| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/03689/И |
| Дугаар | 182/ШШ2024/03889 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/03889
| 2024 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 182/ШШ2024/03889 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Х ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин суух, М.Н /РД:******/,
Хариуцагч: Дархан-Уул аймагт оршин суух, Б.М /РД:******/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,287,129.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Н /******/, Б.М /******/ нар нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х ХК-ийн тооцооны төвтэй 3Г201742894432 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан ба зээлийн барьцаанд гэрийн эд хогшлыг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б тооцооны төвтэй 3Г201743335739 тоот Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн Цалингийн зээлийг нэмэн зээлсэн. Зээлдэгч нар нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 8,379,690 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,952,653 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,893 төгрөг, нийт 13,339,235 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.7, 20.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч М.Н /РД:******/, Б.М /РД:******/ нарт холбогдуулан, хамтран хариуцуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 1/ 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №3Г201742894432 болон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ201743335739 тоот гэрээнүүдийн үүрэгт 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар А/ Үндсэн зээлийн үлдэгдэл, Б/ Зээлийн хүүгийн төлбөрт, В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,620,310.47 төгрөг, 16,934,646.85 төгрөг, 1,695,171.75 төгрөг, нийт 30,250,129.07 төгрөг гаргуулах, Шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын мөнгө болох 37,000 төгрөг, бүгд 30,287,129.07 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нарт холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 182/Ш32024/02489 дугаартай захирамжаар хариуцагч Б.М нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж тус шүүхийн 183/ШШ2024/01184 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 30Ж/2448 тоот албан бичгээр хариуцагч нарын хаяг, утасны дугаарыг тогтоосон байх тул дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно. гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:Х ХК-ийн нэхэмжлэлтэй, М.Н, Б.М-т нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,287,129.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд сайн дурын үндсэн харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав. Хариуцагч нар 30,287,129.07 төгрөгийг 12 сарын хугацаанд дараах байдлаар төлөлт хийнэ. Үүнд: 1. 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10,143,565 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10,143,565 төгрөгөөр төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
НэхэмжлэгчХ ХК нь хариуцагч М.Н, Б.Мт нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,287,129.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч М.Н, Б.М нар 30,287,129.07 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нар уг мөнгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулах ба 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10,143,565 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10,143,565 төгрөгөөрХ ХК-д төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч М.Н, Б.М нар 30,287,129.07 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нар уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10,143,565 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10,143,565 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтланХ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,385.64 төгрөгийн 50 хувь буюу 154,692.8 төгрөгийг буцаан олгож, үлдэх 154,692.8 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 154,692.8 төгрөгийг хариуцагч М.Н, Б.М нараас гаргуулж, нэхэмжлэгчХ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС