Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 513

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Ч

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй

хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

201726021369 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн

авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн

Зүүнхангай суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт

оршин суух, ялгүй,

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ч  2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн

14 дүгээр хороо, “Ачлал” их дэлгүүрийн гадна талд хохирогч У.Нямбаатартай

маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт

холбогджээ.

Шүүгдэгч Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийн талаар үнэн зөв

бичигдсэн учраас дахин мэдүүлэхгүй. Хохирогчоос уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн

байгаа. Надад ямар шийтгэл оногдуулахыг хэлж мэдэхгүй байна гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох

баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Уранчимэгийн Нямбаатар “... би Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг

дэвсгэрт байрлах Ачлал нэртэй дэлгүүрийн урд талын талбай дээр скутер зардаг юм. 2017 оны

5 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж зарж эхэлсэн. Ачлал их дэлгүүр дотор мөн миний ижил

барааг зардаг Ч  гэдэг ах байдаг. Тэр ах хааяа Ачлал их дэлгүүрийн гадна талд

бараагаа зардаг. 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ачлал их дэлгүүрийн гадна талд

скутерээ зараад зогсож байтал 19 цаг 30 минутын орчим Ч  дэлгүүрээс гарч ирээд

над руу хүч ирээд “чи наад бараагаа зарахгүй бол өлсөж үхлээ юу” гэж хэлээд хэл амаар

доромжилж зогсож байснаа учиргүй бөгжтэй гараараа миний баруун талын чих рүү нэг удаа

цохьсон. Тэгчихээд дэлгүүр рүүгээ орчихсон. Би цагдаа дуудсан. Би тэр хүнийг цохиогүй.

Миний биед баруун чихний дэлбэнгийн шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт

гэмтэл учирсан. Гомдолтой байна. Тухайн үед би ганцаараа, эрүүл байсан. Ч  бас

эрүүл байсан. Бид урьд өмнө маргалдаж байгаагүй” /хх-н 16-17/ гэж мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч У.Нямбаатарын биед баруун чихний дэлбэнгийн шарх, зөөлөн

эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо

зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох

журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн

зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги

алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх

боломжтой” гэсэн 7715 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний

хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 12/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь

шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос шүүгдэгч Ч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн,

Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Ч гийн үйлдсэн хэрэг нь шинэчилэн найруулсан

Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

үйлдэгдсэн байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь

зүйтэй.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх

хэсэг буюу “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь

ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарахгүй төдийгүй, хэрвээ хохирогч, шүүгдэгч нар

эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож болохоор зохицуулсан.

Хохирогч У.Нямбаатар “... би Ч д 2017 оны 6 дугаар сарын 11-нд

зодуулж өргөдөл гаргасан. Уг өргөдөл дээр надад гомдол санал байхгүй тухай хүсэлтээ

гаргаж байна. Ч тэй сайн дураар эвлэрсэн” /хх-н 59/ гэх байдал нь хуулийн

дээрх зохицуулалтад нийцнэ.

Иймд шүүгдэгч Ч д холбогдох хэргийг “... хохирогч шүүгдэгчтэй сайн

дураараа эвлэрсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй,

шүүгдэгч Ч  цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл,

36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч д холбогдуулан 2015

оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг

болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2.  Ч г бусдын бие махбодид хөнгөн

гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан

хэргийн шүүдэгч Ч г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн

71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Ч  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Нямбаатар гомдолгүй,

нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн

хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол

гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих

эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд

давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг

түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч д урьд авсан “хувийн баталгаа”

гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ