| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/04732/И |
| Дугаар | 184/ШШ2024/03653 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/03653
2024 07 09 184/ШШ2024/03*******53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 03-р хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар ТБАГ /РД:910*******7**************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* *******, *******-р гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ХХК /РД:*******594131/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын өр төлбөрт 1,*******80,873,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар ТБАГ нь ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын өр төлбөрт 1,*******80,873,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: ******* ******* ******* ******* ХХК нь 2024 оны 05-р сарын 08-ны өдрийн байдлаар 20******* оны 0*******-р сараас 2024 оны 03-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 1,144,959,448 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дугаар зүйл Хууль зөрчигчид хүлээх хариуцлага 44.1.2.төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн ******* ******* ******* ******* ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 1,144,959,448 төгрөг, түүнд оногдуулсан алданги 535,914,343 төгрөг нийт 1,*******80,873,791 төгрөгийг гаргуулж шимтгэл алдангийг барагдуулж өгнө үү.
2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхэлж Нийгмийн даатгалын ерөнхий хууль үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу бид алдангиа нэхэмжилж байна. Зөрчлийн тухай хуульд нийгмийн даатгалын шимтгэлийн алдангитай холбоотой зохицуулалт байсан. Гэтэл шинэ Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хасагдсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар шаардаж байгаа нь энэ асуудлын цаана даатгуулагчийн эрх ашиг, нийгмийн даатгалын сан давхар хохирч байна. Тухайн даатгуулагч нарт тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх үүсэхгүй байна. Банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүй болж байна. Өөрөөр хэлбэл хохироож байгаа үйлдэл нь одоо гарч байх тул шинэ хуулиа хэрэглэнэ гэжээ.
2.Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК хариу тайлбартаа: ... "******* ******* ******* ******* ХХК нь Atlas Copco, Caterpillar, Komatsu, Hitachi брэндийн хүнд машин механизмын засвар үйлчилгээ, мөн харилцагч байгууллагуудын техник болон түүний сэлбэг эд ангийн бэлэн байдлыг хариуцан ажилладаг. Дэлхий даяар тархсан халдварт Ковид-19 цар тахлын хорио цээрээс шалтгаалан 20******* оноос хойш Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж барагдуулж чадалгүй одоог хүрлээ. 2020 оны 01-р сарын 31-ний өдөр "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрүүлэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр Тогтоол гарснаас үүдэн харилцагч уул уурхайн байгууллагуудын экспортын орлого зогсож, түүнийг дагаад манай компанийн орлого, үйл ажиллагаа мөн зогссон. 20******* оноос улсын хил боомтууд аажмаар нээгдсэн боловч улсын хилээр гаргах экспортын бүтээгдэхүүний хзмжээ хязгаарлалтай байсан тул харилцагч байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги хэвээрээ. Манай компаниар дамжуулан сэлбэг гадаадаас авах, засвар үйлчилгээ хийлгэх нь эрс буурсан. Компанийн үйл ажиллагаа ийнхүү хүнд нөхцөлд орсон ч бүтэц орон тоог багасгалгүй зээлийн санхүүжилтээр нийт *******0-80 ажилтан албан хаагчдын цалин хөлс 1,201,08*******,070 төгрөгийг 20******* онд, 2,1*******.52*******,042 төгрөгийг 2022 онд, 1,082,*******47,280 төгрөгийг 2023 онд олгож ажилласан. Ковидын цар тахлын үед буюу 20******* оны 0*******-р сараас эхлэн үүсээд байгаа нийгмийн даап алын шимтгэлийн өрийн ихэнхи хэсэг нь буюу *******71,597,203 төгрөг нь Ковид-19-ийн үеийн нөхцөл байдлаас үүдэн үүссэн өр байгаа бөгөөд энэхүү хүнд нөхцөл байдлаас бага багаар гарахаар одоог хүртэл хичээн ажиллаж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулахад төрийн зүгээс үзүүлж буй дэмжлэг байгаа ч гэсэн борлуулалт багатай. Хамтран ажилладаг уул уурхайн комианиудтай гэрээгээ цуцалсан зэргээс шалтгаалан 20*******-2023 онуудын орлого тооцоолж байснаас даруй 90 хувьтай бага байсан нь эргээд зардлаа нөхөх, хэвийн үйл ажиллагаатай болоход нэлээд хугацаа орж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн хувьд маргахгүй. Харин алдангид маргаж байна. Төрийн байгууллага тул биднийг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж, алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.
3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:
-нэхэмжлэгчээс /хх-1-2/ нэхэмжлэл, /хх-3/ Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-4-5/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 01-р сарын 1*******-ны өдрийн Б/05 тушаалын хуулбар /хх-*******/, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар ТБАГ-аас М.д олгосон итгэмжлэл /хх-7/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-8-9/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, /хх-10-12/ хариуцагчийн 2024 оны 01-р сараас 2024 оны 03-р сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хуулбар, /хх-13-15/ хариуцагч байгууллагад ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 03-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, /хх-1*******-18/ хариуцагч байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх-19/ 2023 оны 03-р сарын 09-ний өдрийн нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлага /хх-20/ Нийгмийн даатгалын авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын 2023 оны 05-р сарын 2*******-ны өдрийн тэмдэглэл /хх-*******-28/ 2023 оны 03-р сарын 13-ны өдрийн №197 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг, /хх-29/ 2024 онд ******* ******* ******* ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жагсаалт, /хх-30/ 2024 оны 05-р сарын 08-ны өдрийн ******* ******* ******* ******* ХХК-д алданги тооцсон хүснэгт, /хх-31/ ******* ******* ******* ******* ХХК-ийн захирлын иргэний мэдээллийн хуулбар, /хх-*******/ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03-р сарын 25-ны өдрийн 184/ШЗ2024/07273 дугаартай захирамж, /хх-53/ ******* ******* ******* ******* ХХК-ийн захирлын хүсэлт, /хх-54/ Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-55-5*******/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01-р сарын 25-ны өдрийн 181/ШЗ2024/0222******* дугаартай захирамж зэрэг,
-хариуцагчаас: /хх-35/ ******* ******* ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-3*******/ ******* ******* ******* ******* ХХК-аас Д.т олгосон итгэмжлэл, /хх-37/ Д.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-58-59/ хариуцагч талаас шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь 2024 оны 05-р сарын 08-ны өдрийн байдлаар 20******* оны 0*******-р сараас 2024 оны 03-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу, хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 1,144,959,448 төгрөг, алданги 535,914,343 төгрөг, нийт 1,*******80,873,791 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,144,959,448 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй, алданги 535,914,343 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан.
Үүнд: ... Дэлхий даяар тархсан халдварт Ковид-19 цар тахлын хорио цээрээс шалтгаалан 20******* оноос хойш Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй, 2020 оны 01-р сарын 31-ний өдөр "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрүүлэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр Тогтоол гарснаас үүдэн харилцагч уул уурхайн байгууллагуудын экспортын орлого зогсож, түүнийг дагаад манай компанийн орлого, үйл ажиллагаа мөн ...харилцагч байгууллагуудын үйл ажиллагаа зогссон.... Компанийн үйл ажиллагаа ийнхүү хүнд нөхцөлд орсон ... тул алдангид маргаж байна. алдангиас чөлөөлж өгнө үү ... гэж тайлбарлаж, маргажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.******* ******* ******* ******* ХХК нь хэргийн 10-12 дугаар талд авагдсан баримтаар,
-2024 оны 01-р сарын эхний үлдэгдэл 1,048,393,71******* төгрөгийн шимтгэлийн үлдэгдэлтэй,
-2024 оны 02-р сарын эхний үлдэгдэл 1,073,581,902 төгрөгийн шимтгэлийн үлдэгдэлтэй,
-2024 оны 03-р сарын эхний үлдэгдэл 1,108,791,524 төгрөгийн, эцсийн үлдэгдэл 1,149,485,448 төгрөгийн шимтгэлийн үлдэгдэлтэй,
4.2.2024 оны 03-р сарын ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтаар 81 ажилтны хөдөлмөрийн хөлс 1*******7 сая төгрөг, ногдуулсан шимтгэл 41 сая төгрөг байна. /хх-13-15/,
4.3./хх-1*******-18/ баримт, хариуцагч байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэлээр 20******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 20******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх шинээр үүссэн НДШ 2**************,384,981 төгрөгийн үлдэгдэлтэй,
-2022 оны шинээр үүссэн НДШ 722,123,812 төгрөгийн үлдэгдэлтэй,
-2023 оны шинээр үүссэн НДШ 1,048,393,71******* төгрөгийн үлдэгдэлтэй,
4.4./хх-19/ баримт, 2023 оны 03-р сарын 09-ний өдрийн нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагаар 777,441,9*******0 төгрөгийн шимтгэлийн өрийг төлөх тухай шаардсан,
4.5./хх-20/ баримт, Нийгмийн даатгалын авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын 2023 оны 05-р сарын 2*******-ны өдрийн тэмдэглэлээр ...хариуцагчийн ажилтан Г.Дөлгөөнмөрөн нь ... 5-р сард багтаан төлнө, боломжоор хангуулах, 2023 оны *******-р сарын байдлаар хугацахатай график гаргаж төлөх барагдуулна, ___ 30 хувийн төлөлийг наана нь хийнэ, энэ сард багтааж ГДШ-ийн хуримтлагдсан өрийг төлөхгүй бол хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр болсон тухай,
4.*******./хх-*******-28/ баримт, 2023 оны 03-р сарын 13-ны өдрийн №195-198 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичгээр Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк зэрэгт ... хариуцагчийн банк дахь бүх харилцах дансны зарлагын гүйлгээг 2023 оны 03-р сарын 14-ний өдрөөс эхлэн шимтгэл төлж дуустал түр зогсоохоор хамтран ажиллах тухай, үлдэгдэл 777,441,9*******0 төгрөг,
4.7./хх-29/ баримт, 2024 онд ******* ******* ******* ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх жагсаалт,
4.8./хх-30/ баримт, 2024 оны 05-р сарын 08-ны өдрийн ******* ******* ******* ******* ХХК-д алданги 535,914,344 төгрөг тооцсон,
4.9./хх-31/ баримт, ******* ******* ******* ******* ХХК-ийн захирлын иргэний мэдээллийн хуулбар,
4.10./хх-*******/ баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03-р сарын 25-ны өдрийн 184/ШЗ2024/07273 дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж,
4.11.2024 оны 03-р сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 1,149,485,448 төгрөгийн үлдэгдэлтэй, энэ талаар хариуцагч тал маргаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон.
5.Талуудын маргааны зүйл нь 535,914,344 төгрөгийн алданги байна. Хариуцагч тал алдангийг бүхэлд нь хүлээн звөшөөрөхгүй, маргасан.
Харин 2024 оны 03-р сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 1,144,959,448 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргаагүй байна.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хэргийн оролцогчид нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг. Иймд ******* ******* ******* ******* ХХК-ийн 20******* оны 0*******-р сараас 2024 оны 03-р сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 1,144,959,448 төгрөг болох нь тус тогтоогдсон гэж үзнэ.
7.Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д ...Ажил олгогч болон даатгуулагч нь 1/хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 2/шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх; 3/нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах; 4/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээнэ.
-Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна.
Энэ хууль хариуцагчийн 20*******-2023 оныг дуустал хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, түүнчлэн алданги төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.
Мөн Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-т Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж,
Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн *******.1уулиудад төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасан.
Энэ хууль хариуцагчийн 2024 оны эхний 3 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, түүнчлэн алданги төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөгдөөгүй шимтгэлээр тооцон 535,914,343 төгрөгийн алданги шаардах эрхтэй.
8.Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлээр хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан байх тул энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасан алданги нь үүргээ биелүүлээгүй шимтгэл төлөгчид хүлээлгэж буй хариуцлага юм. Энэ тохиолдолд хариуцагч байгууллагын үйл ажиллагаа саатсан, орлого буурсан зэрэг нь шимтгэл төлөгчид хариуцлага ногдуулахад саад болохгүй. Иймд цар тахлын үеийн нөхцөл байдал, байгууллагын үйл ажиллагаа саатсан, орлого буурсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... цар тахлын хүнд нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулах боломжгүй, орлогогүй байсан гэх боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй.
10.Нийгмийн даатгалын шимтгэл нь хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин, хөлснөөс суутгал хийгддэг, нийт иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, нэгдсэн санд төвлөрүүлж тэдэнд тэтгэлэг тусламж үзүүлэх зорилготой албан журмын даатгал тул иргэнийг хөдөлмөр эрхлүүлсэн хуулийн этгээд ашигтай, алдагдалтай ажилласан эсэх нь түүний хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй явдлыг зөвтгөх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд ******* ******* ******* ******* ХХК-ийн 20******* оны 0*******-р сараас 2024 оны 03-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны өр төлбөр, алдангид нийт 1,*******80,873,791 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас гаргуулан Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар ТБАГ-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас 8,5*******2,319 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг тус тус баримтлан ******* ******* ******* ******* ХХК-аас 1,*******80,873,791 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар ТБАГ-т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас 8,5*******2,319 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН