Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0287

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны ******* танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И.*******,

Хариуцагч: Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга 

Маргааны төрөл: “Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* тогтоолыг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1******* тогтоолыг илт хууль бусад тооцуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагч Ч.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

  1. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн ******* хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.М*******д холбогдуулан “Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” ******* тогтоолыг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн нийтийн Хурлын Төлөөлөгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах тухай” 1******* тогтоолыг илт хууль бусад тооцуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
  2. Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах тухай” 1******* тогтоолоор тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар товлож, хуралдааны дэгийг батлах, иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг чөлөөлөх, иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, дүүргийн ******* хорооны Засаг даргыг сонгож, дүүргийн Засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна.
  3. Улмаар Баянгол дүүргийн 0******* хорооны иргэдийн Нийтийн Хурал 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” ******* тогтоолоор Ч******* овогтой М*******ыг хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгожээ.
  4. Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 0889 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн тухайд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлэх дээд шатны байгууллага байхгүй тул шууд шүүхэд хандах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацааны тухайд иргэн И.******* миний бие 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хорооны иргэний танхимаар орох үедээ хорооны иргэдийн Нийтийн Хурлын Нарийн бичгийн даргатай уулзаж, иргэдийн нийтийн Хурлын шийдвэрээр Ч.М*******ыг томилогдсныг мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиар хөөн хэлэлцэх хугацаа байхгүй тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. И.******* би Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг тогтоолыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаарын зүйлийн 23.10. Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно. Дээрх хуульд зааснаар хурлыг хуралдуулалгүйгээр иргэдийн гарын үсгийг цуглуулж хурал хийсэнд тооцсон ба 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэсэн зүйл заалтыг мөрдөөгүй, иргэдийг хуралд оролцох боломжоор хангаагүй, мэдэгдээгүй юм. Мөн Ковидын бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, гарын үсэг зурсан иргэд нь 20-30 өрхийн төлөөлөл болж чадахгүй байгаа тул дээрх маргаан бүхий акт нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад нь нээн удирдаж, Хурлын даргаа сонгодог. Ч.М******* нь тухайн Хуралдаанд оролцсон гэж гарын үсэг зурсан хүмүүсээс насаар хамгийн ахмад биш байгаа нь хуралдааны процесс ажиллагааг зөрчсөн нь тогтоол хууль бус болох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Мөн Иргэдийн нийтийн Хурлыг хуралдуулах тухай 2020 оны 1******* тогтоолд хуурамчаар холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж тогтоол гаргасан илт хууль бус акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Учир нь тухайн тогтоолыг гаргасан субьект тодорхойгүй буюу гарын үсгийг хуурамчаар үйлдэж хурлын тогтоолыг баталгаажуулсан гэж үзэж байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан захиргааны акт илт хууль бус болох “гаргасан байгууллага тодорхойгүй” үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл тухайн тогтоол дах гарын үсгийг хуурамчаар зурсан гэх үндэслэл бүхий сэжиг байгаа бөгөөд энэ талаарх баримтыг хавсаргав. Мөн тухайн үед ажиллаж байсан хүнээс асуухад энэхүү хуралд ******* ирээгүй гэсэн тайлбар өгөөд байна. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч болон гэрчийн тайлбараар нотлогдох боломжтой факт юм. Ийнхүү анх хурал зарласан тогтоол нь илт хууль бус тул ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлаар Ч.М*******ыг даргаар томилсон тогтоол нь хууль бус болох эрх зүйн үр дагавар үүсгэж байна. Энэ тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж ерөнхий бүрэн эрхийг заасан. Үүний дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.1. “Иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйл. Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй.” гэж тус тус заасан төлөөллийн байгууллагаараа уламжлан нутгийн өөрийн удирдлагад оролцох эрхийг ноцтой зөрчиж байна. Учир нь ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга нь иргэдийн /өрхийн/ төлөөллийг хууль ёсоор хангаагүй учраас эдгээр эрхийг хэрэгжүүлэх баталгаа болж чадахгүй байна. Иймд Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн нийтийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 0******* тогтоолыг хүчингүй болгож, 0******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 1******* тогтоолыг илт хууль бусад тооцож өгнө үү”. гэжээ 
  6. Нэхэмжлэгч И.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийг татаж авна, эвлэрлийн гэрээ байгуулна гэх асуудлуудыг ярилцаагүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Би Баянгол дүүргийн ******* хорооны иргэн. Иргэдийн нийтийн хурал хууль бус явагдсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэжээ.
  7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн ******* хорооны Иргэдийн нийтийн хурлын даргад холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* тогтоолыг хүчингүй болгуулах, 10 сарын 16-ны өдрийн 1******* тогтоолыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г.******* даргын гарын үсгийг хариуцагч Ч.М******* хуурамчаар зурсан гэдэг асуудлаар маргаж байгаа. Иймд мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргуулах шаардлагатай болсон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд тогтоогдохгүй байна гэж бичигдсэн байна. Тогтоогдохгүй гэдэг нь гарын үсэг хуурамч гэсэн үг. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
  8. Хариуцагч Ч.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1. Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” ******* тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч нь миний бие хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдох хүсэлтэй байсан ба Ч.М*******ыг томлигдсоныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хорооны иргэний танхимаар орох үедээ мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж нэхэмжлэлдээ дурьджээ. Гэтэл бодит байдал дээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдох хүсэлтэй байсан хүн орон нутгийн сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болж өнгөрсөн байхад бүтэн жилийн дараа хороогоор орж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй тайлбар болжээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэлийн 1-р шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2. Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах тухай” 1******* тогтоолыг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн тухайд тухайн тогтоолыг хуурамч гэдгийг тогтоосон ямар нэг баримт байхгүй тул тус нэхэмжлэл нь үндэслэлгүй нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийн 2-р шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
  9. Хариуцагч Ч.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1 дүгээр шаардлагын тухайд тайлбар хэлье. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэснийг зөрчсөн. Уг заалтыг мөрдөөгүй, хуралд оролцох боломжоор хангаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан. 2020 оны 10 сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн ******* хорооны Иргэдийн нийтийн хурал хуралдсан нь баримтаар тогтоогдож байна. Иргэдийн нийтийн хурлын хэсгийн байцаагч нарын иргэдэд хүргэсэн зар, тухайн хуралдаанд оролцсон 160 иргэний гарын үсэг бүхий бүртгэл, гэрэл зургаар тогтоогдож байна. Баянгол дүүргийн ******* хороо 3379 өрхтэй. Хуульд заасан 30 өрхөөр тооцвол 112 иргэн ирснээр, 25 өрхөд тооцвол 140 хүн ирснээр тухайн хурал хүчинтэйд тооцогдож хурлын ирц бүрдэхээр байсан. Энэ хуралдаанд 160 иргэн ирсэн буюу хүчин төгөлдөр ирцтэйгээр хурал хуралдсан.

Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад нь удирдаж, хуралдаанаар хурлын даргаар сонгодог. Тэгтэл Б.М******* нь хуралдаанд оролцсон гэх хүмүүсээс насаар хамгийн ахмад нь биш байгаа нь хуралдааны процесс, ажиллагаа зөрчсөн гэж 1 дүгээр шаардлагынхаа үндэслэлд бичсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасан байдаг.

Нийтийн хурал, иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж 2 тусдаа ойлголт. Нийтийн хуралд ямарваа нэгэн сонгуульт ажил явагддаггүй. Тухайн хорооны иргэн бол хэн ч оролцох эрхтэй. Хамгийн ахмад гэдэг заалт нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу сонгуулиар сонгогдсон төлөөлөгчийн хувьд тооцогддог. Баянгол дүүргийн ******* хорооны Иргэдийн нийтийн хурлын 2020 оны 10 сарын 30-ны ******* тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь тухайн хуралдааны үйл явц баримтаар тогтоогдож байгаа учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2 дугаар шаардлагын тухайд тайлбар хэлье.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. ******* хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Г.*******гийн аав өвчтэй байсан учраас энэ хурлыг зохион байгуул гэдгийг тэргүүлэгчид болон хэсгийн ахлагч, нарийн бичгийн даргад үүрэг болгосны дагуу зохион байгуулсан гэж хэллээ.

Шинжээчийн дүгнэлтээр Ч.М******* хуурамчаар Г.*******гийн гарын үсгийг дуурайж зурсан. Үйл ажиллагаанд оролцсон гэсэн шинжээчийн дүгнэлт байхгүй. Өмнөх хурлын даргын үед процесс яаж явсныг би мэдэхгүй. Иргэдийн нийтийн хурлын дарга нь нарийн бичгийн даргадаа үүрэг болгосны дагуу хурал зохион байгуулагдсан. Хуульд заасан ирц бүрдэж хурал явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1******* тогтоолыг илт хууль бусад тооцууулах шаардлагын тухайд:

1.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.”Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.2.”бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;”, 47.2.”Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.”, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006 оны) хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.”Баг, хорооны Хурлын энэ хуулийн 17.1.1-17.1.3, 17.1.8-д зааснаас бусад бүрэн эрхийг уг Хурлын хуралдааны чөлөө цагт тухайн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.”, 20 дугаар зүйлийн 20.1.”Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2.”ж”, 18.1.2.”з”, 18.1.3.”в”, 18.1.3.”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:, 20.1.1.”Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх;”, 25 дугаар зүйлийн 25.2.”Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна.” гэж заажээ.

1.2. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хурлын хуралдааныг товлох зарлах нь Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарч байх бөгөөд Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурахаар байна.

1.3. Гэвч Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1******* тогтоолд зурсан Г.*******гийн гарын үсэг хурлын даргын гарын үсэгтэй тохирохгүй болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй гэж үзэх үндэслэлтэй тул Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1******* тогтоолыг илт хууль бусад тооцож шийдвэрлэв.

  1. Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0******* тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

            2.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.”Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж заажээ.

            2.2. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1******* тогтоолоор иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдааныг товлон, иргэдийн Нийтийн Хурлын даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэхээр заажээ.

            2.3. Дээрх тогтоолын дагуу хурлыг зарыг нийтэд хүргэсэн зарлал болон 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан талаар хурлын тэмдэглэл, фото зураг зэрэг баримт хэрэгт авагдсан байх ба Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэлээс үзвэл тус өдрийн хуралдааныг Хурлын дарга Г.******* нээсэн талаар тэмдэглэсэн боловч тус хуралдаанд Г.******* оролцоогүйг шүүхэд гэрчээр асуугдсан Г.******* болон хариуцагч Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.М******* нар мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

            2.4. Шүүхээс Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1******* тогтоолыг илт хууль бусад тооцсон тул тус тогтоолын дагуу хуралдаж гарсан гэх Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0******* тогтоол мөн хууль бус тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2, заасныг тус тус баримтлан иргэн И.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1******* тогтоолыг илт хууль бусад тооцож, Баянгол дүүргийн ******* хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0******* тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН