| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04125/и |
| Дугаар | 184/ШШ2024/04178 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2024/04178
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* ******* овогт *******ы ******* /*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 29,058,721.40 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.08.23-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 29,058,721.40 төгрөгийг 2024.11.15-ны өдрийн дотор төлж барагдуулах ба хэрэв сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд ******* дүүргийн 9-р хороо, ******* 16 гудамж 207 б тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, 268 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,058,721.40 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,058,721.40 төгрөгийг 2024.11.15-ны өдрийн дотор төлж барагдуулах ба хэрэв сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд ******* дүүргийн 9-р хороо, ******* 16 гудамж 207 б тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, 268 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,058,721.40 төгрөгийг 2024.11.15-ны өдрийн дотор төлж барагдуулах ба хэрэв сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд ******* дүүргийн 9-р хороо, ******* 16 гудамж 207 б тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, 268 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 186,722 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.*******гээс 186,722 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН