| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/05803/И |
| Дугаар | 184/ШШ2024/03637 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2024/03637
| 2024 он 0 са ры 08 өдөр |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* оргил, ******* г******* хороолол, ******* Жавзандамба гудамж-*******, ******* ******* барилга, давхар, 02 тоот хаягт байрлах ББСБ ХХК /РД:61081/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, овоо *******-р гудамж, тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:ЙО5110411/-т холох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,816,162 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* Финанс ББСБ ХХК нь Б.т холуулан зээлийн гэрээний үүрэгт 3,816,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,816,162 төгрөгийг хариуцагч Б. нь 2024 оны 0-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 08-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 0-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 10-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 11-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 12-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Б.т холуулан зээлийн гэрээний үүрэгт 3,816,162 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 2024 оны 0-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 08-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 0-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 10-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 11-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 12-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,816,162 төгрөгийг хариуцагч Б. нь 2024 оны 0-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 08-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 0-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 10-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 11-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөг, 2024 оны 12-р сарын 25-ны өдөр 636,02 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,008 төгрөгийн тал хувь 38,004 төгрөгийг улсын төсвийн 1002000041 тоот данснаас, 38,004 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН