Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 509

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Б

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн 1705002280130 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр

сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал

жуучлалын менежер мэргэжилтэй, ам бүл 6; нөхөр, хүүхдүүдийн хамт

оршин суух хаягийн

бүртгэлтэй, Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б  2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол

дүүргийн 89 тоотод нөхөр П.Баяртөгстэй

маргалдан, түүний биеийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол

учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн үед болсон үйл явдал өөрөөр л бичигдсэн байна ш дээ. Манай нөхөр

тэр өдөр миний үсний том төмөр самыг над руу авч шидсэн. Надтай ярилцаж хэл

амаа ойлголцож чадахгүй болохоор нь би явах гэтэл намайг явуулахгүй байсан. би

хувцсаа аваад гарах гэтэл намайг газарт унагаж дээрээс дэвссэн. Миний утсыг

булааж аваад өгөхгүй байсан болохоор хүүгээрээ хүн дуудуулах гэсэн боловч хүүг

гаргахгүй байсан болохоор нь би биеэ хамгаалах зорилгоор хутга барьсан. Ер нь

над руу юу ч хамаагүй авч шиддэг. Манай нөхөр Баяртөгс намайг манай ээжийн

хажууд хүртэл зодож байсан. Баяртөгс гэртээ байхдаа хүүхдүүддээ анхаарал

тавьдаггүй болохоор маргалдаан үүсдэг юм. Түүнээс биш барилгын төмрөөс болж

маргалдсан зүйл байхгүй.

Гэхдээ би Баяртөгсийн биед гэмтэл учруулж, түүний гарыг хутгаар зүссэн

гэдгээ хүлээн зөвшөөрнө гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

2

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох

баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Пүрэвдоржийн Баяртөгс “... 2017 оны 7 дугаар сарын 22-ны

өдөр би ажил дээрээ буюу 100 айл худалдааны төвд эхнэр Б ийн хамтаар

лангуун дээрээ суугаад бараагаа зарж байхад 15 цагийн орчимд үл таних 20 гаруй

насны 2 залуу ирээд, өмнө цаг хугацааг нь сайн санахгүй байна, бараа худалдан

авч байхдаа 5 ширхэг таазны төмрөө мартаад явсан байна, буцаагаад өгөөч гээд

гуйж ирсэн. Ингээд би тэр төмрийг нь нөгөө 2 залууд өгөөд явуулсан. Тухайн үед

манай эхнэр Б  баримтгүй юм ярьж байхад өгч явууллаа гээд надтай

маргалдаад ажил дээрээс гэр рүүгээ явсан. Тэр хэрүүл үргэлжлээд гэртээ ирэхээр

уур амьсгал их сонин байгаад надтай хэрүүл хийх гээд л байсан. Өчигдөр буюу

2017 оны 7 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед бас л хэрүүл хийж байгаад

ганцаараа буйдан дээр унтсан. Өнөөдөр өглөө 09 цагийн үед босоод “би ажил руу

чинь дахиж очихгүй, цаашид чамтай хамт амьдарч чадахгүй” гэх зэргээр уурлаж

байснаа намайг ална гэж хэлсэн, мөн чи хүүхдээ нэг ч удаа харж байгаагүй гээд

байсан. Манай эхнэр Б  ер нь уурлах болгондоо хутга шөвөг барьдаг, аяга

таваг шиддэг, өмнө нь нэг удаа уурлаад намайг гэрээс гарахад манай гэр 12

давхарт байдаг би орцноос гараад явахад миний араас цүнхтэй хувцас шидсэн.

Тэр нь хүний дээрээс унасан бол яах байсан юм. Ингээд хутга гал тогооны

өрөөний шүүгээнээс орж аваад намайг жижиг өрөөнд байж байхад миний ахуйдаа

хэрэглэдэг ангийн бор иштэй хутга бариад гүйж орж ирээд над руу далайсан.

Түхайн үед би хойш ухраад хутгыг нь баруун гараараа барьж авсан. Тэгтэл намайг

ална гээд миний баруун гарын эрхий хурууг зүссэн, мөн цээж хэвлий хэсэг, зүүн

гарын эгэмний дунд хэсэгт нэг нэг удаа хатгасан. Энхэр намайг хатгачихаад өөрөө

цагдаагийн байгууллагад хандана гэсэн чинь эмнэлэг дуудсан байсан, би өөрөө

цагдаа дуудсан.

Миний хувьд эхнэрийнхээ эрх чөлөөнд нь халдаж зодож цохьсон зүйл огт

байхгүй. Манай гэрт том өрөөнд 1-10 насны 4 хүүхдүүд байсан. Харин намайг

хутгалах үед хэн ч байгаагүй. Манай эхнэр уурлахаараа ухаан мэдрэлгүй

уурладаг. Намайг манай эхнэр гараараа цохиж зодсон зүйл байхгүй, харин хутгаар

хатгасан. Манай эхнэр уурлавал намайг дуугүй байгаад байвал улам уурлаад

дийлддэггүй. Уурласан үедээ манай эхнэр ичиж зовох, айх ямар ч зүйл байхгүй.

Уурлахаараа хяналтаа алдчихдаг хүн.

Бид 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Бидний

дундаас 3 хүүхэд мэндэлсэн. Би дагавар хүүхэдтэй хүнтэй анх сууж байсан. Бид

албан ёсны гэр бүлийн баталгаатай. Миний хувьд гомдолтой байна. Эхнэрийнхээ

сэтгэцийн байдлыг тодорхойлуулах хүсэлтэй байна. Цаашид энэ байдлаар

үргэлжилбэл хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байх. Нэхэмжлэх зүйл

байхгүй” /хх-н 13-14/ гэж мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч П.Баяртөгсийн гэмтэлтэй холбоотой “П.Баяртөгсийн

биед зүүн эгэмний дор, хэвлий, баруун гарын эрхий хуруунд өнгөц шалбаралт

шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр

үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т

зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт

хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги

алдагдуулахгүй” гэсэн 9461 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний

хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 24/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь

3

шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд

нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Б д ял оногдуулахдаа түүний хувийн байдал,

гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг

харгалзав.

Тухайлбал, тэрээр урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх Ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, тэрээр бага насны хүүхдүүдтэй

байдал болон

гэрч Батсайханы Батцэнгэлийн “... Б  нь айлын ганц эмэгтэй хүүхэд

бөгөөд их биеэ даасан, бусадтай нийтэч зантай хэрүүл шуугиан хийгээд олны дунд

байгаад байхааргүй хүн. Яагаад ийм зүйл хийснийг нь мэдэхгүй л байгаад байна.

Б  1984 онд Улаанбаатар хотод төрөөд нийслэлийн 10-н жилийн 18-р

сургуулийг 2001 онд төгсөөд Газарчин дээд сургуульд суралцаж байгаад сургуулиа

төгсөлгүй дундаас нь яваад гадаадад амьдарч байгаад Монголд ирээд нөхөр

Баяртөгстэй 2011 онд гэр бүл болсон. Одоо 4 хүүхэд, нөхөртэйгээ амьдарч байгаа.

Баяртөгс их нийтэч яриа зантай айхтар уурлаад байдаг ширүүн догшин зан

авир анзаарагддаггүй байгаа. Уулзахаараа мэнд устай яриа хөөрөөтэй зүгээр л

санагддаг даа. Тухайн үед мэдээгүй ээ, сүүлд ээжээс сонсоход маргалдаад

цагдаад шалгагдаж байна гэж сонссон, олон жил амьдарх хугацаанд мэр сэр

маргалдлаа муудалцлаа гэж л сонсч байсан. Өөрсдөө надад бол юм ярихгүй ээж

хааяа очиж хүүхдүүдийг нь хардаг байсан юм” /хх-н 16/ гэсэн,

гэрч Батсайханы Батжаргалын “... Б  нь миний ганц эгч байгаа юм

аа. Бид нар айлаас дөрвүүлээ би 2 ахтай нэг эгчтэй байгаа. Эгч маань 18-р

сургууль төгссөн. Эгч бид 2 нэг ангийн багштай байсан. Эгч болохоор хичээлдээ их

сайн бусадтай нийтэч манлайлагч сурагч байсан. Сургуулиас зохиогдож байгаа

тэмцээн уралдаан олимпиадад оролцдог байсан. Хүнд их тусархаг ямар нэгэн

элдэв муу зуршилгүй. Ямар нэгэн огцом уур гээд байх зүйл байхгүй ээ. Дээд

сургуульд сурч байгаад Германд амьдарч байгаад Монголд ирж амьдрах болсон.

Нөхөртэйгээ гэр бүл болоод 6 жил болж байгаа. Баяраа ахтай байнга уулзаад

байхгүй баяр ёслолоор хааяа уулзадаг уулзахдаа их нийтэч зантай илүү дутуу

зангүй хүн байгаа. Тухайн хэрэг болдог өдрийн маргааш нь билүү цагдаа дээр

өргөдөл өглөө гэхэд нь би очиж хүүхдүүдийг нь харж байсан. Юунаас болж

маргасан яасан гэдгийг сайн мэдэхгүй. Хоёулаа өмнө нь гэр бүл зохиож байсан

хүмүүс. Уг нь гайгүй л баймаар юм, юу болсон юм бол. Өмнө нь ийм зүйл боллоо

гэж би сонсч байгаагүй, надад ч ямар юм яриад байх биш дээ. Тусдаа гэр бүл

болцгоосон учраас. Жижиг сажиг хэрүүл маргаан болдог л байх, хааяа ээж ярьж

хэлдэг байсан. Нэгнийгээ гэмтээсэн тийм айхтар асуудал болж байгаагүй байх”

/хх-н 17-18/ гэсэн мэдүүлгүүдэд тусгагджээ.

Шүүгдэгч Б  бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч

П.Баяртөгсийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б  цагдан

хоригдсон хоноггүй.

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин

төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

4

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2

дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага

болгон

 ТОГТООХ нь:

1. Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

3. Б д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн

буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Б  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй

торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар

солихыг мэдэгдсүгэй.

5. Б  бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Баяртөгс гомдолгүй, нэхэмжлэх

зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б  цагдан хоригдсон

хоноггүй тус тус дурдсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн нэг ширхэг хутгыг Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл

тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий

этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын

5

биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б д урьд авсан “хувийн

баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ