж дахь мөнгөөр “М*******” ХХК-ийн зээлийг төлүүлсэн асуудал байгаа. Тийм учраас “М*******” ХХК өнөөдөр банкнаас авсан зээлийн төлбөрөө төлөөгүй Капитрон банк төлсөн. Үүнтэй холбоотойгоор Капитрон банк Чингэлтэй дүүргийн Иргэний шүүхэд тухайн хадгаламж дахь мөнгөө авъя гэсэн нэхэмжлэл гаргасан. Тийм учраас Улаанбаатарын хотын банк барьцаалбарын эрх дуусгавар болсон гэж үзэхгүй байна. Энэ тухай тайлбараа Ц.Гд гардуулж өгсөн тайлбар байгаа. Монгол банк дээр асуудал үүссэн зүйл байгаа. Энэ нь юу вэ гэхээр Капитрон банкнаас банк үндэслэлгүйгээр зээлийг төлүүлсэн байна гэсэн маргаан үүсгэсэн байдаг. Монгол банк болон банкнаас өгсөн тайлбар ижил байгаа. Тийм учраас барьцааны эрхийг чөлөөлөхгүй байгаа. Улсын бүртгэгч банкны барьцааны эрхэд бүртгэлтэй байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр албан бичгээр түдгэлзсэн асуудал байна гэж тайлбарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны түдгэлзүүлсэн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр, банкны барьцааны эрх хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхгүй гэсэн хариу тайлбарыг хариуцагч талаас гаргаж байгаа нь үндэслэлтэй юм. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь хууль зөрчөөгүй тайлбар гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

             

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Г.Г нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын “М*******” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, дүүргийн 11 дүгээр хороо, гийн гудамж, “Б” хотхоны байрны 23 тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Г.Гг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус гэж хариуцагч “М*******” ХХК болон “ банк” ХХК-ний барьцааны гэрээ бүртгэлтэй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Гуравдагч этгээд болох “ банк” ХХК нь “цаг хугацааны хувьд барьцааны гэрээнээс хойно шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч болсон” гэж байгаа ч нэхэмжлэгч нь “М*******” ХХК-тай  2009 оны 07 дүгээр сарын 17-ны өдөр 164 дугаар “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”  байгуулж, дүүрэг, 11 дүгээр хороо, “Б” хотхоны байрны 23 тоот 132 м.кв талбай бүхий 4-н өрөө орон сууцыг мөн 157 дугаар авто зогсоолын хамт захиалан гэрээний дагуу нэхэмжлэгч Г.Г зохих төлбөрийг бүрэн төлж, барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бичгийн нотлох баримтууд болох кассын орлогын ордерууд болон гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар няцагдаж байна. Мөн Б, , дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 00704 дугаар шийдвэрээр дүүрэг, 11 дүгээр хороо, Блю Скай хотхоны байрны 23 тоот 132 м.кв талбай бүхий 4-н өрөө орон сууц, мөн байрны 157 тоот автомашины гаражийн хууль ёсны өмчлөгчөөр Г.Гг тогтоожээ.

 Нэгэнт шүүхээс Г.Гг дүүргийн 11 дүгээр хороо, “Б” хотхоны байрны 23 тоот 123  м.кв талбай орон сууц, 157 тоо автомашины гаражийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмших эрхтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байна.

 Нөгөөтэйгүүр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлж, барилгыг барихад хөрөнгө оруулан орон сууцыг захиалан бариулсан, тухайн орон сууцыг хүлээн авч, одоог хүртэл өмчлөн амьдарч байгаа Г.Ггийн нэхэмжлэлийн шаардлага, холбогдох  үйл баримтыг гуравдагч этгээдээр оролцож байгаа “М*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаагүй, харин ч нэхэмжлэлийг дэмжиж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзээгүй болно.

Гуравдагч этгээд  “М*******” ХХК нь “ банк” ХХК-д  2010 оны 05 дугаар  сарын 19-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ээр  барьцаалсан үйлдэл нь буруу боловч тухайн зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулан, зээлийн нэмэлт гэрээгээр 5-н сарын хугацаагаар буюу 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааг сунгаж байсан байх ба хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлохб аримт болох “Зээлийн дансны хуулга”-аар “М*******” ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусгасан болох нь тогтоогдож байхад Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэл Г.Ггийн эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Я.Саранчимэг нь гэрээ байгуулан төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар түүний өмчлөх эрх үүсэх бөгөөд энэхүү орон сууцаа өмчлөх эрх үүссэний дараа “М*******” ХХК, “ банк” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээг нэхэмжлэгчийн оролцоогүйгээр хийж, ашиг сонирхлыг нь авч үзэлгүй бүртгэсэн атлаа үүсч буй үр дагаварт түүнийг хамаатуулж байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” зарчим зөрчигдсөн байна.

Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Г.Г нь  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байхад хариуцагч дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д зааснаар бүртгээгүй нь буруу байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4  дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх...”, 13 дугаар зүйлийн 13.5.1-д ”тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”-г хавсаргана, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих” гэж заасныг мөн тус тус зөрчжээ.

            Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т “Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй бөгөөд хариуцагч дээр дурдсан үндэслэлүүдээр тэдгээрийг бүртгэхгүй байгаа нь хууль бус болжээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасныг баримтлан Г.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт эрхийн улсын бүртгэлийн Y-22 дугаар бүхий дүүрэг 11-р хороо, байрны 23 тоот 132 м.кв орон сууц, мөн байрны 157 дугаар  автомашины гаражийг “МФикс капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууц, автомашины гаражийг Г.Ггийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгэр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРАГЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ЧАНЦАЛНЯМ