| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/03325/И |
| Дугаар | 184/ШШ2024/03626 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03626
2024 07 0******* 184/ШШ2024/*******626
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, *******ын талбай, ******* тауэр, ******* тоот хаягт оршин байх, ******* капитал С ХХК /РД:610**************72/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-*******- тоот хаягт оршин суух, оржигон овогт ын /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 893,737 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* капитал С ХХК нь Х.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 893,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... ******* капитал С ХХК-ийн нэхэмжилсэн 893,737 төгрөгийг хариуцагч Х. нь 2024 оны 07-р сарын 30-ны өдөр 440,000 төгрөг, 2024 оны *******-р сарын 30-ны өдөр 4*******3,737 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ******* капитал С ХХК нь хариуцагч Х.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 893,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 2024 оны 07-р сарын 30-ны өдөр 440,000 төгрөг, 2024 оны *******-р сарын 30-ны өдөр 4*******3,737 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
*******.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* капитал С ХХК-ийн нэхэмжилсэн 893,737 төгрөгийг хариуцагч Х. нь 2024 оны 07-р сарын 30-ны өдөр 440,000 төгрөг, 2024 оны *******-р сарын 30-ны өдөр 4*******3,737 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,000 төгрөгийн тал хувь *******,000 төгрөгийг улсын төсвийн 100200900941 тоот данснаас, *******,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН