| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/04553/И |
| Дугаар | 184/ШШ2024/03997 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/03997
2024 08 02 184/ШШ2024/03997
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: /-ийн
нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д
холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,701,215 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 25-ний өдөр
“*******” ХХК-тай 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Хамтран ажиллах гэрээний зорилго нь заасан барааг зээлээр борлуулахтай
холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд гэрээний 1.2
дахь хэсэгт “Бэлтгэн нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүн худалдан авахаар зээл
хүссэн иргэнд дараах төрлийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулна. Үүнд:
Компьютер, түүний дагалдах хэрэгсэл, гар утас, түүний дагалдах хэрэгсэл, гэр
ахуйн цахилгаан бараа, гэр, аж ахуйн үйлчилгээнд зориулсан тавилга, бусад
худалдан борлуулах бараа, бүтээгдэхүүнийг гэж заасан. Дээрх гэрээний дагуу
хариуцагч ******* нь “eq3035AU” загварын нөүтбүүк худалдан авах зорилгоор
2023 оны 10 дугаар сарын 05-ний өдөр нэхэмжлэгчтэй “Зээлийн гэрээ” байгуулж
гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 10 дугаар
сарын 05-ний өдөр “Барьцааны гэрээ” байгуулсан. Гэтэл хариуцагч нь Зээлийн
гэрээний 4.2.3 дахь хэсэгт “Зээлийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-
ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд
нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах
хүртэлх хугацаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18
дугаар зүйлд заасны дагуу төлнө гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй
байна. Ийнхүү Зээлийн гэрээний 3.1.3 дах хэсэгт “Зээлийн жилийн хүү 46,80 %”,
3.1.4 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа 12 cap”, 3.1.5 дахь хэсэгт
“Нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20 хувь
байна” гэж тус тус заасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 05-ний өдрөөс 2024 оны
04 дүгээр сарын 25-ний өдөр хүртэл 85 хоногт үндсэн зээл 2,297,920 төгрөг,
зээлийн хүү 330,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 72,911 төгрөг нийт 2,701,215
2
төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч болон “*******” ХХК-ийн
хооронд байгуулсан 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу “Сайн
интернэшнл” ХХК нь гэрээний хавсралтад заасны дагуу хариуцагч руу удаа дараа
мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь зээлийг удахгүй төлнө гэсээр өдийг
хүрсэн бөгөөд зээлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлэхгүй байна.
Иймд Зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 2,297,920
төгрөг, зээлийн хүү 330,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 72,911 төгрөг нийт
2,701,215 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлага болох 2,701,215 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 8
дугаар сарын 15-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл 4
сарын хугацаанд, сар бүрийн 15-ний өдөр 675,304 төгрөгөөр тус тус төлж
барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******ад
холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,701,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл
гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 15-ний өдрөөс
2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл 4 сарын хугацаанд, сар бүрийн 15-
ний өдөр 675,304 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож
эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад
холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,701,215 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт
хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар
сарын 15-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл 4 сарын
хугацаанд, сар бүрийн 15-ний өдөр 675,304 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар
харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 58,170 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
3
орлого/-аас 29,085 төгрөг, хариуцагч *******аас 29,085 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН