Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 510

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч М  түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогч Т.Пүрэвдорж нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй

хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

М д холбогдох 201526020843 дугаартай эрүүгийн хэргийг 2017

оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн

Дундговь аймаг Эрдэнэдалай суманд төрсөн, 24 настай,

эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот

урьд ял

шийтгэлгүй.

Шүүгдэгч М  нь 2015 оны 5 дугаар сарын 19-нөөс 5 дугаар сарын 28-ны

өдөр хүртлэх хугацаанд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн

А.Батсайханаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж

биет 220.000 төгрөг, Самсунг маркийн зөөврийн компьютерыг “түр хэрэглээд өгье”,

Самсунг нөүт маркийн гар утсыг “Хонхны баяраар хэрэглээд өгье” гэж шилжүүлэн авч

520.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн

Нарангийн 13-23 тоотод иргэн Б.Анх-Эрдэний зөөврийн компьютерыг урьдын

харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “ганц өдөр хэрэглүүлээч

тайлангаа бичих гэсэн юм” хэмээн шилжүүлэн авч 600.000 төгрөгний хохирол

учруулсан,

2016 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт

иргэн Т.Пүрэвдоржид өөрийгөө Азаа гэж танилцуулан “Япон улсаас автомашины дугуй

хямд оруулж өгнө” гэж хуурч ХААН банкны 5019709985 дугаарын дансаар 11.500.000

төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М  шүүхийн хэлэлцүүлэгт мэүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн

мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Т.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэүүлэхдээ “М гийн нөхөр

Мягмаржав гэдэг залуу байсан. Би түүнээс хэд хэдэн удаа дугуй худалдан авч байсан. Гэтэл нэг

орой М  над руу утсаар яриад “дугуй буучихлаа, зардлын мөнгөгүй болчихлоо, 80.000

төгрөг шилжүүлчих” гэхээр нь мөнгө шилжүүлсэн. Би М г танихгүй ба түүний нөхрийг

таньдаг байсан. 2-3 хоногийн дараа М  над руу яриад “таны дугуйг манай нөхөр өөр

хүнд өгчихжээ” гэж хэлсэн. Мягмаржавтай намайг М гийн төрсөн дүү Мөнхбаясгалан

танилцуулсан. М  11.500.000 төгрөгийг татвар төлнө, байцаагчид хахууль өгнө, Япон

руу мөнгө шилжүүлнэ гэх зэрэг юм хэлж авч байсан. Би М гаас хямдхан дугуй авч

зараад өрнөөс гарна гэсэн бодолтойгоор түүн рүү мөнгө шилжүүлж байсан. М  надад

600 дугуй өгнө гэж хэлсэн. “Япон улсад Саруул гэх таньдаг хүнтэй холбогдож нөхөртөө дугуй

захиж өгдөг байсан. Одоо таньд дугуй захиж өгнө” гэж хэлж надаас мөнгө авдаг байсан. Надаас

бага багаар авсаар нийт хэмжээ 11.500.000 төгрөг болсон. Би шүүгдэгчээс 11.500.000 төгрөг

нэхэмжилж байна гэв.

Шүүхээс шүүгдэгч М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан

мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

1.Шүүгдэгч М  нь 2015 оны 5 дугаар сарын 19-нөөс 5 дугаар сарын 28-ны өдөр

хүртлэх хугацаанд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Батсайханаас

урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж биет 220.000 төгрөг,

Самсунг маркийн зөөврийн компьютерыг “түр хэрэглээд өгье”, Самсунг нөүт маркийн гар утсыг

“Хонхны баяраар хэрэглээд өгье” гэж шилжүүлэн авч 520.000 төгрөгний хохирол учруулсан гэмт

хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Батсайханы “Миний танил Сайнжаргалын найзын дүү М  гэх охин

“хонхны баяр болох гээд байна нөүтбүүкээ өгч байгаач хэрэглэчихээд өгье” гэхээр нь 2015 оны

05 дугаар сарын 28-ны өдөр Бичилийн хойно Энхболдын замын орчим өгсөн. Үүнээс өмнө 05

дугаар сарын 19-ний өдөр мөнгөний хэрэг болоод байна гээд 80.000 төгрөг 05 дугаар сарын 25-

наас 26-ны орчим 140.000 төгрөг авсан эдгээр мөнгийг 2-3 дараа өгнө гээд мөнгө авсан нь үнэн

гэсэн бичиг хийж гарын үсэг зурсан байгаа. Мөн Нөүт 1 маркийн гар утсыг хонхны баяраараа

зураг авчихаад өгье гэж хэлж аваад та миний утсыг түр барьж байгаад өөрийнхөө хэрэглэж

байсан Нокиа маркийн утсаа өгсөн нь одоо байж л байна. М  надаас мөнгө авсан

хугацаа нь дуусчихаар нь 88660072 дугаар руу нь залгаж ярихад за за өгнө гэсээр байгаад сар

гаран боллоо. Манай ээж хөдөө явчихсан, очоод надад мөнгө өгнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг.

/хэргийн 1 дүгээр хавтас 10 дугаар хуудас/

“... 140.000 төгрөгний нөүтбүүк аваад явсан, бэлнээр 140.000 төгрөг 80.000 төгрөг, гар

утас, 100.000 төгрөг, нийт 460.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас

51 дүгээр хуудас/

“... Үгүй ээ. Надад ямар нэг эд зүйл өгөөгүй ээ. Утас нөүтбүүкээ олж авах хүсэлтэй байна”

гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 71 дүгээр хуудас/

 Эд зүйлийн үнэлгээ “Самсунг маркийн нөүтбүүк 150.000 төгрөг, нөүт 1 маркийн гар утас

150.000 төгрөг, биет 220.000 төгрөг нийт 520.000 төгрөг, эд зүйл болон мөнгө авсан баримт.

/хэргийн 1 дүгээр хавтас 6-7 дугаар хуудас/

 Гэрч Б.Сайханжаргалын “...М  гэдэг нэрийг мэдэхгүй. 2-3 жилийн өмнө Азаа гэдэг

нэрээр танилцаж байсан охин нэрийг нь М  гэдгийг сүүлд мэдсэн. М  буюу

Азаа бид хоёр нэг хэсэг холбоогүй байж байгаад саяхнаас над руу залгаад нөүтбүүк олоод

өгчих, тайлангаа бичих гэсэн юм гэсэн. Би олж өгөөгүй. Дараа нь дахин залгаад би нөүтбүүкээ

ломбарднаас аваад зарах гэсэн юм, авах хүн байна уу гэхээр нь би тэр үед нь би Батсайхан

ахтай хамт явж байгаад энэ тухай хэлэхэд тэгье, нөүтбүүкийг нь үзье гэхээр нь Азаагийн утсыг

өгсөн ба дараа нь Батсайхан ах Азаагийн нөүтбүүкийг авсан гэж ярьж байсан. Хэд хоногийн

дараа Азаа даргадаа хэлээд нөүтбүүкийг нь аваад өгчих тайлан бичих гэсэн юм гэсэн. Би

Батсайхан ахад наад охиндоо битгий өгөөрэй би сайн таньж мэдэхгүй шүү гэсэн. Гэсэн ч Азаа

утасдсаар байгаад авсан гэсэн. Мөн гар утсыг нь авсан байсан. Чухам яах гэж нөүтбүүк гар утас

хоёрыг нь авсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 12 дугаар хуудас/ зэрэг

баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

2. 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн

Нарангийн 13-23 тоотод иргэн Б.Анх-Эрдэний зөөврийн компьютерыг урьдын

харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “ганц өдөр хэрэглүүлээч

тайлангаа бичих гэсэн юм” хэмээн шилжүүлэн авч 600.000 төгрөгний хохирол учруулсан

гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Анх-Эрдэний “...Ингээд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр

М  та надаа нөүтбүүкээ ганц удаа хэрэглүүлчээч, би тайлангаа бичих гэсэн юм

гэхээр нь би “за за 1 л өдөр хэрэглэнэ шүү, би ч гэсэн юм хийх гэж байгаа” гээд

өөрийнхөө Делл маркийн улаан өнгийн нөүтбүүкээ өгсөн. Маргааш нь нөүтбүүкээ авъяа

гэхэд би дахиад нэг өдөр хэрэглэчихье, танд өдрийн 50.000 төгрөг өгье” гээд хугацааг

нэг өдрөөр сунгасан. Маргааш нь дахиад нэг өдөр хэрэглүүлчих гээд байснаа сүүлдээ

би таны нөүтбүүкийг багшдаа өгсөн, би багшдаа мөнгөний өртэй байсан, оронд нь таны

нөүтбүүкийг аваад үлдчихсэн, би хүнс технологийн коллежид сурдаг, багшийг Мөнхзаяа

гэдэг гээд 89260862, 88190892 гэсэн дугаар өгсөн. ... Тэгснээ 88190892 дугаараас нэг

өдөр над руу залгаснаа “би М гийн ангийн багш байна, намайг Мөнхзаяа гэдэг

чиний Делл маркийн улаан өнгөтэй нөүтбүүк хар цүнхтэйгээ байна” гээд нэг эмэгтэй

ярьсан. Та хаана байгаа юм бэ гэхэд Хөвсгөл аймагт ээжийгээ эмчлүүлээд явж байгаа 7

хоногийн дараа аймгийн төв рүү орно тэгэхээр энэ дугаараар над руу яриад аваарай

гээд хэлсэн. 7 хоногийн дараа энэ дугаарт залгахад маргааш ав маргааш ав гэсээр

байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. Ингээд би 2015 оны 07 дугаар сарын эхээр 19-

д байдаг Хүнс технологийн сургууль дээр очин Мөнхзаяа гэдэг багш болон М

нарыг асуухад тийм багш ажилдаггүй, тийм оюутан байхгүй гэсэн. ... Энэ нөүтбүүкээ

2015 оны 04 дүгээр сард Компьютер ланд дэлгүүрээс 750.000 төгрөгөөр худалдан

авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 13-14 дүгээр хуудас/

“... Би анх М д нөүтбүүк өгөхдөө барьцаа зүйл аваагүй. Мөн гэрээ

байгуулахгүйгээр өгсөн. ...Надад 3 өдрийн төлбөр 150.000 төгрөгийг М гаас

авсан. Би М г 2015 оны 05 дугаар сараас мэдэх болсон бөгөөд манай

хамаатны дүү Нэргүйгийн амьдардаг түрээсийн байранд нь бас өрөө түрээсэлж

амьдардаг байсан учраас мэдэх болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 42

дугаар хуудас/

“Хохирол би юм аваагүй. Намайг наашаа ирэхээс өмнө 2015 оны 06 дугаар сарын

орчим байрандаа иртэл М  нь манай байранд ирчихсэн сууж байсан ба надад

50.000 төгрөг өгөөд та юу ч гэсэн энийг авч бай, би нөүтбүкийг чинь маргааш авч ирж

өгъе гэхээр нь би нөүтбүкээ л авмаар байна, надад мөнгө чинь хэрэггүй гэхэд юу ч

гэсэн авчихаач гээд өгөөд явсан. ...М гийн багш Нэгдсэн эмнэлэг дээр байна

гэхээр нь би тэр үед Хөвсгөлд байсан дүүгээ эмнэлэг рүү явуулаад тэр асуудал худлаа

болсныг мэдсэн. Тийм хүн эмнэлэгт огт байгаагүй нөүтбүүкээ нэхэмжилнэ” гэсэн

мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 74 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ “Делл маркийн нөүтбүүк 600.000 төгрөг” /хэргийн 1 дүгээр хавтас 90

дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3. 2016 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн

Т.Пүрэвдоржид өөрийгөө Азаа гэж танилцуулан “Япон улсаас автомашины дугуй хямд оруулж

өгнө” гэж хуурч ХААН банкны 5019709985 дугаарын дансаар 11.500.000 төгрөг шилжүүлэн авч

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Пүрэвдоржийн “2016 оны 03 дугаар сард Азаагийн нөхөр Мягмаржав гэх

залуугаас дугуй бөөндөж авдаг байсан ба түүний эхнэр Азаа 4 сард залгаад 120 ширхэг дугуй

ирж байна унааны зардалгүй болчихоод байна 80.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь

шилжүүлсэн. 2 хоногийн дараа манай нөхөр өөр хүнд дугуйгаа зарсан байна та 80.000 төгрөг

авсан гэж манай нөхөрт битгий хэлээч би Японд байгаа хүн танина танд 500 ширхэг дугуй

захиад өгье гэж 4 сард хэлсэн. Сарын дараа дугуй ирнэ гэсэн боловч 6 сар болтол ирээгүй

намайг хөдөө явж байхад дугуй ирчихлээ, татвар төлөх хэрэгтэй байна гээд 200.000 төгрөг

шилжүүлж авсан. Тэгэхдээ таны нэр дээр контейнер ирсэн байгаа. Толгойтын эцэст хүн наана

нь хаагаад бараа ачуулсан тэрийг авахаар дугуйг чинь өгнө гээд 10 сар болсон. Тэгэж байгаад

Азаа Саруул гэх хүнийг утсаар танилцуулаад Японд байдаг хүн гэж надруу яриулсан. ... Худлаа

үнэн нь мэдэгдэхгүй над руу утсаар залгаад 32 удаа их бага хэмжээгээр нийт 11.500.000 төгрөг

өгсөн. Надад нэг ширхэг ч дугуй өгөөгүй өөр дугуй байгаа, би очоод үзье гэхээр үзүүлдэггүй,

уулзъя гэхээр цагийн дараа уулзъя гээд байхгүй болчихдог. Энд тэнд явж байхаар нь утсаар

ярихаар нь шилжүүлдэг байсан. Анх 80.000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүрэгт гэртээ байхдаа

мобайл банкаар шилжүүлсэн. Дараа дараагийн шилжүүлгүүдийг хаана явж байна тэр газраа

шилжүүлдэг байсан. Азаатай нэг удаа 3,4 дүгээр хороололд уулзаад 230.000 төгрөг өгсөн.

Азаагийн нөхөр Мийгаа гэх залуугаас дугуй худалдаж авдаг байсан. Азааг зүс танина,

Саруултай уулзаж байгаагүй, утасны цаанаас л ярилцдаг. ...Азаагийн данс 5019709985 гэсэн

Хаан банк, Саруул 5030452569 гэсэн Хаан банкны данстай, уг данс руу шилжүүлдэг байсан”

гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 142-144 дүгээр хуудас/

“...Би хохирлоо гаргуулж авмаар байна. Миний хохирол 11.500.000 төгрөг” гэсэн

мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 215 дугаар хуудас/

 Гэрч Л.Отгоншарын “...Пүрэвдорж надад Азаа гээд хямдхан дугуй зарах эмэгтэй байгаа

гэж хэлж байсан ба Пүрэвдорж тухайн үед манай гэрт сууж байхдаа хүртэл М  руу

мобайл банкаар мөнгө шилжүүлж байсныг би мэддэг юм. ...Пүрэвдорж М д 10 гаруй

сая төгрөг дугуй авна гэж өгөөд одоог хүртэл дугуйгаа өгөхгүй зугтаагаад алга болсон гэсэн”

гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 145 дугаар хуудас/

 Гэрч Т.Хулангийн “... 2016 оны 11 сард байх М  манай дэлгүүрээр орж ирээд

надад чи хаан банкны картаа өгөө ч миний карт болохгүй байгаа, хүүхэд карт зажлаад эвдсэн

дахиж авах гэхээр 7 хоногийн дараа дахин карт гарна гэнээ би хүнээс мөнгө авах ёстой юмаа

гээд миний картыг данстай хамт бичиж аваад явсан. Миний данс руу 1 саяаар хэд хэдэн удаа

орохоор надад мессеж ирж байсан. Тэгээд мөнгө оронгуут данснаас зарлага гэж бүх мөнгө нь

гараад байсан. Тэгээд 10 гаран хоногийн дараа карт хэрэг болоод байна гэхэд надад буцааж

өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 147 дугаар хуудас/

 Хаан Банк дахь иргэн Т.Пүрэвдоржийн дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 129-139

дүгээр хуудас/

 Хаан банкны тоот М , Т.Хулан нарын хаан банкны дансны хуулга /хэргийн 1

дүгээр хавтас 157-171 дугаар хуудас/

 Шүүгдэгч М гийн яллагдагчаар өгсөн “... Би урьд сэжигтнээр байцаалт өгөхдөө

хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан. ...Би Саруул гэх хүнийг танихгүй. Баянхошуунд гудамжинд

явж байсан 40 орчим насны эрэгтэй хүнийг гуйгаад “Саруул байнаа, танай дугуйг удаахгүй

өгнөө” гэж хэлээд өгөөч гээд яриулсан юм. Тэрнээс Саруул гэж хүн байхгүй” гэсэн мэдүүлэг.

/хэргийн 1 дүгээр хавтас 155 дугаар хуудас/

“Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Одоо

хүүхэдтэйгээр сайхан амьдармаар байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг.

/хэргийн 1 дүгээр хавтас 224 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн

байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч М  нь үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд бусдын эд хөрөнгийг

худал хэлэн залилаж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, энэ үйлдлүүд нь нотлох

баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага

хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М гаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох

520.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч А.Батсайханд, 600.000 төгрөг гаргуулж хохирогч

Б.Анх-Эрдэнэд, 11.500.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Пүрэвдоржид олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,

учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, мөн тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 06-нд төрсөн

М.Энэрэл гэдэг бага насны охинтой зэрэг байдлыг харгалзан түүний эрх чөлөөг

хязгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус

удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. М ыг урьдын харилцааны явцад бий болсон

итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм

буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

М г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/

төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М  торгох ялыг

1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

М  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх

хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

М  нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6. М гаас 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Баянзүрх дүүрэг 14

дүгээр хороо 18-40 тоотод оршин суух хохирогч Алтангэрэлийн Батсайханд /УД72072610/,

600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 5а байр

59 тоотод оршин суух хохирогч Батмөнхийн Анх-Эрдэнэд /РЗ91102800/,

11.500.000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүрэг 26

дугаар хороо Алтан-Овоо 33 дугаар гудамжны 17 тоотод оршин суух хохирогч Төртүвшингийн

Пүрэвдорж /ПБ78072875/ нарт тус тус олгосугай.

7. Шүүхийн шийдвэр хууль зүйн хүчин төгөлдөр болтол М д авсан

Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга

хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний

хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч

өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн

шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М д авсан

Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга

хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ