Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 508

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ

шүүгдэгч Э

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй

хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10

дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн 1703000010025

дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан

хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар

хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер

мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эх, дүүгийн хамт

оршин суух,

ял: 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан

шатны 2 дугаар шүүхийн 346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 8 сар хорих

ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,Э

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э  нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 12-13 цагийн үед

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Барс” захын хойд талын замд Монгол Улсын Замын

хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг. 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн

жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн

ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”

гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Тоёота Кроун маркийн

01-52 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад, мөн дүрмийн 13.1-т

заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц рүү ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв

явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган

зорчигч Г.Золжаргалыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх

гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өмнө нь мэдүүлсэн учраас дахин мэдүүлэхгүй. Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг

хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Золжаргалын хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох

баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Гансүхийн Золжаргал “... 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг

48 минутын үед “Барс” худалдааны төв орох гээд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо,

“Барс” захын урд талын замын хойд талаас ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй

явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал миний баруун гар талаас буюу ертөнцийн

зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 1-р эгнээгээр цагаан өнгийн Т.Кроун маркын

автомашин орж ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлээд агаарт нэг эргээд зам дээр

унасан. Тэгтэл жолооч нь бууж ирээд намайг суулгаад эмнэлэг рүү явж байтал

Саппорогийн тэнд замын цагдаа зогсоогоод машины жолоочийг аваад үлдсэн. Би

тэндээс такси бариад гэмтлийн эмнэлэг дээр очсон. Гэмтлийн эмнэлэг дээр очиж

үзүүлээд буцаж ослын газар ирж замын цагдаагийн бүрэлдэхүүн үзлэх хийх үед

байлцсан. Би өөрөө зааж хэмжилт хийлгэсэн. Гадаа цаг агаар тогтуун нартай халуун

өдөр байсан. Зам хуурай байсан. Осол болох үед хөдөлгөөн багатай байсан. 2 дугаар

эгнээнд явж байсан машин намайг хараад зогссон тэгтэл 1-р эгнээгээр Т.Кроун маркын

авто машин орж ирээд намайг мөргөсөн. Автомашин зүүн урд хэсгээрээ намайг

мөргөсөн миний биеийн хаана мөргөснийг мэдэхгүй байна. Толгой хавдаж цус хурсан

байсан, нурууны сэртэн яс хугарсан, зүүн хөлийн сарвуу хэсэг, зүүн ташаа, зүүн тохой

зулгарсан. Баруун хөлийн хурууны орчим зулгарсан. Одоо толгой, нуруу өвдөж байна.

205.000 төгрөгөөр эм авсан, нурууны бэхэлгээ 120.000 төгрөгөөр авсан, 35.000

төгрөгөөр эм авсан. 75.000 төгрөгөөр эм авсан, мөн тос авсан. Эмчилгээний зардалаа

баримтаар гаргаж өгнө. Жолооч 35.000 төгрөгөөр эм авч өгсөн, мөн 270.000 төгрөгөөр

толгой нурууны томограф зураг авхуулж өгсөн. Гомдолтой байна. Ослоос болж

ажилдаа явж чадахгүй байгаа” /хх-н 19-20/ гэж,

гэрч Базаргарьдын Пүрэв-Амгалан “... 2017 оны 6 дугаар сарын 26-ны өглөө би

05-52 УБП дугаартай Т.Кроун маркын машинтай Э г гэрээс нь очиж авсан. Тэгээд

бид хоёр миний машинтай “UB Palace” дээр очоод тэндээс Э  миний машиныг

жолоодоод явсан. Тэгээд бид хоёр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Барс”

худалдааны төвийн хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 1

дүгээр эгнээнд явж байтал явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн ертөнцийн зүгээр

хойноос урагшаа чиглэлтэй машины урдуур орж ирээд мөргүүлээд газар унасан.

Э  машинаас буугаад явган зорчигчийг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү

явсан. 2-р эгнээнд манай машины урд нэг машин явж байсан ба уг машины урдуур

явган зорчигч гэнэт алхаад ороод ирсэн. Зүүн урд талаараа явган зорчигчийг мөргөсөн.

Явган зорчигч толгойгоороо салхины шил мөргөөд унасан. Би Э  эрхээ хасуулсныг

нь мэдэлгүй жолоогоо шилжүүлсэн. Манай найз Амгаланбаатар уг машиныг ХААН

банкны лизенгээр худалдаж авсан. Би уг машиныг Амгаланбаатарын нэр дээр лизенг

хийж авсан боловч би машины мөнгийг төлдөг миний өөрийн машин байгаа юм” /хх-н

29/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Г.Золжаргалын гэмтэл холбоотой “Золжаргалын биед их бие,

мөчдийн зулгарал, цус хуралт, сээрний 4-р нугаламын арын сэртэнгийн хугарал үүсчээ.

Дээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгт гэмт

гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар

сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн

чадварт нөлөөлөхгүй.” /хх-н 42/ гэсэн 8418 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний

үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан ба

Техникийн шинжээчийн “... T.Crown маркийн 01-52 УБП улсын дугаартай

автомашины жолооч Хишигжаргал овогтой Э  нь МУ-н Замын хөдөлгөөний

дүрмийн 2.1. Механихжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ

авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний

буюу олон жолоодох эрхийн үнэмлэх; 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон

ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө

гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Гансүх овогтой

Золжаргал нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх

үндэслэлгүй байна. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл

байхгүй болно” гэсэн 357 дугаартай дүгнэлт /хх-н 44-45/ зэрэг бичгийн баримтууд нь

шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос шүүгдэгч Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар

зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд

нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Э гийн үйлдсэн хэрэг нь шинэчилэн найруулсан Эрүүгийн

хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн

байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх

хэсэг буюу “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний

улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан” гэмт хэрэг нь ангилалаараа

хөнгөн гэмт хэрэгт хамаарах төдийгүй, хэрвээ хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн

тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож болохоор зохицуулсан.

Хохирогч Г.Золжаргал “... Э гээс эмчилгээнд гаргасан зардал буюу 486.710

төгрөг, өвчтэй хугацааны цалин 472.500, гимрейн шинжилгээний зураг 300.000 төгрөг

нийт 1.260.000 төгрөг бэлнээр хүлээж авлаа. Цаашид гомдол хүсэлт байхгүй” /хх-н 87/

гэсэн хүсэлт гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Иймд шүүгдэгч Э д холбогдох хэргийг “хохирогч шүүгдэгчтэй сайн

дураараа эвлэрсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас

чөлөөлж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Э  цагдан хоригдсон

хоноггүй болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа

дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл,

36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э д холбогдуулан 2015 оны

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар

яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Э г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай

хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан

гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт

заасан хэргийн шүүдэгч Э г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71

дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Э  бусдад төлөх

төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг СD-г Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт

хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл

тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны

прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий

этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э д урьд авсан “хувийн

баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ