Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  1. Нэхэмжлэгч: “” ХХК,

Нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*******,

  1. Нэхэмжлэгч: “Ш” ХХК,

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цр,

  1. Нэхэмжлэгч: “М” ХХК

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

  1. Нэхэмжлэгч: “Н” ХХК,

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

  1. Нэхэмжлэгч: “С” ХХК,

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Х., С.,

  1. Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.аа,

  1. Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Б,

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Маргааны төрөл: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Бийн гаргасан дүгнэлт нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухай төрийн хяналт шалгалтын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цр, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч Г.Э, нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.аа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийн “” ХХК-д холбогдох хэсэг буюу 01- тоот дүгнэлтийн 2 дахь хэсгийн ,, 3 дахь хэсгийн , гэснийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,

1.2. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийн “Ш” ХХК-д холбогдох хэсэг буюу 2 дахь хэсгээс ,,, 3 дахь хэсгээс нь , 4 болон 6 дахь хэсгээс , 01- дугаар дүгнэлтийн 2 дахь хэсгээс , 3 дахь хэсгээс гэснийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,

1.3. Нэхэмжлэгч “М” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийн “М” ХХК-д холбогдох хэсэг буюу ,,,, 01- тоот дүгнэлтээс , гэснийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,

1.4. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийн “Н” ХХК-д холбогдох хэсэг буюу 2 дахь хэсгийн , 3 дахь хэсгийн , гэснийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,

1.5. Нэхэмжлэгч “С” ХХК нь Нэхэмжлэгч “С” ХХК-иас МХЕГ-ын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсэг буюу 2 дахь хэсгийн ,,, 3 дахь хэсгийн ,, 01- дугаар дүгнэлтийн 2 дахь хэсгийн гэснийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох;

2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжаар шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган, үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох шийдвэр гаргахаар шийдвэрлэж, бүрэлдэхүүнийг баталсан байна.

Улмаар дээрх удирдамжийн дагуу явагдсан хяналт шалгалтын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “...АИ-92 автобензин, дизелийн түлшийг мэргэжлийн лабораториудаар шинжлүүлсэн... шинжилгээний үр дүнд дүгнэлт гаргаж 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэх 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичгийг хүргүүлсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /Газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-, 01- дугаар дүгнэлтүүдийг үйлдэж, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

2.2. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01- тоот дүгнэлтээр “...1. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн дээжийн шинжилгээний дүнгүүдээр хүхрийн агууламж, зэс хавтгайн туршилт, кинематик зууралдлага, булингартах температур, шүүгдэх чанарын дээд температур, иодын тоо, усанд уусах хүчил шүлтийн хэмжээ, өнгө ба гадна төрх, ус зэрэг нийт 9 үзүүлэлт “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017. Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг тус тус хангаж байна. 2.Шинжилгээний сорилтын СШ21/112. СШ21/114, СШ21/116,,, СШ21/122, , , СШ21/128, , СШ21/134, СШ21/136, СШ21/138, СШ21/140,, СШ21/146, СШ21/148. СШ21/150, СШ21/152, СШ21/154, СШ21/156, СШ21/158, СШ21/160, СШ21/162 СШ21/164,, СШ21/168,, СШ21/172, СШ21/174, СШ21/176. , СШ21/180, СШ21/206,, GT067, GT068 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017, “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна 3.Шинжилгээний сорилтын СШ21/141, GT058, GT086 GT087, GT090, GT091, GT095 дугаар бүхий үр дүнгээр 15°С дахь хувийн жин 844.6-889.2 кг/м³ буюу дунджаар 854.8 кг/м³ тодорхойлогдсон, СШ21/111, СШ21/113, СШ21/115, СШ21/117, , СШ21/121,,, СШ21/127 , СШ21/133, СШ21/135, СШ21/137, СШ21/139, СШ21/141,, СШ21/145, СШ21/147, СШ21/149, СШ21/151, СШ21/153, СШ21/155, СШ21/157, СШ21/159, СШ21/161, СШ21/163,, СШ21/167, СШ21/169,, СШ21/173. , СШ21/177, СШ21/205 дугаар бүхий үр дүнгээр 20°С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м³ буюу дунджаар 820.5 кг/м³ тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна. 4.Шинжилгээний сорилтын , СШ21/179 дугаар бүхий үр дүнгээр цетаны индекс 9.8-10.6 буюу дунджаар 10.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна. 5.Шинжилгээний сорилтын СШ21/111, СШ21/117, СШ21/127, СШ21/139, СШ21/157 дугаар бүхий үр дүнгээр бохирдол механик хольцын хэмжээ 26-30 мг/кг буюу 27.2 мг/кг тодорхойлогдсон нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна. 6. Шинжилгээний сорилтын СШ21/117 дугаар бүхий үр дүнгээр битүү тигельд тодорхойлсон дел үүсгэх температур 42. 1°С тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг, . СШ21/179 дугаар бүхий үр дүнгээр 45.5-46.6°С буюу дунджаар 46.05°С тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017 стандартын шаардлагыг тус тус хангахгүй байна. 7. Шинжилгээний сорилтын СШ21/111, СШ21/201, СШ21/209 дугаар бүхий үр дүнгээр түлшний хүчиллэг чанар 5.8-10.9 мг буюу дунджаар 7.8 мг тодорхойлогдсон нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна.8. Шинжилгээний сорилтын СШ21/141, СШ21/201, СШ21/203, СШ21/205, СШ21/209, GT058, GT067, GT091 дугаар бүхий үр дүнгээр 50, 95 хувь нэрэгдэх температурын үзүүлэлт “Дизелийн түлш Техникийн шаардлага” MNS 6851:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна.” гэж; 

2021 он 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтэд “...1. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн нийт дээжийн шинжилгээний дүнгүүдээр хүхрийн агууламж, бензолын агууламж, зэс хавтгайн туршилт, өнгө, хувийн жин, ханасан уурын даралт, найрлагын бүрэлдэхүүн, ууршилтын индекс, давирхайн бодит хэмжээ зэрэг нийт 9 үзүүлэлтүүд “Хөдөлгүүрийн түлш Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангаж байна. 2.Шинжилгээний сорилтын GT021, GT024, GT029, GT030, GT032. GT037 GT038, GT040, , GT089 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон, СШ21/74, СШ21/88. СШ21/92, СШ21/96 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензины октаны тоо 95.1- 96.1 буюу дунджаар 95.75 тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна. 3.Шинжилгээний сорилтын СШ21/66, СШ21/67, СШ21/71, СШ21/77, СШ21/93, дугаартай үр дүнгээр автобензинд механик хольц илэрсэн нь “Хөдөлгүүрийн түлш Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна.” гэж тус тус дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч нар дүгнэлтийг эс зөвшөөрч “” ХХК 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21/2129 дүгээр, “Ш” ХХК 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн т/1684 дүгээр, “М” ХХК 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2219/21 дүгээр, “С” ХХК 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21/275 дугаар, “Н” 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21/179 дүгээр “Гомдол гаргах тухай” албан бичгээр тус тус Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ч.Гд хандаж гомдол гаргаснаар 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын дарга Ч.Энхбатаас 03/2138 дугаар албан бичгээр “...улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна” гэсэн хариу өгсөн байх ба үүнийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бооны болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд” хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ноос 2021 оны 04 дүгээр сарын 17-ныг өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийт 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудаас авсан шатахууны дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторт 50-60, 72, 78-88, 102-106, 122, 128 дугаар бүхий 30 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн СШ21/55- СШ21/110, СШ21/211- СШ21/214 дугаартай сорилтын үр дүнгийн тайлан, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид 210694, 210695, 210696, 210704, 210706, 210707, 210708, 210710, 210711, 210712, 210713, 210714, 210716, 210718, 210718, 210719, 210720, 210721, 210800, 210802, 210804, 210805, 210806, 210810, 210811, 210812, 210813, 210828, 210832, 518356, 518356, 518357 дугаар бүхий нийт 30 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-өөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд хүлээн авч шинжлэн 2021 оны 05 дугаар сарын 06-ныөдрийн -GT045, GT085, GM089 дугаартай сорилтын үр дүнгийн тайланг тус тус гаргаж баталгаажуулсан байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторт, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хийгдсэн сорилын үр дүнгүүдэд үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлан байцаагч А.Б 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийг тус тус үйлдсэн байна.

1. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн нийт дээжний шинжилгээний дүнгүүдэд хүхрийн агууламж, бензолын агууламж, зэс хавтгайн туршилт, өнгө, хувийн жин, ханасан уурын даралт, найрлагын бүрэлдэхүүн, ууршилт индекс, давирхайн хэмжээ, зэрэг нийт 9 үзүүлэлтүүд “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017:2017 стандартын шаардлагыг хангаж байна.

2. Шинжилгээний сорилтын , GM021, GT024, GT029, GT030, GT032, GT037, GT038, GT040, GT040, GT089 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон, СШ21/74, СШ21/88, CШ21/92, СШ21/96 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензины октаны тоо 95.1-96.1 буюу дунджаар 95.75 тодорхойлогдсон нь найрлагын бүрэлдэхүүн, ууршилт индекс, бодит давирхайн хэмжээ, зэрэг нийт 9 үзүүлэлтүүд “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна.

3. Шинжилгээний сорилтын СШ21/66, СШ21/67, СШ21/71, CIII21/77, СШ21/93, дугаартай үр дүнгээр автобензинд механик хольц илэрсэн нь “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна гэж тус тус дүгнэсэн.

Дээрх 2 Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторт, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторын шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй. Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт, тайлан гаргасан.

Өөрөөр хэлбэл, АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон нөхцөлд зөвшөөрөгдөх алдааны магадлалыг тооцож үзвэл энэ нь хэвийн хэмжээнд гэж тооцогдох ёстой.

Харин АИ-92 автобензины октаны тоо 95.1-96.1 буюу дунджаар 95.75 тодорхойлогдсон нь чанарын шаардлага хангахгүй байгаа гэж дүгнэлт гаргаж байгаа нь биднийг Улсын ахлах байцаагч газрын тосны чиглэлээр мэргэжлийн, дүгнэлт гаргах чадвартай гэдэг нь эргэлзэхэд хүргэж байна. Учир нь АИ-92 автобензины октаны тоо 92.00 гэдэг утга нь хамгийн бага доод утгыг зааж өгсөн ба 92.00 ба түүнээс дээш байна гэсэн үйлдвэрлэгчийн стандартын техникийн шаардлага, Монгол Улсын “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017:2017-тай нийцэж байгаа.

Монгол Улсад автобензины октан тоогоор ангилахдаа 92.00 дээш октантай байх шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл 92.00 октанаас дээш байгаа нөхцөлд хэрэглэгчид илүү чанартай, шаталтын чанар өндөртэй шатахуун худалдан борлуулж байгааг илэрхийлж байна. СШ21/74, СШ21/88, СШ21/92, СШ21/96 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензины октаны тоо 95.1-96.1 буюу дунджаар 95.75 тодорхойлогдсон буюу АИ-95 ангилалын илүү чанартай, үнэтэй шатахууныг хямд үнээр борлуулж байсан гэдэг нь лабораторын шинжилгээнээр тогтоогдож байна.

“Механик хольц илэрсэн” хэмээн дүгнэсэн ч шинжилгээний арга нь ажиглалтын аргаар илрүүлсэн, ямар хольц байсан нь тодорхойгүй, механик хольцыг ажиглах аргаар илрүүлэх боломжтой эсэх нь тодорхойгүй нөхцөлд дүгнэлт гаргасан байдаг.

Дизель түлшийг нийт 42 сорьцыг шинэжлээд цетан тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй, 20°С дахь хулийн жин 796.30-829.4 кг/м³ буюу дунджаар 820.5 кг/м³ тодорхойлогдсон нь. “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй, цетан индекс 9.8-10.6 буюу 1 дунджаар 10.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангахгүй, бохирдол механик хольцын хэмжээ 26-30 мг/кг буюу 27.2 мг/кг тодорхойлогдсон нь “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй, битүү тигельд тодорхойлсон дол үүсгэх температур 42.1°C тодорхойлогдсон нь “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй, 45.5-46.6°С буюу дунджаар 46.05°С тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангахгүй, түлшний хүчиллэг чанар 5.8-10.9 мг буюу дунджаар 7.8 мг тодорхойлогдсон нь “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй, 50, 95 хувь нэрэгдэх температурын үзүүлэлт “Дизелийн түлш. Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд байна хэмээн дүгнэсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлах тухай тогтоол батлагдаж Евро-5 стандартын экологид ээлтэй шатахууны хэрэглээг 2019 онд 50 хувьд хүргэх, 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандарт, “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017:2017 стандартуудыг тус тус баталсан. Эдгээр стандартууд Евро-3 ангилалын шатахуунаас Евро-5 ангилалын шатахууны техникийн нөхцөлийг баталсан.

Гэвч 2019 онд Монгол Улсын нийт шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг ОХУ-ын Роснефть компаниас ОХУ дотооддоо Евро стандартад шилжиж байгаа тул Монгол улсад Евро ангилалын шатахууны их хэмжээгээр нийлүүлэх боломжгүй гэдгээ Монгол Улсын талд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандарт, “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017:2017 стандартуудыг шаардлага хангасан шатахуун ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Үүнээс шалтгаалж 2019 оноос цетан тоо, хүхрийн хүчлийн хэмжээ өндөр гэх шалтгаанаар гаалийн хилээр их хэмжээний шатахуун нэвтрэх боломжгүй болж гацаа үүссэн. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ-аас Евро стандартын шатахуун нийлүүлэх боломжтой болох хүртэл хугацаанд шилжилтийн үеийн “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартыг баталж хэрэгжүүлж байгаа билээ. Хэдийгээр Дизель түлшинд 2 стандарт хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч Монгол Улс өөрөө нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч биш 100 хувь импортын бүтээгдэхүүнээс хараат байгаа тул ханган нийлүүлэгчээс нийлүүлж буй шатахууны стандартад өөрийн улсын дотоодын стандартыг нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа бөгөөд энэ асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлээгүй нөхцөлд шатахуун импортлож дотоодод худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хохирдог шударга бус нөхцөл байдал үүсээд байна.

Мөн Иргэний нисэхийн оношлогоо хэмжилзүйн лабораторийн өөрсдийн багажны тохируулгын аргачлалаар ДТ-ний цетон тооны үзүүлэлтийн шинжилгээ хийсэн нь “Дизелийн түлш. Техникийн” шаардлага MNS6861:2020, “Дизель түлш. Евро. Техникийн шаардлага” зэрэг стандартуудын шинжилгээний аргын стандартын дагуу хийгдээгүй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Улсын байцаагч нь өөрийн хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлан байцаагч А.Б нь өөрийн шалгаагүй асуудлаар, стандартын зөрүүтэй, 2 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй, дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан зэрэг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжгүй нөхцөлд “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017:2017 стандарт, “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандарт, “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017:2017 стандартуудыг зөрчсөн гэх дүгнэлт үйлдсэн байх тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч/газрын тос хий/ хяналтын улсын ахлан байцаагч А.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байна.” гэжээ.

6. Нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэргэжлийн хяналтын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.2 шуурхай, тасралтгүй байх, 4.2.5 зорилготой нийцсэн байх бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмуудыг мөн Өрсөлдөөний тухай хуулийн хяналт шалгалт явуулах 30 хоногийн хугацааг зөрчсөн. Удирдамжид хяналт шалгалтыг 30 хоногт явуулж дуусгана гэж заасан байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д заасан эхлэх болон дуусах хугацааг мөрдөөгүй. Удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 26 аж ахуйн нэгжээс дээж авсан. Ингэхдээ Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн 2008 оны Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн MNS2185:2008 дээж авах арга гэсэн стандартыг зөрчсөн. Стандартын дагуу шилэн саванд авах ёстой байсан зүйлийг хуванцар саванд дээж авсан. Мөн хугацаа зөрчсөн төдийгүй Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лаборатори, ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторид 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд шинжлээд хариуг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт буцаан хүргүүлсэн. Гэтэл дээж хүргүүлснээс хойш 48 хоногийн дараа Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лаборатори 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус үндэслэлгүй дүгнэлт гаргаж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн байдаг. Тус 2 лабораторийн дүгнэлт нь зөрөөтэй гарсан. Тодруулбал нэг нь тэнцсэн, нөгөө нь тэнцээгүй.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лаборатори дизель түлшний цетан тоо үзэх эрхгүй атал цитан тоог үндэслэлгүйгээр үзэж гаргасан. Гэрчийн мэдүүлэгт үүнтэй холбоотойгоор тооцооллын алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шатахууны бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын удирдамжийн 2.1-д 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл буюу 30 хоногийн хугацаанд хяналт шалгалтыг хийж дуусгавар болохоор заасан байна. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 2 лабораторийн хариуг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, мөн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд авсан байдаг боловч 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Гд дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний газрын ахлах байцаагч А.Бид 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дүгнэлтдээ “” ХХК-ийн дизель түлшний цитан тоо, хувийн жин шаардлагад хүрэхгүй байна гэж дүгнэсэн. Хууль болон хяналт шалгалт хийх стандартаа зөрчсөн тул уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. “” ХХК-д холбогдох 01- дугаартай дүгнэлтэд дурдагдсан дизель түлшний стандартад нийц нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 01/16 дугаартай удирдамжийг илт хууль бус болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр захиргааны актын шаардлагад нийцсэн байвал захиргааны акт болно. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тус удирдамж нь маргаан бүхий хяналт шалгалттай холбогдуулж захиргааны байгууллага, албан тушаалтнаас шатахууны болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд хандсан захирамжилсан шинжтэй шийдвэр гаргасан. Удирдамжийн 3-д захирамжилсан шинжийг агуулагдсан байдаг.

Нэхэмжлэгч нарт хандсан буюу гадагш чиглэсэн хяналт шалгалтын хүрээнд шатахууныг худалдан борлуулах аж ахуйн нэгжүүдийн чанарын шаардлага хангаагүй байна гэсэн дүгнэлт гарч, торгууль буюу хариуцлага оногдуулснаараа эрх зүйн шууд үр дагавар үүсгээд байгаа юм.

Удирдамж нь тухайн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр болсон байна. Эдгээр 2 нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна. 01- тоот дүгнэлтийн 2 дахь хэсгийн , , 3 дахь хэсгийн , гэсэн дугаартай хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Нэхэмжлэгч ”Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бооны болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд” хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ноос 2021 оны 04 дүгээр сарын 17-ныг өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийт 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудаас авсан шатахууны дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид 50-60, 72, 78-88, 102-106, 122, 128 дугаар бүхий 30 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн СШ21/55-CШ21/110, CШ21/211- СШ21/214 дугаартай сорилтын үр дүнгийн тайлан, аз малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторна 210694, 210695, 210696, 210704, 210706, 210707, 210708, 210710, 210711, 210712, 210713, 210714, 210716, 210718, 210718, 210719, 210720, 210721, 210800, 210802, 210804, 210805, 210806, 210810, 210811, 210812, 210813, 210828, 210832, 518356, 518356, 518357 дугаар бүхий нийт 30 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-өөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд хүлээн авч шинжлэн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн -GT045, GT085, GT089 дугаартай сорилтын үр дүнгийн тайланг тус тус гаргаж баталгаажуулсан байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хийгдсэн сорилын үр дүнгүүдэд үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний газрын тос, хий хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь нэхэмжлэгч компанид холбогдуулж 2021 оны 07 дугаар сарын 02-ны едрийн 01- дугаар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийг тус тус үйлдсэн байна. Уг дүгнэлтэд: 

1. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн нийт дээжний шинжилгээний дүнгүүдэд хүхрийн агууламж, бензолын агууламж, зэс хавтгайн туршилт, өнгө, хувийн жин, ханасан уурын даралт, найрлагын бүрэлдэхүүн, ууршилт индекс, давирхайн хэмжээ, зэрэг нийт 9 үзүүлэлтүүд “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартын шаардлагыг хангаж байна. 

2. Шинжилгээний сорилтын , GM021, GT024, GT029, GT030, GT032, GT037, GT038, GT040, GT040, GT089 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон, СШ21/74, СШ21/88, СШ21/92, СШ21/96 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензины октаны тоо 95.1-96.1 буюу дунджаар 95.75 тодорхойлогдсон нь найрлагын бүрэлдэхүүн, ууршилт индекс, бодит давирхайн хэмжээ, зэрэг нийт 9 үзүүлэлтүүд “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна.

3. Шинжилгээний сорилтын СШ21/66, СШ21/67, CШ21/71, CШ21/77, CШ21/93, CШ21/103 дугаартай үр дүнгээр автобензинд механик хольц илэрсэн нь “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна гэж тус тус дүгнэсэн.

Дээрх Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны тов лабораторын шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй. Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт, тайлан гаргасан.

Өөрөөр хэлбэл АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон нөхцөлд зөвшөөрөгдөх алдааны магадлалыг тооцож үзвэл энэ нь хэвийн хэмжээнд гэж тооцогдох ёстой.

Харин АИ-92 автобензины октаны тоо 95.1-96.1 буюу дунджаар 95,75 тодорхойлогдсон нь чанарын шаардлага хангахгүй байгаа гэж дүгнэлт гаргаж байгаа нь биднийг Улсын ахлах байцааг газрын тосны чиглэлээр мэргэжлийн, дүгнэлт гаргах чадвартай гэдэг нь эргэлзэхэд хүргэж байна Учир нь АИ-92 автобензины октаны тоо 92.00 гэдэг утга нь хамгийн бага доод утгыг зааж өгсөн ба 92.00 ба түүнээс дээш байна гэсэн үйлдвэрлэгчийн стандартын техникийн шаардлага, Монгол Улсын “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” М№50217:2017-тай нийцэж байгаа. Монгол Улсад автобензины октан тоогоор ангилахдаа 92.00 дээш октантай байх шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл 92.00 октанаас дээш байгаа нөхцөлд хэрэглэгчид илүү чанартай, шаталтын чанар өндөртэй шатахуун худалдан борлуулж байгааг илэрхийлж байна. СШ21/74, CШ21/88, СШ21/92, СШ21/96 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензины октаны тоо 95.1.96.1 буюу дунджаар 95.75 тодорхойлогдсон буюу АИ-95 ангилалын илүү чанартай, үнэтэй шатахууныг хямд үнээр борлуулж байсан гэдэг нь лабораторын шинжилгээгээр тогтоогдож байна.

“Механик хольц илэрсэн” хэмээн дүгнэсэн ч шинжилгээний арга нь ажиглалтын аргаар илрүүлсэн, ямар хольц байсан нь тодорхойгүй, механик хольцыг ажиглах аргаар илрүүлэх боломжтой эсэх нь тодорхойгүй нөхцөлд дүгнэлт гаргасан байдаг. 

Дизель түлшийг нийт 42 сорьцийг шинжилээд цетан тоо 414-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй, 20°С дахь хулийн жин 796.30-829.4 кг/м³ буюу дунджаар 820.5 кг/м³ тодорхойлогдсон нь “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй, цетан индекс 9.8-10.6 буюу дунджаар 10.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангахгүй, бохирдол механик хольцын хэмжээ 26-30 мг/кг буюу 272 мг/кг тодорхойлогдсон нь “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй, битүү тигельд тодорхойлсон дөл үүсгэх температур 42.1°С тодорхойлогдсон нь “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй, 45.5- 46.6°С буюу дунджаар 46.05°С тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангахгүй, түлшний хүчиллэг чанар 5.8-10.9 мг буюу дунджаар 7.8 мг тодорхойлогдсон нь “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй, 50, 95 хувь нэрэгдэх температурын үзүүлэлт “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд байна хэмээн нэхэмжлэгч компанид холбогдуулж дүгнэлт хийсэн. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлах тухай тогтоол батлагдаж Евро-5 стандартын экологид ээлтэй шатахууны хэрэглээг 2019 онд 50 хувьд хүргэх, 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандарт, “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017:2017 стандартуудыг тус тус баталсан. Эдгээр стандартууд Евро-3 ангилалын шатахуунаас Евро-5 ангилалын шатахууны техникийн нөхцөлийг баталсан.

Гэвч 2019 онд Монгол Улсын нийт шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг ОХУ-ын Роснефть компаниас ОХУ дотооддоо Евро стандартад шилжиж байгаа тул Монгол улсад Евро ангилалын шатахууны их хэмжээгээр нийлүүлэх боломжгүй гэдгээ Монгол Улсын талд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандарт, Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартуудыг шаардлага хангасан шатахуун ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Үүнээс шалтгаалж 2019 оноос цетан тоо, хүхрийн хүчлийн хэмжээ өндөр гэх шалтгаанаар гаалийн хилээр их хэмжээний шатахуун нэвтрэх боломжгүй болж гацаа үүссэн. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ-аас Евро стандартын шатахуун нийлүүлэх боломжтой болох хүртэл хугацаанд шилжилтийн үеийн “Дизелийн түлш, Техникийн шаарлага” MNS 6861:2020 стандартыг баталж хэрэгжүүлж байгаа билээ. Хэдийгээр Дизель түлшинд 2 стандарт хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч Монгол Улс өөрөө нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч биш 100 хувь импортын бүтээгдэхүүнээс хараат байгаа тул ханган нийлүүлэгчээс нийлүүлж буй шатахууны стандартал өөрийн улсын дотоодын стандартыг нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа бөгөөд энэ асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлээгүй нөхцөлд шатахуун импортлож дотоодод худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хохирдог шударга бус нөхцөл байдал үүсээд байна.

Мөн Иргэний нисэхийн оношлогоо хэмжилзүйн лабораторийн /өөрсдийн/ багажны тохируулгын аргачлалаар ДТ-ний цетон тооны үзүүлэлтийн шинжилгээ хийсэн нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS6861:2020, “Дизель түлш. Евро. Техникийн шаардлага” MN50216-2017 зэрэг стандартуудын шинжилгээний аргын стандартын дагуу хийгдээгүй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Улсын байцаагч нь өөрийн хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах уургтэй. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь өөрийн шалгаагүй асуудлаар, стандартын зөрүүтэй, 2 лабораторын шинжилгээний хариу зөрүүтэй, дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан зэрэг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжгүй нөхцөлд “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандарт, “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандарт. “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартуудыг зөрчсөн гэж дүгнэлт үйлдсэн байх тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах Байцаагч А.Бийн үйлдсэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Нэхэмжлэгч ”Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалтын удирдамжийг илт хууль бус тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжин оролцоно. Удирдамжийн тухайд нэмэлт тайлбар байхгүй.

01- авто бензины дүгнэлтэд 2 үзүүлэлт, 01- дизелийн түлшний дүгнэлтэд 4 үзүүлэлт байгаа. 01- тоод дүгнэлтэд эхлээд тайлбар хэлье. 01- дүгнэлт нь 4 хэсгээс бүрдэж байгаа. Үүний 2 нь “Ш” ХХК хамааралтай. Механик хольц, цетан тооны үзүүлэлтийг эс зөвшөөрч маргаж байна. дугаартай шинжилгээний хариугаар Шунхлай компанийн зарж борлуулж байгаа АИ92 авто бензиний октаны тоо 91,5 гарсан нь MNS217:2017 гэсэн стандартын шаардлагыг хангахгүй байна гэдэг дүгнэлт хийсэн байна. Үндэслэлийг тайлбарлая. гэдэг нь Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторийн гаргасан дүгнэлт. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лаборатори СШ21104 гэсэн дугаартай шинжилгээний үр дүнгээр 94, Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторид 91,5 гэж дүгнэгдсэн. 2 лабораторийн шинжилгээний хариу зөрөөтэй бөгөөд уг үр дүнг харьцуулахгүйгээр зөвхөн нэг шинжилгээний хариуг үндэслээд дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаанд баримтлах ёстой шийдвэр нь үндэслэл бүхий байх гэдэг тусгай зарчим байдаг. Энэ зарчим шууд утгаараа зөрчигдсөн. Нэг савнаас 3 дээж аваад 2 лабораторид хүргүүлсэн. Нэг нь тэнцсэн, нэг нь тэнцээгүй гэсэн зөрүүтэй хариу гарсан. Тиймээс 3 дахь дээжийг шинжлэх ёстой байсан. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй.

Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторид дугаартай шинжилгээний хариу 91,5 гарсан бөгөөд багажийн зөвшөөрөгдөх алдаа гэдэг зүйл гарсан. Зөвшөөрөгдсөн лабораториуд октан тоо гэдэг зүйлийг шотокс гэдэг багажаар хэмждэг. Шотокс багаж нь тухайн гаргасан хариу нь нэмэх, хасах, доошоо хэд байж болох бэ? гэдэг багажийн өөрийнх нь зөвшөөрөх алдааны хэмжээ явж байдаг. Тухайн үед Газрын тосны газарт шотокс багаж ашиглаж байсан. “Ш” ХХК нь өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лабораторитой. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нотлох баримт 3 гэсэн хавтасны 114 дүгээр хуудсанд шотокс гэдэг багажийн стандарт заавар нь бий. Гаргасан хариу нэмэх 0,5 гэдэг байдлаар бичигддэг. 91,5 гэж гарсан бол нэмэх нь 0,5 гэсэн байдлаар 92 болоод стандартын шаардлагад нийцсэн гэсэн байдлаар хариу гарах ёстой.

Гэтэл зөвшөөрөгдөх зөрөөг тооцолгүйгээр шууд 91,5 гэдгийг нь авсан байна. “Ш” ХХК-иас яг тухайн цаг мөчид дээж аваад өөр өөр лабораториудад шинжилгээ хийлгэж хариунуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Нотлох баримт 3 гэдэг хавтсанд бий. Энэ хариунуудаас харахад бүгд стандартын шаардлага хангасан харагддаг. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн энэ нотлох баримтуудыг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа юм. 4 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд Стандартчилал хэмжил зүйн газраас 4 сарын 11-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар танаа гэсэн утгатай албан тоот ирсэн. Тус албан бичигт авто бензиний октан тоог хэмждэг багажийг шалгаж баталгаажуулах эталон тоног төхөөрөмж гэдэг зүйл байхгүй тул шалгалт баталгаажуулалт хийх боломжгүй болохыг мэдэгдэж байна гэж дурдсан байсан.

Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.8-д “хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан засварласны дараа ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна, баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно” гэж заачихсан байдаг. Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторийн ашигласан октан тоо хэмжигч багаж нь Хэмжил зүйн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, ашиглахыг хориглосон хэмжигч багаж байсан Хуульд заасны дагуу баталгаажуулалтад хамрагдаагүй, хууль зөрчсөн багажаар хариу гаргаад түүн дээрээ үндэслээд захиргааны акт гарсан байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-дэх заалтыг зөрчсөн байна. 01-07-106/2560 тоот авто бензиний дүгнэлтийн 2 дахь хэсэгт заасан “Ш” ХХК-д холбогдох буюу дугаартай шинжилгээний хариуг хүчингүй болгуулах энэ шаардлагыг гаргаж байгаа.3 дахь хэсэгт нь механик хольц гэдэг асуудал яригддаг. “Ш” ХХК-д холбогдох шинжилгээний хариу нь СШ21103. Шинжилгээний хариунд механик хольц илэрсэн нь MNS217:2017 гэсэн стандартыг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасныг үл зөвшөөрч байна.

Механик хольц гэдэг хэсгийн өнгө, гадаад төрх гэдэг үзүүлэлт дээр нь дурдсан байсан. 2 лабораторийн хариу мөн зөрсөн. Аль бага хэмжээгээр нь стандартын шаардлага хангаагүй байна гэж дүгнэгдсэн. MNS217:2017 гэсэн авто бензиний стандартын өнгө, гадна төрх гэдэг үзүүлэлт дээр шар уу, цайвар уу, шаргал уу ямар өнгөтэй бэ гэдгийг бичдэг. Харин механик хольц гэсэн үзүүлэлтэд ямар төрлийн хольц ямар хэмжээнд илэрсэн бэ? гэдгээ тоон утгаар илэрхийлж бичих ёстой байдаг. Механик хольцтой холбоотой стандарт дээр хамгийн ноцтой асуудал нь юу вэ? гэхээр MNS217:2017 авто бензиний стандартаас механик хольц гэдэг үзүүлэлт нь хасагдчихсан. Хуучин бол байсан. Дүгнэлт хийх үед механик хольц гэдэг үзүүлэлт нь стандартаасаа хасагдчихсан. Хариуцагч өнгө, гадаад төрх гэдэг үзүүлэлтэд өнгийг нь хараад механик хольцтой гээд шууд дүгнэчихсэн.

Механик хольцыг тодорхойлдог MNS322 дугаартай стандарт байдаг. Энэ стандарт зааснаар механик хольц гэдэг зүйлийг гаргахын тулд дээжээ халаасан уусгагчаар шингэлээд шүүгээд ууршуулаад гэх мэт байдлаар туршилт хийж тодорхойлдог нүдээр үзээд тогтоодог үзүүлэлт биш. Гэтэл манай компанид холбогдох дүгнэлтийн шинжилгээний арга гэдэг дээр нь нүдээр тогтоох гээд биччихсэн. Нүдээр хараад тогтоодог үзүүлэлт энэ биш. 4 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар хуудсан дээр Газрын тосны газраас дуудагдсан шинжээч н.Б******* “механик хольцыг нүдээр ажиглах аргаар илрүүлэх боломжгүй. Нанометртэй филтерээр шүүгээд зөрөөг гаргадаг” гэж мэдүүлэг өгсөн.

1 дүгээрт стандартаас хасагдчихсан үзүүлэлтийг өөр үзүүлэлт дээр нь тавьсан. 2 дугаарт заавал нарийн туршилтын үндсэн дээр тогтоодог үзүүлэлтийг нүдээр ажиглаад тавьчихсан. СШ21103 гэдэг шинжилгээний хариу бодит байдалд нийцэхгүй. Мөн маргааны гол зүйл бол хуванцар саванд дээж авсан гэдэг асуудал. Хуванцар саванд дээж авсантай холбоотой ямар асуудал үүсэх вэ? гэдэгт 4 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар хуудсанд мөн манай хэрэг дээр гэрч мэдүүлэг өгсөн. Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторийн лаборант стандартын бус саванд дээжийг хийснээр тэнд ямар нэгэн тунадас, хольц мэт зүйл үүссэн байхыг үгүйсгэхгүй. MNS218:2008 гэсэн стандартад хуванцар саванд дээж авна гэж заагаагүй. Зөвхөн зориулалтын шилэн сав эсвэл төмөр саванд авах ёстой уусгагч өндөртэй байвал хуванцар савнаас өөр төрлийн органик нэгдэл орох боломжтой гэж мэдүүлсэн. Хариуцагчийг MNS стандартыг зөрчсөн гэж маргаж байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт 3 гэсэн хавтасны 3 дугаар хуудсанд механик хольц илэрсэн, нөгөөд нь байхгүй гэсэн байдлаар лабораторийн хариу зөрчихсөн. Маргааныг таслах зорилгоор тухайн цаг үед ижилхэн савнаас дээж аваад шинжлүүлсэн. Гаалийн ерөнхий газар, Амбер гэсэн гуравдагч лабораториудын хариунуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Үүнийг харгалзан үзэхийг хүсэж байна. Дээрх үндэслэлээр 01- тоот авто бензиний дүгнэлтийн 3 дахь хэсэгт дурдагдсан СШ21103 гэсэн дугаартай шинжилгээний хариуг дүгнэлтээс хасуулах, хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна.

Дизель түлштэй холбоотой дүгнэлтэд тайлбар хэлье. Дизелийн түлшинд холбогдох 01- гэсэн дугаартай дүгнэлт нь дотроо 8 хэсгээс бүрдэх бөгөөд үүний 4 нь “Ш” ХХК-тай холбоотой. Эдгээрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. 01- тоот дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Ш” ХХК-тай холбоотой СШ21130, СШ21176, GT55 гэсэн 3 хариу дээр бичигдсэн цитан тоо стандартын шаардлага хангахгүй байна гэж дүгнэгдсэн. СШ21130 гэсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лабораторийн хариунд цистан тоо 45+-1 гэж бичигдсэн. Дизель түлшний MNS6861:2020 гэдэг стандарт байдаг. Тус стандартаар түлшний цитан тоо нь 45 буюу түүнээс дээш байх ёстой. Гэтэл манай хариунд 45+-1. Гэтэл шинжилгээний хариу 45+-1 гэж гарсан байхад яагаад 45 гэдэг хариуг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Техникийн алдаа байсан эсэхийг нь бид мэдэхгүй байна. СШ21130 дугаартай дээжид шинжилгээ хийсэн 2 дахь лаборатори буюу Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лаборатори GT55 гэсэн дугаартай хариунд цитаны тоо 46 гэж гарсан. Дүгнэлтийн 2 дахь хэсэгт дурдагдсан цитан тоотой холбоотой СШ21176 гэсэн шинжилгээний үр дүнгийн хариу нь 41,5 гэж гарсан. Энэ дээжид шинжилгээ хийсэн лаборатори буюу Газрын тосны газрын 078 гэсэн дугаартай шинжилгээний хариу дээр 47,2 гарсан нь шаардлага хангасан гэж дүгнэсэн. Октан тоо, механик хольц гэдэгтэй ялгаагүй 2 лабораторийн хариу зөрсөн байхад холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулаад аль муу үзүүлэлтийг нь тодорхой үндэслэлгүйгээр сонгож аваад стандарт зөрчсөн гэсэн байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Цитан тоотой холбоотойгоор гуравдагч лабораториудын хариунуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нотлох баримт 3 гэсэн хавтасны 21, 12 дугаар хуудсанд зөрчсөн 2 хариуны маргааныг хагалах зорилгоор тухайн цаг мөчид ижилхэн савнаас дээж авсан гуравдагч лабораторийн хариунуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгааг харгалзаж үзэхийг хүсэж байна.

Хууль зүйн талаас нь тайлбар хэлье. Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.8-д зааснаараа баталгаажуулалтад хамрагдаагүй, баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг худалдахыг ашиглахыг хориглоно гэдэг заалтыг зөрчөөд хууль бус хэмжих хэрэгслээр шинжилгээ хийгээд тэр хариу дээр үндэслэн дүгнэлт гаргасан нь өөрөө хууль бус байна гэж үзэж байгаа. Бидний маргаж байгаа СШ21130, СШ21176 гэдэг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лабораторийн кодолсон шинжилгээний хариунууд ноцтой асуудал үүсгэж байна. 5 дугаар хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэлийн гэрчилгээ гэдэг баримт авагдсан. Итгэмжлэлийн хавсралтаар тодорхойлсон хүрээнд сорилт гүйцэтгэх боломжтой гэдгийг гэрчилнэ гэсэн утгатай.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2-т тохирлын үнэлгээний байгууллага буюу лаборатори нь тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах үүрэгтэй гэж заасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэлийн гэрчилгээг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын тушаалаар олгосон байдаг.

Тус тушаалын хавсралтад итгэмжлэлийн хүрээнд шалгалт сорилт гүйцэтгүүлэхээр итгэмжилсүгэй гэсэн байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэлийнх нь хавсралтад цитан тоо гэдэг үзүүлэлт байхгүй. Гэтэл шинжилгээ хийгээд, хариу гаргаад бусдын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж захиргааны акт гаргасан нь хууль бус үйлдэл болсон байна. 5 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр хуудсан дээр хавсралт хүснэгтэд цитан тоо гэсэн үзүүлэлт нь байхгүй, тусгагдаагүй. Энэ талаараа ч өөрсдөө мэдүүлдэг. Тэгэхээр Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лабораторийн цитан тоотой холбоотой хэсгүүд нь шууд автоматаар хүчингүй болох ёстой гэж үзэж байгаа.

Нотлох баримт 3 гэсэн хавтасны 12, 21 гэсэн хуудсанд нь лабораториудын хариу бий. 01- гэсэн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “Ш” ХХК-тай холбоотой СШ21175 гэсэн дугаартай шинжилгээний хариу нь 20 градус дахь хувийн жин стандартын шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн. Ижил дээж дээр шинжилгээ хийсэн Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариунд 20 градус дахь хувийн жинг тодорхойлоогүй, Ямар учиртай вэ? гэхээр СШ21175 гэсэн дугаартай шинжилгээний хариунд ашигласан дээж нь “Ш” ХХК-ийн Улаанбаатар нефть баазын 12 дугаар савнаас авсан энгийн дизель түлшний дээж байсан. Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лаборатори нь энгийн түлшний дээжид евро түлшний стандарт хэрэглээд шинжилгээний хариу гарах гэж үзсэн. Евро түлшний стандартад 20 градусыг үздэггүй, зөвхөн 15 градус үздэг. 2 хариуг тулгаж баталгаажуулах зорилготой шинжилгээ бүтэлгүйтсэн. Зөвхөн нэг талыг баримталсан алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. 01- дугаартай дизелийн түлшний дүгнэлт дээр хамгийн их стандартын шаардлага хангаагүй гэж гарсан. 20 градус дахь хувийн жин гэдэгт бүх нэхэмжлэлгч компаниудын дээжний хариунууд нь стандартын шаардлага хангаагүй вэ гэдгийг тайлбарлая. MNS6861:2020 гэсэн стандартын шинэчлэгдсэн хувилбар байгаа. Хуучин стандартаараа энэ 20 градус дахь хувийн жин гэдэг нь 840-860кг м3-ийн хооронд гэж байсан. Тооцооллын аргаар, хэмжилтийн аргаар үзээд ч хариу нь таардаггүй гэж Ашигт малтмал, газрын тосны газрын инженер лаборант нь гэрчээр мэдүүлсэн байдаг.

Стандартыг орчуулахдаа 840-өөс ихгүй гэдгийг нь 840-860 байх ёстой гэж буруу бичсэн. Одоо стандартын шаардлага нь өөрчлөгдчихсөн. Одоогийн стандартаар 01- тоот дүгнэлтийн 3 дахь хэсгийг зөрчөөгүй. Илт буруу, бодит байдалд үл нийцэх стандартын үзүүлэлтээр хэмжилт хийж стандартын шаардлага зөрчсөн гэж дүгнэх нь Захиргааны ерөнхий хуулийн үр нөлөөтэй байх, бодит нөхцөлд тохирсон байх гэдэг энэ тусгай зарчимд нийцэхгүй байна.  “Ш” ХХК-тай холбоотой СШ21129 дугаартай шинжилгээний хариу нь 01- тоот дүгнэлтийн 4 болон 6 дахь хэсэгт бичигдсэн байгаа.  4 дэх хэсэгт цитаны индекс нь стандартын шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн. Стандартад заасан нь 46 бөгөөд 10.6 гарсан нь тооцооллын алдаа, 45 байсан гэдгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лабораторийнх нь ахлах инженер гэрчилсэн.

Энэ талаарх баримт 4 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд бий. Тооцооллын алдаа байсан гэж хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр 01- тоот дүгнэлтийн 4 дэх хэсэгт заасан СШ21129 гэдэг шинжилгээний хариу автоматаар хүчингүй болно гэж үзэж байгаа. 01- тоот дүгнэлтийн 6 дахь хэсэгт дөл үүсгэх температур стандартын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн. Өвөл зуны нормыг нь сольсон. MNS216:2017 гэдэг стандартын евро дизель түлшний өвлийн хугацаанд хамаарах дээж дээр нь зуны хугацааны норм ашиглачихсан. Өвлийн улиралд 30-аас багагүй. Зуных улиралд 50-аас багагүй гэж заасан байдаг. СШ21129-д 46.6 гээд гарсан нь өвлийн 30 гэсэн стандартын шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Мөн иргэний нисэхийн ерөнхий газрын ахлах инженерийн мэдүүлэг 3 сард авсан дээжүүд өвлийн улиралдаа хамаарна. Стандартад өвлийн улирлын дөл үүсэх температур нь 40 градусаас багагүй байх ёстой “Ш” ХХК-ийн хариу 46,6 гарсан нь хэвийн гэсэн үг. Өвөл зуны 2 нормоо хооронд нь хольж алдаа гаргаснаас стандартын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан гэж мэдүүлсэн.

Иймд 01- тоот дизелийн түлшний 2 дахь хэсгээс ,,, 3 дахь хэсгээс нь , 4 болон 6 дахь хэсгээс , 01- тоот дүгнэлтийн 2 дахт хэсгээс GT42, 3 дахь хэсгээс гэсэн дугаартай хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Хяналт шалгалтын хүрээнд манай шатахуун түгээх станц болон агуулах, вагонцистернээс АИ-92 шатахуун болон Дизель түлшний дээжүүдийг авч сорилтын үр дүнг дараах байдлаар баталгаажуулсан:

Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай газрын тосны төв лаборатори

Байршил

Дээжийн төрөл

Дээжийн дугаар код

Дээж авсан огноо

Шинжилгээ хийсэн огноо

Хариу гарсан огноо

Сорилтын үр дүнгийн тайлангийн дугаар

 

ШТС

АИ-92

210800

2021.03.23

2021.04.07

2021.05.05

GT037

ДТ

210822

2021.03.23

2021.04.02

2021.05.11

GT075

Агуулах

АИ-92

210710

2021.03.19

2021.04.02

2021.05.03

ДТ

210748

2021.03.19

2021.03.29

2021.05.07

GT047

Вагон

АИ-92

518357

2021.04.06

2021.04.08

2021.05.07

GT089

ИНЕГ-Иргэний нисэхийн төв оношилгоо хэмжил зүйн лаборатори

Байршил

Дээжийн төрөл

Дээжийн нэр 

Дээжийн дугаар

Дээж авсан огноо

Шинжилгээ хийсэн огноо

Сорилтын үр дүнгийн тайлангийн дугаар

 

ШТС

АИ-92

210800

81

2021.03.23

2021.04.01

СШ21/85

СШ21/86

ДТ

210822

100

2021.03.23

2021.04.16

СШ21/165

СШ21/166

Агуулах

АИ-92

210710

52

2021.03.19

2021.03.23

СШ21/59

СШ21/60

ДТ

210748

67

2021.03.19

2021.04.08

СШ21/123

Вагон

АИ-92

518357

128

2021.04.06

2021.05.17-2021.05.21

СШ21/213

СШ21/214

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хийгдсэн сорилын үр дүнгүүдэд үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийг тус тус үйлдсэн байна.

Дүгнэлтэд:

1. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн нийт дээжний шинжилгээний дүнгүүдэд хүхрийн агууламж, бензолын агууламж, зэс хавтгайн туршилт, өнгө, хувийн жин, ханасан уурын даралт, найрлагын бүрэлдэхүүн, ууршилт индекс, давирхайн хэмжээ, зэрэг нийт 9 үзүүлэлтүүд “Хөдөлгүүрийн түлш Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартын шаардлагыг хангаж байна.

2. Шинжилгээний сорилтын , GT037, GT089 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.7 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон, “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна гэж тус тус дүгнэсэн.

Дээрх Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй. Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны завшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт, тайлан гаргасан.

Өөрөөр хэлбэл АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон нөхцөлд зөвшөөрөгдөх алдааны магадлалыг тооцож үзвэл энэ нь хэвийн хэмжээнд гэж тооцогдох ёстой.

Дизель түлш: Шинжилгээний сорьцын дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 44.5+0.1, дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 44.2+0.1 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” “Дизелийн түлш, Техникийн шаардлага” MNS 6861:2020 Сандартын шаардлага хангахгүй 20° С дахь хувийн жин Шинжилгээний сорьцын дугаар бүхий үр дүнгээр 817.3+0.1, дугаар бүхий үр дүнгээр 819.8+0.1 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд байна хэмээн дүгнэсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлах тухай тогтоол батлагдаж Евро-5 стандартын экологид ээлтэй шатахууны хэрэглээг 2019 онд 50 хувьд хүргэх, 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандарт. “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартуудыг тус тус баталсан. Эдгээр стандартууд Евро-3 ангиллын шатахуунаас Евро-5 ангиллын шатахууны техникийн нөхцөлийг баталсан.

2019 оноос “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартыг баталж хэрэгжүүлж байгаа билээ. Хэдийгээр Дизель түлшинд 2 стандарт хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч Монгол Улс өөрөө нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч биш 100 хувь импортын бүтээгдэхүүнээс хараат байгаа тул ханган нийлүүлэгчээс нийлүүлж буй шатахууны стандартад өөрийн улсын дотоодын стандартыг нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа бөгөөд энэ асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлээгүй нөхцөлд шатахуун импортолж дотоодод худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хохирдог шударга бус нөхцөл байдал үүсээд байна.

Мен Иргэний нисэхийн оношилгоо хэмжилзүйн лабораторийн /өөрсдийн/ багажны тохируулгын аргачлалаар ДТ-ний цетон тооны үзүүлэлтийн шинжилгээ хийсэн нь Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS6861:2020, “Дизель түлш. Евро. Техникийн шаардлага” зэрэг стандартуудын шинжилгээний аргын стандартын дагуу хийгдээгүй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Улсын байцаагч нь төрийн хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь өөрийн шалгаагүй асуудлаар, стандартын зөрүүтэй, 2 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй, дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан зэрэг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зерчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжгүй нөхцөлд “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандарт, “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандарт, “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартуудыг зөрчсөн гэх дүгнэлт үйлдсэн байх тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А. Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтүүдээс “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

10. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компаниудын тайлбарыг бүрэн дэмжиж байна. Шинжилгээ хийх, дүгнэлт гаргахад шалтгаан нөхцөл хэрэгтэй. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Батэрдэнэ гэж хүний баталсан хяналт шалгалтын удирдамжийн дагуу хийгдэж байгаа ажил. Удирдамжид н.Цэрэндулам, н.Б нар оролцсон байдаг. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 30 хоногийн хугацаатай удирдамжаа батласан. Энэ хугацаанд шалгалт, шинжилгээ, дүгнэлт хийж үр дүнг удирдамж баталсан субъектүүдэд танилцуулах үүрэг хүлээсэн байдаг. Удирдамжид батлагдсан бүрэлдэхүүн ажлаа хийж дуусаагүй тул нэг удаа хугацаагаа сунгаж энэ хугацаа нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дуусаж байгаа юм.

Ингээд удирдамжийн үйлчлэх хугацаа, хяналт шалгалтын ажил удирдамж дуусаж байна гэж ойлгогдож байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дээжийг авч лаборторид өгсөн. Лабораториуд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шинжилгээний хариугаа өгсөн байдаг. Шинжилгээний хариу гарснаас хойш 1 сарын дараа, дээж авснаасаа хойш 4 сарын дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллага руу дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Дүгнэлт нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт гаргуулахаар илгээж байгаа процесс нь удирдамжгүй, хууль зөрчсөн ажиллагаанд тооцогдоно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд аливаа шалгалт удирдамжийн дагуу хийгдэнэ гэж заасан байна. Удирдамжийн хугацаа нь дууссан, удирдамжгүйгээр ажиллагаа хийгдсэн юм. 01- тоот шатахууны шатахууны дүгнэлтэд тайлбар хийе. Ашигт малтмал газрын тосны газар GT037, GT18, GT089 гэсэн шинжилгээний хариунуудыг гаргасан. АИ92 шатахууны октаны тоо агуулахаас авсан нь 91.2, вагон системээс авсан нь 91,5 гарсан. Вагон систем гэдэг нь гааль дээрээс вагон аваад агуулах руу буулгаагүй байгааг хэлнэ. Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лабораторийн шинжилгээний хариугаар шатахуун түгээх станцаас авсан нь 92.7, агуулахаас авсан нь 92.3, вагоноос авсан нь 94.4 гэж гардаг. Дүгнэлт гаргагч ямар зорилгоор, яагаад аль багыг нь сонгож дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байдаг. Үүнийг анхан шатны шүүх дээр ч асуусан. Өөрийнхөө үзэмжээр дүгнэсэн гэдэг байдлаар ярьдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан байдаг. Ямар учиртайг лавлахад тодорхой хариу хэлдэггүй. Тэгэхээр энэ маргааныг таслах зорилготойгоор 3 дахь дээж хадгалаатай байх ёстой. Дээжийг 45 хоногийн дараа устгана, маргаан гаргана гэдгийг бүгд мэдэж байсан. Дээжийг устгасны дараа дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. 01- тоот дүгнэлтэд 2 байгууллагын хийсэн шинжилгээний хариуг хоёуланг нь энэ дотроо тусгаад байдаг хэрнээ аль бурууг нь авч дүгнэлтдээ тусгасан.

MNS021617 техникийн дизелийн түлш евро гэж байгаа. Гэтэл “М” ХХК евро түлш зарж байгаагүй. Энгийн зарж байсан. Гэтэл евро стандартыг баримтлан дүгнэлт гаргасан байна. Дизелийн түлшний техникийн шаардлага хангасан MNS6861:2020 стандарт байдаг. Өөрөөр хэлбэл энгийн дизель түлшийг 2 өөр стандартаар үзээд байна. Хувийн жин энэ стандартад 840-860-ын хооронд байна гэж заасан байдаг. Гэтэл энэ нь 2023 онд өөрчлөлт орж 860 хүртэл, түүнээс доошоо байна гэж тусгагдсан. Тодруулбал доод хязгаарыг зааж өгсөн. Удирдамжтай холбоотойгоор “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарыг дэмжиж байгаа. Иймд 01- тоот дүгнэлтээс ,, 01- тоот дүгнэлтээс , СШ21166,, хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү?” гэжээ.

11. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- болон 01- дугаартай дүгнэлтүүдийг “хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. АИ92 шатахуунд хийсэн дүгнэлттэй холбогдуулан тайлбар хэлье.  “М” ХХК-ийн шатахуун түгээх станц, агуулах, вагон цистернээс дээж авч дүгнэлтээ гаргасан байдаг. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лаборатори, ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораториудын шинжилгээг үндэслэн дүгнэлтээ гаргахдаа Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторийн шинжилгээний тайлангаар “М” ХХК-ийн шатахууны октан тооны хэмжээ стандартын шаардлагад нийцээгүй гэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лабораторийн тайлангаар октан тооны хэмжээ стандартын шаардлага хангасан гэж гарсан байдаг. Улсын байцаагч дүгнэлт хийхдээ Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторийн дүгнэлтийг үндэслэл болгон дүгнэлтээ гаргасан байдаг 01- дугаар дизель түлштэй холбоотой улсын байцаагчийн дүгнэлтэд манай компани стандартын 2 шаардлагын зөрчсөн гэж дүгнэсэн. 2 лабораторийн дүгнэлтэд цитан тоо хэмжээ зөрөөтэй гарсан. Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв  лабораторийн тайлангаар цитан тоо хэмжээ 45-аас багагүй байна гэсэн шаардлагыг бүрэн хангаж 45,5 гарсан. Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лабораторийн дүгнэлтээр 45-д хүрээгүй буюу 44,2 гэж гарсан. Ийм зөрүүтэй лабораторийн шинжилгээний хариунаас стандарт зөрчсөн гэсэн шинжилгээний хариуг авч дүгнэлт гаргасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лабораторийн стандартчилал хэмжил зүйн газраас авсан итгэмжлэлийн гэрчилгээг үзэхэд цитан тоо тоолох  эрхгүй байсан. Тийм учраас энэ нь үндэслэлгүй, хууль зөрчсөн асуудал  болж байгаа юм. MNS6861:2020 стандарт нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Стандартчилал хэмжил зүйн газрын даргын С/18 тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон. Ингэхээр улсын байцаагч дүгнэлтээ гаргахдаа хуульд нийцсэн байна, тодорхой байна гэсэн зэрэг шаардлагуудыг огт хангаагүй юм. Нэхэмжлэгч компаниудын эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт гаргасан байна. Тийм учраас 01- болон 01- дугаартай дүгнэлтүүдээс манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа.” гэжээ.

12. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь нефтийн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, жижиглэн болон бөөний борлуулалтын чиглэлээр 15 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОХУ-ын “Роснефть” компанитай байгуулсан гэрээний дагуу дизелийн түлшээ татан авдаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд” хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ноос 2021 оны 04 дүгээр сарын 17-ныг өдрийг хүртэл хугацаанд нийт тухайн салбарын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудас манай компанид торгууль оногдуулсан.

Уг шийтгэлийн хуудас бичигдэх гол үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийн өөрийн компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргах гэсэн боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 21/179 дугаар албан бичгээр хандсан юм. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга хуулийн хугацаанд тодорхойгүй шалтгааны улмаас хариу өгсөнгүй хуулийн хугацаа өнгөрсөн тул үүгээр нэхэмжлэл гаргаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатор болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хийгдсэн сорилын үр дүнд үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлан байцаагч А.Б 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийг үйлдсэн байна.

Дээрх дүгнэлтдээ манай компанид хамаарах “...2. Шинжилгээний сорилтын …21/126, …С21/174 дугаар бүхий үр дүнгээр цетан тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” “Дизелийн түлш, Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй байна…”, “...3. Шинжилгээний сорилтын …СШ21/125, …С21/175, …дугаар бүхий үр дүнгээр 20°C дахь хувийн жин 796.30-829.4 кг/м³ буюу дунджаар 820.5 кг/м³ тодорхойлогдсон нь “Дизелийн түлш, Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй байна…” гэж дүгнэсэн үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь манай компанийн дизель түлш Роснефть компани буюу үйлдвэрлэгчийн паспорт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №001003-аар “...Цетанавое число …45…”, Гаалийн еронхий газар Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №:0121001222 “...Г.Ерөнхий …дүгнэлт цетаны тоо 47.8…” Гаалийн ерөнхий газар Гаалийн төв лаборатори итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн 2021 оны 03 дугаар сарын 05-ны №000479 “...цетаны тоо 47.8…”, Ашигт малтмал, газрын тосны газар уул уурхай, газрын тосны төв лабораторийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр № GT057 “...Дээжний дугаар, хэмжээ:210750, 1.0л… цетаны тоо 47.1…” гээд 3 лаборатори, үйлдвэрлэгчийн паспортоор цетаны тоо 45-аас дээш гэдгийг баталгаажуулсан бойтал ганц Иргэний нисэхийн ерөнхий газар-Иргэний нисэхийн төв оншилгоо хэмжил зүйн лабораторийн № дугаар шинжилгээгээр “...цетан тоо 44.4+-0.1…” гэж шинжилсэн тул уг Иргэний нисэхийн ерөнхий газар-Иргэний нисэхийн төв оншилгоо хэмжил зүйн лабораторийн дүгнэлтийг алдаатай хийгдсэн гэж үзэж байна.

Мөн Иргэний нисэхийн оношлогоо хэмжилзүйн лабораторийн /өөрсдийн/ багажны тохируулгын аргачлалаар ДТ-ний цетон тооны үзүүлэлтийн шинжилгээ хийсэн нь Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS6861:2020, “Дизель түлш. Евро. Техникийн шаардлага” зэрэг стандартуудын шинжилгээний аргын стандартын дагуу хийгдээгүй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Улсын байцаагч нь өөрийн хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж, эргэлзээгүй, зөрүүгүй шалгасны ундсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлан байцаагч А.Б нь өөрийн шалгаагүй асуудлаар, хэмжилтийн алдаатай, стандартын зөрүүтэй, лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй, албан ёсны итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүгнэлтиййг үл хайхран нэг талыг барьж Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжгүй нөхцөлд “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” стандарт, стандартуудыг зөрчсөн гэх дүгнэлт үйлдсэн байна.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлан байцаагч А.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийн манай компанид хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

13. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн хувьд улсын байцаагчийн 01- дүгээр дүгнэлт буюу дизелийн түлш дээр гарсан дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус дүгнэлтийн цитаны тоо, хувийн жин хоёрын хувьд маргаж байгаа. Манай компанийн хувьд Роснефтиэс үйлдвэрлэгчийн паспорт, гаалийн ерөнхий газрын лабораторийн тайлан, мөн хөндлөнгийн байгууллага болох Амберийн шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээжийг Ашигт малтмал, газрын тосны газрын малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лаборатори руу хүргүүлсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лаборатори манай дээжийн 2 үзүүлэлт шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн. Энэ 2 үзүүлэлт нь шаардлага хангаж байгаа нь тогтоогдож байгаа. Шинжилгээ хийсэн 2 байгууллагын дүгнэлт нь зөрөөтэй. Бусад үндэслэлүүд нь бусад итгэмжилсэн төлөөлөгч нарын тайлбартай нийцэж байна. Иймд. 01- дүгээр дүгнэлтийн 2 дахь хэсгийн , 3 дахь хэсгийн , хэсгийг хүчингүй болгож өгнө үү?” гэжээ.

14. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу нийт тухайн салбарын аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар манай компанид торгууль ногдуулсан. Ийнхүү торгууль ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.2 зүйл буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн 5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол…” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.

Тус дүгнэлтүүдтэй холбогдуулан манай компани Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21/275 дугаар албан бичгээр хандаж улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-, 01- дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгож өгөхийг хүссэн. Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2138 дугаар албан бичгээр тус дүгнэлтүүдийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн тул ийнхүү гомдол гаргаж байна.

Хяналт шалгалтын хүрээнд “С” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах ШТС-02 салбарт жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензинээс 210706, дизель түлшнээс 210753 код бүхий, Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн хашаанд байрлах агуулахын АИ-92 автобензинээс 210716, дизель түлшнээс 210742 код бүхий дээжийг тус тус авсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-, 01-07-106/250 дугаар дүгнэлтүүдийг гаргахдаа дээр дурдсан хяналт шалгалтын хүрээнд хамрагдсан нийт байгууллагуудаас авсан шатахууны дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйэ лабораторид 50-60, 72, 78-88, 102-106, 122, 128 дугаар була 30 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн СШ21/55- СШ21/110, СШ 21/211 С21/214 сорилын дүнгийн тайлан, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид 210694, 210695, 210696, 210704, 210706, 210707, 210708, 210710, 210711, 210712, 210713, 210714, 210716, 210718, 210718, 210719, 210720, 210721, 210800, 210802, 210804, 210805, 210806, 210810, 210811, 210812, 210813, 210828, 210832, 518356, 518356, 518357 дугаар бүхий нийт 30 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд хүлээн авч шинжлэн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрын -GT045, GT085, GT089 дугаартай сорилтын үр дүнгийн тайланг тус тус үндэслэсэн байна. 

ёулсын ахлах байцаагчийн Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай 01- дүгнэлтэд С ХХК-ийн 210742, 210753 код бүхий дээжийг, Автобензиний шинжилгээний дүнгийн тухай 01- дүгнэлтэд 210716, 210706 код бүхий дээжийг шинжилсэн тайланг үндэслэн тус тус дүгнэлт гаргасан байна. Үүнд:

1. 01- шинжилгээний дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Шинжилгээний сорилтын …GT032… дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензинийн октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон ... нь Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй” гэжээ. 

2. 01- дүгнэлтийн 2 дахь хэсэгт “...… дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь Дизель түлш. Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017, Дизель түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна”, 3 дахь хэсэгт “...… дугаар бүхий үр дүнгээр 20°С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м³ буюу дунджаар 820.5 кг/м³ тодорхойлогдсон нь Дизель түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна” гэжээ. 

Дээрх 2 дүгнэлтүүдийн өөрийн компанид холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь хүснэгт №1-т үзүүлснээр 2 төрлийн лабораторийн дүн зөрүүтэй, лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, өөр өөр шинжилгээний стандартын аргыг ашигласан. Мөн лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээ, багажийн зөвшөөрөгдөх алдааг тооцоолж үзээгүй, илүү зөрүүтэй дүгнэлтийг шууд үндэслэж дүгнэлт гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор дээрх 2 лабораторид шинжлэгдсэн компанийн нийт дээжүүдийн зрилтын үр дүнгүүдийг харьцуулж хүснэгтээр үзүүллээ.

Хүснэгт №1. Сорилтын дүнгийн тайлангийн харьцуулалт

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори

Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори

АВТОБЕНЗИН

Дээж 210716

1

Сорилтын тайлангийн дугаар

СШ21/84

GT032

2

Огноо

2021.03.23

2021.04.12

3

Арга

СШ-02 аргачлалын дагуу

Багажийн аргачлалаар

4

Октаны тоо

92.0+0.1

91.8

Дээж 210716

1

Сорилтын тайлангийн дугаар

СШ21/58

GT023

2

Огноо

2021.03.23

2021.04.05

3

Арга

СШ-02 аргачлалын дагуу

Багажийн аргачлалаар

4

Октаны тоо

92.7+0.1

92.4

ДИЗЕЛЬ ТҮЛШ

Дээж 210742

1

Сорилтын тайлангийн дугаар

СШ21/144

СШ21/143

GT069

2

Огноо

2021.03.23

2021.03.23

2021.04.01

3

Цетаны тоо

43.4+0.1

-

47.2

4

Хувийн жин 200С-д кг/м2

-

823.6+0.1

-

5

Хувийн жин 150С-д кг/м2

-

-

827.7

Дээж 210753

1

Сорилтын тайлангийн дугаар

GT051

2

Огноо

2021.03.23

2021.03.19

2021.03.30

3

Цетаны тоо

43.4+0.1

-

46.0

4

Хувийн жин 200С-д кг/м2

-

818.8+0.1

-

5

Хувийн жин 150С-д кг/м2

-

-

822.7

Дээрх хүснэгтээс үзвэл, улсын ахлах байцаагчийн автобинзений октан тоо бага гэж үзсэн нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн СШ21/84 сорилтын үр дүнд октаны тоо 92.0±0.1, мөн тус лабораторийн СШ21/58 сорилтын үр дүнгээр 92.7±0.1, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн GT023 сорилтын үр дүнгээр 92.4, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн магадлан шинжилгээний №0121001482 дүгнэлтээр 95.4, Роснефть компанийн буюу үйлдвэрлэгчийн 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн паспорт №45-д Октановое число 93.6 гэж шинжилсэн үр дүнгээр няцаагдаж байна. Мөн хяналт шалгалтын хүрээнд 2 төрлийн лабораториор дээжүүдийг шинжлүүлсэн нь 2 лабораторийн шинжилгээний хариу хоорондоо таарч ямар нэг эргэлзээ, маргаан гаргахгүй байх зорилготой байсан гэж бидний зүгээс харж байгаа. Гэтэл ижил төрлийн дээжийг 2 лабораторид шинжлэхэд үр дүн зөрүүтэй, эргэлзээтэй байгаа нь илэрхий харагдаж байтал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч үндэслэж шийдвэр гаргасан. 

Мөн дизель түлшний цетаны тооны хувьд Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн GT069 сорилтын үр дүнгээр 47.2, мөн GT051 сорилтын үр дүнгээр 46.0, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний №021001508 дүгнэлтээр 46.8, Роснефть компанийн буюу үйлдвэрлэгчийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн паспорт №315-д “Цетановое число 49.9” гэж шинжилсэн байх тул бага гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн хувийн жингийн хувьд зуны, зуны засварын улирлын, өвлийн дизель түлш гэдгээс хамаарч Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0218:2017 стандартад 4.2 дахь хэсэгт 15°С-д кг/м³ нь 820-845, 4.3.3 дахь хэсэгт 800-845 байхаар тус тус заасан байна. Үүнтэй шигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн GT069 сорилтын үр дүнгээр 827.7, мөн GT051 сорилтын үр дүнгээр 822.7, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний №121001508 дүгнэлтээр 844.1 кг/м³ гарсан нь холбогдох стандартуудтай нийцэж байна.

Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн оношилгоо хэмжилзүйн лабораторийн багажийн тохируулгын аргачлалаар дизель түлшний цетаны тоог шинжилсэн нь Дизель түлш. Техникийн шаардлага MNS6861:2020, Дизель түлш. Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017 зapar стандартуудын шинжилгээний аргачлалын дагуу хийгдээгүй байна. Гэтэл улсын ахлах байцаагч дээрх нөхцөл байдлыг бүрэн судалж, лабораторийн хооронд хэмжлийн эргэлзээ, багажийн зөвшөөрөгдөх алдааг харгалзан үзэлгүй дүгнэлт гаргасан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу улсын байцаагч нь өөрийн хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж эргэлзээгүй, зөрүүгүй шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлан байцаагч А.Б нь хэмжилтийн алдаатай, стандартын зөрүүтэй, 2 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй, албан ёсны итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн, Хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломж олголгүй Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS0217:2017 стандарт, Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS0216.2017 стандарт хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MN50217:2017 стандартуудыг зөрчсөн гэх дүгнэлт үйлдсэн.

Манай компанийн автобинзен болон дизель түлш нь чанар, стандартын шаардлага зөрчсөн зүйлгүй гэж үзэж байна.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос хий/ хяналтын улсын ахлан байцаагч А.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

15. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- болон 01- дугаартай дүгнэлтүүдийг “хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдамжийн тухайд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна 01- тоот дүгнэлтийн тухайд тайлбар хэлье. тоот дүгнэлтийн 2 дахь хэсэгт СШ21132 дугаар бүхий дүгнэлтэд цитаны тоо нь дунджаар 43,2 тодорхойлогдсон нь стандартийн шаардлага хангахгүй гэж дүгнэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний дүнгээр 47,2 нь 46 гэж, Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн шинжилгээний үнэлгээгээр 46,8 буюу стандартын шаардлага хангасан гэж дүгнэгдсэн учраас 01- тоот дүгнэлтийн 2 дахь хэсэг үгүйсгэж байгаа юм.

01- дүгнэлтийн 3 дахь хэсгээр СШ21131-т 20 градус дахь хувийн жин нь дунджаар 820,5 кг.м3 гэж тодорхойлогдсон нь стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн. Харин Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораториас тодорхойлоогүй. 15 градуст харьцуулж үзвэл 82,7 гарсан нь шаардлага хангасан гэж гарсан. Тодорхойлдоггүйгээс холбоотой алдааг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. 01- тоот дүгнэлтийн 2 дахь хэсэгт авто бензиний октаны тоог тодорхойлохдоо 91,5-аар тодорхойлоод стандартын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн. Ашигт малтмал газрын тосны газрын энэхүү дүгнэлтийн яг адилхан дээжид хийсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лабораторийн шинжилгээний үр дүн 92 гэж гарсан. Тус лабораторийн СШ21158 сорилтын үр дүнгээр 92,7 гарч шаардлага хангасан. Ашигт малтмалын газрын тосны газрын Уул уурхайн газрын тосны төв лабораторийн сорилтын үр дүнгээр 92,4 гарч шаардлага хангачихсан байхад А.Б байцаагч шаардлага хангаагүй гэсэн дүгнэлтүүдийг гаргасан. Дүгнэлт гэдэг нь Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу шаардлагатай тохиолдолд лабораториудаар шинжлүүлээд ямарваа нэгэн маргаан гарвал маргаан таслах дээжийг шинжлүүлээд дүгнэлт хийхийг хэлнэ.

Нэг нь шаардлага хангасан, нөгөө нь шаардлага хангаагүй байна гэж хариу гарсан. Тэгвэл шаардлага хангаагүйг нь баримтлаад дүгнэлтээ гаргаж байгаа нь дүгнэлт гэдэг утгыг илэрхийлэхгүй байна гэж би үзэж байна. Дүгнэлт гэдэг нь баталгаатай зүйлийг хэлнэ. Дүгнэлтийг шинжлэн судалж үзэхэд шаардлага хангаагүй гэсэн зүйлүүдийг л баримлаад дүгнэлт гаргачихсан байна. Шилэн лонхонд дээж авах байтал хуванцар саванд авсан асуудал гарсан. Газрын тосны бүтээгдэхүүн, дээж авах арга гэдэг энэ стандартыг зөрчсөн гэдгийг бүгд мэдэж байгаа. Анх 100 шилэн лонх байсан. 200 шилэн лонх байхгүй учраас “” ХХК-иас хуванцар сав авч дээжүүдээ хийе гэж ярилцсан гэж ярьдаг. “” ХХК ус ундаа, жүүс зардаг ч гэсэн газрын тосны бүтээгдэхүүнээс дээж авах шаардлага хангасан хуванцар савыг үйлдвэрлэх эрхтэй байсан уу? гэдэгт эргэлзэж байна. Үүнд анхаарал хандуулахыг хүсэж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмалын газруудаас ирсэн тайлбарт дээж авах стандартын 7.1-д хуванцар сав нь дээжид хэрхэн  нөлөөлөхийг бид мэдэхгүй, энэ талаар судалгаа байхгүй гэж дурдсан. Хяналт шалгалтын тухайд цитаны тоо үздэггүй мөртөө цитаны тоо үзчихсэн. Хууль бус багаж хэрэгсэл ашиглаад энэ шалгалтыг хийчихсэн.Стандартад нийцсэн шилэн саванд дээж аваагүй, өөр хуванцар саванд авчихсан. 2 лабораторийн хариу нь зөрөөтэй гарсан. удирдамжид заасан хугацаа хэтрүүлсэн. Зөвшөөрөлгүй хугацаа сунгасан маргаан таслах дээжээ өөрсдөө устгасан. Улсын байцаагч дүгнэлт гарахдаа 2 лабораторийн аль зөрчилтэй гэсэн утгыг авч дүгнэсэн зэргийг дүгнэж үзвэл төрийн хяналт шалгалт ямар ч үр дүнгүй гэдэг нь харагдаж байна. Төрийн хяналт шалгалт гүйцэтгэх байгууллагууд нь өөрсдөө зөрчил гаргасан. Бидний эрх ашгийг зөрчсөн гэдгийг анхаач үзнэ үү? 01- тоот дүгнэлтийн 2 дахь хэсгийн ,,, 3 дахь хэсгийн ,, 01- тоот дүгнэлтийн 2 дахь хэсгийн хэсгийг хүчингүй болгуулах, удирдамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

16. Нэхэмжлэгч “” ХХК, “Ш” ХХК, “М” ХХК, “С” ХХК-иудаас гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд” хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийт 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр болсон.

Хэдийгээр тус удирдамж 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан боловч батлагдах өдрөөс 1 өдрийн өмнө буюу 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хяналт шалгалт хийх хууль бус зохицуулалттай.

Тус удирдамжийн дагуу 30 хоногт багтаан хяналт шалгалтын хүрээнд хийх ажлыг дараах байдлаар баталж гаргасан Үүнд:

1. Шатахуун түгээх станцуудад борлуулагдаж байгаа автобензин, дизелийн түлшний гарал үүслийн бичгийг хянан шалгах

2. Автобензин, дизелийн түлшний шахалт, дүүргэлтийг стандартын шаардлага хангасан багажаар шалгах, стандарт хэмжил зүйн байгууллагын баталгааны лац, ломбыг шалгах

3. Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн дотоодод борлуулж буй автобензин, дизелийн түлшнээс дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэх, мэргэжлийн дүгнэлт гаргах

4. Импортоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшнээс гаалийн шинжилгээ хийлгэх, мэргэжлийн дүгнэлт гаргах, гарал үүслийн баримт бичгийг нягтлан шалгах

5. Хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуй эрхлэгчдээс тайлбар мэдээлэл авах, хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг гаргуулан авч, нягтлан шалгах

6. Хууль тогтоомж, зөрчсөн эсэх, түүнтэй холбогдон гарсан тушаал, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулж, зөрчлийг хянан шийдвэрлэх

7. Шаардлагатай гэж үзвэл хяналт, шалгалтын явцад бусад асуудлыг нарийвчлан шалгах

8. Удирдамжийн дагуу дээрх 7 ажлыг хяналт шалгалтын хүрээнд баталсан хугацаандаа буюу 30 хоногийн дотор төрийн албан тушаалтнууд хянаад, шалгаад, дүгнэлтээ гаргаад, зөрчлийн шинж байвал торгосон байх үүрэгтэй.

Гэтэл мөн удирдамжаараа хууль зөрчиж Зургаа. Бусад гэх заалтад хяналт шалгалт эхлээ ч үгүй байж Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хяналт шалгалтыг 30 хоногоор сунгасан.

Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “... зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж заасан.

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ зөрчлийн шинжтэй хянан шалгах ажиллагаагаа явуулж эхлээ ч үгүй байж ийнхүү үндэслэлгүйгээр сунгасан.

Хоёр: Удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж байцаагч нар 26 аж ахуйн нэгжээс дээж авсан байдаг. Ийнхүү дээж авахдаа “Газрын тосны бүтээгдэхүүний дээж авах” стандарт MNS 0218:2008-ыг зөрчсөн.

Зөрчиж авсан дээжүүдээ Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораторид Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд шинжлээд хариуг буцаан хүргүүлэхээр буюу 20 хоногт шинжилж хариуг буцаан хүргүүлэхээр дээжүүдийг шинжлүүлсэн.

Гэтэл дээж хүргүүлснээс хойш бүхэл бүтэн 48 хоног буюу 1 сар гаруйн дараа Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдөр, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лаборатори 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр тус тус дүгнэлт гаргаж хариуг Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн.

Тус дүгнэлт нь мөн адил хууль зөрчсөн 2 лабораторийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй. Нэг лаборатори стандартад нийцсэн гэсэн дүгнэлт гаргаж байхад, нөгөө лаборатори стандартад нийцээгүй гэж гаргах жишээтэй.

 Дээрх хугацаанд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд” хяналт шалгалт хийх удирдамжийн 2.1-т заасан хяналт шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд буюу 30 хоногт багтаан хийх хугацаа үндсэндээ дуусгавар болсон.

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар хариугаа 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрүүдэд авсан боловч хав дарж 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гд дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн. Бүхэл бүтэн 40 хоногийн дараа албаар удааж байж дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн.

Дээрх 2 дүгнэлтийн хариуг бүхэл бүтэн 30 хоногийн дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01-, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01- дугаар дүгнэлт гаргаж “” ХХК-ийн хувьд ДТ-ийн Цетаны тоо, хувийн жин шаардлагад нийцэхгүй байна гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн нь цаг хугацааны хувьд хууль бус дүгнэлт болсон.            Үндсэндээ төрийн байгууллагын хяналт шалгалтын хугацаа 138 хоног болсон. Өөрөөр хэлбэл 4 сар гаран. Энэ хугацаанд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын дарга огт сунгалт хийгээгүй. Хуулиараа сунгах боломж ч байгаагүй. Сунгах боломжийг хяналт шалгалт хийхээсээ өмнө эдэлсэн байсан.

Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйл болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл тэр дундаа 5.2.6-д заасан “шалгалт эхлэх болон дуусах хугацаа”-г мөрдөөгүй гэж үзэж байгаа тул илт хууль бус захиргааны акт болсон.

Зүй нь бол Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газраас удирдамжид заасан хугацаандаа хяналт шалгалт хийсэн бол нэхэмжлэгч нарын маргаад байгаа шатахууны дээжид дахин шинжилгээ хийх, маргааныг магадлан таслах боломж олдох байсан. Гэвч төрийн байгууллага эрх мэдлээ хэтрүүлж, хууль тогтоомжоо өөрсдөө зөрчиж, хуульд заасан хугацааг баримтлалгүй хяналт шалгалтыг хууль бусаар зохион байгуулж хийснээс болж ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт гарч, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг маш ноцтой зөрчиж байна.

Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд” хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

17. Нэхэмжлэгч “Н” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа: “Нэг. Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд” хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийт 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр болсон.

Хэдийгээр тус удирдамж 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан боловч батлагдах өдрөөс 1 өдрийн өмнө буюу 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хяналт шалгалт хийх хууль бус зохицуулалттай.

Тус удирдамжийн дагуу 30 хоногт багтаан хяналт шалгалтын хүрээнд хийх ажлыг дараах байдлаар баталж гаргасан Үүнд:

1. Шатахуун түгээх станцуудад борлуулагдаж байгаа автобензин, дизелийн түлшийн гарал үүслийн бичгийг хянан шалгах

2. Автобензин, дизелийн түлшний шахалт, дүүргэлтийг стандартын шаардлага хангасан багажаар шалгах, стандарт хэмжил зүйн байгууллагын баталгааны лац, ломбыг шалгах

3. Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн дотоодод борлуулж буй автобензин, дизелийн түлшээс дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэх, мэргэжлийн дүгнэлт гаргах

4. Импортоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшнээс гаалийн шинжилгээ хийлгэх, мэргэжлийн дүгнэлт гаргах, гарал үүслийн баримт бичгийг хягтлан шалгах

5. Хяналт шалгалтанд хамрагдаж буй аж ахуй эрхлэгчдээс тайлбар мэдээлэл авах, хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг гаргуулан авч, нягтлан шалгах

6. Хууль тогтоомж, зөрчсөн эсэх, түүнтэй холбогдон гарсан тушаал, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, зөрчлийг хянан шийдвэрлэх

7. Шаардлагатай гэж үзвэл хяналт, шалгалтын явцад бусад асуудлыг нарийвчлан шалгах

Удирдамжийн дагуу дээрх 7 ажлыг хяналт шалгалтын хүрээнд баталсан хугацаандаа буюу 30 хоногийн дотор төрийн албан тушаалтнууд хянаад, шалгаад, дүгнэлтээ гаргаад, зөрчлийн шинж байвал торгосон байх үүрэгтэй.

Гэтэл мөн удирдамжаараа хууль зөрчиж  Зургаа. Бусад гэх заалтад хяналт шалгалт эхлээ ч үгүй байж Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хяналт шалгалтыг 30 хоногоор сунгасан.

Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “... зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ зөрчлийн шинжтэй хянан шалгах ажиллагаагаа явуулж эхлээ ч үгүй байж ийнхүү үндэслэлгүйгээр сунгасан.

Хоёр. Удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж байцаагч нар 26 аж ахуйн нэгжээс дээж авсан байдаг. Ийнхүү дээж авахдаа “Газрын тосны бүтээгдэхүүний дээж авах” стандарт MNS 0218:2008-ыг зөрчсөн.

Зөрчиж авсан дээжүүдээ Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатор, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораторид Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд шинжилээд хариуг буцаан хүргүүлэхээр буюу 20 хоногт шинжилж хариуг буцаан хүргүүлэхээр дээжүүдийг шижлүүлсэн.

Гэтэл дээж хүргүүлснээс хойш бүхэл бүтэн 48 хоног буюу 1 сар гарангийн дараа Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдөр, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лаборатор 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр тус тус дүгнэлт гаргаж хариуг Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн.

Тус дүгнэлт нь мөн адил хууль зөрчсөн 2 лабораторийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй. Нэг лаборатори стандартад нийцсэн гэсэн дүгнэлт гаргаж байхад, нөгөө лаборатори стандартад нийцээгүй гэж гаргах жишээтэй.

Дээрх хугацаанд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд” хяналт шалгалт хийх удирдамжийн 2.1-т заасан хяналт шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд буюу 30 хоногт багтаан хийх хугацаа үндсэндээ дуусгавар болсон.

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар хариугаа 2021 оны 5 дугаар сарын 3, 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрүүдэд авсан боловч хав дарж 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр Мэргэлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гд дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн. Бүхэл бүтэн 40 хоногийн дараа албаар удааж байж дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн.

Дээрх 2 дүгнэлтийн хариуг бүхэл бүтэн 30 хоногийн дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б 2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн 01-, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01- дугаар дүгнэлт гаргаж “” ХХК-ийн хувьд ДТ-ийн Цетаны тоо, хувийн жин шаардлагад нийцэхгүй байна гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн нь цаг хугацааны хувьд хууль бус дүгнэлт болсон.

Үндсэндээ төрийн байгууллагын хяналт шалгалтын хугацаа 138 хоног болсон. Өөрөөр хэлбэл 4 сар гаран. Энэ хугацаанд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын дарга огт сунгалт хийгээгүй. Хуулиараа сунгах боломж ч байгаагүй. Сунгах боломжийг хяналт шалгалт хийхээсээ өмнө эдэлсэн байсан. Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйл болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл тэр дундаа 5.2.6-д заасан “шалгалт эхлэх болон дуусах хугацаа”-г мөрдөөгүй гэж үзэж байгаа тул илт хууль бус захиргааны акт болсон.

Зүй нь бол Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газраас удирдамжид заасан хугацаандаа хяналт шалгалт хийсэн бол нэхэмжлэгч нарын маргаад байгаа шатахууны дээжид дахин шинжилгээ хийх, маргааныг магадлан таслах боломж олдох байсан. Гэвч төрийн байгууллага эрх мэдлээ хэтрүүлж, хууль тогтоомжоо өөрсдөө зөрчиж, хуульд заасан хугацааг баримтлалгүй хяналт шалгалтыг хууль бусаар зохион байгуулж хийснээс болж ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт гарч, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг маш ноцтой зөрчиж байна. Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд” хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

18. Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн /хавсралт 1/ хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, эрчим хүчний /газрын тос, хий/ улсын ахлах байцаагч А.Б миний бие тус шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцсон.

Хяналт шалгалтад оролцох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсгийн хурлаар тус хяналт шалгалтын зохион байгуулалтын талаар хэлэлцсэний үр дүнд газар дээр нь шалгалт хийх, бүтээгдэхүүний дээж авах бүрэлдэхүүнийг дээрх удирдамжийн нэгдүгээр хавсралтаар /хавсралт 1/ баталсан бөгөөд тус ажлын хэсгээс шинжилгээнд авсан дээжийг тусгай кодоор тэмдэглэж холбогдох лабораториудад өгч шинжлүүлэхээр, мөн лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргах этгээд /А.Б/-ийг нууцлалыг хангах зорилгоор дээж авах, шинжилгээ хийлгэх ажлын хэсэгт оролцуулахгүй байхаар төлөвлөж шийдвэрлэсэн.

Дээрх ажлын хэсэг шатахуун хадгалах, түгээх байгууламжийн савнаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд автобензиний 60ш дээж, дизель түлшний 84ш дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйн лабораториудад тусгай кодоор тэмдэглэж шинжлүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тоот албан бичгээр /хавсралт 2/ ирүүлсэн “Дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн,дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэж заасныг баримтлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-, 01- дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг /хавсралт 6/ миний бие гаргасан.

Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн кодоор тэмдэглэгдсэн нийт 144 шинжилгээний сорилтын тайланд тусгагдсан үзүүлэлтийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017, “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017, “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартуудад тавигдсан шаардлагатай харьцуулсан бөгөөд шинжилгээний сорилтын тайланд аж ахуйн нэгжийн нэр болон ямар объектоос хэдэн дээж авч шинжлүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан нь хяналт шалгалтын хараат бус зарчимд нийцсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-, 01- дугаартай дүгнэлтүүдийг нийт 144 дээжид шинжилгээ хийж Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн химич инженер С., ахлах инженер Ж.С, эрхлэгч Г. нарын баталгаажуулсан сорилтын үр дүнгийн тайлангууд. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжээч Ж.Б*******, дарга Г.******* нарын баталгаажуулсан сорилтын үр дүнгийн тайлангуудад тусгагдсан үр дүнг тус тус “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын 5.2 дахь Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна/ заалт, “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017 стандартын 4.2 дахь Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна/ заалт, “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 5.2 дахь / Этилжүүлээгүй бензиний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцэж байвал зохино/ заалтын шаардлага хангасан эсэхийг хянан үзэж улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан.

Харин нэхэмжлэлд дурдсан АИ95 ангилалын илүү чанартай, үнэтэй шатахууныг хямд үнээр борлуулж байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй гэх асуудлын хувьд тайлбарлахад:

“Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын 4.1 дэх заалтад Авто машины этилжүүлээгүй бензиний төрөл, ангиллыг шинжилгээний аргаар тодорхойлсон октаны тоо болон экологийнангилалаас хамааруулан АИ-80, АИ-92, АИ-95, АИ-98 гэж ангилсан /хавсралт 4/ байдаг.

Итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн АИ-92 авто бензиний дугаар бүхий зарим сорилтын үр дүнгээр октаны тоо 95-аас дээш тодорхойлогдсон нь дээрх стандартын 5.2 дахь заалтын 1-p хүснэгтийн заасан АИ95 автобензиний шаардлагад /хавсралт үйлдвэрлэгчээс АИ92 автобензин ашиглахаар автомашины ашиглалтын үзүүлэлтэд нийцэхгүй байна. 4/ 1 дэх хэсэгт байгаа тохирч нь техникийн паспортад заасан Үйлдвэрлэгчээс АИ-92 авто бензин ашиглахаар заасан авто машинд үзүүлэлт өндөртэй АИ-95 автобензин ашиглахад автомашины хөдөлгүүрийн дотоод шаталтын температур хэт ихсэж шатахуун хуваарилах механизмын эд ангиуд /клапантай крышка, поршень, кольца г.м/-д эвдрэл гэмтэл учруулдаг. Негеө талаас А-92 авто бензин ашиглах үйлдвэрийн заалттай хөдөлгүүрт АИ95 авто бензинтэй дүйцэхүйц өндөр октан бүхий бензин ашиглуулж байгаа нь хэрэглэгчийг хуурч байгаа хэлбэр гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдагдсан лабораторийн шинжилгээний сорилтын үр дүнг алдаатай хийгдсэн, шинжилгээний аргын стандартын дагуу шинжилгээ хийгээгүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, сорилтын дүн нь зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй, механик хольцыг ажиглах apraap илрүүлсэн гэх тухайн лабораторийн чадавхи, шалгах аргын стандарттай холбоотой болон бусад асуудал нь манай газрын чиг үүрэгт хамааралгүй бөгөөд бөгөөд эрх бүхий лабораторийн нэгэнт баталгаажуулсан үр дүнгийн тоон утгыг улсын байцаагч өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Мөн тус компаниас улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 21/2129 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль зүй мониторингийн хэлтсээс хянан үзээд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2138 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

19. Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2021 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0160116 удирдамжийн дагуу би ажлын хэсэгт орж ажилласан.  Ажлын хэсгийн хуралдаанаар дээж авах нэг ажлын хэсэг гарах ёстой юм байна. Дээжийг шинжилгээнд өгсний дараа үр дүнгийн тайланг үндэслээд дүгнэлт гаргах ажил хийх ёстой юм байна гэсэн ийм 2 үндсэн ажлууд яригдсан. Энэ хурал 03 дугаар сарын 22-ны өдөр болсон бөгөөд уг хурлын тэмдэглэл хэрэгт бий. Хяналт шалгалтад оролцох байгууллагын ажлын хэсгийн нууцлалыг хангах зорилгоор дээжийг тусгай кодоор тэмдэглээд холбогдох лабораториудад өгч шинжлүүлэхээр болсон. Мөн лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргах этгээд буюу А.Бийг нууцлал хангах зорилгоор дээж авах, шинжилгээ хийлгэх ажлын хэсэгт оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл нь ч байгаа.  Дээрх ажлын хэсэг 2021 оны 03 сарын сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд авто бензиний 60 дээж, дизель түлшний 84 дээжийг авч Ашигт малтмал, газрын тосны болон Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораториудад тусгай кодоор тэмдэглэж шинжлүүлсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн 06 дугаар сарын 15-ны өдрийн гэсэн албан бичгээр дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан. Иитгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан чиг үүргийнхээ дагуу бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хүсэлтийг үндэслээд төрийн эрх бүхий 2 лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслээд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-, 01- дугаартай дүгнэлтийг миний бие гаргасан. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн кодоор тэмдэглэгдсэн нийт 144 шинжилгээний сорилын тайланд тусгагдсан үзүүлэлтүүдийг Монгол Улсад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлгүүрийн түлш, эфиржүүлээгүй бензин техникийн ерөнхий шаардлага 02172017 дизелийн түлш, евро техникийн ерөнхий шаардлага 02162017 дизелийн түлш, техникийн шаардлагын шаардлага MNS6861:2020 гэсэн стандартуудад тавигдсан шаардлагуудтай харьцуулсан бөгөөд шинжилгээний сорилын тайланд аж ахуйн нэгжийн нэр болон ямар объектоос хэчнээн дээж авч шинжлүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан нь хяналт шалгалтын хараат бус зарчимд нийцсэн гэж үзэж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан дүгнэлтүүдийн нийт 144 тест шинжилгээ хийж, Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн химич инженер н., н.С эрхлэгч н. баталгаажуулсан тайлангууд, Ашигт малтмалын лабораторийн шинжээч н.Б******* дарга, н.******* нарын баталгаажуулсан сорилын үр дүнгийн тайлангууд жишээ нь MNS6861:2020 стандартын 5.2 дахь заалт буюу түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1 дүгээр хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байх заалтыг үндэслэн энгийн дизель түлшний шаардлагыг харьцуулж бүхэлд нь тусгасан. Дизелийн түлш Евро 02162017 стандартын 4.2 дахь түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1 дүгээр хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна гэсэн заалтыг үндэслээд евро түлшний түлшний дээжид харгалзах тайлангийн үр дүнгийн тоон утгыг шууд стандарттай харьцуулж, шаардлага хангасныг нь хангасан гэж, хангаагүйг нь хангаагүйгээр нь дурдаж дүгнэлтэд оруулсан.

Мөн хөдөлгүүрийн түлш эфиржүүлээгүй бензин 02172017 стандартын 5.2-т эпижүүлээгүй бензиний физик, химийн чанар, шинж чанар болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1, 2 дугаар хүснэгтэд заасан шаардлагад нийцэж байвал зохино гэсэн заалтыг баримтлан тухайн бензиний лабораторийн үр дүнгийн тайланд цифрээр дурдагдсан тоон утгыг стандартын харгалзах хүснэгтэд байх тоон утгатай шууд харьцуулах замаар гаргасан. Нэхэмжлэгч нар дундажласан, тоон утгуудыг өөрчилсөн, евро түлшийг энгийн түлшний стандарттай хольж гаргасан гэх байдлаар тайлбарлаж шүүгч нарт буруу мэдээлэл өгч байна. Улсын байцаагч тухайн дүгнэлтийг гаргахдаа ямар нэгэн байдлаар зохиох, өөрөө дур мэдэж тавих, эсвэл шаардлага хангаагүй үзүүлэлтийг нь авчихъя гэж өөрийн хүсэл эрмэлзлээр огт дүгнэлтийг тусгаагүй. Тоон утга нь нэгээс ихгүй байх ёстой гэвэл тэр утгыг л авна. 1-ээс доош 0.99 байвал хангаж байна гэдгээ 2 дүгнэлтийнхээ 1 дүгээр заалтад тусгаад өгчихсөн. Үзүүлэлтийнх нь нэршлээр. 1-ээс ихгүй байна гэж заасан байхад 1,1-д байвал цифр тоон утгаараа 1-ээс их л болчхож байгаа юм. Тэгэхээр стандарт дээр ихгүй байх ёстой утга нь их болчихвол улсын байцаагчийн дүгнэлт дээр их байгаа нь өөрөө шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн.

Бензиний төрөл ангиллыг, октаны тооноос хамааруулаад 80, 92, 95, 98 гэж ангилдаг. АИ92-ын дээж АИ95-ын ангилалтай таарах асуудлууд гарч ирдэг. Бид АИ95-ын дээжээс шинжилгээ аваагүй. Гэтэл 95-ын ангиллын үр дүнг үзүүлсэн байх жишээтэй. Мөн нэхэмжлэлд дурдагдсан лабораторийн шинжилгээний сорилтын үр дүнг алдаатай хийгдсэн, эсвэл шинжилгээний аргын стандартын дагуу шинжилгээний аргыг зөв сонгож хийгээгүй, байж болох зөвшөөрөгдөх алдаа гэх мэт зүйлийг “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Шинжилгээ хийж байгаа лабораторийн өөрийнх нь чадвар чадамжийн асуудал, эрх хэмжээний асуудал, түүнийг үндэслээд баталгаажуулсан үр дүнгийн тайлангаа эцэслэн тоон утгаар баталгаажуулж, гарын үсэг, тамгаар баталгаажуулсан байдаг.

4 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр талд гэрч асуусан мэдүүлэг бий. Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн шинжээч н.Б******* “хэмжилтийн эргэлзээг тооцохгүй байна гэж байхгүй. Шинжилгээ хийх бүрд конпрэшн буюу тохируулж тохируулга хийж байх ёстой. Зарим багажийг сар, улирал, хагас жилдээ хийдэг. Бид дотооддоо бүх төлөвлөгөө журмаар гаргаад, тэрнийхээ дагуу тохируулга, туршилт, эргэлзээгээ тооцоод явж байгаа багажууд дээр бүх алдаагаа тооцоод зөвшөөрөгдөх алдаандаа байвал шинжилгээг үргэлжлүүлэн хийгээд үр дүнгээ тооцдог. Зөвшөөрөгдөх алдаандаа байхгүй бол шинжилгээ хийгдэхгүй, шинжилгээний үр дүн гарахгүй гэсэн үг. Зөвшөөрөгдөх норм дүрэмдээ байсан болохоор бид шинжилгээ хийж үр дүнгээ гаргасан” гэж гэрчээр мэдүүлсэн байдаг. Хуванцар савны хувьд 03 дугаар сарын 22-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны 2.2 дугаар хэсэгт Стандарт хэмжил зүйн газрын хянан шалгагч н.Г болон Гаалийн ерөнхий газрын лабораторийн н. нар төрийн байгууллагын зүгээс бол хяналт шалгалтад оролцсон. Яг энэ хуванцар савны асуудал хөндөгдөх үед н.Г “стандарт дээр дурдагдсан байдаг. Хуванцар сав ашиглах боломжтой гэж үзэж байна” гэж хэлсэн байдаг. Энэ нь 5 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр талд тэмдэглэгдсэн байдаг. Гаалийн ерөнхий газрын лабораториос нь оролцсон мэргэжлийн одоо лаборант н. “дэмжиж байна, хуванцар саванд авахад татгалзах зүйлгүй” гэсэн нь тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Дизель түлшний шинжилгээний тухай 01- дүгээр дүгнэлт 8 заалттай. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн дээжийн шинжилгээний дүнгүүдээр буюу тайлангуудын хүхрийн агууламж, зэс хавтгайн туршилт, термазер, зориулалт булингартах, температур шүүрдэгдэх чанарын дээд температур, иодын үзүүлэлт, усанд уусах хүчлийн шүлтийн хэмжээ, өнгө ба гадна төрх зэрэг нийт 9 үзүүлэлт евро дизель түлш стандартын шаардлагыг тус тус хангаж байна гэж үзсэн. А.Б байцаагч өөрийн хүсэл сонирхлоор шаардлага хангаагүй гэж дүгнэлт гаргасан гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Дүгнэлт бол тухайн бараа бүтээгдэхүүний байгаа байдлыг л тодорхойлдог баримт бичиг. Түүнээс биш ийм байсан бол болох байсан, эсвэл ингэж тоонуудыг нь нэмж хасаад үзэхэд болж байна, нэмж хасаад дундажлахад болохгүй байна гэдэг зүйлийг бичих ёсгүй. Улсын байцаагчийн хувьд тухайн үеийн нөхцөл байдлыг л өгүүлбэрээр тусгасан. 1 дүгээр заалтад үзүүлэлт ийм 2 стандартын шаардлагыг тус тус хангаж байна гэж бичсэн. 2 дугаар заалтаас хойш лабораторийн стандартын шаардлагын 5.1 5.2 4.2 гэсэн хүснэгтүүд дээрх тоон утгад хүрэхгүй байгааг бичсэн.

Хэмжил зүйн тухай хуулийг дурдаж байна. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашиглагдаж байгаа хэмжих хэрэгслийн үнэн зөв байдалтай холбоотой асуудлыг зохицуулсан. Хэмжих хэрэгсэл гэж юу байдаг вэ гэвэл жишээ нь усны тоолуур, цахилгааны тоолуур гэх мэт тоолдог зүйлүүдийг хэмждэг, мөн төлбөр тооцоонд ашиглагддаг хэмжих хэрэгслүүдийг зохицуулсан хууль. Гэтэл Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар бол лабораториудын чадавх болон тэр чадамжтай холбоотой асуудлыг хөндөхдөө зөвхөн тэр багажийн аргачлалыг зөв байхыг шаарддаг. Лабораторийн багажийн хувьд энэ хуулийг хэрэглэхгүй. 4 дүгээр хавтаст хэргийн 99 дэх талд Иргэний нисэхийн ерөнхий газрын н.С лаборантын гэрчийн мэдүүлэг бий. Хэмжил зүйн тухай хууль гэхээс илүү тухайн тоног төхөөрөмжийнхөө тохируулга, үйлдвэрлэгчээс өгсөн шаардлага аргачлалыг баримталдаг.

...Лаборатори үр дүнгээ гаргахын тулд 2-3 удаа шинжилдэг. Лаборатори дотроо зөвшөөрөгдөх хэмжээ, лаборатори хоорондын зөвшөөрөгдөх хэмжээ гэж би эдгээр хэмжээнүүдээ барьж байвал зөрөөтэй байдал гэж үзэхгүй. Өөрөөр хэлэх юм бол нэг дээжийг тухайн лаборатори 2-оос 3 удаа шинжилж тэр аргачлалаараа баталгаатай зөвшөөрөгдөх гэдэг зүйлийг нягталдаг ...би бүх дээжүүдийг харсан учраас мэдэж байна. Харахад өнгө нь бохирдчихсон, борлосон шаардлага хангахгүй янз бүрийн дээжүүд байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. “Ш” ХХК-аас механик хольцтой холбоотой асуудлыг хөндсөн. 0216 евро дизель түлшний шаардлагад бохирдол, гадаад өнгө байдал, механик хольц гэдэг асуудал яригдсан. Механик хольц гэдэг стандартын хүснэгтийг харвал шаардлагыг бичээд ард талд нь шинжилгээний арга гэж бичсэн байгаа юм. Энэ шинжилгээг ямар аргаар хийхийг лаборантад зааж өгч байгаа юм. Стандартад нүдээр ажиглах гэж байгаа. Савтай дээжийг нүдээр ажиглахад дотор нь механик хольц буюу ямар нэг гадны биет байвал механик хольцтой байна гэж үзнэ гэж стандартад зааж өгсөн. Уг стандартыг зөв хэрэглэсэн, эцсийн үр дүнг бид үндэслэсэн.”Ш” ХХК-аас улсын байцаагч дүгнэлт гаргахдаа шинжилгээний сорьцыг харж байгаад шууд дүгнэлтээ гаргачихсан гэж ярьж байна. Би шинжилгээний дээжийг нүдээр хараагүй, нууцлалтай гээд огт оролцоогүй, баталгаажчихсан тайлангийн тоон утгыг л хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандартын тоон утгатай л харьцуулсан. Хариуцагч А.Б хараад л шууд биччихсэн юм шиг ойлголтыг шүүгч нарт өгч байгаад жоохон харамсалтай байна.

Евро түлшийг энгийн түлшний стандарттай харьцуулсан асуудал яригддаг. Шинжилгээний дүн ирсний дараа евро дизель түлшийг энгийн дизель түлшнээс ялгаж надад өгөх ёстой. Хэдийгээр нууцлалтай боловч лабораторид аль кодтой, ямар дээж нь очсон, нэг дээж нь 2 тийшээ явсан уу, эсвэл нэг дээж нь нэг лабораторид очсон уу гэдгийг мэдэхгүй байх боломжтой байх нь зөв ч гэсэн дүгнэлт гаргахад евро түлшийг энгийн түлшнээс ялгаж хэлж өгөхгүй бол  компаниудын эрх ашиг хөндөгдөнө гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын даргад хэлсэн.

Энэ утгаараа надад 3 ширхэг код өгсөн. Гэхдээ ямар компани нь ямар кодтойг би мэдэхгүй. Одоо харахад “Ш” ХХК-ийнх юм байна. СШ21129, СШ21130 гэдэг 2 кодтой дизель түлшний дээж евро ангиллын түлш байсан байна. Мөн 179, 180 гэсэн код евро байсан байна. 144 шинжилгээний тайлангийн 1400 гаруй хуудас байгаа. Хүснэгт бүр 18 үзүүлэлтэй. 1 хүснэгт нь дотроо 4 тоотой. Евро түлшийг евро түлштэй нь, энгийн түлшийг энгийн түлштэй нь харьцуулсан. Өвлийн зуны түлшийг хооронд нь хольсон гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Евро түлшний стандартаар цитаны тоо 51-ээс багагүй буюу түүнээс дээш байх ёстой. Гэтэл “Ш” ХХК 45 гарсан. Ялангуяа өвлийн улиралд царцах температураас хамааруулаад цитаны тоо 51-ээс заавал дээш байх ёстой. Дизель түлшний стандартын 4.2-т түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1 дүгээр хүснэгтээс заасан шаардлагыг хангасан байна буюу 1 дүгээр хүснэгтийн 1 дүгээр мөр дээр цитоны тоо багагүй гэж байгаа юм. Хэмжих утга нь 51 гээд тодорхой байна. Нөгөө лабораторийн хариу нь хүртэл 46 гарсан. Лабораторийн дүн бүхий тоог л би харж байгаа. Үүнийг би дундажлаагүй, нийт зөрчигдсөн заалтуудыг дундажлаж үзэхэд шаардлага хангахгүй байна гэдгийг илэрхийлсэн. Энэ хэрэг маргаан 2021 онд болсон.

Гэтэл 6861 стандартыг тухайн үед анхан шатны хурал дээр баримтлаагүй буруу дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байсан. Гэтэл энэ стандарт нь тухайн үед батлагдаагүй байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр хүчингүй болчихсон стандартаар дүгнэлт гаргалаа гэж хэлж байна. Шүүгч нарт буруу ойлголт өгч байна гэж би бодож байна. Гаалийн ерөнхий газар төрийн байгууллагын зүгээс оролцож мэргэжлийн арга зүйн зүйн хувьд зөвлөлдөж ажилласан болохоос Амбер гэдэг компанид огт оролцоогүй. Хяналт шалгалтын явцад авагдаагүй шинжилгээний дүнгээр тайланг дахин гаргах боломжгүй. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т тохирлын үнэлгээний байгууллага буюу лаборатори итгэмжлэл авч болно гэж заасан байдаг. Энэ агуулгаар 4 дүгээр хавтаст хэргийн н.Сын өгсөн гэрчийн мэдүүлэгт итгэмжлэлийг заавал авна гэсэн ойлголт байхгүй. Тоног төхөөрөмж шалгах лаборант нь байгаа тохиолдолд бид үзэх боломжтой гэсэн хариултуудыг өгсөн.” гэжээ.

20. Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуульд иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх гэсэн үндсэн эрхтэйг бүгд мэдэж байгаа. Төрийн захиргааны байгууллагын үндсэн зорилго нь ч үүнтэй уялддаг. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх гэдэг дээр гол санаа нь явж байдаг. Иргэдийнхээ энэ эрхийг хангуулах үүднээс төрийн захиргааны байгууллагууд нь энэ хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтыг хийж холбогдох төрийн байгууллагын лабораториудын дүгнэлт гарснаар өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн гэдгийг нэмж хэлмээр байна. 01-, 01- дугаар дүгнэлтийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж хүргүүлсэн баримт бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй. Улсын байцаагч гэдэг талаасаа гаргаж байгаа баримт бичиг. Хувь хүний ямар нэгэн ашиг сонирхол агуулаагүй учраас зохимжтой үг хэллэг хэрэглэж ярих нь зүйтэй байх. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 01-, 01- дугаартай дүгнэлтүүдийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

21. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******өөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг заасан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь дээрх маргаан бүхий хяналт шалгалтын удирдамжийг ямар үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагчийн зүгээс энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заасан.

Үүнээс үзвэл тухайн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь хууль бус, бусдын ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай хяналт шалгалт хийх тухай удирдамж батлагдсанаар нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь нэхэмжлэлээс үзэхэд тодорхойгүй байна.

Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд маргаан бүхий хяналт шалгалтын удирдамж нь эрх зүйн шууд үр дагавар бий болгох шинжийг агуулаагүй.

Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Шатахууны бөөний болонжижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж нь захиргааны акт биш юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зуйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлаг дугээр авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.” гэжээ.

22. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47-1.7-д захиргааны экт илт хууль бус болох үндэслэлүүдийг заасан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь дээрх маргаан бүхий хяналт шалгалтын удирдамжийг хуулийн аль үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь тодорхойгүй байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын өөрийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл гомдол, олон нийтийн мэдээллийг тус тус үндэслэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай гууль, Хэмжил зүйн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоожийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт явуулах удирдамжийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталсан боловч ажлын цаг дууссаны улмаас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар авсан боловч 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс томилогдсон ажлын хэсэг хяналт шалгалтыг явуулж эхэлсэн нь илт хууль бус удирдамж биш гэх (үндэслэлтэй болохыг харуулж байна.

Иймд хяналт шалгалт явуулах удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 30 хоногийн хугацаанд явуулах боломжгүй болсон тул Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг үндэслэн 2021 оны 04 сарын 19-ний өдөр Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга 30 хоногийн хугацаагаар сунгасан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэхээр байна.2021.03.19-ний өдрөөс эхлэн томилогдсон алба хаагчид хяналт шалгалт явуулахад дээж авах ажиллагаанд Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтэн Б.Э*******. “Н” ХХК-ийн БЗД-н 8 дугаар хорооны нутагт байрлах Чулуун овооны ШТС-ын эрхлэгч Б.*******, түгээгч М.******* нарыг байлцуулан Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Бүтээгдэхүүнээс дээж авах” түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам. Монгол Улсын стандарт “MNS 0218:2008 “Газрын тосны бүтээгдэхүүний дээж авах арга” зэрэг бусад хууль тогтоомжийг баримтлан тэмдэглэл хөтлөн дээж авч ажилласан болно.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаартай мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн гаргасан дизель түлшний шинжилгээний тухай мен 01- дугаартай автобензиний шинжилгээний дүнгийн тухай гэх дүгнэлтэд MNS:0216:2017. MNS:6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна гэх дүгнэлтийг үндэслэн шийтгэл ногдуулсан болно.

Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

23. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.аа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар, иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжийг баталсан. Энэ удирдамжийн ажлын хэсэгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагч нар, Стандарт хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын лабораториуд,  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга удирдамжийг баталснаар энэхүү удирдамжтай хяналт шалгалтын ажил хийгдсэн. Гэхдээ шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, тухайн шатахууны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах, борлуулах, үйл явцад шатахууны чанар алдагдаж байгаа эсэхэд гол төлөв анхаарлаа хандуулж хяналт шалгалтыг хийсэн байдаг. Хяналт шалгалтын хүрээнд хийх ажлуудаа удирдамжийн 4 дүгээр хэсэгт зааж өгсөн. Шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байгаа бензин, дизель түлшний гарал үүслийн бичгийг хянан шалгах, түгээж байгаа түлшний шахалт дүүргэлтийг стандартыг шаардлага хангасан багажаар шалгах, стандарт хэмжил зүйн байгууллагын баталгааны лац ломбыг шалгах, 4.3-т шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн дотоодод борлуулж авто бензин, дизелийн түлшнээс дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэх, мэргэжлийн дүгнэлт гаргах зэрэг хяналт шалгалтыг хийхээр заасан. Өрсөлдөөнийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалтыг 60 хоног дотор хийнэ гэж заасан байгаа. Тийм учраас эхлээд 30 хоногийн хугацаатай хяналт шалгалтын удирдамжаа баталсан. Өрсөлдөөнийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т хяналт шалгалтыг шаардлагатай тохиолдолд 30 хүртэл хоногоор сунгана гэж заасан байдаг. Удирдамжийн 6 дахь хэсэгт мөн хуулийн 23.2 дахь заалтыг үндэслээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга н.Бат-Эрдэнэ 30 хоногоор сунгасан байгаа. Энэ удирдамжийн хугацаанд ажлын хэсэг шатахуун түгээх станц, агуулах, вагоноос дээжүүдээ авч лабораторид өгөх ажиллагаагаа хийгдсэн. Энэ ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хийсэн байдаг.

Жишээ нь нэхэмжлэгч 5 компанийн нэг болох “Ш” ХХК-ийн шатахуун түгээх станц дээр 03 дугаар сарын 19-ний өдөр, агуулах дээр 03 дугаар сарын 24-ний өдөр, вагонд  04 дүгээр сарын 07-ны өдөр гэх мэтчилэн ажилласан. Бусад нэхэмжлэгч нарын хугацааг хэрэгт авагдсан зөрчлийн хэрэг дээр байгаа удирдамжтай хяналт шалгалтын улсын байцаагчийн тэмдэглэлд дурдагдчихсан байгаа. Ийм учраас нэхэмжлэгч нарын хэлсэнчлэн удирдамжийг илт хууль бус болохыг тооцуулахыг эсэргүүцэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т илт хууль бус захиргааны акт гэж ямар акт байх вэ гэдгийг дурдсан байдаг. Хяналт шалгалтын удирдамж нь захиргааны акт биш. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1.1-т “хяналт шалгалтыг иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа, түүнчлэн үйлдвэрлэж байгаа, борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнд үзүүлж байгаа ажил үйлчилгээ, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг хяналт шалгалт гэнэ” гэж заасан байдаг.

Энэ хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т төлөвлөгөөт болон төлөвлөгөөгөөс урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу явуулна ... гэж байгаа юм. Энэ хяналт шалгалтын удирдамжийг захиргааны акт гэж нэхэмжлэгч талууд маргаж байна. Захиргааны акт биш, захиргааны акт чинь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байдаг. “” ХХК-ийн төлөөлөгч хяналт шалгалтын удирдамжийн 3 дугаар хэсэгт захирамжилсан байна гэж хэлж байна. Захирамжилсан шийдвэр биш. Энэ 3 дугаарт заачихсан байгаа үүрэг бол хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуйн нэгжүүдэд үүргийг сануулсан шинжтэй заалт юм. Манай бүх хяналт шалгалтын удирдамжид байдаг заалт. Тиймээс энэ хяналт шалгалтын удирдамж захиргааны акт биш учраас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лабораторийн дүгнэлт 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөр огноологдож манайд ирсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн хариу ирэхгүй удааширсан. Бид өөрсдөө 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр очиж аваад Мэргэжлийн хяналтын газар хүргэж өгсөн. Энэ яагаад удааширсан бэ гэхээр нөгөө талаас өгч байгаа тайлбар нь Монгол Улсын Засгийн газраас тухайн үед ковид цар тахлын нөхцөл байдалтай байсан. 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд улаан бүсэд шилжүүлж бүх нийтийн хөл хорио тогтоосон учраас манай үйл ажиллагаа саатсан, удааширсан гэх хариуг өгсөн. Нийт 26 аж ахуйн нэгжийн 144 шинжилгээний хариу дээр шинжилгээ хийж байсан учраас лабораториуд удааширсан байдалтайгаар хариугаа гаргаж өгсөн. Бид лабораториос ирсэн хариуг нэн даруйд Мэргэжлийн хяналтын газар хүргүүлсэн. Дүгнэлт гаргах процесс явагдаж 07 дугаар сарын 07-ны өдөр улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Хуванцар саванд дээж авсан гэж хэлж байна. Энд байгаа 5 аж ахуйн нэгжийн хяналт шалгалтын удирдамжийн хяналт шалгалтын тэмдэглэл дээрээс харвал “Ш” ХХК-ийн агуулахаас хуванцар саванд дээж авсан гэдэг улсын байцаагчийн тэмдэглэл хэрэгт авагдсан. Бусад нэхэмжлэгч нарын хувьд зориулалтын шилэн саванд авагдсан. Тухайн үед хил гааль хаалттай байсан учраас Монгол Улсын хэмжээнд 100 гаруй шилэн лонх байсан. Бид 144 дээж авч лабораторид өгсөн. Ажлын хэсэг хуралдаад багадаа 300 орчим дээж авна гэсэн тооцоолол гаргасан. Үлдэгдлийг нь мэргэжлийн байгууллагуудынхаа зөвлөмж, Стандарт хэмжил зүйн газрын эрх бүхий баталгаажилтын газрын улсын ахлах шалгагч н.Гантулгын зөвлөснөөр стандартдаа нийцүүлээд шинэ, ямар нэгэн юманд ашиглагдаагүй полиэтилен хуванцар саванд авахад болно гэж зөвлөсөн. Стандартын 7.2-т газрын тосны бүтээгдэхүүнийг хуванцар саванд авч болно гэж заасан байдаг. Полиэтилен саванд авч болно гэж зөвшөөрөгддөг. Полиэтилен хуванцар сав нь өөрөө тэр савыг хийдэг. Түүхий эд нь өөрөө газрын тосны бүтээгдэхүүнээс гаралтай бүтээгдэхүүн. Энэ талаар Монгол Улсад батлагдаагүй. Олон улсын жишигт ийм шатлал байдаг. Хуванцар савны түүхий эд нь өөрөө полиэтилийн бүтээгдэхүүн юм байна гэдгийг судалгааныхаа явцад гаргаж ирсэн. Энэ асуудал нь нэхэмжлэгч 5 аж ахуйн нэгжийн асуудал биш.

Аж ахуйн нэгжүүдийн шинжилгээ хийлгэдэг хувийн Амбер гэдэг компанийн ахлах лаборант нэг аж ахуйн нэгжийн шүүх хурал дээр хуванцар саванд дээж авах нь чанарт нөлөөлөх боломжгүй. Зөв хадгалбал урвалд орох үндэслэлгүй гэж хэлсэн байдаг. Тийм учраас хуванцар саванд дээж авснаар дээжийн найрлага өөрчлөгдөхгүй. “Ш” ХХК-ийн өөрсдийнх нь лабораторийн эрхлэгч болоод агуулахын эрхлэгчээс нь танайхаас хуванцар саванд дээж авах байгаагаа хэлэхэд энэ боломжтой, бид өөрсдөө ч гэсэн авдаг гэж хэлсэн бөгөөд үүнийг тэмдэглэлд тусгаж гарын үсэг зуруулсан. “Ш” ХХК-тай холбоотой зөрчлийн хэргийн 34 дэх талд бий. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан хяналт шалгалтын удирдамжийг илт хууль бус гэж үзэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуцагч А.Б нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас баталсан 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд тухайн ажлын хэсэгт орж ажилласан. Аж ахуйн нэгжүүдээс дээж авах, лабораторид хүргүүлэх ажлын нарийн мэргэжлийн хүрээнд дүгнэлт гаргах эрх бүхий албан тушаалтан байсан учраас тухайн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээрээ энэ процессын үйл ажиллагаанаас чөлөөлөгдсөн. Дүгнэлт гаргахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 011297 тоот албан бичгийг ирүүлсний үндсэн дээр маргаан бүхий дүгнэлтийг гаргасан. Маргаан бүхий акт хууль ямар нэгэн процессын алдаагүй, хууль зөрчөөгүй дүгнэлт гаргасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа.

Захиргааны ерөнхий хууль хуулийн 10 дугаар зүйлд захиргааны байгууллагын харилцан туслах үүргийг зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 10.1.2-т үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, бүтэц тогтолцоо бодитоор дутагдсан, 10.2.3-т захиргааны байгууллага нь туслалцаа хүссэн бусад захиргааны байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй гэж заасан. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлйн 4.1.7-д төрийн эрх бүхий байгууллагын хийсэн шинжилгээний дүгнэлтийг эрх бүхий байгууллага, хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллагын албан тушаалтан хүлээн зөвшөөрнө гэсэн хуулийн зохицуулалтуудыг үндэслэн 01-, 01- тоот дүгнэлтүүдийг үйлдсэн. Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газрын лабораториудийн баталгаажуулсан энэ шинжилгээний дүнг хэн ч өөрчлөх боломжгүй. Шинжилгээг шинжээч нь баталгаажуулаад удирдах албан тушаалтан, лаборант нь баталгааны тэмдгээрээ баталгаажуулаад ирчихсэн. Энэ дүгнэлтийг нарийн мэргэжлийнхээ хүрээнд А.Б байцаагч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартуудтай харьцуулж, 01-, 01- тоот дүгнэлтүүдийг гаргасан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч  шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7.”Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ...” гэж зааснаар хэргийн оролцогчийн зөвшөөрснөөр түүнийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэв.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ ...татгалзвал..., тэмдэглэлд тусгана...”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэжээ.

“” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийн өөрийн компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч “” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтүүдийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.”“Захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.”Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: …”гэж заажээ.

2.1. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, гадагш чиглэсэн байх шинжийг агуулаагүй байна.

2.2. Хуульд зааснаар хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийх бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж нь түүнийг гүйцэтгэх албан тушаалтан, бүрэлдэхүүнд чиглэсэн бөгөөд хяналт шалгалтыг гүйцэтгэх ажлын хэсгийг зөвхөн удирдамжид заасан асуудлын хүрээнд хийхийг үүрэгжүүлсэн агуулгатай байна.

2.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарт “...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах...” зэрэг ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”,109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

  1. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.”Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 31.1.1.”“хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг;”, 31.1.2.”“хяналт шалгалтын арга, хэлбэр” гэж тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх, бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших, учирсан хор хохирол болон гаргасан зөрчлийн хоорондох уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг;” 5 дугаар зүйлийн 5.5.”Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно.”, 10 дугаар зүйлийн 10.8.”Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” гэж заажээ.
  2. Нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдээс “...дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй,...хоёр лабораторийн нэг дээр зөрчилгүй байхад нөгөө дээр зөрчилтэй гэж гарсан, ...евро болон энгийн бензин, түлшний шинжилгээг ялгамжтай авч үзээгүй..., дээжийг зориулалтын шилэн саванд аваагүй...”, шинжилгээний дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар, 01- дугаар дүгнэлт үйлдсэн гэж хариуцагчийг буруутгаж байна.
  3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Б ажлын хэсгийг удирдлага зохион байгуулалтаар хангахаар зааснаас үзвэл хариуцагч нь хяналт шалгалт эцсийн шийдвэр гаргах эрхтэй этгээд биш болох нь тогтоогдож байна.
  4. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчилан хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэхэмжлэгч компаниудын шатахуун түгээх станцуудаас дээж авч, холбогдох лаботаториуд өгч шинжлүүлсэн үр дүнд үндэслэн дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлжээ.

7.1 Хариуцагч нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн дизель түлшний дээжид шинжилгээ хийж гаргасан сорилтын нийт 84 үр дүн, автобензиний дээжид шинжилгээ хийж гаргасан нийт 60 сорилтын үр дүнд үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-, 01- дугаар дүгнэлтүүдийг үйлджээ.

  1. Хариуцагч шүүх хуралдаан дээр дээрх шинжилгээний үр дүнгүүд нь нэхэмжлэгч компаниудын нэрээр бус зөвхөн дугаарласан байдлаар ирсэн, бүх үр дүнг стандарт нийцээгүй гэж дүгнээгүй, нийцсэн үр дүнг нь мөн дүгнэлтэд оруулсан гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч нь шинжилгээний сорилтын дугаараар ирсэн үр дүнгүүд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг дүгнэсэн болох нь тогтоогдож байна.

8.1 Ийнхүү аж ахуйн нэгжийн нэргүйгээр тусгайлан кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн дүнг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар гаргасан дүгнэлт нь хууль зөрчөөгүй, хяналт шалгалтын арга буюу бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхээр хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд хамаарч байх тул дээрх дүгнэлтүүдийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

  1. Шинжилгээний дээж авсан ажлын хэсгийн үйл ажиллагаа болон дээжид шинжилгээ хийсэн лабораторийн тоног төхөөрөмж болон итгэмжлэхийн эрх байхгүй гэх асуудал нь энэ хэргийн хариуцагчид хамааралгүй бөгөөд тэр талаар улсын байцаагч дүгнэх чиг үүрэггүй байна.

9.1 Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 01-, 01- дугаар дүгнэлт нь хяналтын шалгалтын явцад гарсан бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

  1. Харин нэхэмжлэгч нар маргаан бүхий дүгнэлтийг үндэслэн гарсан хяналт шалгалтын эцсийн үр дүнд холбогдуулан цаашид маргах эрхийг хязгаарлахгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109.2-т заасныг удирдлага болон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “” ХХК нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийн нэхэмжлэгч “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.2, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “” ХХК, “Н” ХХК-иудын гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01- дугаар дүгнэлтийн “” ХХК, “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Ш” ХХК, “М” ХХК, “С” ХХК-иудын гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-, 01- дугаар дүгнэлтүүдийн “Синчи ойл” ХХК, “Ш” ХХК, “М” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг нийт 351000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.ДАМДИНСҮРЭН

                               ШҮҮГЧ                                          Ө.БОЛОРЧИМЭГ

                               ШҮҮГЧ                                         Ц.МӨНХЗУЛ