Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        И.Ш-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           С.Б

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  В.У

                        Шүүгдэгч                                                          И.Ш

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн И.Шид холбогдох 2012000200091 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Цагаан ус гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, И.Ш

 

Шүүгдэгч И.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 20-21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газраас иргэн Н.Г-ийн 1 тооны гүүг хулгайлж, 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас И.Шид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор: И.Ш-ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Шийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ш нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Шоос 900.000 / есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Хуурай гэх газарт оршин суух Н.Г-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.Шийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 40.000 /дөчин мянга/ төгрөгийг шүүгдэгч И.Шоос гаргуулж, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Хуурай гэх газарт оршин суух Н.Г-д олгож, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Шид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор И.Шийг 2019 оны 12 дугаар сарын 20-21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газраас иргэн Н.Г-ийн 1 тооны гүүг хулгайлсан гэж түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр И.Ш нь өөрийнхөө гүү нь хээл хаяж, улмаар сав нь гарч цаашид эмчлэгдэх боломжгүй болсон нөхцөл байдлын улмаас гаргаж, Ж.Г гэх хүнд зарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байдаг. Хохирогч Н.Г нь 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих хооронд сувай гүүгээ хулгайд алдсан гэх атлаа анхан шатны шүүх хурал дээр хээлтэй гүүгээ хулгайд алдсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Мөн яг ямар насны гүү алдсанаа ч сайн мэдэхгүй байдаг. Хохирогч Н.Г 2019 оны 12 дугаар сарын 20-21-ний хооронд гүүгээ алдсан байдаг бол И.Ш тухайн өдрүүдэд дээрх гүүг хулгайлсан нь нотлогдохгүй байна. Харин 23-ны өдрийн өглөө хээл хаяж, сав нь гарсан гүүгээ гаргаж зарсан байна. Энэ болсон үйл явдлынхаа тухай тухайн өдөр гэрч Ж.Г-т хэлж ярьж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар И.Ш нь Н.Гийн 1 тооны гүүг хулгайлсан гэдэг нь эргэлзээтэй байхад түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Мөн И.Шийг мотоцикл ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай эргэлзээгүйгээр нотлогдоогүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Шийг цагаатгаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцох хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан. И.Шид холбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасны дагуу авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Иймд И.Шид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар И.Ш нь Н.Гийн 1 тооны сувай гүүг хулгайлсан болох нь тогтоогдохгүй байна. Тийм учраас И.Шийг шийтгэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна. Энд бас хүн хэлмэгдэх нөхцөл байдал үүссэн байна. Мөн дурдаж хэлэхэд улсын яллагчийн зүгээс И.Шийг тухайн гэмт хэргийг үйлдэхдээ мотоциклоор үйлдсэн гэж яллагдагчаар татаагүй бөгөөд яллах дүгнэлт үйлдэн оруулж ирээгүй болно гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч И.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 20-21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газраас иргэн Н.Г-ийн 1 тооны гүүг хулгайлж, 1.800.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч И.Шийн бусдын мал хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

 

Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Шид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Харин шүүгдэгч И.Ш нь машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, энэ талаар прокурор яллах дүгнэлтэд дурдаагүй, зүйлчлээгүй, анхан шатны шүүх машин механизм ашигласан гэж дүгнээгүй атлаа шүүгдэгчийн эзэмшлийн мотоциклийг хурааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын эд хөрөнгийг хурааж улсын орлого болгосон нь буруу гэсэн гомдлыг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн гомдол үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, түүнийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хохирогч өөрийн өмчлөлийн адууны толгой мөн болохыг гэрч Ж.Г-ын гар утсанд авагдсан адууны толгойн зургаар таньсан ба уг нотлох баримтын эх сурвалжийг баталж гэрч С.Э, Ж.А нар хохирогч Н.Гийн өмчлөлийн адууны толгойн зураг болохыг таньж баталсан, хохирогчийн адууны им тэмдэгтэй тохирч байгаа талаар шинжээч дүгнэсэн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

 

Мөн шүүгдэгч эрх бүхий албан тушаалтнаас гарал үүслийн бичгийг адуу эсхүл адууны толгой, шийр, арьс зэргийг бодит байдлаар үзүүлж аваагүй, адууны толгойг мах худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч Ж.Г-т үлдээлгүй авч явсан нь шүүгдэгч өөрийн эзэмшлийн адууг нядалж зарсан гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, 2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар уг хуулийн 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байх тул шүүгдэгчид холбогдох хэрэгт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэлгүй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                               

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.Шийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай” гэснийг “Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг шүүгдэгч И.Шид буцаан олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     Д.Б