Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 511

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Х , түүний өмгөөлөгч Л.Амартогос,

Шүүгдэгч: Ш, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулж тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар

зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д

заалсан гэмт хэрэгт Шд, Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан гэмт хэрэгт Х  нарт тус тус

холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020463 дугаартай хэргийг

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, Ш,

Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус

дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

, урьд 3 удаагийн ял

шийтгэлтэй,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаар

шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь

хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар

тэнсэж, хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаар

шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт

зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 390 дугаар

шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт

зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, энэ ял дээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 3

дугаар сарын 04-ний өдрийн 66 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас

эдлээгүй үлдсэн 2 жил 6 хоногийн хорих ялын зарим болох 1 жил 9 сарын хорих ялыг

нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар тогтоосон, хэрэг хариуцах

чадвартай

2. Монгол Улсын иргэн, Х ,

Өмөнговь аймгийн Булган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,

бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрэхлсэн тодорхой ажилгүй,

урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

- Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн

109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2

дахь хэсэгт зааснаар 03 сар 05 хоногийн хорих баривчлах ялаар,

- Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн

87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2,

145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 08 сар хорих ялаар,

- Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-

ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар

зүйлийн 148.2, 223 дугаар зүйлийн 223.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 02

жил хорих ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Х  нь Штай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 15-

ны өдрийн 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт

байрлах Кекүшью цамхаг 105 байрны 12 давхарт 72 тоотод оршин суух иргэн

А.Энхтайваныг гэртээ ганцаараа байхад нь “сангийн хүмүүс байна, танхайхаас ус алдаад

байна” гэж худал хэлэн орж гэрт байсан цэнхэр өнгийн хадгаар хөлийг боож, орны

бүтээлгээр хоёр гарыг хүлж, жижиг бүтээлгийг ам руу нь чихэж хүч хэрэглэн 895.000

төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн,

-2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24

дүгээр байрны 1 орцонд “Дагина” СӨХ-ны ажилтан Н.Одончимэгт хүч хэрэглэн 170.000

төгөргийн эд зүйлийг нь дээрэмдсэн,

-ганцаараа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст

сумын 5 дугаар баг, “Дунд хонгор” гэх газраас иргэн Ш.Чулууны өмчлөлийн “Даюун”

маркийн мотоциклийг эхнэр Д.Наранцэцэгт нь “нөхрийн чинь мотоцикль суучихсан

байна. Би бензин аваачиж өгнө” гэж хуурч залилан авч 1.160.000 төгрөгийн хохирол

учруулсан,

-2016 оны 7 дугаар сард Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг дэвсгэрт иргэн

Д.Эрдэнэцэцэг, Д.Болдбаатар нарт өөрийгөө “өмгөөлөгч байна, гэрлэлт цуцлах ажлыг

чинь зохицуулж өгнө” гэж д.Эрдэнэцэцэгээс 240.400 төгрөг, Д.Болдбаатараас “гэрлэлт,

цуцлуулах асуудлыг чинь зохицуулсан” хэмээн 550.000 төгрөгийг тус тус хуурч залилан

авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

2. Шүүгдэгч Ш нь Х той бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 15-

ны өдрийн 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт

байрлах Кекүшью цамхаг 105 байрны 12 давхарт 72 тоотод оршин суух иргэн

А.Энхтайваныг гэртээ ганцаараа байхад нь “сангийн хүмүүс байна, танхайхаас ус алдаад

байна” гэж худал хэлэн орж гэрт байсан цэнхэр өнгийн хадгаар хөлийг боож, орны

бүтээлгээр хоёр гарыг хүлж, жижиг бүтээлгийг ам руу нь чихэж хүч хэрэглэн 895.000

төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн,

-мөн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо,

24 дүгээр байрны 1 орцонд “Дагина” СӨХ-ны ажилтан Н.Одончимэгт хүч хэрэглэн

170.000 төгөргийн эд зүйлийг нь дээрэмдсэн,

-мөн Ө.Атарбаясгалан, Доржсэмбэ нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 27-

ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 22-456 тоотод оршин суух

иргэн Г.Солонгын гэрээс 32 инчийн Шарп маркийн Эл Си Ди маркийн телевизор, усны

тэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 315.000 төгрөгийн

хохирол учруулсан,

-ганцаараа 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар

хороо, Элитийн 25-20 тоотод оршин суугч С.Гэрэлтуяагийн гэрээс 953.000 төгрөгийн эд

зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт тус тус

холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Ш.Шинэтулгын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд

өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн

гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Өөр бусад хийсэн гэж хэлсэн хэргүүдийн хувьд ах

маань хүнд өвчин тусаад эмнэлэгт хэвтэж байсан тул уулзах гэж худлаа хэлээд зам

шалгалтаар гарсан юм” гэв.

Шүүгдэгч Х ын шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн

зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч А.Энхтайваны мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 15-

ны өдөр 16 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Кекьшүю цамхагийн

105 дугаар байрны 72 тоот гэртээ ганцаараа цай уух гээд сууж байтал хүн хаалга догших

чимээ гарсан... Эхэлж орж ирдэг өндөр нуруутай залуу нь араас хоолой боож, хоолойд

хайч тулгасан чигээрээ том өрөө рүү оруулаад том өрөөнд байдаг Г хэлбэрийн мөлхөө

буйдан дээр суулгаад буйдангаас илүү гарсан хэсгийг бүтээсэн байсан ягаан өнгийн

торон материалтай орны том бүтээлгээр хоёр гарыг зөрүүлж байгаад тохой хэсгээр

баглаж боох үед хамт явж байсан сүүлд орж ирсэн хар өнгийн куртиктэй залуу нь ойр

орчмоор үнэ хүрэх эд зүйлс хайж байснаа том өрөөний хананд шахаж байрлуулсан

цагаан саарал өнгийн гол хэсэгт зурагт байрлуулж тавьдаг тавилганы баруун талын

шүүгээний дээд талын нүдэнд байсан сараал өнгийн зуны шляпан малгай дотор цэнхэр

өнгийн хадганд ороож хийсэн байсан хүү Өлзийбаярын хөөргийг задалж авах үед цэнхэр

өнгийн хадаг нь газар унатал намайг хүлж байсан залуу нь шүүрч аваад миний хоёр

хөлийг зөрүүлж чагталж хүлсэн...Эхэлж хаалга догшиж орж ирээд намайг 00-ын өрөөнд

ороход араас хоолой боож цэнхэр өнгийн бариултай үйлний хайчаар хоолойнд тулгаж

дуугарвал алан шүү гэж хүч хэрэглэж айлган сүрдүүлсэн залуу нь шар ногоон өнгийн

бүсэлхийнээс доогуур давсан өвлийн малгай, үсгүй куртиктэй өмд, гутлыг анзаарч

хараагүй цаавар цагаан /шардуу/ царайтай, туранхайдуу биетэй 30 орчим насны 172-175

сантиметр өндөртэй, бага зэргийн шаргал дуу үстэй... давхраатай ногоон нүдтэй залуу

байсан. Нүдийг нь сайн харсан... Сүүлд дуудахаар нь орж ирээд гэрт байсан эд зүйлсийг

аваад гарсан залуу нь намайг цохиж зодож хүч хэрэглээгүй боловч хамт хоорондоо юм

яриад байсан. Уг залуу нь хар өнгийн бүсэлхий хэсгээр татсан малгаатай куртиктэй, хар

цэнхэр өнгийн канттай биеийн тамирын өмдтэй байсан...Хар өнгийн малгаатай

байсан...тавиур дээр хадганд боосон байсан хүү Өлзийбаярын хөөрөг, улаан өнгийн

дотортой, бор өнгийн синтефонон өвлийн малгайтай куртик, хүү Өлзийбаярын цагаан

шаргал өнгийн пүүзэн гутал болон өмсөж байсан бор өнгийн ноосон цамцны халаасанд

байсан саарал өнгийн нокиа маркийн хоёр сим карт ордог утсыг, зурагтны тавиур дотор

байсан 500 граммын Соёрхол архи бүтнээрээ, 500 граммын ARKHI бичигтэй архи

/дээрээсээ хоёр рункийг уусан байсан/ мөн хажуу талд байсан нэрийг нь мэдэхгүй вино,

дэлгэц нь эвдэрхий сименс маркийн саарал өнгийн гар утас, хүү Өлзийбаярын шаргал

өнгийн дөрвөлжин хэлбэртэй, хүрэн өнгийн арьсан оосортой бугуйн цаг алга болсон

байсан... Би дээрэмдсэн этгээдүүдээс 900.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн /хх-н 1-н

27-29/,

 Гэрч О.Оюунбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг 72 тоотод суух хүний ярьснаар

уг хоёр хүн Оюумаа эгч байна уу гэж асууж орсон гэх ба уг хүний ямар хүн байсныг

мэдэхгүй боловч намайг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 8 сарын 03-

ны өдрийг хүртэл 107 байрны жижүүрээр ажиллаж байсан Болормаагийн нөхөр

Ш нь хохирогчийн ярьж байгаа ногоон өнгийн нүдтэй өндөр залуу гэж ярьсан

тул төстэй байж магадгүй гэж бодсон... Шинэтулгын эхнэр нь манай 107 тоот байрны

жижүүрээр ажиллаж байсан ба Ш нь хэрэг болсон 105 байрыг хэрхэн судалсан

талаар мэдэхгүй бөгөөд манай СӨХ-ын албаны өрөө нь 105 байрны 12 давхарт баруун

талын буланд байдаг ба хэрэг болсон 72 тоот нь манай СӨХ-ын албаны эсрэг талд харсан

тоот байгаа юм. Ш нь 28-29 орчим насны 170 орчим сантиметр өндөртэй

туранхай биетэй цайвар шар цараатай, ногоон дуу нүдтэй, богино бор дуу үстэй” гэсэн

мэдүүлэг /хх-н 1-н 30-31/,

Гэрч П.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ш гэх хүнийг

танихгүй, харин энэ гэрэл зургийг харахад намайг 14 цагийн орчим 12 давхар шалгаад

явж байхад зогсож байсан хоёр залуугийн байцаагч Оюунаа эгчтэй уулзана гэж байсан

залуу мөн байна. Би энэ хүнийг нүдээр нь таньж байна. Ногоон бор содон нүдтэй залуу

байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 32-33/,

Хохирогч Н.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 2 дугаар сарын

15-ны өдөр Дагина СӨХ-ын өрөө буюу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр

байрны 00 тоот өрөөнд ажлаа хийгээд ганцаараа сууж байтал 12 цагийн үед гаднаас үл

таних хоёр эрэгтэй хүн орж ирээд нэг нь миний хоолойг багалзуурдаж дараад гэдийлгээд

дуу гаргах юм бол ална шүү гээд барьж байх хооронд нөгөө залуу нь цүнх ухаад түрүүвч

аваад ширээн дээр байсан хар өнгийн Самсунг Галакси Эс-2 маркийн гар утсыг аваад

хоёулаа зугатаад гараад явчихсан. Тэгээд цагдаа дуудсан...Миний хоолойг боосон залуу

нь бараан өнгийн хувцастай, шардуу царайтай өндөр хүн байсан. Нөгөөдөх нь бас өндөр

бордуу царайтай хүн байсан...Миний хоолойг боосон залууг урьд нь ямар ч байсан харж

байсан хүн байна лээ...Би саналаа тухайн үед нэг тийм залуу орцны жижүүрээр оръё

гэхээр нь эрэгтэй хүн авахгүй гээд явуулсан. Тэр хүн мөн байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н

164-165/,

Хохирогч Г.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 27-

ны өдөр өөрийн дүү Г.Энхболдын хамт 7 цаг өнгөрөөгөөд өөрийн ажил болох барс зах

дээр очиж жимс зарж байгаад орой 19 цагт гэртээ ирээд гэр рүүгээ ороод харсан чинь

том өрөөнд байрлуулан тавьсан байсан шүүгээний доторх эд зүйлийг гадагш гаргаад

хаясан байсан. Манай гэрээс 32 инчийн шарп брэндийн ЛСД зурагт алдагдсан... Уг

зурагтыг 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Маргааш нь үзэхэд усны тэрэг

алдагадсан байсан. Үүнийг Нарантуул захаас 50.000 төгрөгөөр худалдаж авч байсан”

гэсэн мэдүүлэг /хх 1-н 209-210/,

Хохирогч С.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ш миний төрсөн

дүү учраас би хохирлоо нэхэмжлэхгүй байгаа юм. Мөн төрсөн дүүгээсээ би юуг нь авах

вэ дээ, тийм болохоор би гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж хэлж байгаа юм...

Ш бид хоёр эцэг ондоо эх нэгтэй миний хамгийн бага дүү байгаа юм, Ш

нь захиран зарцуулах эрх байхгүй, бид хоёр тус тусдаа амьдралтай хүмүүс шүү дээ” гэсэн

мэдүүлэг /хх 2-н 82, хх 3-н 246-247/,

Хохирогч Д.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын

эхээр би яг он, сар, өдрийг нь санахгүй байна. Баянговь суманд Амарсайхан гэх

дүүгийнхээ цайны газар яваад ороход 25-30 орчим насны өндөр, туранхай, хууз сахалтай

гэмээр залуу орж ирээд гарсан тэгэхээр нь би энэ хаанахын хүн бэ, манай сумын хүн биш

байна гэсэн чинь манай дүү Амарсайхан энэ хүн өмгөөлөгч юм шиг байна лээ гэхээр нь

би өөрийн төрсөн дүү болох Болдбаатар эхнэр хүүхдээсээ салж сарниад цаад эхнэр нь

хөрөнгө мөнгө нэхэмжлээд шүүхэд хандсан байсан. Тэрнийг асууж зөвлөгөө авах юмсан

гэж бодоод хоол идээд сууж байсан чинь нөгөө залуу буцаад ороод ирсэн. Тэгэхээр нь

би мэнд усыг нь мэдээд танилцсан. Тэр залуу өөрийгөө Х  гэж танилцуулаад

өөрийгөө өмгөөлөгч гэж хэлсэн. Тэгэхээр нь би таниас зөвөлгөө авмаар байна гэсэн юм.

Манай төрсөн дүү Болдбаатар гэдэг залуу өөрийн эхнэр хүүхдээсээ салаад гэрлэлтээ

салгуулах гээд хууль сайн мэддэггүй гэсэн чинь би асуудлыг чинь янзлаад өгье гэсэн...

Х  надаас нийт 240.400 төгрөг, манай дүүгээс 500.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг

/хх 2-н 148-149/,

Гэрч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 19-ний

өдөр манай эгч намайг сумын төв рүү яаралтай ороод ир гэсэн тэгэхээр нь би

мотоциклийр сумын төв орж ирээд Эрдэнэцэцэг эгчтэй уулзсан чинь нөгөө өмгөөлөгч

чинь заавал чамтай ярина гээд байна. Эгч нь энэ өмгөөлөгчид нийт 240.400 төгрөг

өгчихсөн байгаа гэж хэлэхээр нь би 86555663 гэсэн дугаар руу залгасан чинь нэг эрэгтэй

хүн утас аваад өөрийгөө Х  гэж хүн байна эгчийн чинь ярьсан чиний эндэх ажлыг

чинь бараг эмхлүүлчихлээ би өөрөө одоо Баянговь сум руу гарах гэж байна. Мөнгө

төгрөгний хэрэг их гарч байна. Өөр хүнээр бас ажил хөөцөлдүүлж байгаа гэхээр нь би

хэд орчим төгрөг орох вэ гэсэн чинь 750.000 төгрөг хэрэгтэй байна тэгвэл бүх ажил чинь

болчих юм байна гэхээр нь мөнгөө та яаж авах вэ гэсэн чинь над руу нэг данс явуулсан

тэр данс руу нь эхэлж 250.000 төгрөг шилжүүлээд дараа нь удаагүй уг данс руу нь 300.000

төгрөг хүний мобайл банкаар шилжүүлүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 2-н 152-153/,

Гэрч Д.Амарсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...байрныхаа зээлийг хөөцөлдөх

ажлаар аймагт ирсэн. Тэгээд такси бариад явж байхад холбооны өмнөөс нэг танихгүй

залуу суусан тэгээд шууд өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулаад их л ажилтай хүн шиг

яриад танилцаад буусан. Тэр үед би Баянговь суманд ажиллаж байгаа гэдгээ хэлсэн.

Надад нэрээ хэлж байсан. Би нэрийг нь мартчихсан байсан... Манай суманд 72-29 БНХ

улсын дугаартай машин уначихсан ганцаараа ирсэн байсан. Тэгээд манай цайны газар

орж ирээд надтай уулзсан. Тэгэхээр нь би холоос яваа хүн байна, хоол идчихээд яв гэж

хэлээд хоол хийж байтал манай хамаатны эгч болох Эрдэнэцэцэг манай цайны газарт

орж ирсэн. Тэгээд надад Болдбаатар гэх дүүгийнхээ гэр бүлийнхээ маргааны талаар

ярихаар нь би нөгөө залууг заагаад энэ хүн өмгөөлөгч гэсэн энэ хүнээс зөвөлгөө авчих

гэж хэлсэн...Тэр хүн маш их мэдлэгтэй юм шиг ярьсан болгон нь яг үнэн юм шиг санагдаж

байсан. Тэгээд манай эгч итгэсэн байх” гэсэн мэдүүлэг /хх 2-н 154/,

Хохирогч Ш.Чулууны мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 20-нд

Баянхонгор аймгаас Баянговь сум руу явж байгаа юм миний мотоцикль эвдэрсэн гээд

өөрийгөө Болдоо гэж танилцуулан нэг хүн манайд ирсэн. Тухайн өдрөө манайд

хоносон...Тэгээд би маргааш нь хониндоо явах гээд шинэ мотоциклийнхоо түлхүүрийг

хайгаад олоогүй буюу өөрийн хуучин мотоциклиороо хониндоо явах болоод нөгөө хүнд

ах нь хониндоо явлаа, унааны хэрэг гарвал хэлээрэй гэж хэлээд хониндоо явсан. Тэгээд

17 цагийн үед хониноосоо иртэл манай эхнэр болох Наранцэцэг нөгөө хүн чам дээр

очсон уу, чиний мотоциклийг чинь бинзенгүй болсон байна гээд савтай бинзен аваад

шинэ мотоциклийг чинь асааж унаад би хамт явах уу гэхэд та байж бай гэсэн” мэдүүлэг

/хх 2-н 215-216/,

Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 20-

ны өдөр 22 цаг болж байхад манайд Өлзийт сумаас Баянговь руу явж байна. Өлзийт сум

руу алтанд явж байгаад 4.000.000 төгрөгийн металл хайгчаа хураалгаад явж байна. Тэгээд

миний унаж явсан мотоцикль эвдэрсэн гээд нэг хүн ирсэн буюу манайд хоноод хоол унд

идэж уугаад би урьд нь Баянговь суманд байсан гээд байсан буюу Амараа гэдэг хүний

нөхөр байсан гээд байсан... Харин би манай хүү болох Батаа руу гар утсаар залгаад

Амараа багшийн нөхөр гээд нэг хүн манайд ирсэн гэсэн чинь манай хүүхэд болох Батаа

тийм ээ нэг тийм хүн байдаг байсан. Х  гэдэг Өмнөговь аймгийн Цогт-Өлзий

сумын иргэн гэсэн” мэдүүлэг /хх 2-н 217-218/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх 1-н 7-9, 143-145, 200, хх 2-н 54, 69, 97,

192, 222, 60/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 10-18, 148-151, 201-

204, хх 3-н 61-63, хх 2-н 70-77, 226-229, хх 3-н 111-112/, эд мөрийн баримтаар тооцож

хэрэгт хавсаргах тогтоол /хх 1-н 25, 163/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 138, 174, 211, хх 2-н

83, 89, хх 3-н 68, 114, 144/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 162/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 3-н 47-52/, шүүгдэгч Х ын

хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 115-126, 165, 169-170, хх 3-н 182-210/,

шүүгдэгч Ш.Шинэтулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 3-н 164-181/, зэрэг

болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж

үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Х , Ш нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 15-

ны өдрийн 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт

байрлах Кекүшью цамхаг 105 байрны 12 давхарт 72 тоотод оршин суух иргэн

А.Энхтайваныг гэртээ ганцаараа байхад нь “сангийн хүмүүс байна, танхайхаас ус алдаад

байна” гэж худал хэлэн орж гэрт байсан цэнхэр өнгийн хадгаар хөлийг боож, орны

бүтээлгээр хоёр гарыг хүлж, жижиг бүтээлгийг ам руу нь чихэж хүч хэрэглэн 895.000

төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Энхтайваны: “...Эхэлж орж ирдэг өндөр

нуруутай залуу нь араас хоолой боож, хоолойд хайч тулгасан чигээрээ том өрөө рүү

оруулаад том өрөөнд байдаг Г хэлбэрийн мөлхөө буйдан дээр суулгаад буйдангаас илүү

гарсан хэсгийг бүтээсэн байсан ягаан өнгийн торон материалтай орны том бүтээлгээр

хоёр гарыг зөрүүлж байгаад тохой хэсгээр баглаж боох үед хамт явж байсан сүүлд орж

ирсэн хар өнгийн куртиктэй залуу нь ойр орчмоор үнэ хүрэх эд зүйлс хайж байснаа ...

малгай дотор цэнхэр өнгийн хадганд ороож хийсэн байсан хүү Өлзийбаярын хөөргийг

задалж авах үед цэнхэр өнгийн хадаг нь газар унатал намайг хүлж байсан залуу нь шүүрч

аваад миний хоёр хөлийг зөрүүлж чагталж хүлсэн... тавиур дээр хадганд боосон байсан

хүү Өлзийбаярын хөөрөг, улаан өнгийн дотортой, бор өнгийн синтефонон өвлийн

малгаатай куртик, хүү Өлзийбаярын цагаан шаргал өнгийн пүүзэн гутал болон өмсөж

байсан бор өнгийн ноосон цамцны халаасанд байсан саарал өнгийн нокиа маркийн

хоёр сим карт ордог утас, зурагтны тавиур дотор байсан 500 граммын Соёрхол архи

бүтнээрээ, 500 граммын ARKHI бичигтэй архи /дээрээсээ хоёр рункийг уусан байсан/ мөн

хажуу талд байсан нэрийг нь мэдэхгүй вино, дэлгэц нь эвдэрхий сименс маркийн саарал

өнгийн гар утас, хүү Өлзийбаярын шаргал өнгийн дөрвөлжин хэлбэртэй, хүрэн өнгийн

арьсан оосортой бугуйн цаг алга болсон байсан...Би дээрэмдсэн этгээдүүдээс 900.000

төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 1-н 27-29/, гэрч О.Оюунбатын: “...107

байрны жижүүрээр ажиллаж байсан Болормаагийн нөхөр Ш нь хохирогчийн

ярьж байгаа ногоон өнгийн нүдтэй өндөр залуу гэж ярьсан тул төстэй байж магадгүй гэж

бодсон... Ш нь 28-29 орчим насны 170 орчим сантиметр өндөртэй туранхай

биетэй цайвар шар цараатай, ногоон дуу нүдтэй богино бор дуу үстэй” гэсэн мэдүүлэг

/хх-н 1-н 30-31/, гэрч П.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ш гэх

хүнийг танихгүй, харин энэ гэрэл зургийг харахад намайг 14 цагийн орчим 12 давхар

шалгаад явж байхад зогсож байсан хоёр залуугийн байцаагч Оюунаа эгчтэй уулзана гэж

байсан залуу мөн байна. Би энэ хүнийг нүдээр нь таньж байна. Ногоон бор содон нүдтэй

залуу байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 32-33/, эд зүйлийн үнэлгээ / хх 1-н 136-137/ зэрэг

баримтуудаар,

Шүүгдэгч Х  Ш нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 15-

ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 орцонд “Дагина” СӨХ-

ны ажилтан Н.Одончимэгт хүч хэрэглэн 170.000 төгөргийн эд зүйлийг нь дээрэмдсэн гэм

буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Одончимэгийн: “...12 цагийн үед гаднаас үл

таних хоёр эрэгтэй хүн орж ирээд нэг нь миний хоолойг багалзуурдаж дараад гэдийлгээд

дуу гаргах юм бол ална шүү гээд барьж байх хооронд нөгөө залуу нь цүнх ухаад түрүүвч

аваад ширээн дээр байсан хар өнгийн Самсунг Галакси Эс-2 маркийн гар утсыг аваад

хоёулаа зугтаад гараад явчихсан....Миний хоолойг боосон залуу нь бараан өнгийн

хувцастай, шардуу царайтай өндөр хүн байсан. Нөгөөдөх нь бас өндөр бордуу царайтай

хүн байсан...Би саналаа тухайн үед нэг тийм залуу орцны жижүүрээр оръё гэхээр нь

эрэгтэй хүн авахгүй гээд явуулсан. Тэр хүн мөн байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 164-165/, эд

зүйлийн үнэлгээ /хх 1-н 174/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Ш нь Ө.Атарбаясгалан, Доржсэмбэ нартай бүлэглэн 2016 оны

12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 22-456

тоотод оршин суух иргэн Г.Солонгын гэрээс 32 инчийн Шарп маркийн Эл Си Ди

телевизор, усны тэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 315.000

төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Солонгын: “...Би 19 цагт гэртээ ирээд гэр рүүгээ

ороод харсан чинь том өрөөнд байрлуулан тавьсан байсан шүүгээний доторх эд зүйлийг

гадагш гаргаад хаясан байсан. Манай гэрээс 32 инчийн шарп брэндийн ЛСД зурагт

алдагдсан...Уг зурагтыг 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Маргааш нь үзэхэд усны

тэрэг алдагадсан байсан. Үүнийг Нарантуул захаас 50.000 төгрөгөөр худалдаж авч

байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 209-210/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-н 201-204/, эд зүйлийн үнэлгээ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Ш нь ганцаараа 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул

дүүргийн 3 дугаар хороо, Элитийн 25-20 тоотод оршин суугч С.Гэрэлтуяагийн гэрээс 40

инчийн өнгөт зурагт, 5 шил архи, 1 шил дарс нийт 953.000 төгрөгийн эд зүйлийг хүч

хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан болох нь:

Хохирогч С.Гэрэлтуяагийн: “...Ш миний төрсөн дүү учраас би хохирлоо

нэхэмжлэхгүй байгаа юм.... Ш бид хоёр эцэг ондоо эх нэгтэй миний хамгийн бага

дүү байгаа юм, Ш нь манай эд зүйлийн захиран зарцуулах эрх байхгүй, бид хоёр

тус тусдаа амьдралтай хүмүүс шүү дээ” гэсэн мэдүүлэг /хх 2-н 82, хх 3-н 246-247/, хэргийн

газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 2-н 70-77/, эд зүйлийн

үнэлгээ / хх 2-н 83, 89/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Х  нь 2016 оны 7 дугаар сард Баянхонгор аймгийн Баянговь

сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Эрдэнэцэцэг, Д.Болдбаатар нарт өөрийгөө “өмгөөлөгч

байна, гэрлэлт цуцлах ажлыг чинь зохицуулж өгнө” гэж Д.Эрдэнэцэцэгээс 240.400 төгрөг,

Д.Болдбаатараас “гэрлэлт, цуцлуулах асуудлыг чинь зохицуулсан” хэмээн 550.000 төгрөг,

нийт 790.400 төгрөгийг тус тус хуурч авсан болох нь:

Хохирогч Д.Эрдэнэцэцэгийн: “...Тэр залуу өөрийгөө Х  гэж танилцуулаад

өөрийгөө өмгөөлөгч гэж хэлсэн. Тэгэхээр нь би таниас зөвлөгөө авмаар байна гэсэн юм.

Манай төрсөн дүү Болдбаатар гэдэг залуу өөрийн эхнэр хүүхдээсээ салаад гэрлэлтээ

салгуулах гээд хууль сайн мэддэггүй гэсэн чинь би асуудлыг чинь янзлаад өгье гэсэн...

Х  надаас нийт 240.400 төгрөг, манай дүүгээс 500.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг

/хх 2-н 148-149/, гэрч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эгч нь энэ

өмгөөлөгчид нийт 240.400 төгрөг өгчихсөн байгаа гэж хэлэхээр нь би 86555663 гэсэн

дугаар руу залгасан чинь нэг эрэгтэй хүн утас аваад өөрийгөө Х  гэж хүн байна

эгчийн чинь ярьсан чиний эндэх ажлыг чинь бараг эмхлүүлчихлээ, би өөрөө одоо

Баянговь сум руу гарах гэж байна. Мөнгө төгрөгний хэрэг их гарч байна. Өөр хүнээр бас

ажил хөөцөлдүүлж байгаа гэхээр нь би хэд орчим төгрөг орох вэ гэсэн чинь 750.000

төгрөг хэрэгтэй байна тэгвэл бүх ажил чинь болчих юм байна гэхээр нь мөнгөө та яаж

авах вэ гэсэн чинь над руу нэг данс явуулсан тэр данс руу нь эхэлж 250.000 төгрөг

шилжүүлээд дараа нь удаагүй уг данс руу нь 300.000 төгрөг хүний мобайл банкаар

шилжүүлүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 2-н 152-153/, гэрч Д.Амарсайханы: “...Тэгээд манай

цайны газар орж ирээд надтай уулзсан. Тэгэхээр нь би холоос яваа хүн байна, хоол

идчихээд яв гэж хэлээд хоол хийж байтал манай хамаатны эгч болох Эрдэнэцэцэг манай

цайны газарт орж ирсэн. Тэгээд надад Болдбаатар гэх дүүгийнхээ гэр бүлийнхээ

маргааны талаар ярихаар нь би нөгөө залууг заагаад энэ хүн өмгөөлөгч гэсэн энэ хүнээс

зөвөлгөө авчих гэж хэлсэн... Тэр хүн маш их мэдлэгтэй юм шиг, ярьсан болгон нь яг үнэн

юм шиг санагдаж байсан. Тэгээд манай эгч итгэсэн байх” гэсэн мэдүүлэг /хх 2-н 154/,

Д.Эрдэнэцэцэг, Д.Болдбаатар нарын мөнгө шилжүүлсэн баримт /хх 2-н 154/ зэрэг

баримтуудаар,

Шүүгдэгч Х  нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор

аймгийн Жинст сумын 5 дугаар баг, “Дунд хонгор” гэх газраас иргэн Ш.Чулууны

өмчлөлийн “Даюун” маркийн мотоциклийг эхнэр Д.Наранцэцэгт нь “нөхрийн чинь

мотоцикль суучихсан байна. Би бензин аваачиж өгнө” гэж хуурч залилан авч 1.160.000

төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Ш.Чулууны: “...Тэгээд би маргааш нь хониндоо явах гээд шинэ

мотоциклийнхоо түлхүүрийг хайгаад олоогүй буюу өөрийн хуучин мотоциклоороо

хониндоо явах болоод нөгөө хүнд ах нь хониндоо явлаа, унааны хэрэг гарвал хэлээрэй

гэж хэлээд хониндоо явсан. Тэгээд 17 цагийн үед хониноосоо иртэл манай эхнэр болох

Наранцэцэг нөгөө хүн чам дээр очсон уу, чиний мотоциклийг чинь бинзенгүй болсон

байна гээд савтай бинзен аваад шинэ мотоциклийг чинь асааж унаад би хамт явах уу

гэхэд та байж бай гэсэн” мэдүүлэг /хх 2-н 215-216/, гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлэг /хх 2-

н 217-218/, эд зүйлийн үнэлгээ /хх 2-н 212/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,

бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.Шинэтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт

хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2

дугаар зүйлийн 2-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр

заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”,

Шүүгдэгч Х ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “бусдын эд

хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж

үйлдсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч,

өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш, Х  нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй

болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм

буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор

заасан идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон

тогтоогдсон тул тэдгээрийг тус тус гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар

маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь

үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш, Х  нар хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн

төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирол төлөгдөөгүй байгаа тул эд зүйлийн үнэлгээ болон

хохирогчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох нь

зүйтэй.

Шүүгдэгч Ш, Х  нарын бүлэглэж үйлдсэн Ө.Энхтайван,

Н.Одончимэг нарын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийн хохиролыг тэдгээрээс хувь

тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Шас нийт 730,000 төгрөг гаргуулж, 540.000 төгргийг хохиргоч

Ө.Энхтайванд, 85.000 төгргийг хохирогч Н.Одончимэгт, 105.000 төгргийг хохирогч

Г.Солонгод,

Шүүгдэгч Х оос нийт 2.575.400 төгрөг гаргуулж, 540.000 төгрөгийг

хохирогч Ө.Энхтайванд, 85.000 төгргийг хохирогч Н.Одончимэгт, 790.400 төгрөгийг

хохирогч Д.Эрдэнэцэцэгт, 1.160.000 төгрөгийг хохирогч Ш.Чулуунд тус тус олгохоор

шийдвэрлэлээ.

Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Г.Оюунбилэг гэх хүнийг тогтоосон байх боловч

гэрчээр байцаасан байна. Уг 45.000 төгрөгийн иргэний нэхэмжлэл нь ямар гэмт хэргийн

улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох нь ойлгомжгүй буюу шүүх шийдвэрлэх

боломжгүй байх тул тухайн нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ш, Х  нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ

талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь маргаагүй тул тэдгээрт эрүүгийн

хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш, Х  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг

бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх

нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Ш, Х  нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал

тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл

байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн

байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс

нь харгалзан үзэж хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, уг

ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “шүүгдэгч нарт оногдуулах хорих

ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах

боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Ш, Х  нарын үйлдсэн гэмт

хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн

хүний хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг тус тус хаалттай хорих

байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ш, Х  нарт урьд авсан хувийн цагдан хорих таслан

сэргийлэх араг хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор

шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт

хавсаргах, цагаан өнгийн салфетка, арчдас 1 ширхэг, нойлын цаасан дээр авсан арчдас 1

ширхэг, парламент тамхины иш, цэнхэр өнгийн бариултай хайч, 1 ширхэг үс, цэнхэр

өнгийн хадаг, ягаан өнгийн цэцэгтэй торон бүтээлэг, кока кола ундааны сав зэргийг

тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.

Энэ хэрэгт 201725030490, 201605000271, 201725030187, 201625032188,

201726030245, 201605000271, 201605000258, 201605000320, 201705000035,

201625011892, 201726020641 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн. Эдгээрээс 201726020641,

201625011892 дугаартай хэргүүдийг болон Ө.Атарбаясгалан, Э.Доржсэмбэ нарт

холбогдох хэргийг тус тус тусгаарласан болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ыг “бусдын эд хөрөнгийг хүч

хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”,

-“хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм

буруутайд,

-Шүүгдэгч Ш “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,

нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч,

бүлэглэж үйлдсэн”,

-“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон

гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Х ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1

дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар 03 жил хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил

хорих ялаар,

- шүүгдэгч Ш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1

дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар 03 жил хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн

хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02

жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т

зааснаар шүүгдэгч Х од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2

дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн

биечлэн эдлэх ялыг 05 жилийн хугацаагаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т

зааснаар Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг нэмж

нэгтгэн биечлэн эдлэх ялыг 05 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар

Х , Ш нарт тус тус оногдуулсан 05 жил хорих ялыг хаалттай хорих

байгуулалгад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Ш.Шинэтулгын цагдан хоригдсон 278 хоног, Х ын цагдан хоригдсон 277

хоногийг шүүгдэгч нарын хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж,

цагаан өнгийн салфетка, арчдас 1 ширхэг, нойлын цаасан дээр авсан арчдас 1 ширхэг,

парламент тамхины иш, цэнхэр өнгийн бариултай хайч, 1 ширхэг үс, цэнхэр өнгийн хадаг,

ягаан өнгийн цэцэгтэй торон бүтээлэг, кока кола ундааны сав зэргийг тогтоол хүчин

төгөлдөр болмогц устгасугай.

7.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй.

8.Шүүгдэгч Шас нийт 730,000 төгрөг гаргуулж, 540.000 төгргийг хохиргоч

Ө.Энхтайванд, 85.000 төгргийг хохирогч Н.Одончимэгт, 105.000 төгргийг хохирогч

Г.Солонгод,

-шүүгдэгч Х оос нийт 2.575.400 төгрөг гаргуулж, 540.000 төгрөгийг

хохирогч Ө.Энхтайванд, 85.000 төгргийг хохирогч Н.Одончимэгт, 790.400 төгрөгийг

хохирогч Д.Эрдэнэцэцэгт, 1.160.000 төгрөгийг хохирогч Ш.Чулуунд тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болтол шүүгдэгч Ш, Х  нарт авсан цагдан хорих таслан

сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР