| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03748/И |
| Дугаар | 184/ШШ2024/04826 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/04826
2024 09 26 184/ШШ2024/04826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:
нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний
хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч
*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх
хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд
гаргасан тайлбартаа: Миний бие *******-т тасралтгүй 5 жил
гаруй хугацаанд ажилласан, энэ үед хариуцагч талаас ажлын санал тавьж би 2
дахь санал дээр зөвшөөрсөн. “*******” ХХК-д Маркетингийн албаны
даргаар нийт 7 сарын хугацаанд ажиллаж өөрийн бүх мэдлэг чадвар, хүч
хөдөлмөрөө зарцуулан ажилласан билээ. Энэ хугацаанд миний бие ямар нэг
байдлаар ажилдаа хариуцлага алдаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл
2024 оны 2 сарын 15-ны өдрийн Б/046 тоот тушаалаар миний хөдөлмөр
эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Энэ тушаалыг
дараах эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Намайг албан тушаалдаа тэнцэхгүй
тухай өмнө нь анхааруулж хэлж байгаагүй, ажлын гүйцэтгэлээ сайжруулах
боломжит хугацаа олгоогүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80
дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт нь ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур
чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй
болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил,
мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа
олгосон байвал зохино гэсэн үндэслэл бий. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажиллаж
байх хугацаанд нэг ч удаа надад албан тушаалдаа тэнцэхгүй тухай өмнө нь
2
анхааруулж хэлж байгаагүй, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа
олгож байгаагүй болно. Түүнчлэн миний мэргэжил, мэргэшлийн түвшин, ур
чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй
болох нь яаж хэрхэн хэнээс хаанаас тогтоогдоод хөдөлмөр эрхлэлтийн харилцааг
цуцалж байгаа нь тодорхойгүй байна. “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур
чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй
болох нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу
тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан
ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно Гэтэл ямар ч комиссын дүгнэлт
байхгүй мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авч байгаагүй байж ажил
олгогчоос намайг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан
тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн, байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах
үндэслэлгүй юм. 2024 оны 01 дүгээр сарын эхээр захирал намайг өрөөндөө
дуудаж “ажилчдаас гомдол ирсэн үндэслэлээр чамайг ажлаас халах гэж байгаа,
ажлаа хэзээ хүлээлгэж өгөх боломжтой вэ, удахгүй тушаал гарахаар танилцаарай”
гэж хэлсэн. Учир нь хүний нөөцийн албаны дарга ******* ажлаас халах
тохиолдолд 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой, гэж хэлсний дагуу түүнийг гадаадад
байхад захирал дуудаж уулзсан, энэ үед л ажилчдаас гомдол ирсэн гэдгийг нь
мэдсэн, өмнө нь албан ёсоор танилцуулсан зүйл байхгүй. Миний бие 2024 оны 2
сарын 15-ний өдрийн Б/046 тоот тушаалыг эс зөвшөөрч байгаа тул урьд эрхэлж
байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг
гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт
хийхийг даалгаж өгнө үү гэж шаардаж байгаа. Дээрх хөдөлмөрийн маргаантай
асуудлаар Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах
гурван талт хороонд хандаж 2024 оны 04 сарын 01-ний өдөр гомдлыг хэлэлцэх
хурал болсон боловч ажил олгогч эвлэрээгүй тул тус дүүргийн шүүхэд хандсан.
Захирал 1 дүгээр сарын сүүлээр намайг дуудаж, уулзаад чамайг ажлаас хална.
Мэдэгдэх хуудсыг удахгүй өнгө. Чи хэд хоног дотор ажлаа хүлээлгэж өгөх вэ гэж л
хэлсэн.Тухайн үедээ ажилчдаас гаргасан өргөдөл, гомдлыг надад
танилцуулаагүй.Намайг ажил болон зан харилцаагаа сайжруул гэж хугацаа
олгоогүй. Ажил мэргэжилтэй тэнцэхгүй гэдэг тушаал гаргасан нь миний нэр хүндэд
халдаж, миний эзэмшсэн мэргэжил, туршлагаараа бизнесийн байгууллагад
ажиллах боломжийг маань хааж байна. Би энэ мэргэжлийг эзэмшихийн тулд
амьдралынхаа 7 жилийг зориулж, 14 жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Иймд
нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ХХК”-ийн захирлын 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/046
дугаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь
үндэслэлгүй байна. Тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар
зүйлийн 83.1, 80.1.2 хөдөлмөрийн дотоод журмын 5.2, хөдөлмөрийн гэрээний
5.3.1- дэх заалтуудыг үндэслэж тушаал гаргасан нь учир дутагдалтай байна. Ажил
мэргэжлийн ур чадвартай тэнцээгүй болохыг зөвхөн ажилчдын өргөдлийг
үндэслээд ажлаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өргөдөл гаргасан 7
гишүүн хэн нэгний хувийн ашиг сонирхолтой хүмүүс гарын үсэг зуруулсан байхыг
үгүйсгэхгүй. Учир нь гурван талт хорооны уулзалтын үеэр зан харилцааны
доголдлын талаарх баримт байхгүй гэж хариулж, байсныг шүүх дээр ажилчдын
өргөдөл гэх нэг талын шинжтэй нөхөж хийсэн байж болзошгүй баримт гаргаж
байгаа нь үнэмшилгүй байна. Харин гэрч ажлын шаардлага л ярьсан гэдгийг ирж
мэдүүлсэн. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг тогтоож, ажилд
эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэндийн даатгал,
3
нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага дэмжиж
байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа
болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай
тушаалын үндэслэл нь нэхэмжлэгч ажилдаа тэнцэхгүй, зан харилцааны хувьд
доголдолтой, хэлтсийн ажилчдаа цалингаас чинь хасна, цалингаа авч байгаа бол
дуугай бүх юмыг хий гэх зэргээр дарамталдаг байдал юм. Байгууллагын дотоод
журам болон хөдөлмөрийн гэрээнд гэрээнд энэ талаар тодорхой тусгасан байгаа.
Хариуцагч компанийн хувьд харилцаа хандлага маш чухал учраас хөдөлмөрийн
гэрээний 3,4,5-д тодорхой зааж, энэ талаар ноцтой зөрчил байхаар дурдаж өгсөн
байдаг. Нэхэмжлэгчийн удирдаж байсан маркетингийн албаны ажилчид 2023 оны
12 дугаар сард байгууллагын захиргаа хүний нөөцийн албанд хандаж
*******гийн зан харьцаа, ажил үүрэгтээ тэнцэхгүй байдал зэрэгт маш
тодорхой гомдол гаргаж хандсан. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны тайлбар
одоо хүчингүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 81,2 дахь
заалтад ажил мэргэжил мэргэжлийн түвшин ур чадвар гэдэг үг өгүүлбэр байгаа. Ур
чадвар гэдэг нь бусдыг үр дүнтэй удирдах шаардлагатай бүхий л ур чадварыг
ерөнхийлж нэрлэсэн үг юм. Ур чадварт таван ширхэг ур чадварыг зохицуулалт
байдаг. Урам зориг өгөх ур чадвар, асуудал шийдвэрлэх ур чадвар, мэргэжлийн ур
чадвар, харилцааны ур чадвар, шинийг санаачлах ур чадвар гэж тодорхойлсон
байдаг. Манай компани алсын хараа бол багаараа хөгжиж, бүтээмжээрээ
манлайлан гэсэн алсын хараатай. Ямар ч ажилтан ажил эрхлэлтийн хөдөлмөрийн
харилцааг хууль бусаар цуцлах, хэн нэгнийг ажлаас халах гэдэг асуудлыг
урьдчилж тавьдаггүй. Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн
маркетингийн албаны доорх нэр бүхий 9 хүн өргөдөл, гомдлоо 2023 оны 12 дугаар
сарын 29-ны өдөр өгсөн байдаг. Хамт олноос гаргасан өргөдөл, гомдлыг 1 дүгээр
сарын 3,4-ний өдөр нэхэмжлэгчид танилцуулсан.Үүнийг нэхэмжлэгч өөрөө өмнөх
шүүх хуралдаанд хэлсэн. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь 2024 оны 2
дугаар сарын 15-ны өдөр гарсан. Тушаал гарахаас хоёр сар 10 хоног буюу 70
хоногийн өмнө нэхэмжлэгчийг өөрийгөө засах, хамт олонтойгоо нийтэч байх,
талаар удаа дараа аман байдлаар болон мэдэгдэх хуудас өгч, хангалттай
хугацааг олгосон. Компани тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дүгээр зүйлд
компани дотоод өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал бүрэн хариуцна
гэсэн заалт байдаг.Үүнийгээ үндэслээд хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд
компани гүйцэтгэх удирдлага өөрөө шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.
Хариуцагчийн талаас нэхэмжлэгчийг хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
5.1.1-т заасан ялгаварлан гадуурхах 5.1.3-т заасан дарамт шахалт үзүүлэх, мөн
хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан ялгаварлан гадуурхах эрхийг нь хязгаарлах,
ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд
бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр дарамт үзүүлэх,
хүчирхийлэл үйлдэхийг хориглоно гэсэн заалт байгаа. Энэ хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1.3-т заасан энэ хуулийн 6.1-т заасан хориглосон үндэслэлээр
ялгаварлан гадуурхах, бие махбод, сэтгэлзүйн дарамт үзүүлэх, хүчирхийлэл
үйлдэх занал хийлэх, ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэхийг хориглоно гэсэн
заалтуудыг зөрчсөн. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасан ажилтан
ажилдаа ирэхдээ ажлын байранд болон бусдад дарамт хүчирхийлэл үзүүлэхгүй
байхыг хориглосон байдаг эдгээр хуулиудыг тус тус зөрчсөн үйлдэл нь 2023 оны
12 дугаар сарын 29-ний өдөр ажилчдаас өгсөн өргөдөл, гомдол, мөн нэхэмжлэгч,
нэхэмжлэлийн шаардлагын өмнөх шүүх хурлын хэлэлцүүлгийн асуулт хариултаар
үгүйсгэсэн нөхцөл байдаг үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4
Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа,
нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, 2024 оны 02 дугаар
сарын 15-ний өдрийн Б/046 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын
хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 23/101 “Туршилтаар
ажиллуулах хөдөлмөрийн гэрээ”, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн эрхийн
маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн
07 дугаартай хуралдааны тэмдэглэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн
лавлагаа /2016-2024 он/.
Хариуцагчаас өгсөн нотлох баримт: Итгэмжлэл, хариу тайлбар, 2023 оны 07
дугаар сарын 18-ний өдрийн Б//204 дугаартай *******г туршилтаар ажилд
авах тухай тушаалын хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн Б/046
дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар, 2023 оны 07
дугаар сарын 17-ний өдрийн 23/101 “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ”-
ний хуулбар, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар, ЗХНА-д өргөдөл
гаргах нь гэх баримт эх хувиар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний
нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 211 дугаартай итгэмжлэл, 24/229 дугаартай
итгэмжлэл, 2023 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 23/101 “Туршилтаар
ажиллуулах хөдөлмөрийн гэрээ”.
Шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт: *******гийн нийгмийн
даатгалын лавлагаа, *******гийн цалингийн дэлгэрэнгүй тайлан 2 хуудас,
******* ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А22/05
дугаартай Хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024
оны 02 дугаар сарын 15-ний өдрийн Б/046 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах
тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 18-
ний өдрийн Б//204 дугаартай *******г туршилтаар ажилд авах тухай
тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 23/101 тоот Албан тушаалын
тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 31-ний
өрийн Б/319 дугаартай *******г үндсэн ажилтнаар авах тухай тушаалын
нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч ******* хариуцагч “*******” ХХК-д
холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин
гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн
төлүүлэхээр шаардсан.
Хариуцагч “*******” ХХК *******г Хөдөлмөрийн дотоод
журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан, зан харилцаа ёс зүйн
доголдолтой зэргээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх
хуралдаанд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
******* нь анх 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдөр “*******” ХХК-д Маркетингийн албаны даргаар, 3 хүртэлх сарын хугацаатайгаар
туршилтаар ажилд орж, мөн ажилд 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн
үндсэн ажилтнаар томилогдсон. Ингэхдээ хөдөлмөр эрхлэх нөхцөлүүдийг
тохиролцож, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажиллаж байсан нь хэрэгт
авагдсан нийгмийн даатгалын лавлагаа, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн
5
Б/319 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдсон
бөгөөд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
3. “*******” ХХК-н гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар
сарын 15-ний өдрийн Б/046 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80
дугаар зүйлийн 80.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2, 23/101
тоот хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1 дахь заалтыг үндэслэн
*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь
чөлөөлжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан
тайлбартаа “...хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажилтны үүргээ биелүүлээгүй,
хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, зан харилцааны хувьд доголдолтой,
ажилчидтай зүй бусаар харьцдаг...” хэмээн маргаж нотлох баримтаар нэр бүхий 7
хүний ЗХНА-д өргөдөл гаргах нь гэх 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн
өргөдлийг ирүүлсэн.
Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан “*******” ХХК-ийн
маркетингийн албаны дизайнер ажилтай ******* мэдүүлэгтээ “...манай
албаныхан ярилцаад ёс суртахууны хувьд доголдолтой байсан учраас өргөдөл
гаргасан...” гэжээ.
******* нь шүүх хуралдаанд “...уг өргөдөлийг албан ёсоор надад хэн ч
танилцуулаагүй, үүнтэй холбоотой сануулга, сахилгын шийтгэл зэргийг өгөөгүй,
2024 оны 01 дүгээр сарын дунд үед захирал намайг өрөөндөө дуудаад “хүмүүс чам
дээр гомдол гаргаад байна, иймд ажлаас халж байгаа, ажлаа хэзээ хүлээлгэж өгөх
боломжтой вэ” гэж уулзсан” хэмээн тайлбараа гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хуралдаанд гаргасан
тайлбартаа “...энэ баримтыг 2024 оны 1 дүгээр сард захирал *******д
танилцуулж, хуульд заасан боломжит хугацаа олгосон...” гэж мэтгэлцэх боловч
баримтаар нотлоогүй тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар
зүйлийн 38.1-т зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын
талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар
******* мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд
гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоогдсон, энэ тухай
ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын
гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон гэх тушаалын үндэслэл болон
татгалзлаа нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй.
Мөн дээрх тушаалд заасан хөдөлмөрийн гэрээний 5.3.1-т заасан “Ажилтан
нь гэрээний заалт, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, ажлын байрны
тодорхойлолтод заагдсан ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас
өгсөн үүрэг, даалгавар, аливаа хэлбэрээр өгсөн анхааруулга сануулгыг үл
тоомсорлож, 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй зэрэг үйлдлийг *******
гаргасан эсэхэд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “...амаар мэдэгдсэн, баримт
байхгүй...” гэж тайлбар гаргасан бөгөөд ******* нь хөдөлмөрийн гэрээ болон
байгууллагын дотоод журам зөрчсөн болох нь хэргийн үйл баримтаар
тогтоогдохгүй байна.
Эдгээрээс үзэхэд хариуцагч тал хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн
гэрээг үндэслэн *******г ажилтны үүргээ биелүүлээгүй гэж үзэж түүнтэй
байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах
шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
6 Нэхэмжлэгч талаас ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд болох
хөдөлмөрийн гэрээний 5.3-т доорх зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд
6
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах
үндэслэл болно гээд 5.3.1-г заасан боловч Хөдөлмөрийн тухай хуульд 40.1.4 гэх
заалт байхгүй, гэрээнд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 гэх заалт нь огт
хамааралгүй хуулийн заалт гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, тайлбар
гаргаагүйг дурдах нь зүйтэй.
7. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******г “*******” ХХК-ийн маркетингийн албаны дарга ажил, албан тушаалд эгүүлэн
тогтоов.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.Хөдөлмөр
эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий
байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь
эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч
байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн
олгоно, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ний
өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох
журмын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах
олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн
ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэсний 2.3.5-д хөдөлмөр
эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий
байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд
урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох
олговор гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан *******гийн нийгмийн
даатгалын лавлагааг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 02 дугаар
сарын 15-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны 7 сарын цалин
24,625,878 /2023 оны 11 сар 3,728,091+2023 оны 12 сар 3,891,000+2024 оны 1 сар
2,934,857=10,553,948:3*7/ төгрөгийг хариуцагч “*******” ХХК-с
гаргуулан нэхэмжлэгч *******д олгов.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг
нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд
заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн
даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахаар заасан тул нэхэмжлэгчийн
ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл
мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг
хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
10. Талууд маргаанд харилцан тохиролцоогүй тул маргаан зохицуулах
ажиллагааг дуусгавар болгож тэмдэглэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр
нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын
16-ний өдөр шүүхэд хандсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн
эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний
өдрийн 07 дугаартай тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан
шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 3755 дугаарт бүртгэсэн дардас зэргээр
тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд
заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаж шаардах эрхээ хуулийн хугацаанд
хэрэгжүүлжээ.
11. Иймд нэхэмжлэгч *******г “*******” ХХК-ийн
маркетингийн албаны дарга ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй
байсан хугацааны олговорт 24,625,878 төгрөгийг хариуцагч “*******”
ХХК-с гаргуулж нэхэмжлэгч *******д олгон, нийгмийн болон эрүүл мэндийн
даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг
хариуцагч “*******” ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.
7
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7
дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60
дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын
тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 281,079 төгрөг гаргуулж улсын
орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт
заасныг баримтлан нэхэмжлэгч *******г “*******” ХХК-ийн
маркетингийн албаны дарга ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн
127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 24,625,878
төгрөгийг хариуцагч “*******” ХХК-с гаргуулж нэхэмжлэгч
*******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн
төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч “*******”
ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай
хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн
хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-
иас улсын тэмдэгтийн хураамжид 281,079 төгрөг гаргуулж улсын орлогод
оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан
сонсгомогц хүчинтэй болох бас зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч
буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14
хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол
гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН